Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/78

 

 

 

 

      2023        07          20                                   2023/ШЦТ/78

 

        М*******НГ*******Л *******ЛСЫН Н*******РИЙН ӨМНӨӨС

 

агануур дүүргийн *******рүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.ямбажав даргалж, эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн агануур дүүргийн прокурорын газраас *******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2304000000063 дугаартай хэргийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                               .Наранжаргал

*******лсын яллагч                                               С.аяр-*******рдэнэ

Шүүгдэгчийн өмгөөлөгч                            Д.Ц    

Шүүгдэгч                                                       ******* нар оролцов.

Шүүгдэгч: Монгол *******лсын иргэн, _________ оны ........ дүгээр сарын ........-ны ....... аймгийн ...... суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ..........байгаа, .............. суманд оршин  суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд 7 удаа ял шийтгүүлж байсан, одоо ******* аймгийн ******* ******* Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолоор *******рүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, ............ дэглэмд ял эдэлж байгаа, ................... /........../

Шүүгдэгч ******* нь 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ............ нээлттэй, хаалттай хорих ангийн нээлттэй дэглэмд ял эдэлж байхдаа тус ангийн 2 дугаар хэсгийн 2 дугаар өрөөнд хоригдол *******-той “...зайл, гарч хэрүүлээ хий...” гэж хэллээ гэх шалтгаанаар маргалдан, заамдалцаж улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, баруун болон зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, хүзүүний хэсэгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Т*******Д*******РХ*******ЙЛ*******Х нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв.  Үүнд:

 Шүүгдэгч ......-ны мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 13 цагт амраад 2 дугаартай өрөөнд амраад Амгалан гэх хүний орон дээр хэвтэж байтал гаднаас ******* гэх хоригдол  орж ирээд та босчих би наад орон дээр чинь амардаг юм гэж надад хэлэхээр нь би түүнд хандаж цаагуур чинь ор байна, цаанаа хэвтчих гэтэл тэр үгүй би наад орон дээр чинь хэвтэнэ гэхээр нь би юун сүртэй юм бэ гээд орноос бостол, өрөөнд хэвтэж байсан *******....... надад хандаж “гадаа гарч хэрүүлээ хий нохой минь, хог дээрээс төмс түүж идсэн нохой минь” гэх зэргээр доромжилсон. Тэгэхээр нь “чи намайг бөгсөө худалдаж байхыг хаана харсан юм гээд” далайтал тэр босож ирээд  намайг заамдаж аваад, боохоор нь би зөрүүлж боогоод тэгээд намайг татаад мөргөсөн, тэгэхээр нь би заамдаж байгаад тавьтал, түүний хамраас цус гарсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 56-57-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/

            Хохирогч *******-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “....2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 427 дугаар ангийн 2 дугаар хэсгийн 2 дугаар өрөөнд 13 цагт амралтын цаг эхлээд өрөөндөө амарч байсан. гэтэл *******, ******* 2 хоорондоо маргалдаад байхаар нь би *******-д хандаж ...чи гараад хэрэлд, 30 минут амармаар байна... гэж хэлтэл тэр ...чи муу нохой дуугүй бай, чамд ямар хамаатай юм... гэж хэлсэн. Тэгэхээр нь би ...чи намайг нохой гэж дуудах болоогүй... гээд босож иртэл тэр намайг заамдахаар нь би өөрийгөө хамгаалаад туунээс зуурч байтал тэр миний хамар руу гараараа нэг удаа цохиод миний хамраас цус гарч доошоо тонгойгоод, ******* гараад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/

Гэрч Ц.*******-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 427 дугаар ангийн 2 дугаар хэсгийн 2 дугаар өрөөнд 13 цаг 05 минутын үед амрахаар ортол миний орны доод талын орон дээр ******* хэвтэж байсан. Тухайн орны эзэн нь ******* гэж хүн байдаг ба би өдрийн цагаар ахын орон дээр амраад буцаагаад янзалдаг юм. Тэгээд би *******.........гийн босоод Х ахын орон дээр хэвтчих гэж хэлтэл чи өөрөө цаашаа хэвтчих гэсэн. Тэгэхээр нь би ...яах юм бэ би наад орон дээр чинь амраад босохдоо янзалдаг юм... гэж хэлтэл тэр намайг хараагаад боссон. Тэгэхээр нь зөрөөд орон дээр хэвтсэн. Гэтэл ******* өрөөнд хэвтэж байсан руу ...үхсэндээ муухай харсан юм... гэж хэлтэл түүнийг ...гар пизда минь... гэж хэлтэл *******нхтайван алдоржийн нүүр рүү өшиглөхөөр зангахад алдорж босож ирээд *******............г заамдаж аваад алдоржийг ор руу түлхтэл алдорж хойш болоод буцаад ...........тай гараараа түлхэлцээд ...зайл пизда минь, битгий гай болоод бай... гэтэл *******нхтайван ...ална пизда минь... гэж хэлээд зүүн гараараа алдоржийг 1 удаа цохих шиг болоод өрөөнөөс гараад хашхираад зогсоод байсан. Тэр үед ............ийн хамраас цус гоожиж байхад нь би нойлын цаас тасалж өгөөд явж хамгаалалтын ажилтан дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/

