| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2019/00439/И |
| Дугаар | 103/ШШ2020/00090 |
| Огноо | 2020-02-12 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 103/ШШ2020/00090
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Сургалтын задгайн ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, ******* дугаар байрны *******5 тоотод оршин суух, ******* овогт ******* ,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, сити хотхоны -- тоотод оршин суух, овогт ,
Хариуцагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, дугаар байрны тоотод оршин суух, овогт нарт холбогдох худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсанаас учирсан хохиролд 9.9*******.3 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д., түүний өмгөөлөгч Ж., хариуцагч Н., Ч., Г., түүний өмгөөлөгч Д., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Есү-Үжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч Д. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 01 оны 4 дүгээр сарын сүүлчээр манай гэр бүлийг байр худалдан авах сургаар Ч. нь манай нөхөр Ц. утсаар ярьж хүү ийн ипотекийн зээлээр худалдан авсан Багануур дүүргийн 1 дүгээр хороонд байрлах дугаар байрны тоот өрөө орон сууцыг урьдчилгаанд өгсөн мөнгийг нь өгөөд үлдэгдэл зээлийг нь графикийн дагуу төлж өөрийн болгож аваач гэсэн санал тавьсан байсан. Ингээд тэй уулзаад дээрх нөхцлөөр байрыг авахаар болсон. манай бэр Солонгос улс руу явсан цаашид суралцах зорилготой байгаа, сургалтын төлбөр хэрэгтэй боллоо дээрээс нь байр, ус, СӨХ-ны мөнгийг дийлэхгүй байна гэж ярьж байсан. Манайх дээрх байранд 01 оны 5 дугаар сарын 13-ны өдөр нүүж ороод ийн урьдчилгаанд төлсөн гэх 1*******.000.000 төгрөгийг хуваан 01 оны 5 дугаар сарын -ны өдөр 3.000.000 төгрөг, 01 оны 8 дугаар сарын 3-ны өдөр 13.000.000 төгрөгийг ийн ээжид бэлнээр өгч нотариатаар батлуулсан. Бид байрыг өөрийн байр гэж итгэн /ҮХХ-ийн гэрчилгээ ийн нэр дээр байсан/ усны тоолуурыг 40.000 төгрөгөөр, Юнивишний хар цагаан ширхэг аппаратыг *******0.000 төгрөгөөр тус тус худалдан авч, байранд 500.000 төгрөгөөр засвар хийн бүх өрөөний обойг сольсон, паар, гал тогооны хана будсан, гэрэл болон цахилгааны эд ангийг сольсон. Ингээд бид байрны зээлд 019 оны 8 дугаар сарыг дуустал 9.093.300 төгрөгийг төлсөн. Гэтэл 019 оны 9 дүгээр сарын эхээр ийн эхнэр гэгч манайд ирж манай байрыг суллаж өг, энэ байр шүүхийн шийдвэрээр миний болон хүүхдийн маань өмч болсон гэж хэлсэн. Нэгэнт , түүний ээж бидний хооронд хийгдсэн хэлцэл хүчингүй болж байгаа тул , нараас бэлнээр өгсөн 1*******.000.000 төгрөг, банкны хүүд төлсөн 9.093.300 төгрөг, усны тоолуур тавиулсан 40.000 төгрөг, юнивишний аппарат *******0.000 төгрөг, байрны засварын 500.000 төгрөг, Хаан банкнаас зээлсэн зээлийн хүү 3.03.94 төгрөг, ипотекийн зээлийн даатгал 10.138 төгрөг нийт 9.9*******.3 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргаж байсан. Би хариуцагч Ч.ийн ярьсан зүйлийг үнэний ортой гэж бодож байна. Харин бусад хариуцагч нарыг үнэн ярьж байгаа гэж бодохгүй байна. Н., Г. нар байрныхаа ус, дулаан, СӨХ-ны мөнгийг анх байр авснаас хойш нэг ч удаа төлөөгүй байсан. Байрыг худалдан авахдаа уг байрны ашиглалтын зардал болох 3 сая төгрөгийг хариуцагч Ч.