Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 103/ШШ2020/00051

 

 

 

 

 

 

2020 01 22 103/ШШ2020/00051

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, ******* ******* ******* гудамжинд байрлах ******* банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн 3 дугаар хороонд байрлах ******* ХК-д холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 11.461.997.057 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Д.*******, хариуцагч байгууллагын төлөөлөгч А.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Есү-Үжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч ******* банк ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ХК нь тус банктай 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдөр ЗГ500201******* дугаартай зээлийн шугамын гэрээг байгуулж 500.000.000 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр ЗГ1540000******* дугаартай зээлийн гэрээг байгуулж 7.445.775.000 төгрөгийн зээлийг жилийн 14 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, мөн өдрөө ЗГ1540000 дугаартай зээлийн гэрээг байгуулж 6.000.000.000 төгрөгийн зээлийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр ЗГ1540000 дугаартай зээлийн гэрээг байгуулж 3.128.835.380 төгрөгийн зээлийг жилийн 14 хувийн хүүтэй, 22 сарын хугацаатай, 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр ЗГ1540000 дугаартай зээлийн гэрээг байгуулж 8.500.000.000 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай тус тус зээлсэн. Хариуцагч байгууллага нь гэрээний үүргээ зөрчиж төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тул гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар гэрээний үүргийн зөрчлийг арилгуулж байсан. Иймд хариуцагч байгууллагаас 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар ЗГ500201******* дугаартай зээлийн шугамын гэрээний үүрэгт 21.570.795 төгрөг, ЗГ1540000******* дугаартай зээлийн гэрээний үүрэгт 1.005.801.020 төгрөг, ЗГ1540000 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 754.561.080 төгрөг, ЗГ1540000 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 82.960.038 төгрөг, ЗГ1540000 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 1.492.184.807 төгрөг нийт 3.357.077.740 төгрөг мөн шүүхэд нэхэмжлэл гаргасанаас хойшхи хугацааны төлбөр 1.357.757.227 төгрөг, 2019 оны 12.26-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 6.777.162.090 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 11.491.997.057 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ХК манай банктай 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ЗГ-500201******* тоот зээлийн шугамын гэрээг байгуулсан. Дараа нь ******* ХК нь хүсэлт гаргаж, шугамын гэрээний үнийн дүнг 700.000.000 төгрөг болгон гэрээндээ нэмэлт өөрчлөлт оруулсан. 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр ******* тоот зээлийн гэрээг байгуулж 7.445.755.000 төгрөгийг жилийн 14 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай байхаар, мөн өдрөө тоот зээлийн гэрээг байгуулж 6.000.000.000 төгрөгийг жилийн 16.5 хувийн хүүтэй, 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 466 тоот зээлийн гэрээг байгуулсан. Уг гэрээгээр 3.128.835.380 төгрөгийг жилийн 14 хувийн хүүтэй, 22 сарын хугацаатай зээлүүлсэн. 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр тоот зээлийн гэрээг байгуулж, 8.500.000.000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн. Хэрэгт авагдсан баримтаас харахад ******* ХК нь жилийн эцэс болоход зээлийн гэрээний үүргээ зөрчиж эхэлдэг. Өнгөрсөн оны тухайд манайх байгууллагаас теллер, хамгаалагч гарган ******* ХК-иас иргэдэд жижиглэнгээр нүүрс худалдаалж олсон орлогоос нь хурааж, зээлийн төлөлтийг хийлгүүлсэн.

******* ХК нь 2019 оны 5, 6 дугаар сараас зээлийн гэрээний хугацаа хэтэрч зээлийн гэрээний үүргээ зөрчсөн. Манай банкнаас хугацаа хэтрэлттэй зээлийг төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн үнийн дүнгийн тооцооллыг шүүхэд гаргаж өгсөн байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчтай эвлэрэх гэж хичээсэн боловч эвлэрлийн гэрээг байгуулахгүй, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч солигдож байсан тул зээлээ буцаан төлөх сонирхолгүй юм байна гэж үзсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг нэмэгдүүлсэн. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлд Зээлийг гэрээнд заасан зориулалтаар нь ашиглана. Олгосон зээлийн ашиглалтыг зээлдүүлэгч шалгаж, тухайн зориулалтаар олгосон зээл эргэн төлөгдөх найдваргүй гэж үзвэл зээл олголтыг зогсоож, уг зээлийг хугацаанаас нь өмнө төлүүлэхийг шаардах эрхтэй гэж заасны дагуу зээл төлөх найдваргүй гэж үзэн 11.491.997.057 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч байгууллагын хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргаж байгаа тайлбараас зээл олгосон, авсан үйлдэлтэй маргахгүй байгаа болох нь харагдаж байна. Харин хариуцагч тал зээлийн үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. ******* ХК болон ******* банк ХХК-ийн хооронд нийт 5 удаагийн зээлийн гэрээ, нэмэлт гэрээтэй нийлээд нийт 6 гэрээ байгуулсан. Иргэний хуулийн үүрэг гүйцэтгэх дарааллын дагуу хамгийн түрүүнд гэрээний хугацаа дууссан гэрээ болох тоот гэрээний зээлийн төлөлт бүрэн хийгдсэн. Зээлийн төлөлт хийгдээгүй *******, , 718, тоот гэрээнүүд байна. Гэрээ тус бүр дээр хэрхэн тооцоолол гаргасан, яаж хугацаа хэтэрсэн талаар гэрээнүүдийн үнийн дүнг хамгийн сүүлд ихэсгэсэн үнийн дүнгийн тооцооллоор тайлбарлая.

