| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтангэрэлийн Бямбажав |
| Хэргийн индекс | 107/2023/0077/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/79 |
| Огноо | 2023-07-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Х |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 2023/ШЦТ/79
2023 07 25 2023/ШЦТ/79
МОНГОЛ УЛСЫН Н*******РИЙН ӨМНӨӨС
*******агануур дүүргийн *******рүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч А.*******ямбажав даргалж,
Нарийн бичгийн дарга С.*******аяр-*******рдэнэ
Улсын яллагч *******.Хэрлэн
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн *******агануур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос *******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******-д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19.. оны .. дүгээр сарын ..-ний өдөр Улаанбаатар хот, *******агануур дүүрэгт төрсөн, эрэгтэй, 39 настай, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт ..... дүгээр хороо, ........... .... тоот хашаанд оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, ******* овгийн *******-ын ******* /РД:......../
Үйлдсэн хэргийн талаар /Яллах дүгнэлтэд тогтоосноор/
Шүүгдэгч *******....... нь 2023 оны 06 дугаар сарын 22-ны орой 19 цаг 20 минутын орчим *******агануур дүүргийн ......... хороо, ............ дугаар гудамжны .............. тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч *******........-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж түүний толгойн тус газарт нь арматур төмрөөр нэг удаа цохисны улмаас хохирогчийн биед зулайн орой хэсэгт язарсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч ******* нь 2023 оны 06 дугаар сарын 22-ны орой 19 цаг 20 минутын орчим .......тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч *******.Н-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж түүний толгойн тус газарт нь арматур төмрөөр нэг удаа цохисны улмаас хохирогчийн биед зулайн орой хэсэгт босоо чиглэлтэй 9х1см язарсан мэс заслын 7 ширхэг оёдол тавигдсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч *******.Н-ын мэдүүлэг /хх-н 27/, гэрч Д.Г-ийн мэдүүлэг /хх-н 34/, гэрч Г.*******-ийн мэдүүлэг /хх-н 38/ мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч С.******* /хх-32/-н мэдүүлэг, *******агануур дүүргийн *******рүүл мэндийн даатгалын хэлтсийн 33/103 тоот албан бичиг /хх-н 29/, шинжээчийн 187 тоот дүгнэлт /хх-н 45-46-р хуудас/ шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг *******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч *******-ын үйлдэл нь хохирогч *******.Н-ын Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь *******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
*******нэ хэргийн улмаас хохирогч *******.Н нь нэхэмжлэл гаргаагүй, гомдол саналгүй тухайгаа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.
*******рүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ”, 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” гэж тус тус хуульчилсан бөгөөд эрүүл мэндийн даатгалын байгууллагад 354.000 төгрөгийн хохирол учирсан гэх иргэний нэхэмжлэгч С.*******-ийн “...*******рүүл мэндийн даатгалын сангаас 354.000 төгрөгийн зардал гарсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 32)-тэй шүүх хуралдаанд талууд маргаагүй тул шүүгдэгчээс 354.000 төгрөгийг гаргуулж *******рүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгохоор шийдвэрлэв.
*******рүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн зургаан зуун /600/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган /600.000/ төгрөгөөр торгох ял нь *******рүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул *******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч .......-д *******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун /600/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган /600.000/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
*******д мөрийн баримтаар хураагдаж ирсэн 40 см урттай 1 ширхэг арматур төмрийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.
*******нэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчид холбогдох иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
*******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлдүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.*******ЯМ*******АЖАВ