Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Банзрагч |
Хэргийн индекс | 151/2021/00053/И |
Дугаар | 001/ХТ2022/00274 |
Огноо | 2022-03-11 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 001/ХТ2022/00274
,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 151/ШШ2021/00749 дүгээр шийдвэр,
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 223/МА2022/00002 дугаар магадлалтай,
,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ын нэхэмжлэлтэй,
,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,, нарт холбогдох
Гэм хорын хохиролд 13,134,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сонинбайгалийн гаргасан хяналтын гомдлоор
Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, , түүний өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,, , хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сонинбайгаль, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,, нарт холбогдуулан гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол, хор уршигт 13,313,765 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа 179,765 төгрөгөөр багасгаж, нийт 13,134,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.
2. Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 151/ШШ2021/00749 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар гэм хорын хохиролд 3,858,593 төгрөгийг хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,аас гаргуулан нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д олгож, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,,, нарт холбогдох 9,275,407 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 224,518 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,аас 76,687 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д олгохоор шийдвэрлэсэн.
3. Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 223/МА2022/00002 дугаар магадлалаар Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 151/ШШ2021/00749 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар гэм хорын хохиролд 3,858,593 төгрөгийг хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,аас гаргуулан нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д олгож” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 228 дугаар зүйлийн 228.4-т зааснаар гэм хорын хохиролд 3,858,593 төгрөгийг хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,гөөс гаргуулан нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д олгож” гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 224,518 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,аас 76,687 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д олгосугай” гэснийг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224,518 төгрөгийг буцаан олгож, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,гөөс улсын тэмдэгтийн хураамжид 76,687 төгрөг гаргуулан улсын төсөвт оруулсугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 155,463 төгрөг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 164 дүгээр зүйлийн 164.2-т зааснаар хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50,700 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сонинбайгаль 2022.02.09-ний өдөр хяналтын журмаар гомдол гаргасныг Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022.02.25-ны өдрийн 001/ШХТ2022/00222 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангасан гэж үзээд гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтсон.
5. Хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сонинбайгаль хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.01.07-ны өдрийн 223/МА2022/00002 дугаар магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргаж байна.
5.1. Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: нэхэмжлэлийн үндэслэлээ эмчилгээний төлбөр 809,765 төгрөг, эмчилгээнд зарцуулсан 921,235 төгрөг, эмчилгээнд ирээдүйд гарах зардал 5,804,000 төгрөг, цалин хөлсөнд 5,600,000 төгрөг гэж тодорхойлсон. Хариуцагч нарын зүгээс эмчилгээнд зарцуулсан хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон 712,000 төгрөг, хөмсөг шивүүлсэн холбогдох зардал 912,711 төгрөг, нийт 1,624,711 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч маргаагүй болно. Харин нэхэмжлэгчийн цалин орлого 2,233,882 төгрөгийг хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,аас гаргуулж шийдвэрлэсэн боловч давж заалдах шатны шүүхийн магадлалаар хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,аас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангахгүй байна. Учир нь 2020.02.16-ны өдөр осол гарсны дараа нэхэмжлэгч нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд шинжилгээ хийлгэсэн бөгөөд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020.02.27-ны өдрийн 2740 дүгээр дүгнэлтээр ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ын биед хөнгөн гэмтлийн зэрэг тогтоогдсон ба, хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй гэж дүгнэсэн. Мөн 2020.03.30-ны өдрийн 439 дүгээр бүрэлдэхүүнтэй шинжээч нарын дүгнэлтээр 2740 дүгээр дүгнэлт үндэслэлтэй, ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д учирсан гэмтэл нь эдгэрэх байдлаараа гэмтлийн зэрэгт нөлөөлөхгүй гэсэн дүгнэлтүүд гаргасан. Энэ дүгнэлтүүдээр ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д учирсан гэмтэл нь түүний ажил үүргээ гүйцэтгэхэд нөлөөлөхгүй гэж дүгнэснийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээгүй, ач холбогдлын талаар тал бүрээс нь дүгнээгүй. Мөн нэхэмжлэгчийн цалин орлого нь тогтмол бус, ажил олгогчийн зүгээс гаргаж өгсөн тодорхойлолт, ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ын нийгмийн даатгалын бичилт нь ажил олгогчоос гаргаж өгсөн тодорхойлолттой цалин нь зөрүүтэй, нэхэмжлэгчийн цалин орлого нь тодорхойгүй байхад сүүлийн 3 сарын цалин хөлсний дунджаар нэхэмжлэгчийн цалин хөлсийг тодорхойлж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсгийн “хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлнэ” гэх заалттай нийцээгүй. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь 2020 оны 02 дугаар сараас 2020 оны 04 дүгээр сар хүртэл гэмтлийн улмаас эмнэлэгт хэвтсэн, хэвтрийн дэглэм барьсан гэх тайлбар гаргадаг. Гэвч нэхэмжлэгч нь дээрх хугацаанд ажил үүргээ гүйцэтгээгүй ажилдаа очоогүй талаар эмнэлгийн магадлагаа, эмчийн акт зэрэг баримт байхгүй бөгөөд нэхэмжлэгчийн үүрэгт ажилдаа очоогүй, хийгээгүй гэх нь бичгийн нотлох баримтаар тогтоогдоогүй. Гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар хөнгөн зэргийн гэмтэл нь хөдөлмөрийн чадварыг 14 хүртэл хоногийн хугацаанд алдагдуулдаг. Нэхэмжлэгч нь ажилгүй байх хугацааны цалин хөлс дээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан өөрийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын талаарх нотлох баримтыг өөрөө бүрдүүлж, цуглуулж, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ хэрэгжүүлж чадаагүй.
5.2. Мөн хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,, нь анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр С.Базардоржийг томилж оролцуулсан бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй тул итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргасан. ,,,,,,,,,,,,,,,,,, нь давж заалдах шатны шүүхийн шатанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөсөө татгалзаж, өөрийн биеэр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон боловч итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс татгалзсан гэх үндэслэлээр ,,,,,,,,,,,,,,,,,,ын давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхиж, энэ талаар магадлалд дүгнэлт өгөөгүй шийдвэрлэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан.
5.3. Анхан шатны шүүх “Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж зааснаар дээрх гэм хор учруулсны хариуцлагыг тээврийн хэрэгслийн өмчлөгч ,,,,,,,,,,,,,,,,,, хариуцан арилгах үүрэгтэй. Давж заалдах шатны шүүх “... Өөрөөр хэлбэл, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,, нь осол гаргасан Хьюндай портер маркийн 43-07 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч биш, тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч байх тул шууд байдлаар эзэмшилдээ эзэмшиж байхдаа бусдад учруулсан эрүүл мэндийн гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Гэтэл шүүх тээврийн хэрэгслийн өмчлөгч ,,,,,,,,,,,,,,,,,,ад гэм хорын төлбөрийг хариуцуулсан нь хууль зүйн үндэслэлгүй болжээ”, анхан шатны шүүх ,,,,,,,,,,,,,,,,,,аас эрүүл мэндэд учирсан хохирлыг гаргуулж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх ,,,,,,,,,,,,,,,,,,гөөс гаргуулж шийдвэрлэж байгаа нь буруу юм. Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх заалтыг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан байна.
5.4. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,аас эрүүл мэндэд учирсан хохирлыг гаргуулж, ажилгүй байх хугацааны цалин 2,233,882 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
6. Хяналтын шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч “хяналтын журмаар гаргасан гомдлын дагуу хариуцагч хэн байхыг тодорхой заах нь зүйтэй” гэсэн байр суурьтай, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,, давж заалдах шатны шүүхийн магадлалыг дэмжиж оролцов.
ХЯНАВАЛ:
7. Хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.
8. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,аас хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,, нарт холбогдуулан гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 13,134,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх 3,858,593 төгрөгийг хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,аас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,, нарт холбогдох 9,275,407 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулан 3,858,593 төгрөгийг хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,гөөс гаргуулж өөрчилсөн.