тэй хамт явж төлсөн. Ч. нь байр худалдан авахдаа бэлэн өгсөн 1******* сая төгрөгөөс 3 сая төгрөгийг уг байрны ашиглалтын зардалд төлсөн. Би нэхэмжлэлийн үнийн дүнд өөрчлөлт орсон задаргааг тайлбарлая. Ч. байр худалдаж авахдаа бэлнээр төлсөн 1******* сая төгрөг, байрны ипотекын зээлд төлсөн 9.01.00 төгрөг, Хаан банкнаас зээлсэн зээлийн хүү 3.913.43 төгрөг, ипотекын зээлийн даатгал 10.138 төгрөг, байрны засварын 500.000 төгрөг, усны тоолуур, тоолуур суурилуулсан төлбөр 15.500 төгрөг, юнивишний аппарат *******0.000 төгрөгийг тус тус хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ч. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Нэхэмжлэгч Д.******* нэхэмжилж байгаа 1******* сая төгрөгийг гар дээрээ авсан хүн би яах аргагүй мөн 01 оны 0 дугаар сарын 15-ны өдөр манай бэр Г. Солонгос улсад очиж сургуульд сурахаар болсон гэж миний хүү рүү болон над руу утсаар ярьсан. Н. надад уг байрыг зарах итгэмжлэлийг хийж өгсөн. Би байрыг Д.д зарж, 1******* сая төгрөгийг бэлнээр өөрийн гар дээр авсан. Тэр 1******* сая төгрөгийг хэрхэн яаж зарцуулсан талаарх баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Байрыг зарах учир шалтгаан нь хариуцагч Н., Г. нарын төлөө байсан, тэд л надад байрыг зарах, захиран зарцуулах эрхийг олгосон. Би шүүх хуралдаан дээр өөрийн хэлэх гэсэн зүйлээ хэлмээр байна. Өнөөдрийг хүртэл би энэ хоёрын төлөө явж ирсэн, өнөөдөр ч гэсэн би энэ байрыг зарж өгсний хариуд энэ шүүх хуралдаанд хариуцагчаар татагдаж, оролцож байна. Анх Г.ыг Солонгос руу явж сурах гэж байгааг сонсоод их баярласан. Солонгос явах бүх бичиг, баримтыг хөөцөлдөж, түүнийг явуулсан. Би энэ байрыг зарах үед Г.ын ээжтэй энэ байрыг зарж болох уу, яах уу гэж олон удаа ярилцаж байсан. Гэтэл одоо Г. тайлбар өгөхдөө би байрыг зарах талаар ярьж байгаагүй, зөвхөн Ч. ганцаараа байрыг зарсан гэж тайлбарлаж байгаад гомдолтой байна. Нэхэмжлэгч ямар байдалтай амьдарч байгаа, би ямар байранд амьдарч байгаа билээ энэ талаар Н., Г. нар бодож үзэх хэрэгтэй. Хариуцагч Г. байр зарагдсаныг сүүлд мэдсэн гэж худлаа тайлбар өгөөд байна. Түүнийг сургуульд явуулах гэж Н. 01 оны ******* дугаар сарын 03-ны өдөр гэдэг хүний дансанд 5 сая төгрөгийг шилжүүлсэн. Энэ 5 сая төгрөгийг байр зарахаас өмнө хүнээс зээлж явуулсан. Тэгэхээр тэр үед Г. байр зарсан болохыг мэдэх ёстой. Энэ талаарх баримтыг хавтаст хэрэгт нотлох баримтаар өгсөн. Ипотекын зээл 9.01.00 төгрөг, байрны даатгал 10.138 төгрөг, зээлийн хүү 3.03.94 төгрөг, байрны засварын 500.000 төгрөг, усны тоолуур, тоолуур суурьлуулсан төлбөр 15.500 төгрөг, юнивишний аппарат *******0.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин хариуцагч Н., Г. хоёр 1******* сая төгрөг болон ипотекийн зээлийг хувааж төлөх ёстой. Өөр нэмж хэлэх тайлбар байхгүй гэв.
Хариуцагч Н. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний итгэмжлэлээр манай ээж байрыг зарж, 1******* сая төгрөгийг авсан болохыг хүлээн зөвшөөрч байна. Харин ипотекийн зээл, түүний хүү болох 9.01.00 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь уг мөнгийг надад төлөх боломж байхгүй. Мөн байранд амьдарч байх хугацаандаа байр эзэмшигч нь ипотекийн төлбөрийг төлөх ёстой гэж үзэж байна. Нэхэмжлэгч 10.000.000 сая төгрөгийн зээлийн хүү болох 3.913.43 төгрөг, усны тоолуурын үнэ, байрны даатгалд төлсөн 10.138 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би энэ нэхэмжлэлийн үлдэх хэсгийг Г.той хувааж төлөх саналтай байна гэв.
