Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 2023/ШЦТ/70

 

 

 

 

      2023         07            05                                       2023/Ш*******/70

       

           МОНГОЛ УЛ*******ЫН НЭРИЙН ӨМНӨӨ*******

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч *******.Өлзий-Отгон даргалж,

Нарийн бичгийн дарга                                             *******,  

Улсын яллагч                                                            *******,

Хохирогч                                                                   *******,

Шүүгдэгч                                                       *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3. дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар журамлан, тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******, ******* нарт холбогдох эрүүгийн 230400000052 дугаартай хэргийг 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

. Монгол улсын иргэн, 992 оны 9 дүгээр сарын -ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 3 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ӨХК-д жолооч операторчин ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Багануур дүүргийн дүгээр хороо, ....... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 202 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жил сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлснийг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6 дүгээр зүйлийн 6. дэх хэсэгт зааснаар *******-д оногдуулсан 2 жил сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэлгүй тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 209 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 8 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 7.8 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлснийг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн дэх хэсэг болон 2 дахь хэсэгт тус тус зааснаар *******-д оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн 5.850.000 /таван сая найман зуун тавин мянга/-н төгрөгийн торгох ялаар,

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 0 дугаар сарын 22-ны өдрийн 2020/Ш*******/7 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.0 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар,

өв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 3-ний өдрийн 240 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн .5 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар 02 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгүүлж байсан хэрэг хариуцах чадвартай, ******* ******* ******* ******* /РД: /,

2. Монгол улсын иргэн, 990 оны 6 дугаар сарын 30-ны өдөр өв аймгийн Мөнгөнморьт суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автын засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Багануур дүүргийн дүгээр хороо, тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 202 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 8 дүгээр зүйлийн 8.2., 8.2.5 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгүүлснийг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6 дүгээр зүйлийн 6. дэх хэсэгт зааснаар *******-д оногдуулсан 4 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэлгүй тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, *******  /РД: /,

            Үйлдсэн хэргийн талаар /Яллах дүгнэлтэд тогтоосноор/:

Шүүгдэгч ******* нь 2023 оны 4 дүгээр сарын 30-ны орой 7 цагийн орчимд Нийслэлийн Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийны гудамжны хөдөө тал хэсэгт хохирогч *******-тай маргалдаж, улмаар *******-тэй бүлэглэн түүнийг газар унагааж дээрээс нь хөлөөрөө өшиглөн зодож эрүүл мэндэд нь баруун талын ухархайн хананы хугарал, хамрын таславч мурийлт, баруун нүдний доод зовхинд ил шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

 Шүүгдэгч *******  нь 2023 оны 4 дүгээр сарын 30-ны орой 7 цагийн орчимд Нийслэлийн Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийны гудамжны хөдөө тал хэсэгт хохирогч *******-тай маргалдаж улмаар *******-той бүлэглэн түүнийг газар унагааж дээрээс нь хөлөөрөө өшиглөн зодож эрүүл мэндэд нь баруун талын ухархайн хананы хугарал, хамрын таславч мурийлт, баруун нүдний доод зовхинд ил шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Яллах дүгнэлтэд дурдсан үйл явдал болсон нь үнэн. Нэмж хэлэх зүйлгүй” гэв /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй” гэв /шүүх хуралдааны тэмдэглэл/,

Хохирогч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “*******аашид гарах эмчилгээний зардлаа төлүүлэх хүсэлтэй. Шүүх хурал болохоос өмнө шүүгдэгч нараас 580,000 төгрөг өгсөн” гэв /шүүх хуралдааны тэмдэглэл/,

Улсын яллагчаас шинжлэн судлуулсан баримт:

Хохирогч *******-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 06-р хуудас/,

-ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 3-4-р хуудас/,

-авын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 6-7-р хуудас/,

-ны мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 9-20-р хуудас/,

Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын Багануур дүүрэг дэх Хэсгийн шинжээч эмчийн 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 49 дугаартай дүгнэлт /хх-ийн 4-42-р хуудас/,

Иргэний нэхэмжлэгч З.Х-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн -р хуудас/

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл /хх-ийн -р хуудас/,

Хохирогч *******-ын Багануур дүүрэг дэх *******агдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-ийн 3-р хуудас/

Хохирлын талаархи баримтууд болн эрүүл мэндийн талаархи баримтууд /хх-ийн 55-6-р хуудас/

Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол /хх-ийн 39-р хуудас/

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбогдох баримт /хх-ийн 73, 93-0, 4-5, 40-5-р хуудас/,

Шүүгдэгч *******, ******* нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас болон шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 74, 76-8, 5, 7-38-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

  1. Гэм буруугийн талаар

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2. дүгээр зүйлийн дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.

