| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түндэвийн Энхмаа |
| Хэргийн индекс | 126/2024/0124/З |
| Дугаар | 221/МА2025/0594 |
| Огноо | 2025-09-16 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 221/МА2025/0594
| 2025 оны 09 сарын 16 өдөр | Дугаар 221/МА2025/0594 | Улаанбаатар хот |
“Ш” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Хонинхүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал
Илтгэсэн шүүгч Т.Энхмаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Ч;
Нэхэмжлэгч: “Ш” ХХК
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс
Гуравдагч этгээд: Ц.Б, Д.Ч, Ш.О, Б.Б, Ж.Б, Г.Э, П.Ш, М.Б, Ш.Г, Б.Г, В.О, П.Д, П.А, Д.Д, Б.Б, Б.Г, Ц.Б, С.Б нар;
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 126/ШШ2025/0015 дугаартай шийдвэр;
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О-Ө,
Гуравдагч этгээд Д.Ч,
Гуравдагч этгээд бөгөөд гуравдагч этгээд С.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б,
Гуравдагч этгээд Б.Г-ийн өмгөөлөгч Э.У нар;
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цэрэндаваа
Хэргийн индекс: 126/2024/0124/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Ш” ХХК нь Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “Ш” ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-17230091ХХ дугаартай, Хөвсгөл аймгийн Мөрөн сум, Х дугаар багт байрлах ХХ дүгээр байрны 1, 4, 5, 8, 11, 12, 13, 14, 16, 21, 24, 25, 27, 30, 31, 32, 34, 35 тоот орон сууцуудад тус тус урьдчилсан тэмдэглэгээ хийсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 15 дугаар шийдвэрээр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 31 дүгээр зүйлийн 31.2-т заасныг баримтлан “Ш” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Ч давж заалдах гомдолдоо:
3.1. Анхан шатны шүүхийн шийдвэр, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, “илт тодорхой” хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, хэт нэг талыг барьж, уг хэргийг хянан шийдвэрлэсэн.
Учир нь, маргаан бүхий урьдчилсан тэмдэглэгээ хийсэн бүртгэлүүд нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан “хуульд үндэслэх”, улсын бүртгэлийн болон эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн “үнэн зөв байх” зарчим, Иргэний хуулийн 185 дугаар зүйлийн 185.4-д “Урьдчилсан тэмдэглэлийг ..., үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшигчийн зөвшөөрлөөр хийнэ”, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Урьдчилсан тэмдэглэл хийлгэх мэдүүлгийг өмчлөгч, эзэмшигч, ашиглагч, эрх шилжүүлэн авагч хамтран гаргах бөгөөд мэдүүлэгт гэрээ, хэлцэл, холбогдох бусад нотлох баримтын хуулбарыг хавсаргана” гэж тус тус заасныг,
Мөн Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 397 дугаар тогтоолоор баталсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 22.1-д “Улсын бүртгэгч эрхийн улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийхдээ Иргэний хуулийн 185 дугаар зүйл, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийг тус тус баримтлах бөгөөд мэдүүлэгт хүсэлт, холбогдох гэрээ болон бусад баримт бичгийг тус тус хавсаргана” гэснийг тус тус зөрчсөн.
Тодруулбал, дээрх хууль, журамд маргаан бүхий бүртгэлийг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох “Ш” ХХК-ийн зөвшөөрөл болон хамтран гаргасан мэдүүлгийг үндэслэн хийхээр хоёрдмол утгагүй, нэг утга санааг эргэлзээгүй илэрхийлж, хуульчийн тусгай мэдлэг, хууль тайлбарлах арга, ур чадвар шаардахгүй, энгийн ухамсрын түвшинд шууд ойлгогдохуйцаар, маргаангүйгээр хуульчилж, журамласан.
Гэтэл анхан шатны шүүх хууль, журам зөрчсөн бүртгэлийг хүчингүй болголгүй, “... Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3-д ... гэж заасан нь 100 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн эрхэд урьдчилсан тэмдэглэгээ хийлгэх тохиолдолд өмчлөгчийн зөвшөөрөл авах талаар зохицуулсан болохоос бус баригдаж дуусаагүй барилгад олгосон үл хөдлөх эд хөрөнгийн эрхэд хамаарахгүй ...” гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.
