Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 103/ШШ2020/00055

 

 

 

 

 

2020 01 2******* 10*******/ШШ2020/00055

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дүгээр ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй

Хариуцагч: 19******* онд ******* суманд төрсөн, эрэгтэй, , боловсролтой, мэргэжилтэй, одоо хувираа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, ******* сум, ******* дугаар , К*******0 дугаар *******4 тоотод оршин суух, овогт холбогдох хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгт 26.500.000 төгрөг гаргуулах тухай хэргийг ******* Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч , гэрч Т.Болорцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Есү-Үжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: нар нь ******* иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 сарын 07-ны өдрийн 6*******6 дугаар шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан. Шүүхээс охин , хүү нарыг эхийнх нь асрамжид үлдээж шийдвэрлэсэн. 2019 онд нь ... нь хүүхдүүдээ айлаар амьдруулж байгаа сураг сонсогдсон. Би ийм таагүй байдал гараад байгаа тухай сураг сонсоод хүүхдүүдийг маань надад үлдээчих, би эндээ гэр оронтой, тогтвортой амьдарч байгаагаараа хүүхдүүдээ авъя гэж гуйсан... хүүхдүүд маань насны хувьд а, биеэ даагаагүй байхдаа айлаар амьдарч яваа нь хүүхдүүдэд маань маш сөрөг нөлөөтэй байгаа...иймд охин ыг миний асрамжид өгнө үү хэмээн шүүхэд нэхэмжлэл гаргасан. ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх энэ асуудлаар ...хариуцагч нь хүүхдүүдээ удаан хугацаагаар хараа хяналтгүй орхидоггүй төрсөн ээждээ үлдээж ажил хөдөлмөр эрхэлж олсон орлогоороо хүүхдүүдээ тэжээж, орон сууц авсныг буруутгах боломжгүй...охин У. нь 5 настай, дүүгээс нь салгахгүйгээр хамтад нь ээжийнх нь асрамжид хэвээр өсгөх нь хүүхдийн эрх ашигт илүү нийцнэ хэмээн дүгнэж Нийслэлийн ******* дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн шинжээч ийн дүгнэлт зэргийг үндэслэн дээр дурдсан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. 4-6 насны хоёр хүүхдээ хүмүүжүүлэхэд надад өөрийн байр орон сууцтай болох нь маш чухал нэн тэргүүний наад захын хэрэгцээ шаардлага болж байсан. ын нэхэмжлэлд бичсэнчлэн хоёр хүүхдээ дагуулаад айл айлаар амьдарч явах хэцүү хүнд нөхцөл байдал үүсэж байна. Хүүхдүүдийн эрүүл өсөж бойжих, аюулгүй орчинд амьдрах, хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлт нөхцөлөөс урьдчилсан сэргийлүүлэх, хүүхэд наад захын хэрэгцээт зүйлээр хангуулах эрх зөрчигдөх нөхцөл үүсэж байсан. Мөн нь хүүхдүүдийн хамт өөрийн гэх орон сууцгүй байгаагаар шалтаглаж нь хүүхдийнхээ нэгийг буюу охин У.ыг ээж болон дүүгээс нь салгаж өөрийн асрамжид авахаар шүүхээр заргалдан дарамт үүсгэж байна. Энэ бүх нөхцөл байдлаас шалтгаалж өөрийн бүх нөөц бололцоогоо дайчлан ажиллаж байж ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дүгээр ******* тоот хаягт байрлалтай 54м кв талбайтай хоёр өрөө орон сууцыг 5*******.000.000 төгрөгөөр 2019 онд худалдан авсан. Орон сууцны төлбөрийг бүрдүүлэхэд хэлний орчуулагчийн мэргэжил маш их тус болсон. 2 хүүхдийг эрүүл өсгөж бойжуулах, аюулгүй орчинд амьдруулах, хүүхдийн хөгжил, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, хүүхдийг наад захын хэрэгцээт зүйлээр хангах, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэг нь эцэг эхийн аль алинд нь хамааралтай. Хүүхдүүдээ тав тухтай, эрүүл өсгөж бойжуулах, аюулгүй орчинд амьдруулах зорилгоор наад захын хэрэгцээт зүйл болох амьдрах орон сууц худалдан авсан хөрөнгийн тал хувийг охин У., хүү У. нарын төрсөн эцэг хариуцаж төлөх ёстой. Иймд аас орон сууц худалдан авсан төлбөрийн тал хувь 26.5000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Нэхэмжлэгч , нар нь 2016 оны 12 сард гэрлэлтээ цуцлуулсан. Тэд гэрлэлт цуцлуулахаас өмнө болон цуцлах үед өөрсдийн гэсэн үл хөдлөх эд хөрөнгөгүй байсан. Тэд хамтран амьдрах хугацаандаа нэхэмжлэгчийн аавын өгсөн илүү гэрт, түрээсийн орон сууцанд амьдарч байсан. Гэрлэлт цуцлахын өмнө 2016 оны 9 дүгээр сард нэхэмжлэгч