Гэрч -ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...и 2023 оны 05 дугаар сарын 30-ны өглөө 10 цагаас ээлж хүлээн аваад ............ нээлттэй бүсийн 2 дугаар хэсэгт хяналт тавин ажиллаж байсан. Гэтэл тухайн өдөр хоригдлууд 13 цагаас 13 цаг 30 минутын хооронд амралтын хуваарийн дагуу амрахаар болж тэр үеэр нөгөө хэсгийн ажилтан хоолондоо явсан байсан болохоор би мөн 1 дүгээр хэсгийг давхар хариуцаж үлдсэн. Тэгээр өөрийн хэсгийн хорих өрөөнүүдийг онгойлгож дуусаад 1 дүгээр хэсгийн өрөөнүүдийг онгойлгож дуусаж байхад хоригдол ******* над дээр ирээд 2 давхарт 2 хоригдол муудалцаад нэгнийгээ цохичихлоо гэж хэлэхээр нь би 2 дугаар хэсгийн 2 дугаар өрөөнд очиход ******* гэх хоригдол тухайн өрөөний үүдэнд зогсож байсан. тэгээд би өрөө рүү нь ороход .............ийн орны урд цус болсон тэр өөрөө цэвэрлээд байж байсан. тэгэхээр нь би -оос юу болсон талаар асуухад олон жил шоронгоор явлаа ингэж үзээгүй, сая *******-д цохиулчихлаа гэж надад хэлэхээр нь ............гаас цохисон уу гэж асуухад цохиогүй гэж хэлсэн. Тэгэхээр н.........нд хандаж чи ..............ийг цохисон уу, яаж байгаа юм бэ гэж асуутал тэр надад хэлэхдээ ...наадах чинь намайг нохой, шувуу, банди шуумар гээд доромжлоод байхаар нь би цохисон гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/

Гэрч С.-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...манай өрөөний ............г ...........гийн орон дээр хэвтэж байхад ******* ******* дээр очоод ...чи бос би наад орон дээр чинь хэвтье... гэжхэлээд ******* босоод -ийн хажуугаар гарахдаа түүнд хандаж чи юундаа муухай хараад байгаа юм гэж хэлтэл хариуд нь түүнтэй шоронгийн хэллэгээр хэрэлдсэн. Тэгээд ******* үүдэнд очоод зогсож байгаад би нохой бол чи ч гэсэн нохой гэж -д хандан хэлээд түүн рүү дайрах гэхэд босож ирээд тэр хоёр нэг нэгнийгээ заамдаад байхаар нь би тэдэнд хандан та 2 гарч хэрэлд би 5, 10 минут амаръя гэж хэлсэн. Тэгж хэлээд байж байхад нь -ийн хамар руу баруун гараараа 1 удаа цохиод тэрний хамраас цус гоожоод орон дээрээ суусан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас/

Камерын бичлэгт үзлэг хийсэн “...2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 13 цаг 07 минутаас 13 цаг 11 минутын хооронд дахь 04 минут 14 секунтын бичлэг байна. *******.............. үүд рүү гарахаар очоод хаалга дээр зогсож эргэн харж хохирогч руу гараараа зааж байгаад буцаад өрөөнд алхаад -ийн орны харалдаа ирээд дахин түүн рүү зааж байна..., ...******* -ийн нүүр рүү цохих оролдлого хийж байгаа харагдаж байна..., ...хохирогч -ийн хамраас цус мэт улаан өнгийн зүйл шалан дээр гоожсон, түүнд ******* нойлын цаас авчирч өгч байгаа харагдаж байна...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 05-08-р хуудас/

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 06 дугаар сарын 03- ны өдрийн 172 дугаартай “...*******-ийн биед хамар ясны хугарал, баруун болон зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, хүзүүний хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх хамар ясны хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 29-30-р хуудас/

Шүүгдэгч *******-ны эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “...******* аймгийн сум дундын шүүхийн 2002 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор *******рүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2003 оны 10 дугаар сарын 29-ний өдөр шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан.

******* аймгийн сум дундын шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 419 дугаартай шийтгэх тогтоолоор *******рүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 02 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 2008 оны 02 дугаар сарын 04-ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

******* аймгийн сум дундын шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолоор *******рүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 02 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 2010 оны 05 дугаар сарын 20-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

******* аймгийн сум дундын шүүхийн 2011 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор *******рүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 181 дүгээр зүйлийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 04 жил 07 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 01 дүгээр сарын 09- ний өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан.

