| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Байгалмаа |
| Хэргийн индекс | 107/2016/00150/э |
| Дугаар | 2016/ШЦТ/72 |
| Огноо | 2016-10-20 |
| Зүйл хэсэг | 148.1., |
| Улсын яллагч | Ж.Бүрэнжаргал |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 2016/ШЦТ/72
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Байгалмаа даргалан, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоолоор баталж ирүүлсэн Б.*******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Э.Шинэхүү
Улсын яллагч Ж.Бүрэнжаргал
Хохирогч Б.*******
Шүүгдэгч Б.******* нар оролцов.
Монгол улсын иргэн, 1986 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр ******* аймаг ******* суманд төрсөн, 30 настай, яс үндэс халх, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Улаанбаатар хот ******* дүүрэг ******* дунд сургуульд тогооч ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Улаанбаатар хот ******* дүүрэг 16 дугаар хороо,ын 7 дугаар гудамжны 132 тоотод түр оршин суух /иргэний үнэмлэхний хаягаар: ******* аймаг ******* сум 3 дугаар баг, гэх газар/ улсаас авсан гавьяа шагналгүй, дугаарын регистертэй ял шийтгэлгүй, Иргэн дуут овгийн *******
Холбогдсон хэргийн талаар /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Б.******* нь 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр иргэн Б.*******ын данс андуурч хийсэн 1.250.000 төгрөгийг хуурч мэхлэн авч бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.******* нь хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2016 оны 7 дугаар сард миний 99967062 дугаарын утас руу “ ах нь байна” гээд нэг хүн ярихад нь эхлээд би хамаатны ах маань байна гэж бодсон, сүүлдээ утас андуураад яриад байгааг нь мэдсэн. Тэр ах надтай ярихдаа 2 сая төгрөг үлдсэн гэж яриад байхад нь яриаг нь сайн ойлгохгүй хэдэн төгрөг гэдгээ хэлж мэдэхгүй байсан. Тэгээд над руу нилээн хэдэн удаа залгаад байхаар нь би хэлсэн үгэн дээр нь дөрөөлөөд 2,150.000 төгрөг гээд өөрийнхөө төрийн банкны 230300018864 дугаартай дансыг явуулсан. Тэгтэл нөгөө дугаараас дахин залгаад “эгчээ 3 саяыг аваад 2 саяыг нь өгсөн, та үлдсэн мөнгөн дээрээ хүүгээ бодоод өгөөч гэхээр нь би 1,250,000 төгрөг гээд мессеж явуулсан. Орой нь ажлаасаа тараад төрийн банкнаас мөнгөө аваад хүний мөнгийг авчихсан болохоор дансаа хаалгасан. Утасны сунгуулах хугацаа дуусахаар нь сунгуулаагүй орхисон. Тухайн үед би хүнээс мөнгөний авлагагүй байсан бөгөөд хүний андуурч шилжүүлсэн мөнгө гэдгийг мэдэж байсан ч гэсэн мөнгөний хэрэг надад маш их байсан учраас аваад хэрэглэсэн юм. Хохирогчоос уучлалт гуйсан, ийм хэрэг хийсэндээ маш их гэмшиж харамсаж байна гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл болон хх-н 60-61, 63/
Хохирогч Б.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Манай аав нь 2016 оны 6 сард Тоосүрэн эгчээс 3 сая төгрөгийг хүүтэй зээлж аваад 2 саяыг нь өгсөн байсан юм. 2016 оны 7 дугаар сард үлдсэн 1 сая төгрөгийг нь өгөхөөр Тоосүрэн эгчийн 99697062 дугаарын утас руу залгах гэж байгаад андуурч 99967062 дугаарын утас руу залгаж, таны мөнгийг өгөх гэсэн юм гэхэд хэдийг өгөх билээ гэхэд за, мессежээр явуулъя гээд утсаа салгасан. Удалгүй төрийн банкны 230300018864 дугаартай дансыг 2.150.000 төгрөг гэж мессеж ирсэн. Тэгэхээр нь би 1 сая төгрөг үлдсэн байгаа талаар хэлэхэд удалгүй мессежээр 1.250.000 гэж хариу ирсэн. Тэгээд би явуулсан дансаар нь 1.250.000 төгрөг шилжүүлсэн. Ингээд 8 сард Тоосүрэн эгч мөнгөө нэхэхээр нь шалгаад үзтэл андуураад өөр хүн рүү мөнгө явууулснаа мэдсэн. Одоо хохирол болох 1.250.000 төгрөгийг авсан тул гомдолгүй. ******* нь уучлалт гуйж, эвлэрсэн гэв.