тоот зээлийн гэрээний тухайд: Зээлийн шугамын доторх бүх мөнгийг ******* ХК нь ашигласан. Зээлийн шугам гэдэг нь нийт ашиглах боломжтой эрхийг ойлгоно. Хариуцагч 700 сая төгрөгийг бүгдийг нь ашигласан. Зээл, зээлийн шугам хоёрын ялгаа нь зээлийн шугам нь тухайн байгууллагад зориулан тусгай данс нээж, тэр мөнгийг байршуулдаг. Харин зээл нь тухайн мөнгийг тухайн байгууллагын дансанд шилжүүлж, сүүлд хүүг нь боддог.

******* тоот зээлийн гэрээний тухайд: Зээлийн үлдэгдэл 1.355.775.000 төгрөг төлөгдөөгүй мөнгөн дүн, мөнгөн дүнг нь дансны хуулгаар нотлогдож байгаа. Зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваариар ******* ХК нь гэрээнийхээ дагуу төлөлтөө хийсэн бол 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр яг ийм үнийн дүн бүхий зээлийн гэрээний үлдэгдэлтэй байх ёстой байсан. 2019 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн хугацаа хэтэрсэн өдрийг тооцно. Байх ёстой үлдэгдлийг 100-д /100 хувь/ хуваахад нэг хувьд ногдох мөнгөн дүн гарч ирнэ. Энэ гэрээ нь жилийн 14 хувийн хүүтэй тул 14-өөр үржүүлж, гарсан мөнгөн дүнг 365 хоногтоо хуваахад нэг өдөрт бодогдох хүүгийн мөнгөн дүн гарч ирнэ. Ингээд тооцоолол хийхэд нэг хоногийн хүү нь 520,023.29 төгрөг. 2019 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүртэл нийт 286 хоног байгаа. Нэг өдөрт оногдох зээлийн хүүг зээлийн үүргээ хэтрүүлсэн хоног болох 286-аар үржүүлэхэд 148.726.660 төгрөг гарч байгаа. Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хугацаа хэтэрсэн хоногийг 255 гэж буруу бичсэн. Хугацаа хэтэрсэн хоног нь 286 хоног юм байна лээ.

Нэмэгдүүлсэн хүүг хэрхэн тооцоолсон тухайд: 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр зээлийн гэрээний үлдэгдэл 1.805.775.000 төгрөг байх ёстой байсан. Үүнээс хойш төлөлт хийсээр нэхэмжлэл гаргах үед гэрээний үлдэгдэл 2.225.774.998 төгрөг байсан. Энэ хоёр үнийн дүнгийн зөрүү нь 449.999.998 төгрөг. Хүүгээс хүү тооцоход төлөгдөөгүй үндсэн зээлээс боддог. Энэ зээлийн гэрээ нь жилийн 14 хувийн хүүтэй, хүүгээс хүү тооцоход түүний 20 хувиас хэтрэхгүй тул 2.8 хувийн нэмэгдүүлсэн хүүтэй болно. Хугацаа хэтэрсэн хоногтоо үржүүлэхэд 18.346.348 төгрөгийн нэмэгдүүлсэн байсан. 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 1.355.775.000 төгрөг байсан. Бусад зээлийн гэрээний тухайд энэ аргачлалаар тооцоолол хийсэн.

тоот зээлийн гэрээний тухайд: Зээлийн хүүний төлбөр 920.410.909 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 29.854.980 төгрөг, зээлийн үлдэгдэл 7.556.229.910 төгрөг,

тоот зээлийн гэрээний тухайд: Зээлийн хүүний төлбөр 80.415.020 төгрөг, нэмэгдүүлсэн 13.102.229 төгрөг, зээлийн үлдэгдэл 669.136.000 төгрөг,

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн маргаж байгаа гурван гэрээн дээр тайлбар хийе. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд төлөгдөөгүй байгаа үлдэгдлээс хүүг тооцохоор, үүрэг гүйцэтгэх дараалал нь нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүү, үндсэн төлбөр байхаар тохиролцсон.

