Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 07

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.Н-, хариуцагч Д.Б-о нарын 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 000000000 дугаартай гэрлэлтийг цуцалж, 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү Б-н А-д, 2017 оны 03 дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүү Б-н Н-д нарыг төрсөн эх Э.Н-н асрамжид үлдээсүгэй.

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү Б-н А-д, 2017 оны 03 дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүү Б-н Наранболд нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас суралцаж байгаа бол 18 настай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Д.Б-р тэтгүүлсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар хүүхдүүдээ хүмүүжүүлэхэд эх Э.Н-л, эцэг Д.Б-о нар нь тэгш эрх эдэлж, адил үүрэгтэй болохыг дурдсугай.

4.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шүүх гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Сэлэнгэ аймгийн Орхон сумын Иргэний бүртгэлийн ажилтанд, энэ хуулийн 38 дугаар зүйлийн З8.4-т зааснаар тэтгэлэг тогтоосон шийдвэрийн хувийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тус тус хүргүүлсүгэй.

5.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дэх хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Э.Н-д мэдэгдсүгэй.

6.Нэхэмжлэгч Э.Н-л нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө хувааж өөрт болон хүү Б.Н-д, Б.А-д нарт оногдох 28.912.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, шүүх хуралдаанд гэрч оролцуулах тухай хүсэлтээсээ тус тус татгалзсаныг дурдсугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч Э.Н-л нь гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлд оногдох улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагчаас гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагад оногдох улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, хүүхдийн тэтгэлэгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 62.984 төгрөг тус тус гаргуулан улсын төсөвт оруулсугай.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ хуулийн 119.3, 119.4 дэх хэсгүүдэд зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэх ба шүүх хуралдаанд оролцсон зохигч энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

                                        

                               ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                   А.НАРАНТУЯА