Хариуцагч Г. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Миний бие 01******* оны 1 дугаар сарын 13-ны өдөр Солонгос улс руу явж, 01 оны 9 дүгээр сард Монгол Улсад ирсэн. Монголд ирсэн даруй 4 нислэгийн тийз захиалгын компанид ажилд орж, нэг хэсэг Багануурт ирээгүй. Солонгос явахаас өмнө гэр бүлийн харилцаа муу болсон байсан. Гэрлэлтээ цуцлуулахгүйн тулд 0******* онд Н.тэй амьдарч байсан. Амьдарч байх хугацаандаа байрны талаар тал бүрээс нь асуудаг байсан. Гэтэл надад мэдэхгүй байна, ээж мэдэж байгаа гээд тодорхой хариулт өгдөггүй байсан. Хамт амьдрах хугацаандаа би гэр бүлийн дарамтад байнга өртдөг байсан. Сүүлд хавиргаа хугалуулж, ажлаа хийх боломжгүй болсон учраас гэр бүлийн асуудлаа цэгцлэхээр гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Анх шүүх дээр ирээд та яагаад зарагдсан байрыг авахаар нэхэмжлэл гаргаад байгаа юм бэ гэж асуух үед энэ байрыг зарагдсан болохыг мэдсэн. Тэр үед Н. энэ байрыг зарсан гэж анх удаа хэлсэн. Миний шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй холбогдуулан Н. уг байрыг надад өгөхийг хүлээн зөвшөөрч, хүүхдүүддээ тэтгэлэг төлөхгүй байхаар тохиролцсоноор гэрлэлт цуцлах хэрэг маань дуусгавар болж, эвлэрлийг баталсан шүүгчийн захирамж гарсан. Тэгээд би шүүхийн шийдвэрээ бариад гэртээ очиход анх Д. манай хаалгыг нээсэн. Тэр үед танайх энд байгаа юм уу гэж асуугаад их гайхсан Д.******* нөхөр Н.тэй хамт ажилладаг хүн учраас би тэднийхнийг таньдаг байсан. Энэ байрыг надад олгохоор шүүхийн шийдвэр гарсан тул байрыг суллаж өгөхийг шаардсан. Нэхэмжлэгч байрны засвар хийлгэсэн гэж нэхэмжлэл гаргасан байсан. Би анх байранд орохдоо орон сууцныхаа зургийг авсан байгаа шүүхэд зургийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Энийг нь ингээд засчихсан байна гэх зүйл байхгүй харин эсрэгээрээ манай байрны сантехник, цахилгааны шугам зэрэг ихэнх зүйлс муудсан байсан. Шүүхээс очиж уг байранд үзлэг хийсэн. Харин ч жил гаруй хугацааны ус, дулааны төлбөрөө төлөөгүй төлбөрийн үлдэгдэлтэй, алданги тооцогдоод явж байгаа. Миний бие Д.гаас нэг ч төгрөг аваагүй. Харин 5.000.000 төгрөгийг Н.өөс авснаа хүлээн зөвшөөрч байна. Надад хэрэгцээ гарсан учраас би нөхрөөсөө гуйсан. Тэр мөнгийг би нөхрөөсөө авах ёстой мөнгө гэж үзэж байна. Анх Солонгос улс руу очиход би нэг айлын хүүхдийг авч явсан Солонгос улсад очих үед надад солих хувцас байгаагүй. Бид хоёр хамт амьдарч байхдаа машины ченж хийдэг байсан. Над руу мөнгө шилжүүлэхэд машинаа зарсан байх гэж бодож байсан. Надад байр зарсан гэж юу ч хэлж байгаагүй. Бид хоёрыг мэдэхгүй хүмүүс харвал хадам ээжийгээ л зовоогоод л амьдраад байгаа гэж харахаар байна. Яг үнэндээ Ч. Арома гээд дэлгүүр ажиллуулдаг байсан тэр дэлгүүрт нь бараа татаж өгдөг байсан. Ч. заримдаа бид хоёрын нэрийг бариад хүнээс зээл авчихсан байдаг байсан. Бид хоёр машин зардаг байсан болохоор хүний хэрэглээгүйг хэрэглэж боломжийн сайхан амьдарч байсан. Би хоёр хүүхэд, ээжийгээ орох оронгүй байрнаас нь гаргах хүн биш. Би байр зарах гэж байсныг мэдэхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Шүүхээс шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудыг уншиж судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д. нь хариуцагч Ч., Н., Г. нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсанаас учирсан хохиролд *******.013.300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 3.913.43 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 9.9*******.3 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.
