| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Байгалмаа |
| Хэргийн индекс | 107/2016/00155/э |
| Дугаар | 2016/ШЦТ/76 |
| Огноо | 2016-10-26 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Х.Эрдэнэтуяа |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 2016/ШЦТ/76
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Байгалмаа даргалан, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н*******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Б.Одгэрэл
Улсын яллагч Х.Эрдэнэтуяа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цэнд-Аюуш
Иргэний нэхэмжлэгч Ү.*******
Шүүгдэгч Н******* нар оролцов
Монгол Улсын иргэн, 1975 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, эрэгтэй, 41 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаараа, ******* аймгийн ******* сумын 3 дугаар баг, *******ын 15 дугаар гудамжны 1 тоот хашаанд оршин суух, ******* аймгийн шүүхийн 1993 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 9 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.4, мөн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.4 дэх хэсэгт тус тус зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1994 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан, ******* аймгийн Сум дундын шүүхийн 2002 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 40.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, ******* дугаарын регистертэй, ******* овгийн ийн Содбилэг
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Н******* 2016 оны 8 дугаар сарын 6-ны өдөр ******* дүүргийн 5 дугаар хороо, ын задгайн 37-А тоотод оршин суух иргэн Ц.ын гэрийн цоожийг эвдэн орж гэрээс нь 150.000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг хөлдөөгч, 100.000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг хүрэн өнгийн модон ширээ, 50.000 төгрөгийн үнэ бүхий 1 хос хавар намрын гутал буюу нийт 300.000 төгрөгийн эд зүйл хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н*******ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2016 оны 8 дугаар сарын 6-ны өдөр 11 цагийн үед ******* дүүрэг, 5 дугаар хороо, ын задгайн 37а тоотод такси бариад очиход байшингийнх нь хаалга онгорхой цоожгүй байхаар нь ороод хөлдөөгч, ширээ хоёрыг нь авсан. Ширээг нь “” дэлгүүрийн хажууд байдаг комиссын барааны дэлгүүрийн худалдагчид 20.000 төгрөгөөр зарсан. Харин хөлдөөгчийг нь зарах гээд явж байхдаа тай таарсан, уг ширээг түүхий эд авдаг газар очиж 15.000 төгрөгөөр зарсан. Би хөлдөөгч, ширээг авахдаа архи уусан байсан. Ингээд мөнгөөрөө архи болон идэж уух юм аваад уг байшинд очиж хоносон. Намайг хэд хоногийн өмнө байшинд очиход дотор нь манай хүү найзуудтайгаа байхаар нь ичээд оролгүй явсан. Би тай 2016 оны 6 сараас хойш хамт амьдрахгүй байгаа. Надад уг байшинд байгаа эд хөрөнгийг захиран зарцуулах эрх байхгүй, байшин онгорхой байсан ч орох эрх надад байхгүй гэдгийг би мэдэж байгаа. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөлдөөгч, ширээ авсан нь миний буруу...” гэв.
Шүүх хуралдаанд иргэний нэхэмжлэгч Ү.Мөнх-Эрдэнийн мэдүүлсэн: “...2016 оны 8 сарын 6-ны өдөр гаас түүхий эд зардаг газар 15.000 төгрөгөөр хөлдөөгч худалдаж авсан. Би г таньдаг юм. Би Содбилэгээс 15.000 төгрөг авсан тул нэхэмжлэх зүйл байхгүй...” гэв.