тоот гэрээний тухайд: 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 609.401.870 төгрөг, 2019 оны 4 дүгээр 23-ны өдөр 700.000.000 төгрөгийн төлөлт хийсэн. Хэрэгт авагдсан баримтаас үндсэн зээлд нийт 2 удаагийн төлөлт хийсэн болох нь харагдаж байна. Зээлийн гэрээний графикийн дагуу 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд 470.000.000 төгрөгийн зээлийн төлөлт хийх хуваарьтай байсан. Уг нь нэхэмжлэгч банкны зүгээс хариуцагчийг улирлын чанартай үйл ажиллагаа явуулдаг болохыг нь харгалзан үндсэн төлөлтийн хугацааг тогтоосон болох нь харагдаж байна. Зээлийн дансны хуулгаас 7.556.229.910,83 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь мөн адил харагдаж байна. 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төлөлт хийсний дараа ийм хэмжээний зээлийн үлдэгдэлтэй байх ёстой байсан. Өөрөөр хэлбэл хариуцагч энэ хугацаанд зөвхөн хүү төлж байсан. Нийт төлөлт нь 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд 130 орчим сая төгрөгийн төлөлт хийх ёстой байсан боловч ямар ч төлөлт хийгдээгүй. Төлөгдөөгүй үлдэгдлээс хүүг нь гэрээгээр тохиролцсон хуваарийн дагуу суутгасан. *******дөө нэмэгдсэн хүү, хүү, үндсэн төлбөрийг хасч тооцохоор тохиролцсны дагуу төлөлтөөс суутгасан.

Өмнө нь хариуцагч компанитай маргаантай байсан. Манай талаас ******* ХК-д холбогдуулан зээлийн төлөлтийн хугацаагаа хэтрүүлж, үүргийн зөрчил гаргасан тул нэхэмжлэл гаргасан. Хариуцагч байгууллагын зүгээс түүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн хариу тайлбарыг гаргасан, эвлэрлийн гэрээ байгуулъя гэхэд эвлэрлийн гэрээг байгуулаагүй. Иймд Иргэний хуулийн 226, 227 дугаар зүйлийн заасны дагуу мэдэгдэл хүргүүлэх, нэмэлт хугацаа тогтоох шаардлагагүй гэж үзсэн тул гэрээ цуцлах мэдэгдлийг өгөөгүй.

******* тоот гэрээний тухайд: Хариуцагч байгууллагын зүгээс 29 сая төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн хариу тайлбарыг өгдөг. Графикийн дагуу төлөлтөө хийсэн бол 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдөр гэрээний хугацаа дуусах ёстой байсан. Гэтэл өнөөдрийн байдлаар гэрээний үүргийн биелэлт 1.355.775.000 төгрөгийг төлөөгүй байна. Хуульд заасны дагуу гэрээний хугацаа дууссан хэдий ч үүргийн биелэлт дуусаагүй бол хүү тооцогддог.

тоот гэрээний тухайд: Бид 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн. Тухайн үед хариуцагч байгууллагаас 30.000.000 төгрөгийг төлөөгүй байсан. Тайлбар гаргаж байхдаа уг 30.000.000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцно гээд ерөнхийд нь хэлсэн. Энэ мөнгөн дүнг тоот гэрээний төлөлтөөс 30.000.000 төгрөгийг хасч тооцсон. Ийм учраас 2020 онд манай банкнаас Монгол банк руу мэдээлэл явуулахдаа 30.000.000 төгрөгийг хасч явуулсан.

