Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 103/ШШ2019/00038

 

 

 

 

 

2019 01 22 103/ШШ2019/00038

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 49/1 дүгээр байрны 202а тоотод байрлах Дэлгэрфинанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Сургалтын задгайн 3 дугаар гудамжны 24 тоотод оршин суух, Боржигон овогт Базарсадын Баярсайханд холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 466.018 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Дэлгэрфинанс ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Баярсайхан нь Дэлгэрфинанс ББСБ ХХК-иас 2017 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр гар утасны лизингийн зориулалтаар 490.000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийг зөрчин зээлээ төлөхгүй байгаа тул зээлийн гэрээний үүрэгт 380,700 төгрөг, зээл төлүүлэхтэй холбогдон гарсан зардал 85.318 төгрөг нийт 466.018 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Баярсайхан нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Дэлгэрфинанс ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 466.018 төгрөгийг 2019 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн дотор бүрэн барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Дэлгэрфинанс ББСБ ХХК нь хариуцагч Боржигон овогт Базарсадын Баярсайханд холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 380,700 төгрөг, зээл төлүүлэхтэй холбогдон гарсан зардал 85.318 төгрөг нийт 466.018 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид төлбөр төлөх цаг хугацааны талаар эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19.414 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 9707 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Б.Баярсайханаас 9707 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгохоор шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Дэлгэрфинанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Боржигон овогт Базарсадын Баярсайханд холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 466.018 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь 466.018 төгрөгийг 2019 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн дотор төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19.414 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 9707 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Б.Баярсайханаас 9707 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ П.ТУЯА