Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 103/ШШ2020/00001

 

 

 

 

 

2019 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 103/ШШ2020/00001

 

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяа даргалж шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 20 дугаар байрны 20 тоотод оршин суух, ******* овогт ******* *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, 41 дүгээр байрны 27 тоотод оршин суух, ******* овогт ******* *******д холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Есү-Үжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О.******* Ц.******* нар нь 2008 онд гэрлэж, гэрлэлтээ 2009 онд Багануур дүүрэгт албан ёсоор батлуулсан. Тэдний дундаас 2009.11.05-ны өдөр хүү ******* *******, 2011.10.03-ны өдөр охин ******* *******, 2014.02.12-ны өдөр хүү ******* нар төрсөн. Ц.******* нь О.*******тэй хамт амьдарч байх хугацаандаа удаа дараа зодож, хамрыг нь муруйлгах, толгойг нь хагалах гэх мэтээр гэмтэл учруулж байсан. О.******* нь гэрлэлтээ цуцлуулах зорилгоор 2 удаа шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан. Ц.******* нь шүүхийн өмнө засрахаа амладаг боловч байдал хэвээр байдаг байсан. О.******* нь Ц.*******тай хамт амьдрах эрсдэлтэй байсан учир салах зорилгоор Солонгос улс руу явсан. Ц.******* нь хүүхдүүдтэйгээ хамт амьдарч байсан боловч согтуугаар шөнийн 3 цагийн үед хүүхдүүдээ нүцгэн зогсоож, интернетээр ээжид нь энэ байдлаа харуулж, зовоож байсан. 2016 оноос охин *******ийн 3 хүүхдийг ээж Ж.Нямаа би өөрийн асрамжид авч хамт амьдарч байгаа. Одоогоор охин ******* ээжтэйгээ Солонгос улсад цуг амьдарч, тэндээ суралцаж байгаа. О.*******, Ц.******* нар нь 2015 оноос тусдаа амьдарсан бөгөөд Ц.******* нь өөр эмэгтэйтэй хамт амьдарч харин охин маань Солонгос улсад амьдарч байгаа учир эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийгдэх боломжгүй. Иймд гэрлэлтээ цуцлуулах нэхэмжлэл гаргах шүүхэд төлөөлөх итгэмжлэл олгосон. Иймд О.*******, Ц.******* нарын гэрлэлтийг цуцалж хүүхдүүдийг О.*******ийн асрамжинд үлдээж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч О.******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа учир ээж Ж.Нямаагаар дамжуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна. Нэмж хэлэх зүйл байхгүй. Бид цаашид хамт амьдрах боломжгүй. ******* одоо өөр хүнтэй хамтран амьдарч байгаа, гэрлэлтээ цуцлуулахыг харилцан ярилцсан. Хүүхдүүдээ өөрийн асрамжинд авна. Ц.******* одоохондоо ажил эрхлээгүй байгаа учир хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй. Мөн эд хөрөнгийн маргаан байхгүй. Би 2019.12.28-нд Солонгос улс руу буцах учраас бидний гэрлэлтийг цуцалж асуудлыг яаралтай шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Ц.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Хүүхдүүдээ ээжийнх нь асрамжинд үлдээнэ. Гэрлэлтээ цуцлуулна. Эд хөрөнгийн маргаан байхгүй. Миний хувьд өөр хүнтэй хамтран амьдарч байгаа, цаашид эвлэрэх боломж байхгүй тул гэрлэлтийг цуцалж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь :

Нэхэмжлэгч ******* овогт ******* ******* нь ******* овогт ******* *******д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Ц.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй болно.

Хариуцагч Ц.*******д 2019.12.25-ны өдрийн шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүй шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж дахин шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд ирээгүй байх тул уг хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч О.*******, хариуцагч Ц.******* нар 2008 онд гэр бүл болж, 2009 онд гэрлэлтээ албан ёсоор батлуулж, 2009.11.05-ны өдөр хүү ******* *******, 2011.10.03-ны өдөр охин ******* *******, 2014.02.12-ны өдөр хүү ******* нарыг төрүүлсэн, хариуцагчийн архи согтууруулах ундаа хэрэглэж гэр бүлийн хүчирхийлэл үйлддэгээс 2015 оноос хойш тусдаа амьдарсан болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар, гэрлэлтийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна.

Зохигчид зан харьцааны таарамжгүй байдлаас 2015 оноос тусдаа амьдарсан, хариуцагч өөр хүнтэй хамтран амьдарч байгаа, хэн аль нь эргэж амьдрах хүсэл эрмэлзэлгүй бөгөөд гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, шүүхээс эвлэрүүлэх арга хэмжээ авсан ч үр дүнд хүрэхээргүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Зохигчид хүүхдүүдээ эх О.*******ийн асрамжид үлдээхээр харилцан тохиролцсон байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2009.11.05-ны өдөр хүү ******* *******, 2011.10.03-ны өдөр охин ******* *******, 2014.02.12-ны өдөр хүү ******* нарыг эх О.*******ийн асрамжинд үлдээж, нэхэмжлэгч энэ удаад хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

          Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт эцэг, эх дараахь үүрэг хүлээнэ: хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх; хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх; хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох; хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэддээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглоно,

 мөн хуулийн 26 дугаар зүйлийн  26.4-т Эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэх бөгөөд 26.6 дахь хэсэгт Хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно гэж хуульчилсныг анхааруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.*******ас 140.400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, гаргаж өгсөн байх тул хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй баримтууд гэж дүгнэв.

******* Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар, ******* овогт ******* *******, ******* овогт ******* ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2009.11.05-ны өдөр төрсөн хүү ******* *******, 2011.10.03-ны өдөр төрсөн охин ******* *******, 2014.02.12-ны өдөр төрсөн хүү ******* нарыг эх ******* овогт ******* *******ийн асрамжид үлдээсүгэй.

3. Нэхэмжлэгч нь энэ удаад хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг дурьдсугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт зааснаар зохигчдод Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан үүрэг хэвээр үлдэхийг, хэн нэгэндээ уг үүргээ биелүүлэхэд саад учруулахыг хориглосугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн нэг хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох Улаанбаатар хотын Багануур дүүргийн Иргэний бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Гантуяад даалгасугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 140.400 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ТУЯА