Монгол банкны ерөнхийлөгч, сангийн *******ын хамтарсан Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журмыг баталсан. Уг журмын 2.1 дүгээр зүйлийн 2.1.4-т Чанарын хүчин зүйлээр хэвийн ангиллаар үнэлэгдсэн боловч хугацаа хэтэрсэн зээлийг төлбөр хариуцагч банкнаас үзүүлэх санхүүгийн дэмжлэггүйгээр хугацаа хэтэрсэн өдрөөс хойш иргэний хувьд 15 хоног, аж ахуй нэгжийн хувьд 30 хүртэлх хоногт багтаан эргэн төлөх боломжтой талаар банкны зүгээс дүгнэвэл уг зээлийг хэвийн ангилалд бүртгэж болно. Энэхүү зээлийн эргэн төлөлт нь дээр заасан хоногоос хэтрэх тохиолдолд тус зээлийг энэхүү журамд заасан аргачлалын дагуу бууруулан тогтооно гэж заасан. Журмын хавсралт дээр яаж ангилах талаар тодорхой заасан. Хугацаа хэтрэлтийн хоногоос хамаараад хэвийн, хэвийн бус, анхаарал хандуулах, эргэлзээтэй, муу гэж 5 ангилдаг. Манай талаас анх нэхэмжлэл гаргахдаа хугацаа хэтэрсэн хоногийг онцолж дурдаад байсан ийм учиртай. 360 хоногоос хугацаа хэтэрсэн бол эргэлзээтэй ангилалд хамаарна. Хавтаст хэрэгт авагдсан материалд хариуцагч нь эргэлзээтэй ангилалд байгаа болох нь харагдаж байгаа учир хариу тайлбар үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд шугамын зээлийн гэрээ 700.000.000 төгрөг, ******* тоот гэрээний төлбөл зохих мөнгөн дүн нь 1.522.848.007 төгрөг, тоот гэрээний төлбөл зохих мөнгөн дүн нь 8.506.495.800 төгрөг, тоот гэрээний төлбөл зохих мөнгөн дүн нь 762.653.249 төгрөг, нийт дүн нь 11.491.997.057 төгрөг болсон. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагч байгууллагын зүгээс нийт 30 сая төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг хийсэн тул нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасвал 11.461.997.057 төгрөг болж байгаа тул нэхэмжлэлийн үнийн дүнгээ багасгаж байна. Хариуцагч байгууллагын хувьд гэрээний үүргийн зөрчил байгаа тул зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 11.461.997.057 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.******* шүүх хуралдаанд өгсөн хариу тайлбартаа: Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн нийт үнийн дүнгээс 4.986.826.097 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байр суурьтай байгаа. Хариуцагч байгууллагын зүгээс 700.000.000 төгрөгийн шугамын зээлийн гэрээ буюу тоот гэрээг хүлээн зөвшөөрч байгаа. Нэхэмжлэгчээс 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 5 удаагийн зээлийн гэрээнд холбогдуулан нэхэмжлэл гаргасан. 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ нэг зээлийн гэрээг орхигдуулсан. Иймд манай талаас хамгийн сүүлчийн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан тайлбараа гаргаж байна.

Хамгийн их маргаж байгаа гэрээ болох тоот зээлийн гэрээнээс эхлэн тайлбарлая. Энэ гэрээг 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 8.500.000.000 төгрөгийг, жилийн 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай байгуулагдсан. Өөрөөр хэлбэл энэ гэрээний хугацаа 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр дуусах ёстой байсан.

Нэхэмжлэгч нь 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр гэрээг цуцалж, зээлийн үндсэн төлбөрт 7.556.229.910 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 920.410.909 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 29.854.980 төгрөг нийт 8.506.495.800 төгрөгийг нэхэмжилсэн.

Хариуцагчаас энэ гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсантай, үнийн дүнгийн тооцоололтой холбогдуулж хоёр үндэслэлээр маргаж байгаа. Гэрээг хугацаанаас өмнө нь цуцалсантай холбогдуулан гэрээний дагуу хариуцагч байгууллагын эдлэх байсан эрх, ашиг сонирхол нь зөрчигдөж байна гэж үзэж байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар хариуцагч нь 2.816.229.910 төгрөгийг төлөх ёстой байсан боловч төлөөгүй тул зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй. Иймд нэг талын хүсэл зоргоор зээлийн гэрээг цуцалсан гэж тайлбарлаж байна. Зээлийн гэрээний зөрчил байсан уу гэвэл зөрчил байсан. Хариуцагч үүнийг хүлээн зөвшөөрч байгаа. ******* Банк ХХК болон ******* ХК нар нь маргаж байгаа энэ хэдхэн гэрээтэй холбоотой харилцаатай байгууллагууд биш, үүнээс гадна өчнөөн олон гэрээ байгуулж байсан. Зээлдэгч байгууллагын үйл ажиллагааны онцлог нь улирлын чанартай үүнээс улбаалаад өвөл нь үндсэн зээл, зун нь зээлийн хүүгээ төлөхөөр зээлийн эргэн төлөлтийн графикаа тохиролцсон. Зээлийн гэрээний хавсралтад ямар хугацаанд хэдий хэмжээний зээлийн эргэн төлөлт хийх талаар дэлгэрэнгүй дурдсан байгаа. Жишээлбэл 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд 1.880.000.000 төгрөгийг, 2019 оны 9 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд 4.230.000.000 төгрөгийг, 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд 2.390.000.000 төгрөгийг тус тус төлөхөөр тохиролцсон. Гэвч нэхэмжлэгч 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр энэ тоот гэрээг хамруулж нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэл гаргасан нь зээлдүүлэгч байгууллага зээлийн гэрээний үүргээ зөрчсөн үйлдэл байна. Нэхэмжлэгч нь 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хоёр талын хооронд байгуулсан гэрээгээ гэнэт цуцалж, давуу эрхээ ашигласан. Гэрээг цуцлахад талуудын хооронд байгуулсан гэрээний зохицуулалтаас гадна Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 204.2 дахь заалтууд хэрэглэгдэнэ. Дээрх хуулийн зохицуулалтад заасны дагуу гэрээг цуцлах гэж байгааг манай талд мэдэгдэх, хугацаа тогтоох үйл ажиллагааг банк явуулаагүй нь талуудын хооронд байгуулсан гэрээний 5 дугаар зүйлд заасан үүргийн зөрчлийг нэхэмжлэгч тал гаргасан. Иймд гэрээ цуцалсан шийдвэртэй манай байгууллага маргаж байгаа мөн зээлийн гэрээний төлбөрт 4.904.831.637 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй байгаа талаар 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх төлөх ёстой байсан үнийн дүнг хүлээн зөвшөөрч байгаа. Харин түүнээс хойших хугацааны төлбөрийн хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хүлээн зөвшөөрөхгүй байгаа мөнгөн дүнгийн тооцооллыг бид хөндлөнгийн байгууллагаар хянуулсан байгаа. Гэхдээ байгууллагын дүгнэлтэд үндэслэж байна гэж битгий ойлгоорой. Хэрхэн тооцоолол хийсэн талаар хавтаст хэргийн 38, 39 дүгээр хуудаст дэлгэрэнгүй бичсэн байгаа. Хариуцагч нь тоот гэрээний дагуу төлбөр огт төлөөгүй биш төлөлт хийсэн. Зээлийн тооцоолол дээр зөрчил гаргасан болохоо нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрсөн.