Мөрдөн байцаалтад хохирогч Ц.ын мэдүүлсэн: “...2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр ******* дүүрэгт байрлах гэртээ иртэл манай гэрийн хаалга онгорхой, хаалганы наад мод цуурсан байдалтай байсан. Тэгээд гэрийн эд хогшил ундуй сундуй болчихсон, гэрт байсан цагаан өнгийн хөлдөөгч, хүрэн өнгийн модон ширээ, алга болчихсон байсан. Сэжиглэж байгаа хүн гэвэл миний салсан нөхөр Содбилэг. Тэрээр байнга манай гэрээс эд зүйл хулгай хийж архи уудаг. Алдагдсан эд зүйлс дотор Содбилэгийн эзэмшлийн эд зүйл байхгүй. Би Содбилэгтэй гэр бүлээ цуцлуулсан тул түүнд захиран зарцуулах эрх байхгүй. Би Содбилэгтэй хамт амьдардаггүй. Бид хоёр 1997 онд гэрлэж, 2004 оны 4 сард ******* аймгийн шүүхээр гэрлэлтээ цуцлуулсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26/
Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Р.ийн мэдүүлсэн: “…Өдрийг нь сайн санахгүй байна, ажил дээрээ байж байхад нэг хүн ирээд “ширээ худалдаж авах уу, 20.000 төгрөг хэрэгтэй байна” гэж хэлсэн. Би тэр ширээг 20.000 төгрөгөөр худалдаж авсан. Ширээ зарсан хүнээс архи үнэртэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30/,
Мөрдөн байцаалтад гэрч Н.Содхүүгийн мэдүүлсэн: “..******* манай манай төрсөн ах байгаа юм. Би Содбилэгийг батлан даалтад авч чадахгүй. Манай ах дүүс хамаатан садан дотор батлан даалтад авах хүн байхгүй. Содбилэг ах, дүү нарынхаа үгэнд орохгүй хаашаа ч хамаагүй явчихдаг. Манай ах ганцаараа амьдардаг, тогтсон гэр орон байхгүй хаа ч хамаагүй явдаг, архи их уудаг. тай гэр бүл болоод 3 хүүхэдтэй болоод салчихсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32/
Эд зүйлийн үнэлгээгээр “...Хятад улсад үйлдвэрлэсэн жижиг цагаан өнгийн хөлдөөгчийг 150.000 төгрөгөөр, Хятад улсад үйлдвэрлэсэн хүрэн өнгийн модон ширээг 100.000 төгрөгөөр үнэлсэн...” гэх үнэлгээ /хх-ийн 34/
Хэрэг учралын газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-7/
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай “хохирогч Ц.ад “Orion” гэсэн бичигтэй цагаан өнгийн хөлдөөгч болон бор өнгийн модон ширээг хөлний хамт хүлээлгэн өгөв” гэсэн тэмдэглэл /хх-ийн 24/
Н*******ийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, таслан шийдвэрлэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 54-60/ болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан шүүгдэгч, гэрч, иргэний нэхэмжлэгч, хохирогч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, мэдүүлгүүдийн агуулга нь зөрүүгүй, ойлгомжтой бөгөөд эргэлзээгүй, хууль ёсны шаардлагыг хангажээ.
Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотолж байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.
Шүүгдэгч Н******* нь согтуугаар 2016 оны 8 дугаар сарын 6-ны өдөр ******* дүүргийн 5 дугаар хороо, ын задгайн 37-А тоотод оршин суух иргэн Ц.ын гэрийн цоожийг эвдэн орж, гэрээс нь 150.000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг хөлдөөгч, 100.000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг хүрэн өнгийн модон ширээ зэргийг хулгайлж бусдад 250.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н*******ийн хэргээ хүлээн мэдүүлсэн "Надад уг байшинд байгаа эд хөрөнгийг захиран зарцуулах эрх байхгүй, байшин онгорхой байсан ч орох эрх надад байхгүй. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөлдөөгч, ширээ авсан нь миний буруу” гэсэн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Ү.Мөнх-Эрдэнийн мэдүүлсэн “2016 оны 8 сарын 6-ны өдөр гаас 15.000 төгрөгөөр хөлдөөгч худалдаж авсан. Би Содбилэгээс 15.000 төгрөг авсан тул нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.ын “2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр гэртээ иртэл гэрийн хаалга онгорхой, хаалганы наад мод цуурсан байсан. Гэрээс цагаан өнгийн хөлдөөгч, хүрэн өнгийн модон ширээ, алга болчихсон байсан. Би салсан нөхөр Содбилэгийг сэжиглэж байгаа. Тэрээр байнга манай гэрээс эд зүйл хулгай хийж архи уудаг. Алдагдсан эд зүйлс дотор Содбилэгийн эзэмшлийн эд зүйл байхгүй. Бид хоёр 2004 онд гэр бүлээ цуцлуулсан тул түүнд захиран зарцуулах эрх байхгүй, би түүнтэй хамт амьдардаггүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26/, иргэний нэхэмжлэгч Р.ийн мэдүүлсэн “Ажил дээрээ байж байгаад нэг хүнээс 20.000 төгрөгөөр ширээ худалдаж авсан. Ширээ зарсан хүнээс архи үнэртэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30/, гэрч Н.