9. Нэхэмжлэгчээс “... 2020.02.16-ны өдөр 11 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооллын автобусны буудлын явган хүний гарцаар зам гарч явах үед портер маркийн 43-07 ТӨА улсын дугаартай машины жолооч ,,,,,,,,,,,,,,,,,, намайг мөргөж гэмтээсэн... Иймд надад учруулсан хохирол болох эм, эмчилгээний төлбөр 809,765 төгрөг, гоо сайхны нөхөн төлбөр 6,804,000 төгрөг, цалингийн орлого болох 5,700,000 төгрөг, нийт 13,313,765 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,, нараас тэнцүү хэмжээгээр гаргуулж өгнө үү” гэсэнд,
хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,, “... Тухайн осол болсон гэм буруу дээр маргахгүй... нэхэмжлэгчийн “Эм Би Жи” эмнэлэгт хагалгаанд орсон зардал, эмчилгээний зардал, нийт 5,610,000 төгрөгийн хохирлыг цаг тухайд нь өгсөн. Нэхэмжлэлийн шаардлагаас эмчилгээний зардал болох баримтаар нотлогдож байгаа 712,000 төгрөгийг төлнө... Гоо сайхны нөхөн төлбөр 5,804,000 төгрөгийг зөвшөөрөх боломжгүй. Шинжээчийн дүгнэлтэд эмчилгээ хийлгэх боломжтой гэсэн байгаа, эмчилгээгээ хийлгээд ирвэл бид төлнө... Гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар хөнгөн гэмтэл 14 хүртэл хоногийн хугацаанд үргэлжилнэ, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэсэн, иймд хөдөлмөр эрхлээгүй гэж 2, 3 дугаар сарын цалин нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж,
хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,, “... ,,,,,,,,,,,,,,,,,,ын хувьд ,,,,,,,,,,,,,,,,,,д машинаа шилжүүлсэн. Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа төлбөрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн осол болдог өдөр нь 5,610,000 төгрөгийг “Эм Би Жи” гэдэг эмнэлэгт төлсөн. Хариуцагчийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрөөд, өөрийнхөө бололцоогоор эмчилгээний төлбөрийг төлсөн. Нэхэмжлэгч талаас гоо сайхны төлбөрт 5,804,000 төгрөг гарахыгаа ямар баримтаар нотолж байгаа нь тодорхойгүй... Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2740 дугаартай дүгнэлт, дахин шинжээч томилсон 439 дугаартай дүгнэлтээр авто ослоос үүдэлтэй хөнгөн гэмтэл учирсан гэж гарсан. Тухайн учирсан гэмтэл хөдөлмөрийн чадвараа алдахад нөлөөлөхгүй. ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь 2 болон 3 дугаар сард ажил үүргээ гүйцэтгэсэн байдаг... иймд нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй...” гэж тус тус маргажээ.
10. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ “... Хьюндэй портер маркийн 43-07 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч нь ,,,,,,,,,,,,,,,,,, байх бөгөөд хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,, тус тээврийн хэрэгслийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцсон, жолоочийн буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн эрүүл мэндэд хохирол учирсан болох нь тогтоогдсон, иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар гэм хорын хохирлыг нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй. Нэхэмжлэгчээс эм, эмчилгээний зардалд 809,765 төгрөг гаргуулахаар шаардсанаас нотлох баримтын шаардлага хангаж буй баримтаар нотлогдсон 712,000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй, хариуцагч тал тус зардлыг төлөхөө илэрхийлсэн. Гоо сайхны эмчилгээ буюу хөмсөг, уруул шивэлт, түүнтэй холбоотойгоор нийт 912,711 төгрөгийг зарцуулсан болох нь мөн баримтаар нотлогдсон, бусад зардлын тухайд нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар “зайлшгүй гарах зардал” болохыг нотлох үүргээ биелүүлээгүй тул хангах боломжгүй. Нэхэмжлэгч нь осол болсны улмаас 2020.02.16-ны өдрөөс 2020.04.13-ны өдрийг хүртэлх хугацаанд ажил хөдөлмөр эрхлээгүй, хэвтрийн дэглэм сахиж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Түүний цалин хөлсний хэмжээ нь тогтмол бус, тухайн сард гүйцэтгэсэн ажлаас хамааран өөрчлөгддөг, ажил олгогчийн шүүхэд ирүүлсэн тодорхойлолт нь тус байгууллагын төрийн байгууллагад тайлагнадаг татварын болон нийгмийн даатгалын тайлангийн мэдээлэлтэй тохирохгүй, мөн гэрээт ажлыг гүйцэтгэсэн бусад хүмүүст олгосон ажлын хөлсөөр давхар нотлогдохгүй байх тул эргэлзээгүй, үнэн зөв нотлох баримт гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй. Иймд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д зааснаар ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин буюу 2019 оны 11, 12, 2020 оны 1 дүгээр сарын цалингийн дунджаар тооцоход нэхэмжлэгчийн дутуу авсан цалин хөлсийг 2,233,882 төгрөгөөр тодорхойлох боломжтой байна. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т зааснаар нийт 3,858,593 төгрөгийн гэм хорын хариуцлагыг тээврийн хэрэгслийн өмчлөгч ,,,,,,,,,,,,,,,,,, хариуцан арилгах үүрэгтэй...” гэж дүгнэсэн.