Банк ямар зөрчил гаргасан бэ гэхээр талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 1.4-т заасныг зөрчсөн. Зээлийн гэрээний салшгүй хэсэг болох зээлийн эргэн төлөлтийн графикт зааснаар 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 609.000.000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 700.000.000 төгрөг төлсөн. Үүнээс харахад 20 хоногийн дотор буюу сар хүрэхгүй хугацаанд 1.300.000.000 төгрөгийн төлөлт хийгдсэн. Хариуцагч зээлийн хүү төлөх хугацаа буюу 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр болоогүй байхад банк зээлийн хүүг суутгасан. Бид урьдчилаад төлбөр төлөхөд хамгийн түрүүнд хугацаа нь болоогүй зээлийн хүүг суутгаад байсан учраас өнөөдрийн энэ зээлийн үүргийн гүйцэтгэлийн мөнгөн дүн үүссэн. Үүнээс болоод хариуцагч байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөд байна. Ийм учраас хөндлөнгийн байгууллагаар дүгнэлт гаргуулсан болохыг дурдах нь зүйтэй. Банк хариуцагч байгууллагын 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хийсэн зээлийн төлөлтөөс 225.024.650 төгрөгийн зээлийн хүүд, 1.205.560 төгрөгийг нэмэгдүүлсэн зээлийн хүүд, 473.770.089 төгрөгийг үндсэн зээлд тус тус суутган авсан. Хамгийн гол асуудал нь зээлийн хүү төлөх хугацаа нь болоогүй байхад зээлийн хүүг суутган авах нь буруу гэж манай тал үзэж байна.

Хэрвээ хугацаанаас өмнө төлөлт хийх бүрт үндсэн зээлээс хасаад явбал цаашид бодогдох хүү нь хасагдах байсан. Өөрөөр хэлбэл 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр төлсөн зээлдэгчийн 700.000.000 төгрөгийг зээлийн үндсэн төлбөрөөс гэрээнд заасны дагуу хасалт хийсэн бол 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар ******* ХК-ийн төлбөл зохих зээлийн үндсэн төлбөр 2.590.000.000 төгрөг, зээлийн хүү 1.115.097527 төгрөг, нийт 3.705.097.527 төгрөгийг төлөхөөр байсан байна. Харин үлдэгдэл 4 тэрбум төгрөгийг жилийн дараа буюу 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр төлбөл зохих мөнгөн дүн байна гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагын тоот гэрээнд холбогдох хэсгийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Төлсөн төлбөрийг үндсэн зээлээс хасаад явах, зээлийн хүүд суутгах хоёрын хооронд хэдэн төгрөгийн зөрүү гарч байгаа болохыг хөндлөнгийн байгууллагаар

тооцоолол хийлгүүлсэн. Шүүх шийдвэр гаргахдаа уг зөрүүг анхаарч үзнэ үү.