 Шүүгдэгч ******* нь 2023 оны 4 дүгээр сарын 30-ны орой 7 цагийн орчимд Нийслэлийн Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийны гудамжны хөдөө тал хэсэгт хохирогч *******-тай маргалдаж улмаар *******-тэй бүлэглэн түүнийг газар унагааж дээрээс нь хөлөөрөө өшиглөн зодож эрүүл мэндэд нь баруун талын ухархайн хананы хугарал, хамрын таславч мурийлт, баруун нүдний доод зовхинд ил шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,

Шүүгдэгч ******* нь 2023 оны 4 дүгээр сарын 30-ны орой 7 цагийн орчимд Нийслэлийн Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийны гудамжны хөдөө тал хэсэгт хохирогч *******-тай маргалдаж улмаар *******-той бүлэглэн түүнийг газар унагааж дээрээс нь хөлөөрөө өшиглөн зодож эрүүл мэндэд нь баруун талын ухархайн хананы хугарал, хамрын таславч мурийлт, баруун нүдний доод зовхинд ил шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хохирогч *******-ын биед учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч нарын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээс маргалдаж, бүлэглэж хохирогчийн биед халдаж гэмтэл учруулж буй идэвхитэй үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, гэм буруутай болох нь:  

- Хохирогч *******-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 5-6 цагийн орчимд хамт ажилладаг Б, Б, Э нарын хамт Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийны 27-28 дугаар гудамжны харалдаа зүүн хэсэг буюу хөдөө хээр литрийн архи, мөн нэр нь мэдэхгүй бор шилтэй литрийн архийг хувааж ууцгаасан. Архиа уугаад сууж байтал танил дүү нар болох , Д /*******/ хоёр ирээд хамт архи ууцгаасан. эгээд , Д хоёр манай найз Б-тай маргалдаад байсан бөгөөд яг юунаас болсныг мэдэхгүй байна. Би өөрөө нилээд согтолттой байсан. эгээд нэг харахад маргалдаад байхаар нь би “та нар миний найзыг яаж байгаа юм бэ” гэж хэлтэл Д “чи муу яах гээд байгаа юм бэ, ална шүү пизда минь” гэж хэлээд намайг заамдаад газар унагаасан бөгөөд газар унасны дараа , Д нар нь миний дээрээс хөлөөрөө өшиглөөд, зодоод байсан. эгээд тэр хоёр яваад өгсөн. ухайн үед хамт байсан Б намайг эмнэлэгт хүргэж өгсөн бөгөөд эмнэлэгт үзүүлэхэд миний нүдний ухархайн яс цөмөрсөн, яс хугарсан гэсэн онош гарсан ба хагалгаанд орох шаардлагатай гэсэн. ухайн үед миний баруун талын нүд хавдаад хөхөрчихсөн, нүдний доод хэсэгт язарсан байсан ба хоёр нүдний ухархайн доторх хана дотогш цөмөрсөн, хамрын яс хугарсан байна гэсэн. эр хоёр намайг хоёулаа л өшиглөөд зодоод байсан, яг хэнийх нь хөл гэмтэл учруулсныг мэдэхгүй байна. Би зодуулж байхдаа хараагүй. Зүгээр байж байгаад зодуулж гэмтсэн. Би цаг зав, эрүүл мэнд, сэтгэл санаагаараа хохирсон, одоо хагалгаанд орох шаардлагатай байна, эмчилгээний зардлаа нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /хх-ийн 6-р хуудас/,

- -н мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...2023 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хамт ажилладаг Э-ны хашаанд машин засаж байгаад архи ууцгаасан. Э-ыг найз нь ирээд аваад явсан. эгээд орой Б, Н нарын хамт явж байгаад Э-той таараад хамтдаа Нарийны хөдөө хэсэг тал дээр гарч архи ууцгаасан. Архи уугаад сууж байхад л гэнэт Н, Б, Э-ны дагуулж ирсэн 2 залуу нарын хооронд маргалдаад дээр доороо ороод зодолдох шиг болсон. Нэг харахад Б, Н хоёр газар уначихсан байж байсан бөгөөд нөгөө хоёр залуу аягүй хурдан машиндаа суугаад хөдлөөд явчихсан. эр залуучуудыг явсны дараа Н босож ирээд “миний нүд рүү цохьчихлоо” гэхээр нь хартал баруун талын нүд нь юм харахааргүй овойгоод цус гарчихсан хавдчихсан байсан тул гэрт нь хүргэж өгөөд тарцгаасан. ухайн үед Н-аас юу болсон талаар асуухад “мэдэхгүй ээ гэнэт зодоон болоод зодолдож байхад тэр хоёр залуугийн нэг нь дарж аваад өшиглөчих шиг боллоо” гэсэн. Н Э-ны дагуулж ирсэн 2 залуутай зодолдсон, өөр хүнтэй зодолдоогүй. Би зодолдох процессыг бол хараагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 3-4-р хуудас/,

- -ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...орой 9 цагийн үед тал дээр гарч архи ууцгаасан бөгөөд хоёр танихгүй залуу ирчихсэн байсан. Н-тай тэр хоёр залуу маргалдаад байх шиг байсан. Би “ах дүүгээ хүндлэхгүй” гэх утгатай үг хэлээд босох гэтэл намайг нэг нь түлхээд газар өнхөрөөд ойчсон. эгтэл хоёр залуу босож ирээд миний бие, нуруу, хөл гуя руу өшиглөж эхэлсэн. Э та хоёр хүн аллаа” гээд миний толгой дээр суугаад намайг хамгаалсан. эгэхэд Н намайг өмөөрөөд босож ирэхэд Н-ыг газар унагаагаад нүүр нүдгүй өшиглөөд зодоод байсан ба би ойчсон чигээрээ газар хэвтээд байсан бөгөөд харах гэхээр Э дээр суучихаад намайг хамгаалж байсан тул би хэн нь яг хаашаа өшиглөж байгааг харж чадаагүй. эр хоёр залуугийн унаж явсан машины хойд талд Н зодуулж байсан. Энэ үйл явдал маш хурдан болсон бөгөөд тэр хоёр залуу машиндаа гүйгээд сууж байгаа харагдсан тэгээд шууд хөдлөөд явсан. эр үед Н босоод зогсчихсон хамарнаас нь цус гарсан, баруун талын нүд нь доороо шалбарчихсан бололтой цус гарсан байдалтай байсан. Н тухайн үед “хоёр бацаан намайг зодчихлоо, цохьчихлоо” гэж хэлж байсан. Н-ын нүд нь тэрүүхэн үедээ маш хурдан хавдчихсан. ухайн үед Б, Э хоёр зодоонд оролцоогүй. эр хоёр залуу их хэгжүүн, анх ирэхдээ л сонин зан гаргаад байсан. ал дээр байхад намайг босож ирэхэд түлхээд өшиглөсөн. эгээд дараа нь Н-ыг зодож эхэлсэн. Миний биед тухайн үед нуруу, бөгс хэсгээр бага зэргийн хөндүүр, хөхөрсөн зүйл байсан ба хэд хоноод зүгээр болчихсон. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7-р хуудас/,

- -ы мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...эгээд орой тал дээр авсан архиа тойруулаад уугаад сууж байтал гэнэт маргаан эхлээд дээр доороо ороод эхэлсэн. Б, Н хоёр, Д хоёртой маргаан үүссэн бөгөөд би нилээд согтсон байсан учраас болсон асуудлыг нарийн сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан хоорондоо пижигнилдээд явчихсан, тэгтэл Д хоёр машиндаа суугаад явчихсан. эр үед Н босоод зогсчихсон нүдэндээ цохиулчихлаа, энэ хоёр бацаан цохьчихлоо гэж байхад харахад баруун талын нүд нь хавдчихсан харагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-20-р хуудас/,

- Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын Багануур дүүрэг дэх Хэсгийн шинжээч эмчийн 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 49 дугаартай: “. *******-н биед баруун талын ухархайн хананы шинэ хугарал, хамрын таславч мурийлт, баруун нүдний доод зовхинд ил шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. 3. Дээрх ухархайн хананы шинэ хугарал, хамрын таславч мурийлт, зовхины ил шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.*******аашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 4-42-р хуудас/,

- Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээж авсан: “Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийны гудамжны хээр бусдад зодуулсан” гэх тэмдэглэл /хх-ийн -р хуудас/,

-шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүх шийдвэр гаргахдаа хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Гэмт үйлдэл нь хүний идэвхтэй үйл ажиллагаа төдийгүй түүндээ сэтгэл зүйн хувьд хэрхэн хандсан, ямар хүсэл, зорилго сэдэлтийг удирдлага болгон хийснийг илтгэн харуулдаг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3. дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно” гэж заасан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн тусгай ангийн 0. дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол” гэж хүндрүүлэн зүйлчилсэн ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 0. дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2. дэх заалтад “бүлэглэж” үйлдсэн бол гэж хүндрүүлэн зүйлчлэхээр заасан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд “гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэжээ.

Шүүх хуралдаанд шинжлэн хэлэлцүүлсэн хохирогч *******-ын “...нэг харахад маргалдаад байхаар нь би “та нар миний найзыг яаж байгаа юм бэ” гэж хэлтэл Д “чи муу яах гээд байгаа юм бэ, ална шүү пизда минь” гэж хэлээд намайг заамдаад газар унагаасан бөгөөд газар унасны дараа , Д нар нь миний дээрээс хөлөөрөө өшиглөөд, зодоод байсан. эгээд тэр хоёр яваад өгсөн.” гэх, гэрч -ийн “...Архи уугаад сууж байхад л гэнэт Н, Б, Э-ны дагуулж ирсэн 2 залуу нарын хооронд маргалдаад дээр доороо ороод зодолдох шиг болсон. Нэг харахад Б, Н хоёр газар уначихсан байж байсан бөгөөд нөгөө хоёр залуу аягүй хурдан машиндаа суугаад хөдлөөд явчихсан.” гэх, гэрч -ын “...Н намайг өмөөрөөд босож ирэхэд Н-ыг газар унагаагаад нүүр нүдгүй өшиглөөд зодоод байсан ба би ойчсон чигээрээ газар хэвтээд байсан. Энэ үйл явдал маш хурдан болсон бөгөөд тэр хоёр залуу машиндаа гүйгээд сууж байгаа харагдсан” гэх, гэрч -ы “...гэнэт маргаан эхлээд дээр доороо ороод эхэлсэн. Ямар ч байсан хоорондоо пижигнилдээд явчихсан, тэгтэл Д, хоёр машиндаа суугаад явчихсан..” гэх мэдүүлгүүдээр шүүгдэгч нар нь урьдчилан тохиролцож, санаатайгаар нэгдэж, бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл тогтоогдохгүй байна. 

 Шүүгдэгч *******, ******* нар нь  өөрсдийн үйлдэл, учирч болох аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас аюултай хор уршиг учрах нь зайлшгүй, эсхүл учрах боломжтой талаар урьдчилан мэдэх боломжтой байсан тул шүүх тэднийг гэмт хэрэг санаатай үйлдсэн, гэмт хэрэгт үйлдлээрээ хамтран оролцсон гэж дүгнэв. 

Иймд шүүгдэгч *******, ******* нарыг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3. дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

  1. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

Хохирогч *******-ын эрүүл мэндэд хохирол учирсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын Багануур дүүрэг дэх Хэсгийн шинжээч эмчийн 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 49 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд хохирогч *******-ын баримтаар нэхэмжилсэн 580,000 төгрөгийг шүүхийн шатанд шүүгдэгч нар нь төлж барагдуулсан байна. /шүүхэд ирүүлсэн баримт/

Хохирогч ******* нь энэ хэрэгт холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэмтэлд дахин хагалгаанд орох шаардлагатай тухай эмчийн дүгнэлт гарсан /шүүхэд ирүүлсэн баримт/, гэм хорын хохиролд цаашид гарах зардлаа нэхэмжилнэ гэв.

Иймд хохирогч ******* нь эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг шийдвэрт дурдах нь зүйтэй.

Шүүх хуралдаан улсын яллагчаас “хохирогч ******* нь Эрүүл мэндийн даатгалын сангаас тус бүр 320,000 төгрөгийн эмчилгээний зардал гаргуулсан. Эрүүл  мэндийн даатгалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2. дэх хэсгийн 2.. дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч нараас тус бүрд нь 60,000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэх нэхэмжлэл гаргаж байна” гэв.

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу, тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *******, ******* нарыг хохирогч *******-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял тус бүрд нь оногдуулах, тус ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэг хүлээлгэх саналтай. Мөн хохирогч нь гэм хорын зардлаа баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч ******* гаргасан тайлбартаа: “ Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хохирогчид цаашид гарах зардлыг баримттай бол төлнө.” гэв.

Шүүгдэгч ******* гаргасан тайлбартаа: “ Миний хувьд хийсэн хэрэгтээ гэмшиж байна, гэм буруутай. Баримтаар гарсан зардлыг хохирогчид төлнө” гэв.

Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгч нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тус тус тогтоогдоогүй болно.

Иймд улсын яллагчаас шүүгдэгч нарт оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хянаад, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял, шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нарт холбогдох иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн -4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.0 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ОГООХ нь:

 

  1. Шүүгдэгч ******* ******* ******* *******-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3. дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар журамлан, тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч ******* -г Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3. дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар журамлан, тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

  1. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар ******* ******* ******* *******-д 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял,

 Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар ******* -д 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг *******, ******* нарт мэдэгдсүгэй.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг *******, ******* нарт тайлбарласугай.
  3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497. дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505. дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ******* нь 290,000 төгрөг, ******* нь 290,000 төгрөгийг тус тус хохирогч *******-д төлсөн болохыг баталж, хохирогч *******нь цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-с 60,000 /нэг зуун жаран мянга/ төгрөг, *******-с 60,000 /нэг зуун жаран мянга/ төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
  5. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй, *******, ******* нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38. дүгээр зүйлийн дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 4 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлийг шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргахыг мэдэгдсүгэй.
  8. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37. дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                       *******.ӨЛЗИЙ-ОГОН