хоёр хүүхдийн хамт ******* дүүрэгт шилжин ирж суурьшсан. Тухайн үед ******* дүүрэгт ирэхэд нэхэмжлэгч өөрийн гэсэн орон сууц, гэр байгаагүй тул нэхэмжлэгч өөрийн төрсөн эгчийнхээ гэрт хоёр хүүхдийн хамт амьдрах болсон. Гэрлэлт цуцлахаас өмнө нэхэмжлэгч, хариуцагч нар ямар санхүүгийн эх үүсвэртэй байсан бэ гэвэл тэд ХХК-ийг байгуулан, ХХК-ийн ахуйн бараа бүтээгдэхүүнийг борлуулдаг байсан. Энэ компанийн нэг сарын орлого нь 2 сая төгрөг байсан. Уг компани нь хариуцагчийн нэр дээр бүртгэлтэй байсан тул нэхэмжлэгч анх компанийг өөрийн нэр дээр шилжүүлэхээр нэхэмжлэл гаргах гэж байсан боловч больсон. Ингээд ХХК нь ын нэр дээр бүртгэлтэй үлдсэн. Өөрөөр хэлбэл гэр бүл цуцлах үед амьжиргааны эх үүсвэр хариуцагчид үлдэж, нэхэмжлэгч ямар ч хөрөнгөгүйгээр өөрийн эгчийнхээ гэрт ирж, амьдарсан. Хоёр а насны хүүхэдтэйгээ айлд амьдрахад хэцүү байсан тул улсад ажиллаж хүүхдүүдтэйгээ хамт амьдрах орон сууцны мөнгийг цуглуулж, орон сууц худалдах худалдан авах гэрээг байгуулан, орон сууцыг худалдан авсан. Нэхэмжлэгч хүүхдүүдээ тав тухтай амьдруулах зорилгоор энэ орон сууцыг худалдан авсан. Хүүхэд тав тухтай өөрийнхөө гэрт амьдрах нь тэдний хүмүүжил, эрүүл аюулгүй орчинд амьдрахад чухал нөлөөтэй. Гэрлэлтээ цуцлуулсан гээд хүүхдүүдээ амьдрах орон байраар хангах нь зөвхөн эх хүний хүлээх үүрэг биш. Энэ талаар хуульд тодорхой заасан байгаа. Нэхэмжлэгч хоёр хүүхдээ орхин байж энэ орон сууцыг худалдан авах мөнгийг хуримтлуулсан. Хуульд заасны дагуу эцэг нь үр хүүхдээ тэжээн тэтгэх, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээр нь хангах үүрэгтэй учраас хүүхдүүдээ тав тухтай амьдруулах зорилгоор худалдан авсан орон сууцны төлбөрийн тал хувийг нэхэмжилж шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: бид хоёр 2016 оны 12 сарын 07-ны өдрийн 6*******6 дугаар ******* Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан. Гэр бүл цуцлах хуралдаанд эхнээсээ хүү , охин хоёрыгоо өөрийн асрамжид үлдээх хүсэлтэй байсан. Гэвч шүүхээс хүүхдүүдийг маань а насны учраас ээжид нь үлдээхээр шийдвэрлэсэн. Шүүхээс шийдвэр гарсны дараагаар -руу байнга явдаг болсон. Явахдаа хүү, охин хоёрыг ээлж дараалан ах, эгч, ээж, аавдаа үлдээн орхиж явж байсныг би мэ хүү охин хоёроо авах гэж шүүхэд удаа дараа хандсан. нь уг гаргасан нэхэмжлэлдээ хэдэн зүйлсийг илт гуйвуулан эрхэм шүүгчийг хууран мэхлэх гэж оролдсон. Нэгдүгээрт ******* дүүргийн шүүхэд хандахдаа миний бие ээж нь асран хамгаалах эрхээ умартаж хоёр хүүхдийг маань айлд орхин олон удаа хаяж явсан учир шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хоёрдугаарт миний бие нь хоёр хүүхдээ хоёуланг нь авах талаар нэхэмжлэл гаргасан. Гэтэл зөвхөн том охиноо авах талаар бичсэн юм шиг гуйвуулсан. Гуравдугаарт ******* дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсээс эх г өөрийн биеэр асран хамгаалах үүргээ биелүүлж чадна гэж амлалт өгсөн учир дүгнэлтээ ээжийнх нь асрамжид үлдээх санал гаргасан болов уу, мөн ээж г дахин хүүхдүүдээ орхин явбал асрамжийг аавд нь шилжүүлэх хүсэлтэй байгаагаа тусгасан болно. Миний хувьд анх тай хамт амьдарч байх хугацаандаа ЖДҮ-ийн төсөл бичиж зээл аваад хэрчсэн гурилын цехийн тоног төхөөрөмж болон Carina маркын машин авсан. 2016 оны 12 сарын 07-ны өдөр гэрлэлтээ цуцлуулахдаа машиныг тэр үеийн ханшаар бодож *******/4 хувийг д гаргуулан өгсөн. Хэрчсэн гурилын тоног төхөөрөмжийг авч зарж борлуулсан. Гэрлэлт цуцлуулснаас хойш хоёр хүүхэддээ тэтгэлгээ тасралтгүй төлж явсаар байна. нь одоо ч гэсэн хүүхдүүдтэй минь хамт байхгүй байгаа учир итгэмжлэлээр өөр хүн нэхэмжлэл гаргасан гэж миний бие ойлгож байгаа. Миний зүгээс уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй хууль бус гэж үзэж байна. Намайг хүүхдүүдээ авах гэхээр өгөхгүй, өөрөө өсгөж хүмүүжүүлж чадна гэж авчихаад одоо надаас мөнгө нэхээд байгааг ойлгохгүй байна. Надаас салаад нэг оюутан залуутай суусан гэсэн, энэ талаар түрүүчийн шүүх хурал дээр өөрөө хэлж байсан. Мөд удалгүй манай нөхөр машин авсан, хүүхдүүдээ нааш цааш зөөнө, тал мөнгийг нь өг гэх юм байна л даа гэв.