******* тоот гэрээний тухайд: Нэхэмжлэгчээс 1.522.848.007 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд хариуцагчаас уг нэхэмжлэлийн шаардлагын 29.799.278 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Яагаад гэвэл энэ зээлийн гэрээ нь том машин худалдан авахад зориулан 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ. Хавтаст хэрэгт дансны хуулга нотлох баримтаар авагдсан. Манай тал хүлээн зөвшөөрөхгүй байгаа үнийн дүнгийн тооцооллыг яаж гаргасан бэ гэхээр 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 600 сая төгрөгийн үндсэн төлбөр төлөх хуваарьтай байсан боловч төлбөрөө төлөлгүй үүнээс үүдэн 70.426.592 төгрөгийн хүүгийн хуримтлал бий болсон. ******* ХК нь 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 24.021.229 төгрөг, мөн сарын 17-ны өдөр 40.665.972 төгрөг, 20-ны өдөр 197.886.230 төгрөг, 21-ний өдөр 60.115.355 төгрөг, 22-ны өдөр 132.950 төгрөг, 23-ны өдөр 98 сая төгрөг, 24-ний өдөр 91 сая төгрөгийн төлөлтийг тус тус хийсэн. Үүнээс харахад нэг сарын дотор 10 гаруй удаагийн төлөлт хийж байхад зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг суутган авсан. Гэтэл зээлийн гэрээндээ сар болгоны 15-ны өдрөөс өмнө зээлийн хүүг төлөхөөр заасан. Өмнөх өдрийн хүүг зээлийн гэрээ, зээлийн графикт заасны дагуу суутгаагүй нь хуульд нийцэхгүй байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар 1.497.148.000 төгрөгийг төлөх байсан байна.

тоот гэрээний тухайд: Уг зээлийн гэрээг 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 2 жилийн хугацаатай байгуулсан. Энэ гэрээний дагуу нэхэмжлэгчээс 762.662.449 төгрөгийг нэхэмжилсэн үүнээс хариуцагч 52.195.182 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Энэ үнийн дүнг өмнөхтэй адил аргаар тооцоолсон, энэ талаар хариу тайлбараа дэлгэрэнгүй тооцоолсон байгаа тул дэлгэрэнгүй ярих шаардлагагүй гэж үзэж байна.

Түүнчлэн миний бие Монгол банкинд хүсэлт гаргаж, зээлийн мэдээллийн сангийн лавлагааг гаргуулсан. Арилжааны банкнаас Монгол банкинд үнэн зөв мэдүүлгийг гаргаж өгдөг. Гэтэл нэхэмжлэгч нь тоот зээлийн гэрээний үлдэгдэл нь 639.136.000 төгрөг гэж тайлан гаргасан. Монгол банкинд ингэж мэдээлсэн атлаа шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 30 сая төгрөгөөр нэмэгдүүлсэн нь тодорхойгүй. Мэдээллийн сангийн лавлагааг нотлох баримтаар авах гээд байсан учир нь энэ. Үүнээс банк хууль бус тооцоолол хийсэн нь харагдаж байна. Гэрээ тус бүрийн тухайд зөвшөөрөхгүй байгаа үнийн дүнгээ тодорхой хэлсэн байгаа. Ингээд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас нийт 4.986.826.097 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь зээлдэгчээс төлж байгаа төлбөрийг ямар дарааллаар суутгадаг тухай тайлбарлалаа. Гэрээнд төлбөрийг хэрхэн суутгах талаар заалт байгаа. Гэхдээ банкны үйл ажиллагаатай холбоотой Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны, Банкны, зээлийн мэдээллийн сангийн тухай хууль, Иргэний хууль зэрэг холбогдох хууль, тогтоомж журмууд байгаа. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжид шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ гэж заасан байгаа. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйлд үүнтэй адил зохицуулалт байгаа. Гэтэл нэхэмжлэгч банк нь төлбөр төлөлтөөс эхлээд хүү, дараа нь үндсэн төлөлтийг татдаг байсан. Бид 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хийсэн төлөлтөө үндсэн төлөлтөөс хасуулбал түүнд тооцогдох хүү нь багасах байсан. Энэ талаар талуудын хооронд байгуулсан гэрээний 1 дүгээр зүйлийн 1.4-т тодорхой заасан.