11. Давж заалдах шатны шүүх “анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв дүгнэсэн боловч хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй” гэж үзэн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа “... хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,, нь осол гаргасан тээврийн хэрэгслийн өмчлөгч биш, тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч байх тул шууд байдлаар эзэмшилдээ эзэмшиж байхдаа бусдад учруулсан эрүүл мэндийн гэм хорыг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д зааснаар хариуцан арилгах үүрэгтэй, гэтэл шүүх тээврийн хэрэгслийн өмчлөгч ,,,,,,,,,,,,,,,,,,ад гэм хорын төлбөрийг хариуцуулсан нь хууль зүйн үндэслэлгүй...” гэж үзжээ.
12. Дээрх шүүхийн шийдвэр, магадлалд хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гомдол гаргасныг Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 222 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 буюу “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтсон тул хариуцагчийн гомдлоос хуулийн энэ үндэслэлд хамаарах хэсгийг (Тодорхойлох хэсгийн 5.3) хянан хэлэлцсэн болно.
13. Дараах үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
14. Нэхэмжлэгч нь осол гаргасан тээврийн хэрэгслийн өмчлөгч болон эзэмшигч (жолооч)-ийн хэн аль нь буруутай гэж үзэн хамтран хариуцагчаар татсан, хариуцагч нарын зүгээс “хэн нэг нь дангаар хариуцлага хүлээх ёстой” гэж маргаагүй, харин “гэм хорыг өөрсдийн боломжоороо арилгаж байсан, одоо нэхэмжилж буй шаардлагаас нотлогдох хэсгийг зөвшөөрнө, хөдөлмөрийн хөлс нэхэж буйг зөвшөөрөхгүй...” гэж, мөн хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,ын итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүх хуралдаанд “...тээврийн хэрэгслийн өмчлөгч нь тул хариуцагчаар татагдан оролцож байгаа гэж ойлгож байгаа..” гэсэн агуулгатай тайлбар өгсөн, ,,,,,,,,,,,,,,,,,, нь өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг ,,,,,,,,,,,,,,,,,,д шилжүүлснээ хүлээн зөвшөөрдөг, ,,,,,,,,,,,,,,,,,, нь осол гаргасан гэм буруутай үйлдлээрээ нэхэмжлэгчийн эрүүл мэндэд хохирол учруулсан үйл баримттай маргаагүй.
15. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар жолооч нь гэм буруутай үйлдлээр бусдад (нэхэмжлэгчид) гэм хор учруулсан тул хариуцлага хүлээнэ, мөн хуулийн 499.4-т зааснаар “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасны дагуу хариуцагч нарын хэн аль нь гэм хорын хариуцлагыг хамтран хүлээх үүрэгтэй.
16. Тодруулбал, хариуцагч нарын хэн аль нь хуулийн дагуу хариуцлага хүлээх бөгөөд нэхэмжлэгч нь ,,,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,,, нарыг хамтран хариуцагчаар татсан байтал хоёр шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 болон 499.4 дэх хэсгийг хамтад нь хэрэглэлгүйгээр, хамтран хариуцагчийн зөвхөн нэгэнд нь хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэсэн нь нэхэмжлэлийн шаардлага болон хамтран хариуцлага хүлээлгэх зарчимд нийцээгүй байна.
17. Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулахаар тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 151/ШШ2021/00749 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалт, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 223/МА2022/00002 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,, нараас гэм хорын хохиролд 3,858,593 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9,275,407 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224,518 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,, нараас улсын тэмдэгтийн хураамжид 76,687 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сонинбайгалийн гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,гийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр төлсөн 50,693 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
П.ЗОЛЗАЯА
С.СОЁМБО-ЭРДЭНЭ