3.2. Хариуцагчийн зүгээс шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа “... Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын хуулийг нэг мөр болгож хэрэгжүүлэхтэй холбогдуулан ирүүлсэн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 1/2559 чиглэлийг үндэслэн урьдчилсан тэмдэглэгээг бүртгэсэн” гэдэг.
Гэтэл уг чиглэл нь Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 6-1/01 дугаартай лавлагаагаар захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэгдээгүй болох нь тогтоогддог.
Иймд хуульд заасны дагуу хэм хэмжээний актын нэгдсэн санд бүртгэгдэж, хүчин төгөлдөр болоогүй чиглэлийг аймаг, нийслэл, сум, дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллах шаардлагагүй. Хэрвээ уг чиглэлийг үндэслэн маргаан бүхий бүртгэлийг хийсэн гэж байгаа юм бол хариуцагч тус чиглэлийн 2.1-д зааснаар урьдчилсан тэмдэглэгээ хийлгэх тухай мэдүүлгийг хамтран гаргасан эсэхийг мөн хянах ёстой.
Гэхдээ Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга хууль тайлбарлах, хууль, журмаас дээгүүр үйлчлэлтэй тушаал, шийдвэр гаргах эрхгүй, Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хуулийг Улсын Дээд шүүх тайлбарлах эрхтэй бөгөөд хуулиас дээгүүр үйлчлэлтэй дүрэм, журам, чиглэл гэж байхгүй.
Тэгэхээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Захиргааны ерөнхий хууль болон Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д “албан тушаалтанд хуульд нийцээгүй үүрэг, даалгавар өгөх, биелүүлэхийг шаардах”, 39.1.2-т “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.3-д “хуульд нийцээгүй шийдвэр гаргах” гэснийг тус тус зөрчсөн чиглэл буюу актыг гаргасан.
Мөн тус бүртгэлүүдийг хийсэн төрийн захиргааны албан хаагч болох улсын бүртгэгч нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.2-т “... хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, 37.1.3-д “... бүрэн эрхийн хүрээнд ажиллах, ...”, 37.1.6-д “харьяа дээд шатны албан тушаалтны зөвхөн хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх”, 37.1.12-т “... төрийн үйлчилгээг хүргэхдээ аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхахгүй байх”, 37.1.1-д “удирдлагын санаа бодолд нийцэх эсэхийг үл харгалзан тэдний гаргах шийдвэрээс үүдэн гарч болзошгүй сөрөг үр дагаврыг урьдчилан анхааруулж байх” гэсэн нийтлэг үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй.
Түүнчлэн, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “Улсын бүртгэлийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжоос бүрдэнэ”, 4 дүгээр зүйлийн 4.1-д “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална”, 4.1.4-д “үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх”, 4.1.5-д “нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх”, 19 дүгээр зүйлд “Улсын бүртгэгч, түүний эрх, үүрэг”, 19.4.1-д “улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтнаас нотлох баримт, тайлбар, лавлагааг гаргуулан авч тогтоох”, 19.4.3-д “энэ хуулийн 19.4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах”,19.4.10-д “улсын бүртгэлийг хараат бусаар үнэн зөв хөтлөх”,
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх бөгөөд улсын бүртгэгч өөрийн хийсэн бүртгэл бүрийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санд оруулж, хууль, холбогдох журамд заасны дагуу баталгаажуулна”, 8 дугаар зүйлийн 8.1-д “Улсын бүртгэгч дараах үндэслэлээр мэдүүлгийг хүлээн авахаас татгалзана” 8.1.1-д “.энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан журам, шаардлагыг зөрчиж мэдүүлэг гаргасан”, 8.1.3-д “хуульд заасан журмын дагуу мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийн бүрдэл дутуу, засвартай, эсхүл мэдээлэл нь зөрүүтэй”, 29 дүгээр зүйлийн “Эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах”, 29.1.3-д “мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгүүд зөрүүтэй, агуулга нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн” гэж тус тус заасан.