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй гэж заасан байгаа. Гэтэл банкнаас үндсэн гэрээний хугацаа дууссан байхад 20 хувийн нэмэгдүүлсэн хүүг тухай бүрт нь суутгаж байсан. Нэмэгдүүлсэн хүүгээ нэг хоног хэтэрсэн ч тооцоод байгаа учраас нэмэгдүүлсэн хүү нь зээлийн хүүнээс илүү өндөр мөнгөн дүнтэй байгаад байдаг. Банк зарим гэрээн дээрээ Иргэний хуулийн энэ зохицуулалтыг хэрэглэдэггүй. Харин нэхэмжлэгч банк нь маргаж буй гэрээнээс бусад гэрээн дээр ч энэ заалтыг хэрэглэдэг. Маргадаггүй байгууллагадаа энэ зохицуулалтыг хэрэглээд байдаг юм уу. Дансны хуулгыг энэ банк өөрөө гаргаж өгч байгаа, энэ дансны хуулга ийм байгаа тул мөнгөн дүн зөв гэж тайлбарлаж байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээ, эргэн төлөлтийн график хэрэгжихгүй бол байх шаардлага юу байгаа юм бэ гэдгийг асуумаар байна. Энэ зээлийн гэрээний дагуу хүү, үндсэн төлөлтөө суутгаж авах ёстой байсан. ******* ХК-иас төлбөр төлөлт хийх бүртээ гүйлгээний утган дээр зээлийн төлөлт, хүү төлөлт гэж бичиж байгаагүй. Зээлийн гэрээ тус бүр тусдаа харилцах данстай бөгөөд дансанд орж байсан орлогыг банк тухай бүрт нь байгууллагын хүсэл зоригоос хамааралгүйгээр шууд татдаг байсан. Банк дансанд орж ирсэн төлөлтөөс хүү, нэмэгдүүлсэн хүү, үндсэн төлбөрөөс хэрхэн суутгахаа өөрсдөө тогтоож байсан. Гэтэл өнөөдөр зөвхөн хүү төлсөн гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргаж нөгөө тал хүлээн зөвшөөрөөгүй тул гэрээ цуцлах гэж байгааг мэдэгдэл хүргүүлэх, Иргэний хуулийн 227 дугаар зүйлд зааснаар хугацаа тогтоох шаардлагагүй байсан гэсэн тайлбарыг өгч байна. Хавтаст хэрэгт санал тавьсан талаарх баримт байхгүй. Иймд Иргэний хуулийн 204, 205, 225 дугаар зүйлд заасан гэрээг цуцлахаас өмнө хийгдэх нөхцөл журмыг хангагдаагүй байна гэж үзэж байна. Энэ журмыг баримтлалгүйгээр зээлдэгчийн зээлийн гэрээ болон хуульд заасан эрхийг зөрчиж байна гэв.

Шүүх зохигчдын гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* банк ХХК нь ******* ХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 3.357.077.740 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг анх шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2019.11.04-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 1.357.757.227 төгрөгөөр /хх-53/

2019.12.26-ны өдөр зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, нэхэмжлэлийн шаардлагаа 6.777.162.090 төгрөгөөр ихэсгэсэн /хх-149/

Хариуцагч байгууллага нь Зээлийн төлөлтийг хуваарийн дагуу суутгаагүй, хүү, нэмэгдүүлсэн хүүг илүү тооцож авсан тул нэхэмжлэлийн шаардлагаас 4.986.826.097 төгрөгийг төлөхгүй, мөн зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлгүй, гэрээг цуцлах талаар хариуцагчид мэдэгдээгүй гэж маргаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Хариуцагч ******* ХК тус банкнаас 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдөр ЗГ500201******* дугаартай зээлийн шугамын гэрээг байгуулж 500.000.000 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, зээлийн шугамын зээлийн нэмэлт өөрчлөлтөөр 500 сая гэснийг 700 сая гэж өөрчилж 15 сарын хугацаагаар сунгасан. 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр ЗГ1540000******* дугаартай зээлийн гэрээг байгуулж 7.445.775.000 төгрөгийн зээлийг жилийн 14 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, мөн өдөр ЗГ1540000 дугаартай зээлийн гэрээг байгуулж, 6.000.000.000 төгрөгийн зээлийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр ЗГ1540000 дугаартай зээлийн гэрээг байгуулж 3.128.835.380 төгрөгийн зээлийг жилийн 14 хувийн хүүтэй, 22 сарын хугацаатай, 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр ЗГ1540000 дугаартай зээлийн гэрээг байгуулж 8.500.000.000 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай тус тус зээлсэн болох нь талуудын хооронд хийгдсэн зээлийн гэрээ болон дансны хуулга, зээл эргэн төлөх хуваарь, зохигчдын шүүхэд өгсөн тайлбар зэргээр тогтоогдож байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан, гэрээний үүргээ гүйцэтгэх хугацааг хариуцагч хэтрүүлсэн, үүрэг гүйцэтгэх хугацаа болсон учраас зээлдүүлэгч нь үүргийн гүйцэтгэлээ зээлдэгчээс шаардах эрхтэй байна.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнүүдийн тухайд :

1.ЗГ1540000615 дугаартай зээлийн гэрээний тухайд: ******* ХК нь 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдөр зээлийн шугамын гэрээг байгуулж 500.000.000 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, зээлийн шугамын зээлийн нэмэлт өөрчлөлтөөр 500 сая гэснийг 700 сая гэж өөрчилж 15 сарын хугацаагаар сунгасан. Талууд 700 сая төгрөгийн үлдэгдэлтэй зээлийн шугамын гэрээнд маргаагүй, хариуцагч зөвшөөрч байна.