******* аймгийн ******* ******* Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор *******рүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, шүүхээс нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тул 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн шүүгчийн захирамжаар 75 хоногийн хорих ялаар сольж, 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

******* аймгийн ******* ******* Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор *******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

              ******* аймгийн ******* ******* Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолоор *******рүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн...” гэсэн тэмдэглэл, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-н 76-87, 103-130-р хуудас/

              *******-ы иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа, төрөл садангийн лавлагаа, агануур дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн лавлагаа, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлөлт шалгах тухай лавлагаа /хх-н 66-72/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

            Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар

 *******лсын яллагчаас “…Шүүгдэгч *******-г *******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох…” гэсэн дүгнэлт,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...зүйлчлэл дээр маргахгүй, мөн миний үйлчлүүлэгч гэм буруу дээр маргахгүй...” гэсэн дүгнэлт

            Шүүгдэгчээс “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...“ гэсэн дүгнэлт тус тус гаргасан.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн *******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд *******-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

              Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:

1. Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигийн талаар

Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, шүүгдэгч хохирогч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ.

Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр давхар батлагдсан.

            Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.

            Шүүгдэгч ******* нь 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын .......... хорих ангийн нээлттэй дэглэмд ял эдэлж байхдаа тус ангийн ...... дугаар хэсгийн ....... дугаар өрөөнд хоригдол *******-той “...зайл, гарч хэрүүлээ хий...” гэж хэллээ гэх шалтгаанаар маргалдан, заамдалцаж улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь баруун болон зүүн нүдний дээд доод зовхи хөхөлбөр өнгийн цус хуралттай, хамрын хэлбэр бага зэрэг алдагдсан. Хүзүүний өмнөд хэсэгт 3х1см, 4х3см улаан ягаан өнгийн арьсны өнгөц зулгаралтууд бүхий гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрхи шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

******* нь гэмт үйлдэлдээ санаатай хандсан болох нь хохирогчийн нүүр хэсэгт гараараа цохисон үйлдлээр нь тогтоогдсон.

*******нэ үйлдлийн улмаас хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол нь хөнгөн хохирол болох нь шинжээчийн “*******-ийн биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарнагэсэн 272 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Шүүгдэгч *******-ны үйлдэл нь хохирогч *******-ийн Монгол *******лсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн байна.

*******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг.

Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг шүүгдэгчийн түргэн уур, бухимдал нь нөлөөлсөн байна гэж дүгнэв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинжийг *******рүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад *******-г *******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ..........г дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай

*******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “*******нэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.

Хохирогчоос “...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.

2.*******рүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх талаар

*******лсын яллагчаас “…Шүүгдэгч *******-нд *******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ыг 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулах саналтай....” гэсэн дүгнэлт,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...30 хоногийн хорих ялтай тэнцэх хэмжээний торгох ял оногдуулж өгөөч, мөн цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох саналтай...” гэсэн дүгнэлт

            Шүүгдэгчээс ”...Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөөч...“ гэсэн тус тусын дүгнэлтүүдийг гаргажээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд *******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.

Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй, 7 удаагийн ял шийтгэлтэй зэрэг хувийн нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Шүүхээс шүүгдэгч *******-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул *******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, түүний хувийн байдлыг харгалзан *******-нд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

******* нь хамгийн сүүлд ******* аймгийн ******* ******* Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолоор *******рүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын ............дэглэмд ял эдэлж байгаа болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /хх-н 125-130/

******* нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий .................хорих ангиас агануур дүүрэг дэх Цагдан хорих байранд 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүргэгдэн ирсэн бөгөөд шүүхээс оногдуулсан 3 жилийн хорих ялаас биеэр 4 сар 17 хоногийн ял эдэлж, 2 жил 7 сар 13 хоногийн ялыг эдлээгүй болох нь ялын тооцооны тодорхойлолтоор нотлогдож байна. /хх-н 141/,

Иймд *******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч *******-нд ******* аймгийн ******* ******* Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолоор *******рүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 7 сар 13 хоногийн хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан *******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож 30 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 8 сар 13 хоногийн хугацаагаар тогтоож, уг ялыг түүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.  

*******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон 27 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй. 

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн нэг ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээх зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.         

 

*******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  Т*******ГТ**************Х нь:

 

1. Шүүгдэгч ............-ыг *******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2. *******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ...........-нд дөрвөн зуун тавин /450/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу дөрвөн зуун тавин мянган /450.000/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. *******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2 дахь заалт, 6.9 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсгүүдэд заасныг тус тус журамлан шүүгдэгч ...........-нд өмнөх ******* аймгийн ******* ******* Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 7 сар 13 хоногийн хорих ял дээр энэ тогтоолоор *******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож 30 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг хоёр /2/ жил найман /8/ сар арван гурав /13/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

4. *******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсгүүдэд зааснаар *******-нд оногдуулсан хоёр /2/ жил найман /8/ сар арван гурав /13/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол *******-нд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. *******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******-ны цагдан хоригдсон хорин долоо /27/ хоногийг эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

7. *******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн дүрс бичлэг бүхий 1 ширхэг сидиг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсарган үлдээсүгэй.

8. *******-нд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй, хохирогч *******-д төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

9. *******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулж бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

10. *******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           А.ЯМАЖАВ