| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2019/00180/И |
| Дугаар | 103/ШШ2020/00069 |
| Огноо | 2020-02-05 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 103/ШШ2020/00069
2020 02 05 103/ШШ2020/00069
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүгч Т.Эрдэнэтунгалаг, Г.Солонго нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ************** онд ******* аймгийн ******* суманд төрсөн, эмэгтэй, халх, ******* ******* ******* боловсролтой, мэргэжилгүй, ******* хот ******* дүүргийн ******* дүгээр хороо, а гудамжны тоотод оршин суух, овогт нэхэмжлэлтэй,
иуцагч: ******* онд аймгийн суманд төрсөн, эмэгтэй, халх, ******* ******* боловсролтой, мэргэжилтэй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт дүүргийн дүгээр хороо, дүгээр гудамжны тоотод оршин суух, ажилтай, овогт т холбогдох эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 25.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 01 сарын 05 ны өдөр шүүгч П.Туяагаас хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагч , хариуцагчийн өмгөөлөгч иргэдийн төлөөлөгч , нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: нь 2006 онд миний хүү гэр бүл болсон. нь сүүлийн үед архи ууж, хөгшин намайг зодох хэл амаар доромжлох мөн хүү зодож шүдийг нь хүртэл хуга цохиж байсныг тухайн үедээ уучлаад өнгөрүүлж байсан. , Ж. нар нь 2017 онд салсан бөгөөд нь салж явахдаа миний ханийн удам дамжиж ирсэн алтан болон оюун нуухтай шүрэн толгойтой ******* гарын манан хөөргийг хулгайлаад авч явсан. Миний бие нь энэ талаар ******* дүүргийн 1 дүгээр хэлтэст өргөдөл өгч шалгуулсан. ******* дүүргийн Прокурорын 2018 оны дугаар сарын 18-ны өдрийн 86 тоот тогтоолоор нь Эрүүгийн хуулийн 15 дугаар зүйлд заасан *******дын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй болох нь тогтоогдсон ба мөн хуулийн 72 дугаар зүйлд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж хаасан. Нэгэнт хуулийн байгууллага ийг хөөргийг хулгайлсан болохыг тогтоосон тул хөөрөгний үнийг гаргуулж өгнө үү. Шүүхийн шийдвэрээр манай хүү 16.000.000 төгрөгийг гаргуулж т олгохоор шийдвэрлэсэн, үүнийгээ нэхэмжлэхгүй гэвэл би хөөрөгний үнээ нэхэмжлэхгүй. Хөөргийг шинжээч 10.600.000 төгрөгөөр үнэлсэн байсан, энэ үнэлгээг зөвшөөрч байгаа. ийг хөөрөг аваад явсныг хараагүй, гэхдээ толгойгүй цагаан хөөргийг буцааж өгсөн учраас хамт аваад явсан гэж үзээд нэхэмжлэл гаргасан, тухайн хөөргийг би өөрийн хүү түр барьж хэрэглэж бай гэж өгсөн байсан. Тэр хөөргийг би ын хүүд өгөх бодолтой байсан гэв.
иуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: бид хоёр 2006 онд танилцаж 2007 онд нэг гэрт орсон. Бид 2010 оныг хүртэл ямар нэгэн маргаангүй амьдарч байсан бөгөөд 2011 оноос хадам аав, ээж хоёр ач хүү өөрсдөө авна гээд надаас өө сэв хайж байнга хэрүүл хийх болсон. 2015 онд хадам аав нас барж, хадам ээж манай хашаанд амьдрах болсон. 2016 оноос хойш би гэрээсээ хөөгдөж хэрүүл маргаан зодоон зохион болж хүүхдүүдийн хүмүүжил зан харьцаа эвдэрч 2015 оноос хойш өөр эмэгтэйтэй гэр бүлийн харилцаатай болж би 2016 оны 9 дүгээр сараас тусдаа амьдрах болсон. аавын эд зүйлийг авч ирээд авдарт хийчихсэн шүү гэж хэлж байсан боловч яг хэзээ хийсэн талаар надад хэлээгүй. Манай гэрт 2015 оны 10 дугаар сард хулгай ороод цагдаа нар явсны дараа хадам ээж , хадам эгч ,, дүү , түүний нөхөр, хүү нар авдар дотор байгаа аавын үлдсэн эд зүйлийг авъя гээд байхаар нь авдраа уудалж үзтэл ташуур, хэт хутга, аав бор толгойтой хөөрөг, ын хөөргийг гаргаж өгтөл аавын хөөргийг цааш дамжуулан тамхилж байсан. Өөрийнхөө хөөргийг надад буцааж өгөхөөр нь би авдартаа хийсэн. 2016 оны цагаан сараар аавын хөөргийг барья гэтэл байхгүй байсан. надаас нэхэхээр нь би чамд өгсөн чи ээждээ өгч хадгалуулсан юм биш үү гэж хэлсэн. Аавын хөөрөг хаашаа алга болсныг мэдэхгүй нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Салснаас хойш миний юмнуудыг өөрсдөө ялгаад орхисон байсныг би ах эгчийгээ дагуулж очиж авсан, хэд хоногийн дараа чиний юман дотор миний толгойгүй хөөрөг хамт явчихсан байна гэж хэлэхээр нь эд хогшлоо үзэхэд толгойгүй хөөрөг нь байсныг аваачиж өгсөн. Хэрэг дотор зураг нь байгаа 25 сая төгрөгний үнэтэй гээд байгаа хөөргийг би огт үзэж харж байгаагүй хөөрөг л нэхээд байгаа. Эхлээд шүрэн толгойтой хөөрөг гэсэн, сүүлдээ оюу толгойтой болоод янз янз яриад байгаа гэв.
Шүүхээс хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч нь хариуцагч т холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 25.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
иуцагч нь Хөөргийг аваагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.
Нэхэмжлэгч нь өөрийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлох зорилгоор Нийслэлийн ******* дүүргийн Прокурорын газрын 2018 оны сарын 18 ны өдрийн 86 дугаартай тогтоолыг ирүүлсэн.
иуцагч нь маргааны зүйл болох хөөргийг 25.000.000 төгрөгөөр нэхэмжилснийг эс зөвшөөрч шүүхэд шинжээч томилуулах хүсэлт гаргасан бөгөөд шүүх хүсэлтийг хүлээн авч 20******* оны 06 сарын 1-ний өдрийн 00836 дугаар захирамжаар Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилсон, шинжээч хөөргийг 10.300.000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон. иуцагч шижээчийн дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзэн бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах хүсэлт гаргаж, шүүх хүсэлтийг хэрэг маргааныг тал бүрээс нь бодитойгоор үнэн зөв шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж дүгнэн 20******* оны 09 сарын 2-ний өдрийн 10 дугаар захирамжаар дахин Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг бүрэлдэхүүнтэй шинжээчээр томилон дүгнэлт гаргуулсан. Уг компаний үнэлгээний тайлангаар хөөргийг 11.200.000 төгрөгөөр үнэлсэн байна. /хх-ийн 75-79, 8-95, 105-108,-135/
2015 онд нэхэмжлэгч өөрийн нөхөр нас барсны дараа түүний эдэлж хэрэглэж байсан эмээлийн мөнгөн даруулга, мөнгөн хазаар, мөнгөн бүс, хэт хутга, халтар манан хөөрөг, алтан бөгж, толгойгүй хөөрөг зэрэг эд зүйлүүдийг өөрийн төрсөн хүү Ж.т өгсөн, дурдсан эд зүйлсээс эмээлийн мөнгөн даруулга, мөнгөн хазаар, мөнгөн бүс, хэт хутга зэргийг 2015 оны намар хулгайд алдсан бөгөөд Ж. нь 2017 оны 2 сард цагаан сараар халтар манан хөөргөө гаргаж барих гэтэл алга болсон байсан гэх үйл баримтуудад талууд шүүх хуралдааны явцад маргаагүй.