Хариуцагч Ч. нь 1*******.000.000 төгрөгийг Н., Г. нарын зээл болон бусад төлбөрт зарцуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй,
Хариуцагч Н. нь Би урьдчилгаа 1******* сая, зээл, зээлийн хүүнээс бусад шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй,
Хариуцагч Г. нь Байрыг зарсан тухай би сүүлд гэрлэлтээ цуцлуулахдаа мэдсэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. Учир нь:
Хариуцагч Н. нь 01 оны 3 дугаар сарын 0-ны өдөр хариуцагч Ч.т Багануур дүүргийн 1 дүгээр хороо, дугаар байрны тоот, өрөө орон сууцыг захиран зарцуулах эрхийг 3 жилийн хугацаагаар итгэмжлэл олгожээ. /хх-ийн *******8 тал/
Хариуцагч Ч. уг итгэмжлэлийн дагуу Н.ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-080019*******3 дугаартай, Багануур дүүргийн 1 дүгээр хороо, дугаар байрны тоот, өрөө орон сууцыг нэхэмжлэгч Д.д худалдахдаа орон сууцны урьдчилгаанд 1*******.000.000 төгрөгийг авч, Хаан банкны зээлийг хуваарийн дагуу төлөхөөр тохиролцсон ба тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн болох нь 01 оны 5 сарын -ны өдрийн болон 01 оны 8 сарын 3-ны өдрийн мөнгө хүлээлцсэн тухай баримт, ийн орон сууцны зээлийг төлж байсан талаарх нэхэмжлэгчийн нөхөр Ц.Мөнхбаатарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргээр нотлогдож байна.
Нийслэлийн Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 00 оны 1 сарын 4-ний өдрийн 4******* дугаатай албан бичигт Э.ийн өмчлөлд Багануур дүүргийн 1 дүгээр хороо, дугаар байрны тоот, өрөө орон сууц бүртгэлтэй байх бөгөөд Хаан банк ХХК-тай байгуулсан 013 оны ЗГ тоот зээлийн гэрээ бүртгэлтэй гэжээ.
Хариуцагч Н. нь нэхэмжлэгч Д.д Багануур дүүргийн 1 дүгээр хороо, дугаар байрны тоот, өрөө орон сууцыг худалдсан гэх байраа эхнэр Г.оос гэрлэлтээ цуцлуулахдаа эхнэр хүүхдүүдийнхээ өмчлөлд үлдээхийг зөвшөөрсөн болох нь Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 019 оны 8 сарын 1-ний өдрийн 31 дугаар шийдвэрээр тогтоогдож байх ба уг байрыг шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгч Д. нь хариуцагч Г.ын эзэмшилд өгсөн талаар талууд маргаагүй байна.
Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар Иргэний хуулийн дугаар зүйлийн .1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 01 оны 5 сарын -ны өдөр 3.000.000 төгрөг, мөн 01 оны 8 сарын 3-ны өдөр 13.000.000 төгрөг нийт 1*******.000.000 төгрөг, уг байрны зээлийг хуваарийн дагуу төлсөн 9.01.00 төгрөг, усны тоолуур 15.500 төгрөг, лед гэрэл 1.000 төгрөг үзлэгээр тогтоогдсон, байрны жилийн даатгал 10.138 төгрөг, нийт 5.580.*******45 төгрөгийг орон сууцны хууль ёсны өмчлөгч хариуцагч Н.өөс гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Үзлэгээр нэхэмжлэгчийн уг байранд хийсэн гэх засвар өөрчлөгдсөн талаар талууд маргаагүй, нэхэмжлэгч нь жилийн хугацаанд уг байранд амьдрахдаа өөрийн тав тухтай байдлыг хангаж 500.000 төгрөгөөр засвар хийсэн байна гэж үзэхээр байна мөн нэхэмжлэгч нь юнивишний төхөөрөмжөө хариуцагчид өгөөгүй гэж тайлбарлаж тул юнивишний төхөөрөмжийн үнэ *******0.000 төгрөг, байрны засварын 500.000 төгрөг, 1******* сая төгрөгийн урьдчилгаа өгөх зорилгоор авсан банкны зээлийн хүү 3.913.43 төгрөг, нийт 4.3.43 төгрөгийг гаргуулах боломжгүй гэж үзлээ.
Дээрх үндэслэлүүдээр орон сууцны хууль ёсны өмчлөгч болох хариуцагч Н.өөс 5.580.*******45 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4.3.43 төгрөг, маргаан бүхий орон сууцны өмчлөгч нь хариуцагч Ч., Г. нар биш тул тэдэнд холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.., 115..3, 11*******, 1******* дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ.нь:
1.Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, дугаар зүйлийн .1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч овогт өөс 5.580.*******45 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* овогт ******* д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4.3.43 төгрөг, хариуцагч ******* овогт ******* , овогт нарт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн .1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3*******5.5******* төгрөг, улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.өөс 5.580.*******45 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 85.853 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119., 119.4, 119. дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч хоног өнгөрснөөс хойш ******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10. дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш ******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