Гэрч Т.Болорцэцэг шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Манай дүү 2016 оны 09 сард нөхрөөсөө салаад манай гэрт хүүхдүүдтэйгээ ганц чемодан хувцастайгаа өөр юу ч үгүй ирсэн. Манайд хэсэг хугацаанд амьдарч байгаад нийтийн байранд хүүхдүүдтэйгээ 20******* оны 01 нараас түрээсэлж сууж эхэлсэн 20******* оны 10 сард бид нар улс руу гэр бүлээрээ явсан, тэгээд манай байранд ирж амьдарсан. Бид нар 2019 оны 0******* сард оос ирсэн, дүү маань хүүхдүүдээ дагуулаад яаж айлаар амьдарч байх вэ, өөрийн гэсэн байртай болъё гээд 04 сард байр худалдаж авсан. амьдарч байхдаа манай аавын 4 ханатай гэрт амьдарч байсан, с улс руу ирж очдог байсан, улс руу явсан хойгуур хүүхдүүдийг нь манай аав ээж хардаг байсан, нэг удаа очихдоо 1 сар гаран болдог байсан, нилээн хэд хэдэн удаа явж байсан, очоод өдөр шөнөгүй ажиллаж байж мөнгө хийсэн, хүмүүс ажиллахын хажуугаар янз янзын юм үзэж хардаг байсан бол манай дүү хүүхдүүдээ тав тухтай байлгахын тулд өдөр шөнө ялгалгүй ажилладаг байсан, манай дүүд хамтран амьдардаг хүн байхгүй, ирж очин явдаг, уулздаг хүн байгаа. улсад ажиллаж олсон мөнгөөрөө байр худалдаж авсан гэв.