Хэрэг бүртгэлтэд гэрч А.гийн: “...******* хүнтэй хэрүүл маргаан хийгээд байдаггүй даруухан, ажилсаг, цагаан цайлган зантай хүн байгаа юм. *******г хүний мөнгийг ашигласанд нь маш ихээр харамсаж байна. Ах дүү нартай нь холбогдож байгаад хэдэн талаасаа нийлэд бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулна...” гэсэн мэдүүлэг /хх-н 54/
Гэрч Д.гийн: “...Өөрийн хамаатны хүн болох Тоосүрэнд өмнө нь зээлж авсан мөнгөө эргүүлэн өгөх санаатай гар утас руу нь залгаад ярьсан. Залгахдаа би 99697032 гэсэн дугаар руу залгахдаа 99967062 дугаар руу андуураад залгасан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 55/
Төрийн банкны орлогын мэдүүлгээр “*******оос 2016 оны 7 сарын 26-ны өдөр *******гийн Төрийн банкны 230300018864 данс руу 1.250.000 төгрөг шилжүүлсэн” тухай баримт /хх-н 4/Б.*******гийн Төрийн банкны 230300018864 дансны хуулганы хуулбар /хх-н 26/
Б.******* нь “Цагдаагийн ерөнхий газрын МССТ-ийн лавлагааны санд бүртгэгдээгүй” гэх урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 18/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан шүүгдэгч, гэрч, хохирогч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, мэдүүлгүүдийн агуулга нь зөрүүгүй, ойлгомжтой бөгөөд эргэлзээгүй, хууль ёсны шаардлагыг хангажээ.
Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотолж байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.
Шүүгдэгч Б.******* нь 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Б.*******ын утас андуурч, мөнгө шилжүүлэх талаар залгаж ярьж байгааг нь мэдсэн атлаа өөрийн эзэмшлийн Төрийн банкны 230300018864 дансаа мессежээр явуулан нийт 1.250.000 төгрөгийг хуурч мэхлэн олж авсны улмаас бусдад 1.250.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “би утас андуурч ярьж байгааг нь мэдэж байсан бөгөөд мөнгөний хэрэг маш их байсан учир дансаа явуулж мөнгийг нь аваад хэрэглэсэн” гэсэн мэдүүлэг, хохирогч Б.*******ын “би Тоосүрэн эгчийн 99697062 дугаарын утас руу залгах гэж байгаад андуурч 99967062 дугаарын утас руу залгаж яриад, түүний мессэжээр явуулсан дансаар нь мөнгө шилжүүлсэн” гэсэн мэдүүлэг болон хэрэг бүртгэлтийн шатанд гэрч Д.гийн өгсөн “Тоосүрэнгийн 99697032 гэсэн дугаар руу залгах гэж байгаад 99967062 дугаар руу андуураад залгасан байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 55/, Төрийн банкны орлогын мэдүүлэг, Б.*******гийн Төрийн банкны 230300018864 дансны хуулганы хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж, Б.*******г бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх аргаар олж авсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Б.******* нь үйлдэлдээ шууд санаатай хандсан болох нь шүүгдэгчийн “…Би хүн андуураад ярьж байна гэдгийг нь мэдсэн боловч мөнгөний хэрэг надад маш их байсан…” гэсэн мэдүүлгээр тогтоогдов.
Хохирогчид учруулсан хохирол нь Эрүүгийн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт зааснаар бага бус хэмжээтэй байна.
Шүүх хуралдаанд хохирогч Б.******* нь “1.250.000 төгрөгийн хохирлыг бүрэн авсан тул гомдолгүй, шүүгдэгч нь уучлалт гуйж бид эвлэрсэн” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарагдах ба тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар /хх-18/ тогтоогдсон болно.
Иймд шүүгдэгч Б.******* нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх аргаар олж авсаны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоогдож байгаа боловч анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй, хохирогч Б.******* нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн зэрэг нөхцөл байдлууд тогтоогдсон тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болно.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 208 дугаар зүйлийн 208.1.3, 283, 286 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАЙГАЛМАА