Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 2023/ШЦТ/71

 

 

 

     2023       07         05                                       2023/*******ЦТ/71

                 

     МОНГОЛ УЛСЫН НЭРЙН ӨМНӨӨС

 

*******агануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Нарийн бичгийн дарга                *******,  

Улсын яллагч                                  *******,

охирогч                                     *******,

*******үүгдэгч                                     *******  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн *******агануур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******-т холбогдох эрүүгийн 2304000000064 дугаартай хэргийг 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

*******үүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2001 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн *******ат-Өлзий суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, ах дүү нарын хамт, *******агануур дүүргийн 3 дугаар хороо, 666666666666 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, ******* ******* ******* ******* /РД: /.

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд тогтоосноор/

*******үүгдэгч ******* нь 2023 оны 6 дугаар сарын 03-ны шөнө 03 цаг 30 минутын орчимд *******агануур дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М” баарны гадаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч *******-тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж хохирогчийн нүүрэн тус газар гараараа цохисны улмаас хохирогчийн биед тархи доргилт, уруулын язарсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРОЙЛО нь:

*******үүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Улсын яллагчаас шинжлэн судлуулсан баримт:

            - *******-ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...2023 оны 6 дугаар сарын 03-ны шөнө 01 цагийн үед , гэх найз нарын хамт “М” бааранд орсон бөгөөд хүний 4 шил пиво уусан. Тэгээд хэсэг байж байгаад гарч машиндаа тамхи татсан бөгөөд Ж намайг хүнээр дуудуулсан байсан. Тэгээд би машинаасаа буугаад баарны хашааны гадаа харанхуй булан руу очиход Ж, бас танихгүй хүмүүс тамхи татаж байсан. *******и Ж-тай юунаас болж маргалдсанаа санахгүй байгаа бөгөөд нилээд согтсон байсан. Ж намайг түрүүлж нэг цохьсон, би зөрүүлээд 2 удаа цохиод давхар хамаж шидсэн. Тэгээд хүмүүс намайг салгаад болиулаад баарны хашаанаас гарснаа санаж байна. Зарим зүйлээ санахгүй байна. *******и нүүрэн хэсэгт нь 2 удаа цохьсон, миний учруулсан гэмтэл мөн” гэх мэдүүлэг /хх-ийн 61-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/,

- *******-ийн мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 11-р хуудас/,

- Э.*******-ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/,

- Насанд хүрээгүй гэрч мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас/,

- Нийслэлийн *******үүхийн шинжилгээний газрын *******агануур дүүрэг дэх тасгийн шинжээчийн 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 167 дугаартай дүгнэлт /хх-ийн 39-40-р хуудас/,

- Гомдол мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл /хх-ийн 1-р хуудас/,

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-8-р хуудас/

- ргэний нэхэмжлэгч З.-н мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/,

- Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 4-р хуудас/,

- *******үүгдэгчийн хувийн байдалтай холбогдох баримт /хх-ийн 65-66-р хуудас/,

- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 5-р хуудас/,

- охирогч *******-ийн эрүүл мэндийн байдлын талаархи баримтууд, гэрэл зураг /хх-ийн 41-50-р хуудас/,

- *******үүгдэгч *******-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 69-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

*******үүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

  1. Гэм буруугийн талаар

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.

*******үүгдэгч ******* нь 2023 оны 6 дугаар сарын 03-ны шөнө 03 цаг 30 минутын орчимд *******агануур дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М” баарны гадаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч *******-тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж хохирогчийн нүүрэн тус газар гараараа цохисны улмаас хохирогчийн биед тархи доргилт, уруулын язарсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

- *******-ийн мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн: “...2023 оны 6 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө найз *******аянхангайгийн хамт “М” бааранд орсон бөгөөд 3-4 лааз пиво уусан. Тэгээд шөнө 03 цагийн үед баарнаас гараад гадаа үүдэнд зүс таних залуу зогсож байхаар нь юу болсон талаар асуухад нэг залуу намайг цохьчихлоо гээд зүс таних *******-ыг заасан. Тэгэхээр нь би дуудаад “яагаад хүн цохиж байгаа юм бэ” гэхэд ******* “яадаг юм, би цохьсон” гэж хэлээд бид хоёр маргалдаад зогсож байхад ******* гэнэт миний нүүр лүү гараараа 2-3 удаа цохиод миний хөлнөөс татаад газарт унагаасан. Тэгээд би босож ирээд “чи яаж байгаа юм бэ, учраа олъё” гээд машинд суулгаад баарны гаднаас хөдлөөд цаана баригдаж байгаа барилгын хажууд зогсоод машинаас бууж ирээд “чи яагаад цохиод байгаа юм бэ” гэсэн чинь миний зүүн шанаа хэсэгт баруун гараараа шанаадчихаад “тэр Сүхээ өөрөө эхэлсэн, эрүүлдээ учраа олъё” гээд түрүүлээд яваад өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 11-р хуудас/,

- *******-н шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоор өгсөн: “ *******олсон үйл явдал дээр нэмж хэлэх зүйлгүй. *******и эрүүл мэндээрээ хохирсон, миний нүд одоо хэвийн бус байгаа. Дахиж эмчийн үзлэг, шинжилгээнд орох шаардлагатай. Цаашид гарах эмчилгээний зардлаа гаргуулах хүсэлтэй байна.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

-Э.*******-ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...2023 оны 6 дугаар сарын 03-ны шөнө 01 цаг болох гэж байхад “М” бааранд найз Ж-ийн хамт орсон. *******-с гараад гадаа С гэх залуу эвхэрсэн байдалтай доошоо хараад сууж байхаар нь Ж “яасан бэ” гэж асуухад “хүнд зодуулчихлаа” гэхээр нь “хэн юм бэ” гэсэн чинь ******* гэх хүн хүрч ирсэн бөгөөд тэр хоёр юм яриад зогсож байсан. Тэгсэн чинь гэнэт *******онхоо Ж-н нүүр лүү 2 удаа гараараа цохиод, давхар хамаад газар унагаагаад дээрээс нь 1 удаа дэвсэхээр нь тэнд зогсож байсан 5-6 хүн салгасан.” гэх мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/,

-Насанд хүрээгүй гэрч мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...Найзтайгаа хамт “М” бааранд орсон бөгөөд Сүхээ ах Ж ах хоёр сууж байсан. Тэгээд баарнаас гараад ******* ахтай таарсан бөгөөд намайг 2-3 удаа цохьсон. Ж ах намайг өмөөрч ******* ахтай зодолдсон байсан бөгөөд ******* ах цохьчихлоо” гэж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас/,

-Гомдол мэдээлэл хүлээж авсан тэмдэглэлд “*******агануур дүүргийн 1 дүгээр хороо, “М” баарны гадаа 2023 оны 6 дугаар сарын 03-ны шөнийн 03 цаг 30 минутын үед бусдад зодуулсан” гэжээ /хх-ийн 2-р хуудас/,

-2023 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн Мөрдөгчийн тогтоолоор хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг Си Ди-г хураан авсан тэмдэглэл /хх-ийн 4-р хуудас/,

- *******инжээч эмч Ө.*******-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...*******-ийн гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтэл нь 2 ба түүнээс дээш олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Мөн яг нэг бүрчлэн цохилтын тоог гаргах боломжгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 34-р хуудас/

-Нийслэлийн *******үүхийн шинжилгээний газрын *******агануур дүүрэг дэх тасгийн шинжээчийн 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 09шэ/0167 дугаартай дүгнэлтэд: “1.*******-ийн биед тархины доргилт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дээд урууланд язарсан шарх, үүдэн 2 шүдний ганхалт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. 3.Дээрх шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэжээ /хх-ийн 39-40-р хуудас/,

-шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

*******үүх шийдвэр гаргахдаа хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

*******үүгдэгч ******* нь өөрийн үйлдэл, учирч болох аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас аюултай хор уршиг учрах нь зайлшгүй, эсхүл учрах боломжтой талаар урьдчилан мэдсэн, мэдэх боломжтой байсан тул шүүх түүнийг гэмт хэрэг санаатай үйлдсэн гэж дүгнэв. 

ймд *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв. 

  1. охирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

ууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд хохирогч ******* нь энэ хэрэгт холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд цаашид гарах зардлаа нэхэмжилнэ гэх боловч энэ талаархи баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй болно.

ймд хохирогч ******* нь эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг шийдвэрт дурдах нь зүйтэй.

*******үүх хуралдаанд улсын яллагчаас “хохирогч нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 326.000 төгрөгийн эмчилгээний зардал гаргуулсан. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгчээс 326.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэх нэхэмжлэл гаргаж байна” гэв.

*******үүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

*******үүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тус хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэв.          

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...*******үүгдэгч *******-ыг хохирогч *******-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, тус ялыг  90 хоногийн дотор биелүүлэх үүрэг хүлээлгэх саналтай. Мөн хохирогч ******* нь гэм хорын зардлаа баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэж өгнө үү. Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан эмчилгээний зардал болох 326.000 төгрөгийг *******-оос гаргуулахаар шийдвэрлүүлэх саналтай байна” гэв.

*******үүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ийсэн хэрэгтээ гэмшиж байна. *******аримттай хохирлыг төлж барагдуулна.” гэв.

*******үүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

*******үүгдэгч *******-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тус тус тогтоогдоогүй болно.

ймд улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хянаад, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгч *******-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

2023 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн Мөрдөгчийн тогтоолоор хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон 1 ширхэг Си Ди-г шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчид холбогдох иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТОО нь:

 

  1. *******үүгдэгч *******-н ******* ******* *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* ******* ******* *******-т 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг *******.*******-т мэдэгдсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг *******.*******-т тайлбарласугай.
  5. ргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч ******* нь цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шүүгдэгч *******-с 326.000 /гурван зуун хорин зургаан мянга/-н төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.
  7. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй, *******-ын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  8. *******ийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол *******-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлийг шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргахыг мэдэгдсүгэй.
  10. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, *******-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

        ДАРГАЛАГЧ  *******ҮҮГЧ                                       С.ӨЛЗЙ-ОТГОН