Нэхэмжлэгч нь алга болсон гэх оюун нуухтай шүрэн толгойтой ******* гарын манан хөөргийг хариуцагч ийг өөрийн хүү 2016 оны намар салаад явахдаа хулгай хийж аваад явсан гэж байгууллагад гомдол гаргаж шалгуулсан, Нийслэлийн ******* дүүргийн Прокурорын газрын 2018 оны сарын 18-ны өдрийн 86 дугаар тогтоолоор Хулгайн гэмт хэрэг 2016 оны 10 дугаар сард үйлдэгдсэн болох нь тогтоогдож байна. Дээрх үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан хөнгөн хэргийн бүрэлдэхүүнтэй болох нь нотлогдсон, эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн гэх үндэслэлүүдийг дурдаж хэрэг бүртгэлтийн 18060806 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хааж шийдвэрлэсэн болох нь 2018 оны дугаар сарын 15-ны өдрийн ******* дүүргийн 1 дүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөн байцаагчийн хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай мөрдөгчийн санал, ******* дүүргийн Прокурорын газрын , /а, 86 дугаар тогтоол, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авсан тэмдэглэлүүд зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 8-9,3-5,61-7/
Нэхэмжлэгч нь хариуцагч ийг хариуцагчаар татаж шүүхэд нэхэмжлэл гаргах болсон үндэслэлээ ******* дүүргийн Прокурорын 2018 оны дугаар сарын 18-ны өдрийн 86 тоот тогтоолоор ийг хөөрөг хулгайлсан болохыг тогтоосон тул иргэний журмаар хөөрөгний үнэ 25.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж тодорхойлсон байна.
******* дүүргийн Прокурорын 2018 оны дугаар сарын 18-ны өдрийн 86 тоот тогтоолоос харахад Хулгайн гэмт хэрэг 2016 оны 10 дугаар сард үйлдэгдсэн болох нь тогтоогдож байна. Дээрх үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан хөнгөн хэргийн бүрэлдэхүүнтэй болох нь нотлогдсон, эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн гэсэн үндэслэлийг дурдсан болохоос тухайн хулгайн гэмт хэргийг үйлдсэн гэх талаар тогтоолд дурдагдаагүй, хариуцагч нь *******дын эд хөрөнгийг хулгайлж 25.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй, нэхэмжлэгч нь өөрийн тайлбар, түүний үндэслэлээ нотолж чадаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх гэж, 38 дугаар зүйлийн 38.1-д Зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх цуглуулах үүрэгтэй гэж хуульд заасан өөрийн эрх үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Прокуророос хулгайлах гэмт хэргийг хэн үйлдсэн эсэхийг тогтоогоогүй, зөвхөн хулгайн гэмт хэрэг үйлдэгдсэн, тухайн хэрэг нь хөнгөн гэмт хэрэгт хамаарч байгаа, эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн үндэслэлийг дурдаж хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан байхад хохирогч нь 86 дугаартай тогтоолд 7 хоногийн дотор тухайн дүүргийн Ерөнхий Прокурорт гомдол гаргах эрхээ эдлээгүй байгааг дурдав.
Иргэний хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль *******аар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгч Х. эд хөрөнгөд хууль *******аар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр хохирол учруулсан гэх байдал хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч нь 97 дугаар зүйлийн 97.1, *******0 дугаар зүйлийн *******0.1-д зааснаар өөрт учирсан гэм хорын хохирлыг хариуцагч ээс шаардах боломжгүй.
Шүүх дээрх үндэслэлүүдээр болон Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1-д Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно гэж зааснаар хариуцагч т холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 25.000.000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 97 дугаар зүйлийн 97.1, *******0 дугаар зүйлийн *******0.1 дэх хэсэгт зааснаар овогт нэхэмжлэлтэй, овогт т холбогдох эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 25.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 0 дугаар зүйлийн 0.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 1 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.2, 1*******., 1*******.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 1 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ
ШҮҮГЧИД Г.СОЛОНГО
Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