Содхүүгийн “..******* нь миний төрсөн ах бөгөөд ах, дүү нарынхаа үгэнд орохгүй хаашаа ч хамаагүй явчихдаг. Манай ах ганцаараа амьдардаг, тогтсон гэр орон байхгүй, архи их уудаг. аас салчихсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32/, эд зүйлийн үнэлгээ, хэрэг учралын газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-7/ зэрэг бичгийн баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Нийслэлийн ******* дүүргийн Прокурорын газрын 2016 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 24 дугаартай “Яллагдагчид холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоолоор /хх-ийн 68/ Эрүүгийн ******* дугаартай Н*******т холбогдох эрүүгийн хэргээс “хүүхдийн гутал, өвлийн гутал, хавар намрын гутал, будаа агшаагч, Хятад улсад үйлдвэрлэсэн цахилгаан тогоо, индүү, 10 литрийн хөнгөн цагаан төмпөн” зэрэг эд зүйлийг хулгайлсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Гэвч прокуророос Н*******ийг Ц.ын гэрээс 150.000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг хөлдөөгч, 100.000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг хүрэн өнгийн модон ширээ, 50.000 төгрөгийн үнэ бүхий 1 хос хавар намрын гутал буюу нийт 300.000 төгрөгийн эд зүйл хулгайлсан гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.
Иймээс яллах дүгнэлтэд дурдагдсан Н*******ийн “50.000 төгрөгийн үнэ бүхий 1 хос хавар намрын гутал хулгайлсан” гэх үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иймд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж, шүүгдэгч Н*******ийг орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэн, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Н******* нь үйлдэлдээ ашиг олох болон архи уух зорилгоор шунахайн сэдэлтээр, шууд санаатай хандсан нь тогтоогдож байна.
Хохирогчид учруулсан хохирол нь Эрүүгийн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт зааснаар 250.000 төгрөг буюу бага бус хэмжээтэй байна.
Хулгайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын тухайд шүүгдэгч Н******* нь хохирогч Ц.ад биет байдлаар “ORION” гэсэн бичигтэй цагаан өнгийн хөлдөөгч, бор өнгийн модон ширээ зэрэг эд зүйлсийг буцаан өгсөн болох нь эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр /хх-н 24/, иргэний нэхэмжлэгч Ү.******* нь шүүх хуралдаанд “Содбилэгээс 15.000 төгрөг хүлээн авсан, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг хохирогч Ц. болон иргэний нэхэмжлэгч Ү.Мөн-Эрдэнэ нарт төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин шүүгдэгч Н*******ээс ширээний үнэ болох 20.000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Р.т олгох нь зүйтэй.
Шүүгдэгч Н*******ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарагдана.
Харин Н******* нь ******* аймгийн шүүхийн 1993 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 9 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.4, мөн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.4 дэх хэсэгт тус тус зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1994 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан, ******* аймгийн Сум дундын шүүхээр 2002 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 40.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн нь таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар, ял шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-н 54, 59-60/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3 дэх хэсэгт зааснаар Н******* нь ялгүйд тооцогдсон байх тул түүнийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй болно.
Шүүхээс Н*******т ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.9 дэх хэсгүүдэд зааснаар анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээж үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөлд тус тус тооцож, сонгох ялуудаас баривчлах ялыг хэрэглэх нь зохимжтой гэж үзлээ.
Харин шүүгдэгч нь төлбөрийн чадваргүй, тогтмол орлогогүй, амьдралын түвшин зэргийг харгалзан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж үзэв.
Н*******ийг цагдан хоригдсон 50 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, түүнд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй зэргийг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 294-298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАЙГАЛМАА