Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Бүрэнсэдийн Эрдэнэмөнх |
Хэргийн индекс | 150/2020/00010/И |
Дугаар | 10 |
Огноо | 2010-01-15 |
Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2010 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 10
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасныг баримтлан Харчин овогт Ц-н Б-л, Баян овогт Г-н А-л нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан бага насны 2005 оны 05 дугаар сарын 30-ны өдөр төрсөн охин Баян овогт А-н А-л, 2009 оны 02 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү Баян овогт А-н А-э, 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн охин Баян овогт А-н А-о нарыг эх Харчин овогт -н Б-н асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн охин А.А-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50%-иар, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2005 оны 05 дугаар сарын 30-ны өдөр төрсөн охин А.А-, 2009 оны 02 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү А.А-э, 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн охин А.А-о нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний хэмжээгээр эцэг Г.А-р тэжээн тэтгүүлсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Б-л нь нэхэмжлэлийн шаардлага тус бүрд төлөх улсын тэмдэгтийн хураамж 331100 төгрөгөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дах хэсэгт зааснаар хариуцагч Г.А-с улсын тэмдэгтийн хураамж 104750 төгрөгийг гаргуулж орон нутгийн төрийн сангийн дансанд оруулахыг мэдэгдсүгэй.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах С.Цэнд-Аюушид даалгасугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