2.ЗГ1540000 дугаартай зээлийн гэрээний тухайд: 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр зээлийн гэрээг байгуулж 3.128.835.380 төгрөгийн зээлийг жилийн 14 хувийн хүүтэй, 22 сарын хугацаатай зээлдэж авсан зээлийн төлбөрийг шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүрэн төлж барагдуулсан талаар талууд маргаагүй,

3.ЗГ1540000******* дугаартай зээлийн гэрээний тухайд: 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр зээлийн гэрээг байгуулж 7.445.775.000 төгрөгийн зээлийг жилийн 14 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдэж авсан ба нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зээлийн төлбөрт 1.355.775.000 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 148.726.660 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 18.346.347 төгрөг буюу нийт 1.522.848.007 төгрөгийн үлдэгдэлтэй,

4.ЗГ1540000 дугаартай зээлийн гэрээний тухайд: 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр зээлийн гэрээг байгуулж, 6.000.000.000 төгрөгийн зээлийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдэж авсан ба нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зээлийн төлбөрт 669.136.000 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 80.415.020 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 13.102.229 төгрөг буюу нийт 762.653.249 төгрөг үлдсэнээс 2019 оны 12 сарын 31-ний өдөр 30.000.000 төгрөгийг төлж, үлдэгдэл 732.653.249 төгрөг,

5.ЗГ1540000 дугаартай зээлийн гэрээний тухайд: 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр зээлийн гэрээг байгуулж 8.500.000.000 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдэж авсан ба нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зээлийн төлбөрт 7.556.229.910 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 920.410.909 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 29.854.980 төгрөг буюу нийт 8.506.495.800 төгрөг, нийт 11.461.997.056 төгрөгийн үлдэгдэлтэй талаарх нэхэмжлэгчийн тооцооллыг бодитой байна гэж шүүх дүгнэв.

Хариуцагч нь зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж нэхэмжлэгч гэрээний үүргээ зөрчсөн мөн зээлийн төлөлтийг хуваарийн дагуу суутгаагүй, илүү тооцож хүү, нэмэгдүүлсэн хүү авсан ба зээлийн төлбөрийг суутгахдаа эхлээд үндсэн төлбөр, дараа нь хүү, нэмэгдүүлсэн хүүгээ авч болох байсан гэж тайлбарлаж байгаа боловч Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д хэлцэл гэдгийг талуудын хүсэл зоригоо илэрхийлсэн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлнэ гэж, мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж зааснаар талуудын зарчимд үндэслэн зээл төлөх дарааллыг тогтоосон гэж үзэхээр байна.

Хэрэгт авагдсан баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс хариуцагч ******* ХК-ийн маргаан бүхий тоот зээлийн гэрээ байгуулагдсан 2018 оны 01 сарын 26-ны өдрөөс 2019 оны 4 сарын 23-ны өдрийг хүртэл үндсэн зээлийн төлбөрт 943.770.089 төгрөг, зээлийн үндсэн хүүд 1.867.699.726 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2.781.369 төгрөг нийт 2.814.251.184 төгрөг төлсөн ба 2019 оны 4 сарын 23-ны өдрөөс хойш огт төлөлт хийгээгүй нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар хугацаа хэтрүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзнэ.

Зээлдэгч ******* ХК нь зээлдүүлэгчтэй байгуулсан зээлийн гэрээнүүдээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлдэггүй, байнга хугацаа хэтрүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчдөг 500201******* тоот гэрээгээр хүлээсэн зээл эргэн төлөх хугацаагаа 203 хоног, 1540000******* тоот гэрээний үүргийг 286 хоног, 1540000 тоот гэрээний үүргийг 225 хоногоор тус тус хэтэрүүлсэн, дээрх гэрээнүүдийн хугацаа дууссан, 1540000 тоот зээлийн гэрээний хугацаа 2021 оны 01 сарын 25-ны өдөр дуусах ба зээл эргэн төлөх хугацаа 245 хоногоор хэтрүүлсэн байна. Үүрэг гүйцэтгэгчийн үүргээ хугацаанд нь биелүүлдэггүй, хугацаагаа байнга хэтрүүлдэг зөрчлийг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д заасан ялимгүй зөрчил гэж үзэх боломжгүй тул мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахаар шаардсан эрхийг буруутгах боломжгүй бөгөөд гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлэхийг удаа дараа шаардаж, хугацаа тохирч эвлэрэх санал тавьж байсан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй, гэрээний 5.1.1-д заасны дагуу зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах нөхцөл бүрдсэн гэж үзнэ.

Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийн талаар Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт заасан байх тул хариуцагчаас үндсэн зээл 10.251.140.910 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1.149.552.589 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 61.303.556 төгрөг нийт 11.461.997.057 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57.933.775 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамж 57.933.775 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* банк ХХК-д олгох нь хуульд нийцнэ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага

болгон ТОГТООХ нь :

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэг, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар талуудын хооронд хийгдсэн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 1540000 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, хариуцагч ******* ХК-иас зээлийн гэрээний үүргийн биелэлт 11.461.997.055 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* банк ХХК-д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57.933.775 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХК-иас улсын тэмдэгтийн хураамж 57.933.775 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* банк ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