Дээрх Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль, Иргэний хууль,Төрийн албаны тухай хуулиудын холбогдох зүйл, заалтыг зөрчсөн, хууль бус чиглэл, шийдвэрийг төрийн албан хаагч болох улсын бүртгэгч биелүүлэх шаардлагагүй, тухайн бүртгэлүүдийг хийхээс татгалзах ёстой байсан.
3.3. Мөн хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд улсын бүртгэгч 03, 26 тоот орон сууц болон 03 тоот авто зогсоолтой холбоотой урьдчилсан тэмдэглэгээг бүртгэхдээ эд хөрөнгийн өмчлөгч болох “Ш” ХХК-аас зөвшөөрлийг нь хуульд заасны дагуу шаардан гаргуулан авсан байдаг.
Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын гаргасан хүсэлтээр бүртгэл хийхдээ үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн зөвшөөрлийг шаардалгүйгээр ялгамжтай хандаж, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.12-т заасныг шууд зөрчсөн.
Тус үл хөдлөх эд хөрөнгө нь урьдчилсан тэмдэглэгээ хийгдэхээс өмнө 2021.07.27-ны өдөр “А ББСБ” ХХК-ийн барьцаанд бүхэлдээ бүртгэгдсэн байсан. Эдгээрийг анхан шатны шүүх анхаарч үзээгүй.
3.4. “Ш” ХХК нь Хөвсгөл аймгийн Мөрөн сум, Х дугаар багт ХХ дугаартай 7 давхар, 35 айлын 2121.12 м.кв талбайтай орон сууцны барилгыг барьж, 75 хувийн гүйцэтгэлтэй байхад эд хөрөнгийн эрхийн Ү-17230091ХХ дугаарт бүртгүүлэн хууль ёсны өмчлөгч болон гэрчилгээг 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр авсан. Уг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл болон 0005223ХХ дугаар гэрчилгээ одоо ч хүчин төгөлдөр байгаа.
Гэрчилгээг авснаас хойш нэхэмжлэгч барилгын ажлын цааш үргэлжлүүлэн барьж, ашиглалтад оруулан улсын комисст хүлээлгэн өгөх гэсэн боловч захиалагч нар гэрээнд заасан үүргээ зөрчсөний улмаас болон хүндэтгэн үзэх шалтгаан болох дэлхийг хамарсан цар тахал “ковид-19”-ын халдвар гарч Монгол Улсын Засгийн газар, Онцгой байдлын комиссоос 2 жил хөл хорио тогтоосон, БНХАУлс удаан хугацаагаар хилээ хааснаас Монгол Улс барилгын материалгүй болж, барилга барих зардал хэд дахин өсч орон сууцны ашиглалтад орох хугацаа хойшилсон.
Энэ нь нийтэд илэрхий үйл баримт бөгөөд Монгол Улсын Дээд шүүхийн 2006.07.03-ны 33 дугаар тогтоолын 28 дахь хэсэгт зааснаар хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон зэргийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж тайлбарласан.
Гэсэн хэдийн боловч нэхэмжлэгчийн зүгээс өөрийн болон ах, дүүс, төрөл садангийнхаа үл хөдлөх бүхий эд хөрөнгүүдийг барьцаалан, найз нөхдөөсөө болон банк, банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч барилгаа барьсан. Үүнээс болж компани санхүүгийн хувьд маш их алдагдал хүлээж, өр зээлэнд орсон. Энэ бүх нөхцөл байдлаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт танилцуулж, тайлбарлан гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлтийг удаа дараа гаргасан боловч хүсэлтийг нь хүлээн аваагүй.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т зааснаар Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 126/ШШ2025/0015 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, холбогдох хууль, журмыг зөрчиж хийгдсэн Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “Ш” ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-17230091ХХ дугаартай, Хөвсгөл аймгийн Мөрөн сум, Х дугаар багт байрлах ХХ байрны 1, 4, 5, 8, 11, 12, 13, 14, 16, 21, 24, 25, 27, 30, 31, 32, 34, 35 тоот орон сууцуудад тус тус урьдчилсан тэмдэглэгээ хийсэн бүртгэлүүдийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