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь хариуцагч Н. холбогдуулан хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгт 26.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан хариуцагчаас нэмэлт зардал гаргуулах тухай шаардлага нь мөн хуулийн Тэжээн тэтгэх, тэтгүүлэхтэй холбогдсон харилцаа буюу бүлэгт хамаарч байх тул шүүхийн харьяалал зөрчигдөөгүй гэж үзнэ.

Нэхэмжлэгч , хариуцагч нар нь 2012 оны 11 сарын 16-ны өдөр ******* Галшар суманд гэрлэлтээ бүртгүүлж, 2012 оны 12 сарын *******-ны өдөр охин У., 2014 оны 11 сарын 12-ний өдөр хүү У. нарыг төрүүлэн эцэг эхийн үүргээ гүйцэтгэж байгаад нь гэрлэлт цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж ******* Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 12 сарын 07-ны өдрийн 6*******6 дугаартай шийдвэрээр гэрлэлтийг цуцалж, хүүхдүүийг эхийн асрамжид үлдээн хариуцагч аас тэтгэлэг гаргуулж охин У., хүү У. нарыг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэжээ. /хх-ийн 4-6, *******6-40/

Нэхэмжлэгч нь гэрлэлтээ албан ёсоор цуцлуулснаас хойш хүүхдүүдийнхээ наад захын хэрэгцээ болох амьдрах орон гэрээр хангах зорилгоор 20*******-2019 онуудад улсад ажил хөдөлмөр эрхлэн, олсон орлогоороо Нийслэлийн ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дүгээр ******* тоот хаягт байршилтай, 54 м.кв талбайтай, хоёр өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авч, ******* овогт ******* , овогт , овогт нар нь өмчлөгчөөр бүртгэгдсэн болох нь 2019 оны 12 сарын 27-ны өдрийн 000665490 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2019 оны 0******* сарын 20-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ, банкны 2019 оны 0******* сарын 20, 04 сарын 15, 07 сарын 25-ны өдрийн төлбөрийн баримтууд, Хаан банкны 2019 оны 04 сарын 15, 08 сарын 02-ны өдрийн төлбөрийн баримтууд зэргээр тогтоогдож байна./хх-ийн 8-12, 15-22, *******5, 41/

Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 27 дугаар зүйлийн 2-т Эцэг эх буюу хүүхдийн төлөө хариуцлага хүлээж байгаа бусад хүн хүүхдийг хөгжүүлэхэд шаардагдах амьдралын нөхцлийг өөрсдийн чадавхи санхүүгийн боломжийн хэрээр хангах үндсэн үүрэг хүлээнэ гэж, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 хэсэгт Хүүхэд эрүүл өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх эрхтэй, 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх хэсэгт Хүүхдэд гэр бүлдээ аз жаргалтай, хайр халамжтай, бүхий л талаар хөгжих орчинг бүрдүүлэх, 10.1.10 хэсэгт Хүүхдийг наад захын хэрэгцээт зүйлээр хангах үүрэгтэй гэж, Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт Хүүхэд төрснөөр эцэг эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 26 дугаар зүйлийн 26.1-дэх хэсэгт Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, 26.4 дэх хэсэгт эцэг эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан үүрэг хэвээр үлдэнэ, 48 дугаар зүйлийн 48.1-д Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон / хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар түүний эцэг эх, гэр бүлийн гишүүн шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэж тус тус заасан, эцэг эх нь хүүхдийн эрүүл аюулгүй орчинд амьдрахад адил тэгш эрх үүрэгтэй оролцохоор хуульчилсан бөгөөд нэхэмжлэгч нь хуулиар хүлээлгэсэн үүргийнхээ дагуу хүүхдүүдийг эрүүл аюулгүй орчинд тав тухтай амьдрах нөхцөл боломжийг хангах зорилгоор орон сууц худалдан авч хүүхдүүдээ хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн, дээрх үүрэгт хүүхдүүдийн эцэг адил үүрэгтэй байхаар хуулиар зохицуулсан байх тул үнийн 50 хувийг хүүхдүүдийн эцгээс гаргуулах үндэслэл бүрдсэн гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 290.450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 290.450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч д олгохоор шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч овогт 26.500.000 /хорин зургаан сая таван зуун мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* овогт ******* д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 290.450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч аас 290.450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч д олгосугай.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