| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2023/0233/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/226 |
| Огноо | 2023-06-26 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ж.Батбаатар |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 2023/ШЦТ/226
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Нарийн бичгийн дарга М.Х
Улсын яллагч Ж.Б
Шүүгдэгч Л.Р нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Р-д холбогдох эрүүгийн 2225006160228 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Л.Р
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Л.Р нь 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 12 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Овоотын **** тоотод оршин суух төрсөн ах Л.Р-ийн эд зүйл хадгалах зориулалтаар ашигладаг агуулахаас Тоёота приүс маркийн авто машины 4 ширхэг обудыг хүч хэрэглэлгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1 200 000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Р-ыг бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Р мэдүүлэхдээ “Хүнд өртөй байсан. Тэгээд ахнынхаа обудийг авч өгсөн. Гэм буруугаа ойлгож, гэмшиж байна. Хохирлоо 2 хувааж төлсөн” гэв.
Хохирогч Л.Р “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд. /хавтаст хэргийн 12-16 дахь тал/
2. Хохирогч Л.Р-ийн “Би эхнэр хүүхдийнхээ хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Толгодын **** тоотод оршин суудаг юм. Өнөөдөр өдөр би ажил дээрээ байж байгаад гэртээ байсан Тоёота приүс маркийн авто машины 4 ширхэг обудыг зарахаар 13 цаг 30 минутын орчим гэртээ очсон. Намайг гэртээ очиход миний эхнэр Э.Э охин Р.Ц-гийн хамт гэртээ байсан. Би обуд авах хүнээ дагуулж очсон бөгөөд обуд хадгалж байсан байшиндаа орсон чинь миний 4 ширхэг обуд алга болсон байсан. Тэгээд байж байхад миний дүү Р над руу залгаад би “ирээдүй” авто засвар дээр байна. Та ирээд намайг аваач гэхээр нь очиж дүүгээ аваад обудаа асуухад би мэдэхгүй гэж хэлсэн. Тэгэхээр цагдаагийн байгууллагад хандсан. Обуд алдагддаг өдөр обудаа зарахаар зар оруулчихсан байсан чинь дүүдээ зарчхаач найздаа аваад өгий гэхээр нь мөнгө төгрөгөө бэлэн өгөөд ав гэсэн чинь намайг байхгүй хойгуур байшин руу ороод авчихсан байна лээ. Обуд алдагддаг өдөр хаалга онгорхой байсан. Эд зүйл алдагдсан гэх байшинд Л.Р-ын хувцастай цүнхийг хийчихсэн байсан. Тэнд байгаа гэдгийг нь өөрт нь хэлчихсэн байсан. Бас миний төрсөн дүү учраас манайхаар орж гарч байдаг болохоор байшинд нэвтрэх эрхтэй” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 20-28 дахь тал/
3. Гэрч С.П-гын “Яргуйт багт оршин суудаг Р-ын төрсөн ах Д-нд хүргэж өгсөн юм. Р-ыг тэр айлд оруулж өгөхөд нэг настай эгч бас жирэмсэн эгч, нэг хүүхэд байсан. Тэгсэн Р хувцсаа сольж өмсөнө миний хувцас хаана байгаан гэж тэр айлд байсан эгчээс асуухад чиний хувцас хажуу талын байшинд байгаа гэж хэлсэн. Бид хоёр тэр эгчийн хүүхэдтэй хамт гурвуулаа хаалга нь онгорхой байшин руу орсон юм. Р байшин дотор цүнхтэй хувцсаа хайгаад олоогүй. Би байшин дотор орохдоо үүднээс цааш яваагүй үүд хавьцаа байж байгаад буцаад гарсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дахь тал/
4. Гэрч Э.М-ийн “2021 оны намар гэж санаж байна. Би машинаа засуулахаар Орхон аймагт ирээд Р дүүгээр машинаа засуулахаар болоод засвар дээр байж байхдаа одоо өвөл болж байна идэшний цаг болчихсон дүү идшээ бэлдээ юу гэхэд Р харин ахаа бэлдэж чадаагүй гэхээр нь тэгвэл миний дүү ахаасаа идэш зээлээр авч болно шүү чи яахав боломжтой үедээ өг гэхэд тэгье ахаа тэгвэл би нэг идэшний шүдлэн үхэр таниас зээлье гэхээр нь тэг гэж хэлээд 5-7 хоногийн дараа замын машинд дайгаад өгч явуулж байсан санагдаж байна. Тэгээд Р-аас 2022 оны 04 дүгээр сар хавьцаа байсан байх идэшний мөнгөө хэзээ өгөх вэ, миний дүү мөнгөө өгөх боломж байна уу гэхэд Р ахаа би одоохондоо мөнгө төгрөгийн боломж муу байна гэж байсан. Тэгээд намар 09 дүгээр сарын дундуур би приус 30 загварын машин авчихсан байсан юм. Тэр үед миний машины обуд нь спорт гоёлын загвартай обудтай байсан болохоор хөдөө замд дугуй тэсгээхгүй хагараад байхаар нь машиныхаа обудыг солих санаатай мөнгөний хэрэг байсан болохоор Р-аас идэшний мөнгө асуухаар залгаад ярьж байхдаа машиндаа обуд хайж байгаа талаар хэлэхэд Р ахаа надад нэг обуд байгаа та тэрийг үзэх юм уу гэхээр нь орой 17-18 цагийн хооронд Орхон аймагт ирээд Р-тай уулзаад обудыг нь үзээд идэшний үлдэгдэл мөнгө болох 800 000 төгрөгөндөө бодоод аваад явсан” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 35-36 дахь тал/
5. “Бэйкер тилли далайван аудит” ХХК-ий Орхон аймаг дахь салбарын шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 02/03-61 дугаартай “2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар үнэлгээнд хамрагдсан Shogun брэндийн 4 ширхэг обуд нь 1 200 000 төгрөг үнэлгээтэй” гэх хохирлын үнэлгээний тайлан. /хавтаст хэргийн 39-43 дахь тал/
6. Л.Р-ын “09 дүгээр сарын 14-ний өдөр найз М-ийн хамт архи уугаад гэрт нь хоночихоод маргааш нь буюу 9 дүгээр сарын 15-ны өглөө сэрээд дахиад 0,75 литрийн архи 1 ширхэг, 2 ширхэг лааз пиво уусан. Тэгээд нилээн согтчихоор нь ах Р-нд очихоор М-ийн хамт Рашаант багт үйл ажиллагаа явуулах Цагаан-Уул дэлгүүрийн урд зогсож байхад удаагүй П ирээд Цагаан-Уул дэлгүүрээс дөнгөж дээшээ өгсөж байгаад М-ийг буулгасан. Тэгээд намайг Р ахын гадаа буулгачихаад М-ийг зам дээр үлдээчихсэн хүргэж өгчихөөд буцаад ирье гэхээр нь за гээд Р ахынд ороход ах байхгүй, ахын эхнэр, эхнэрийнх нь ээж, Р ахын хүү гээд гурвуулаа надтай зөрөөд гарсан. Намайг гэрт ороод унтаж бай гээд гэртээ оруулснаа намайг гаднаас түгжчихсэн. Тэгээд гэрт нь байж байхад удаагүй П ирээд сигналдаад байхаар нь би цонхоор нь гараад хажуу талын байшинд зарна гэж байсан 4 ширхэг обудыг нь аваад П-гын арын багажанд ачаад Булган аймаг Баян-Агтын харъяа М гэх хүнд өрөндөө 800 000 төгрөгөөр зарчихсан юм” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 55-56 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ж.Б дүгнэлтдээ “Шүүгдэгч Л.Р нь 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 12 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Овоотын **** тоотод оршин суух төрсөн ах Л.Р-ийн эд зүйл хадгалах зориулалтаар ашигладаг агуулахаас Тоёота приүс маркийн авто машины 4 ширхэг обудыг хүч хэрэглэлгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1 200 000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэшт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна” гэв.
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, хохирогч Л.Р-ийн “очиж дүүгээ аваад обудаа асуухад би мэдэхгүй гэж хэлсэн. Тэгэхээр цагдаагийн байгууллагад хандсан.” гэх мэдүүлэг, гэрч С.П-гын “Р байшин дотор цүнхтэй хувцсаа хайгаад олоогүй би байшин дотор цүнхтэй хувцсаа хайгаад олоогүй би байшин дотор орохдоо үүднээс цааш яваагүй үүд хавьцаа байж байгаад буцаад гарсан.” гэх мэдүүлэг, гэрч Э.М-ийн “Р ахаа надад нэг обуд байгаа та тэрийг үзэх юм уу гэхээр нь орой 17-18 цагийн хооронд Орхон аймагт ирээд Р-тай уулзаад обудыг нь үзээд идэшний үлдэгдэл мөнгө болох 800 000 төгрөгөндөө бодоод аваад явсан” гэх мэдүүлэг, “Бэйкер тилли далайван аудит” ХХК-ийн Орхон аймаг дахь салбарын шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 02/03-61 дугаартай хохирлын үнэлгээний тайлан, Л.Р-ын “хажуу талын байшинд зарна гэж байсан 4 ширхэг обудыг нь аваад П-гын арын багажанд ачаад Булган аймаг Баян-Агтын харъяа М гэх хүнд өрөндөө 800 000 төгрөгөөр зарчихсан юм” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Л.Р нь 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 12 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Овоотын **** тоотод оршин суух төрсөн ах Л.Р-ийн эд зүйл хадгалах зориулалтаар ашигладаг байрнаас Тоёота приүс маркийн авто машины 4 ширхэг обудыг авч 1 200 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Л.Р нь бусдын эд зүйлийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүй, нууцаар, хууль бусаар авч 1 200 000 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Р-ыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч Л.Р-д 1 200 000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирол төлөгдсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.
2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамааралтай бүхий бусад зүйлсийн талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгийн 1.2-д заасан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Л.Р-д шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагийн хугацаагаар тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулав.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Л-ын Р-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Р-ыг 240 /хоёр зуун дөчин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Р-д оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагийн хугацаагаар тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Р-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС