Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/56

 

                     

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алгирмаа даргалж,

Улсын яллагч П.*******,

Шүүгдэгч Ё.*******,

Нарийн бичгийн дарга Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 ******* аймгийн ******* сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр ирүүлсэн ******* овогт *******гийн *******д холбогдох ******* дугаартай хэргийг 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан шийдвэрлэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, **оны **сарын **-нд ******* аймгийн ******* аймгийн суманд төрсөн, **настай, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “” ОНӨААТҮГ-д эдийн засагч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт, ******* аймгийн ******* сумын 1-р баг *** тоотод оршин суух хаягтай, ******* овогт *******гийн ******* РД://

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг:

Шүүгдэгч Ё.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ё.******* нь ******* аймгийн ******* сумын Гавшгай-Ус ОНӨААТҮГ-ийн ерөнхий нягтлан бодогчоор 2008 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд ажиллах хугацаандаа албаны үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор эрх мэдлээ хэтрүүлэн Цацрал сайхан ХХК-ийн нэрээр авлага үүсгэн зарлагын баримт үйлдэж 6,664,800 төгрөг, ХХК-ийн нэрээр авлага үүсгэн зарлагын баримт үйлдэж 9,525,000 төгрөг,   ХХК-ийн нэрээр авлага үүсгэн зарлагын баримт үйлдэж 4,770,000 төгрөг, өөртөө илүү цалин бодож авсан 7,760,100 төгрөг, нийт 28,720,350 төгрөгийг хувьдаа авч Гавшгай-Ус ОНӨААТҮГ-т хохирол учруулсан нь өөртөө ашигтай эдийн засгийн хууль бус давуу байдлыг олж авсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож байна.

Дээрх үйл баримт нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хохирогч “Гавшгай-Ус” ОНӨААТҮГ-ийн төлөөлөгч Б.ийн мэдүүлэг/хавтаст хэргийн 99, 145-151 дүгээр хуудас/, гэрч Б.гийн мэдүүлэг/хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас/, гэрч М.гийн мэдүүлэг/хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас/, гэрч Ц.ийн мэдүүлэг/хавтаст хэргийн 18-19, 22-23 дугаар хуудас/ гэрч Д.гийн мэдүүлэг/хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас/, гэрч Д.ийн мэдүүлэг/хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудас/, гэрч Б.ын мэдүүлэг/хавтаст хэргийн 2 дугаар хавтаст хэргийн 95-96 дугаар хуудас/, гэрч Ж.ийн мэдүүлэг/хавтаст хэргийн 115-117 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

Шүүгдэгч Ё.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг заримыг төлсөн, үлдэгдэл хохирлыг төлөхөө илэрхийлсэн зэрэг хуульд заасан шаардлагыг хангаж байгаагаас гадна шүүгдэгч өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, прокурор Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг шүүгдэгчид танилцуулсан зэрэг нь хуульд нийцсэн байна.

Иймд шүүгдэгч Ё.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэлээ.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Гавшгай-Ус ОНӨААТҮГ-т 28,720,350 төгрөгийн хохирол учирсан бөгөөд 18,720,310 төгрөгийг төлж барагдуулсан ба үлдэгдэл 10,000,040 төгрөгийн хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн байна.

 Шүүгдэгч тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэг мөн өөрийн өмчлөлийн Toyota Corolla E-120 маркийн 37-92 улсын дугаартай автомашиныг худалдан борлуулж хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлснийг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх шүүгдэгчийн цалин хөлс, хөрөнгө, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг  хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдав.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг,36.2,36.6,36.7,36.8,36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч Ё.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 3 жил хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.*******ээс 10,000,040 төгрөгийг гаргуулж ОНӨААТҮГ-т олгосугай.

6.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

8.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гагцхүү эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол гаргах прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, прокурор эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгч Ё.*******д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

 

 

    

 

                                ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                   Г.АЛГИРМАА