| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 150/2023/0040/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/45 |
| Огноо | 2023-06-15 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | П.Д |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 2023/ШЦТ/45
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алгирмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.*******,
Улсын яллагч П.*******,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.*******,
Шүүгдэгч У.*******, Т.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
******* аймгийн ******* сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.*******, Т.******* нарт холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ****оны **сарын **-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, **настай, бүрэн бус дунд боловсролтой, тракторын жолооч мэргэжилтэй, ам бүл 1, урьд 5 удаагийн ял шийтгүүлж байсан, ******* аймгийн ******* сумын 1-р баг задгайд оршин суух хаягтай, овогт ын ******* РД:(),
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 12 сарын 06-ний өдөр ******* аймгийн *******туул суманд төрсөн, 48 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, урьд 2 удаагийн ял шийтгүүлж байсан, ам бүл 2, ээжийн хамт, ******* аймгийн ******* сумын 1-р баг 32 тоотод оршин суух хаягтай, овогт ын ******* РД:(),
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч У.*******, Т.******* нар нь бүлэглэж 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдөр “ ” ХХК-ийн ажилчдын түр байрлаж байсан монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч “BSB” маркийн хөлдөөгчийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хулгайлан авч бусдад 350,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.*******ы өгсөн: “...2022 оны 07 сарын 16-нд Т.*******тэй тааралдаад дэлгүүр хаах гэж байхад 1 шил архи авч уусан. захаас өмнө нь би архи уусан байсан. Тэгээд уугаад сууж байсан чинь ******* таныг ы нэг хүн асууж байна гэхээр нь тэр гэрт нь очоод таягаараа хаалганы цоожийг цохиж ороод хөлдөөгч авсан. Айлын хүүхэд уруу татаад буруу юм хийлээ. Т.******* хөлдөөгчөө ээжид заръя гэхээр нь ээжид нь 20,000 төгрөгөөр зараад 1 шил архи авч уусан. Хөргөгчөө эзэнд нь аваачиж өгөөд уучлалт гуйсан...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч өгсөн: “...2022 оны 07 сарын 16-ны орой У.*******тай таараад 1 шил архи уусан. Хөлдөөгч аваад тэгээд айлын хашаанд аваачаад тавьсан. Маргааш нь дахиж уулзаад хоёулаа нөгөө хөлдөөгчөө зарчихъя гээд ээжид аваачиж зараад архи авч уусан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Буруу юм хийчихлээ...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад:
1.Хохирогч Ш.ын өгсөн: “...Би " " ХХК-ийн ерөнхий инженерээр ажилладаг ба 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тус аймгийн ******* сумын гадна дулааны шугамын ажлыг хийж эхэлсэн. Ажил явагдах хугацаанд улсын баяр наадам болж ажилчдаа амраах болоод манай ажил 2022 оны 07 дугаар сарын 10-наас 17-ны өдрүүдэд амарсан. Ингээд бид нар ажилдаа 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр ороход манай ажилчдын түр байрлаж байсан монгол гэрийн хаалганы цоожийг эвдээд дотор нь байсан цагаан өнгийн жижиг хөлдөөгчийг хулгайлсан байсан. Цагаан өнгийн "ВЅВ" гэсэн бичигтэй хөлдөөгч байсан. Манай ажилчдын байрлаж байсан гэр ******* сумын төвд сумын Засаг даргын тамгын газрын урд талд байрлаж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 16-17 дугаар хуудас/,
2. Гэрч Д.ийн өгсөн: “...2022 оны 07 сарын дунд үеэр тухайн он, сар өдрийг нь санахгүй байна. ******* сумын төвд өөрийн байшингаа барьж байтал намайг машинтайгаа ******* гэх хүн хөлдөөгч хүргээд өгөөч гэж гуйгаад байсан тэгээд би хүргэж өгөх гээд явж байтал ******* хүрээд ирсэн тэгээд *******, ******* нарын хамт гэх айлын хашаанд очтол гэх айл эзэнгүй байсан. *******, ******* бид 3 хашаанд нь ороод байшингын ар талаас цагаан өнгөтэй, 1 хаалгатай, хөлдөөгч дамжлан гарч ирээд миний гэх улсын дугаартай цэнхэр өнгийн портер машины дэвшин дээр тавиад Бат-Эрдэнийн гэрт нь хүргэж өгсөн. Тэр үед *******, ******* нар үлдсэн юм. Тэгээд би яваад өгсөн. Тухайн хөлдөөгч, хаалга нь дээш сөхөж онгойдог, өндөр нь 1 метр орчим, цагаан өнгөтэй, өргөн 1 метр орчим, ганц хаалгатай хөлдөөгч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/,