|
№ |
Захиалагч иргэн |
Тоот |
Мэдүүлэг гаргасан огноо |
Орон сууц захиалгын гэрээ | Оруулсан хөрөнгийн хэмжээ Төгрөг /хавтаст хэрэгт авагдсан төлбөр төлсөн баримтуудаас үзэхэд/ |
Хавтаст хэргийн дугаар |
| 1. | Ц.Б | 1 | 2022.11.11 | 2022.11.10 2022/04 | 86,000,000 | 1хх-ийн 34-40 |
| 2. | М.Б | 4 | 2023.05.10 /өмчлөгч болохыг тогтоосон шийдвэр / 3хх-44-52/ | 2022.05.31 2022/11 | 19,000,000 | 1хх-ийн 87-94 |
| 3. | П.Д | 5 | 2023.05.12 | 2017.05.09 2017/25 | 5,500,000 | 1хх-ийн 132-139 |
| 4. | Б.Б | 8 | 2023.05.08 | 2022.05.31 2022/17 | 10,300,000 | 1хх-ийн 56-63 |
| 5. | В.О | 11 | 2023.05.16 | 2022.05.31 2022/14 | 17,550,000 | 1хх-ийн 125-131 |
| 6. | Д.Д | 12 | 2023.08.16 | 2022.05.31 2022 | 15,012,000 | 1хх-ийн 149-156 |
| 7. | Ш.О | 13 | 2023.05.08 | 2022.05.31 2022/07 | 5,500,000 | 1хх-ийн 49-55 |
| 8. | П.Ш | 14 | 2023.05.08 | 2017.05.09 2017/26 | 33,000,000 | 1хх-ийн 77-86 |
| 9. | Ш.Г | 16 | 2023.05.12 | 2022.05.31 2022/19 | 5,500,000 | 1хх-ийн 95-101 |
| 10. | Ж.Б | 21 | 2023.05.08 /өмчлөгч болохыг тогтоосон шийдвэр, 2хх-58-61/ | 2022.05.31 2022/01 | 5,500,000 | 1хх-ийн 64-70 |
| 11. | Д.Ч | 24 | 2023.05.08 | 2017.05.09 2017/02 | 5,500,000 | 1хх-ийн 43-48 |
| 12. | Г.Э | 25 | 2023.05.08 | 2022.05.31 2022/02 | 5,500,000 | 1хх-ийн 71-76 |
| 13. | Б:Б | 30 | 2023.08.07 | 2017.05.09 2017/15 2022.05.31 2022/18 | 36,000,000 | 1хх-ийн 157-166 |
| 14. | Б.Г | 31 | 2023.05.12 | 2022.05.31 2022/04 | 9,500,000 | 1хх-ийн 110-116 |
| 15. | П.А | 32 | 2023.06.16 | 2022.05.31 2022 | 8,000,000 | 1хх-ийн 140-148 |
| 16. | Б.Г | 34 | 2024.01.19 | 2017.06.06 2017/34 | 32,628,000 | 1хх-ийн 167-175 |
| 17. | Б.Б | 35 | 2022.09.20 /өмчлөгч болохыг тогтоосон шийдвэр / 1хх-226-233/ | 2020.05.25 201/02 | 52,800,000 | 1хх-ийн 176-181 |
| 18. | С.Б | 27 | 2022.09.20 /өмчлөгч болохыг тогтоосон шийдвэр / 2хх-9-11/ | 2019.04.26 2019/33 | 58,800,000 | 1хх-ийн 182-189 |
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 397 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 22 дугаар зүйлийн 22.1-д “Улсын бүртгэгч эрхийн улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийхдээ Иргэний хуулийн 185 дугаар зүйл, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийг тус тус баримтлах бөгөөд мэдүүлэгт хүсэлт, холбогдох гэрээ болон бусад баримт бичгийг тус тус хавсаргана.”, 22.2-т “Барьж дуусаагүй барилгад хөрөнгө оруулсан иргэн, хуулийн этгээд (захиалагч) нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 31.2-т заасны дагуу эрхийн улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийлгэхэд орон сууц захиалгын гэрээ, оруулсан хөрөнгийн хэмжээг нотлох баримтыг мэдүүлэгт тус тус хавсаргана.” гэж тус тус заажээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 126/ШШ2025/0015 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Ч-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Т.ЭНХМАА