3. Гэрч ын өгсөн: “...Би У.*******, Т.******* нарыг ******* сумын иргэд учир танина. Бид нар хоорондоо мэндтэй байдаг. Би У.*******, Т.******* нар миний гэрийн хашаанд хөргөгч оруулж тавьсан талаар огт сонсож байгаагүй. Би ******* сумын 1 дүгээр багийн 7 дугаар хэсгийн 6 тоотод гэртээ амьдраагүй 2 жил гаран болж байна...” гэх мэдүүлэг хх-ийн 24 дүгээр хуудас/,
4. Гэрч Д.ын: “...2022 оны зун 07 дугаар сард байх ******* манай хүү талийгаач ынд очсон *******тай таарсан гээд 15 цагийн үед манайд ирсэн. Хөлдөөгч авах уу гэхээр нь хулгайнх юм биш үү гэхэд үгүй гэхээр нь 20,000 төгрөгөөр худалдаж авсан жижиг дөрвөлжин цагаан хөлдөөгч байсан. Надаас хөлдөөгчийг буцааж авсан бөгөөд эзэнд нь өгсөн байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар /хуудас/,
5.Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02-03 дугаар хуудас/
6. Алдагдсан эд зүйлд үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-ийн 08-09 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн, хязгаарласан байдал тогтоогдоогүй болно.
Гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:
Шүүх хуралдаанд шүүгдэгч нар нь өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, тэдний өмгөөлөгч Д.******* эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, улсын яллагч шүүгдэгч нарын гэм бурууг нотлох, яллах байр суурьтай оролцсон болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч У.*******, Т.******* нар нь бүлэглэж 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдөр “ ” ХХК-ийн ажилчдын түр байрлаж байсан монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч “BSB” маркийн хөлдөөгчийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хулгайлан авч бусдад 350,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.
Энэ үйл баримт нь хохирогч Ш.ын өгсөн: “...Би " " ХХК-ийн ерөнхий инженерээр ажилладаг ба 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тус аймгийн ******* сумын гадна дулааны шугамын ажлыг хийж эхэлсэн. Ажил явагдах хугацаанд улсын баяр наадам болж ажилчдаа амраах болоод манай ажил 2022 оны 07 дугаар сарын 10-наас 17-ны өдрүүдэд амарсан. Ингээд бид нар ажилдаа 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр ороход манай ажилчдын түр байрлаж байсан монгол гэрийн хаалганы цоожийг эвдээд дотор нь байсан цагаан өнгийн жижиг хөлдөөгчийг хулгайлсан байсан гэсэн мэдүүлэг,
Гэрч Д.ийн өгсөн: “...2022 оны 07 сарын дунд үеэр тухайн өдрийг нь санахгүй байна. ******* сумын төвд өөрийн байшингаа барьж байтал намайг машинтайгаа ******* гэх хүн хөлдөөгч хүргээд өгөөч гэж гуйгаад байсан. Тэгээд би хүргэж өгөх гээд явж байтал ******* хүрээд ирсэн тэгээд *******, ******* нарын хамт гэх айлын хашаанд очтол гэх айл эзэнгүй байсан. *******, ******* бид 3 хашаанд нь ороод байшингийн ар талаас цагаан өнгөтэй, 1 хаалгатай, хөлдөөгч дамжлан гарч ирээд миний гэх улсын дугаартай цэнхэр өнгийн портер машины дэвшин дээр тавиад Бат-Эрдэнийн гэрт нь хүргэж өгсөн гэх мэдүүлэг,
Гэрч Д.ын: “...2022 оны зун 07 дугаар сард байх ******* манай хүү талийгаач ынд очсон чинь *******тай таарсан гээд 15 цагийн үед манайд ирсэн. Хөлдөөгч авах уу гэхээр нь хулгайнх юм биш үү гэхэд үгүй гэхээр нь 20,000 төгрөгөөр худалдаж авсан жижиг дөрвөлжин цагаан хөлдөөгч байсан. Надаас хөлдөөгчийг буцааж авсан бөгөөд эзэнд нь өгсөн байх гэх мэдүүлэг,
ХХК-ийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн “...“BSB” маркийн хөлдөөгч 350,000 төгрөг...” гэх дүгнэлт,
Шүүгдэгч У.*******ы өгсөн “...2022 оны 07 сарын 16-нд Т.*******тэй тааралдаад дэлгүүр хаах гэж байхад 1 шил архи авч уусан. захаас өмнө нь би архи уусан байсан. Тэгээд уугаад сууж байсан чинь ******* таныг ы нэг хүн асууж байна гэхээр нь тэр гэрт нь очоод таягаараа хаалганы цоожийг цохиж ороод хөлдөөгч авсан...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч өгсөн “...2022 оны 07 сарын 16-ны орой У.*******тай таараад 1 шил архи уусан. Хөлдөөгч аваад тэгээд айлын хашаанд аваачаад тавьсан. Маргааш нь дахиж уулзаад хоёулаа нөгөө хөлдөөгчөө зарчихъя гээд ээжид аваачиж зараад архи авч уусан...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар өөрийн өмчлөлийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн үеэс төгссөнд тооцдог бөгөөд хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч үйлдсэн тохиолдолд хохирлын хэмжээнээс үл хамааран уг шинжээр нь хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан.
Бусдын орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулах нь эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд шүүгдэгч нарын хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй хориглосон орон зай байх ба уг хоригийн мэдсээр байж зөрчин идэвхтэй үйлдлээрээ гэрийн хаалганы цоожийг эвдэн дотор нь байсан хөлдөөгчийг авсан үйлдэл нь тэднийг хууль бус нэвтрэлтэд буруутгах үндэслэл болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх” гэж хуульчилсан ба шүүгдэгч нар нь бүлэглэж гэмт хэргийг үйлдсэн нь нотлох баримтуудаар тогтоогдсон.
Иймд шүүгдэгч У.*******, Т.******* нарыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутай буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж дүгнэж, гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Иргэний нэхэмжлэлийн талаар:
” ХХКомпанийн үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлтээр “ВSВ” маркийн хөлдөөгчийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 350,000 төгрөг /хавтаст хэргийн 8 дугаар хуудас/ гэж өнөөгийн зах зээлийн үнэлгээг тогтоосон байна.
Шүүгдэгч нар хөлдөөгчийг хохирогчид хүлээлгэн өгсөн байх тул тэднийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хавтаст хэргийн 82, 102 дугаар тал/
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч У.*******, Т.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тус бүрд 2 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,
Өмгөөлөгч Д.******* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар тухайн зүйл хэсэгт заасан ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулах журмыг хэрэглэж, хорих ялын хугацааг нэг жилийн хугацаагаар тогтоож, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад тогтоож өгнө үү гэсэн санал, дүгнэлтийг гаргав.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн, хохирогч цаашид нэхэмжлэх зүйлгүй талаар хүсэлт гаргасныг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн байдлыг эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсоныг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хорих ялыг хөнгөрүүлэх зохицуулалтыг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн хүнд хэрэглэж болно гэж хуульчилсан.
Шүүгдэгч нар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдсон, тэд гэм буруугаа мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн байна.
Мөн шүүгдэгч У.******* нь гэмтлийн улмаас шилбэ тайрагдах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 69 хувиар, шүүгдэгч Т.******* тархины өвчин, гэмтэл, үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэг өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 70 хувиар тус тус алдсан болох нь Нийгмийн даатгалын Ерөнхий газрын хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоосон актаар тус тус тогтоогдож байна.
Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, учруулсан хохирлын хэмжээ, хувийн байдал, эрүүл мэндийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар хорих ялыг хөнгөрүүлэх боломжтой гэж үзэв.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.*******ыг 01 /нэг/ жил, шүүгдэгч 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож энэ өдрөөс эхлэн цагдан хорих нь зүйтэй.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг таягийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч У.*******д олгож, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар хохирогчид төлөх төлбөргүй, болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч овогт ын *******, овогт ын ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч У.*******, Т.******* нарт тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.*******, Т.******* нарт тус бүрд оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг таягийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч У.*******д буцаан олгосугай.
5.Шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншин сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч У.*******, Т.******* нарт энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсвэл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛГИРМАА