Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 103/ШШ2020/00045

 

 

 


2020 01 1 10*******/ШШ2020/000******* 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* ******* 1******* дүгээр гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* дүүргийн дугаар хороо, 1******* дүгээр гудамжны 1 тоотод оршин суух, овогт холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч , хариуцагч , нарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: Миний бие 2019 оны 01 сарын 2*******-ний өдөр шүүхэд гэрлэлт цуцлуулах нэхэмжлэл гаргасан боловч нь гурван хүүхдээ хаяхгүй эргэж очно гэж надад хэлсэнд нь би итгэж нэхэмжлэлээ татан авсан. Тэр үеэс хойш одоог хүртэл 7 нас, ******* нас, 2 настай хүүхдүүдээ өөрийн аав ээж дээр очин асран хүмүүжүүлж байна. нь гэр бүлээс гадуур өөр хүнтэй болж тэр эмэгтэй нь гийн хүүхдийг төрүүлсэн бөгөөд хүүхэд нь одоо ******* сартай. Би г эргэж ирнэ гэдэгт нь итгэж хүлээсэн боловч ирэхгүй цөхрөнгөө барж байна. Иймд би гэрлэлтээ цуцлуулж гурван хүүхдэдээ тэтгэлэг тогтоолгохоос өөр аргагүйд хүрээд байна. ******* насны гурван хүүхэдтэй учир одоохондоо ажил хийх боломжгүй байгаа. Миний аав ээж өндөр настай хүмүүс байдаг. Одоогоор би Төв аймгийн Мөнгөнморьт сумын Булаг гэх газар ахындаа гурван хүүхдийнхээ хамт амьдарч байна. Иймд бидний гэрлэлтийг цуцалж хүүхдүүдийг минь миний асрамжид үлдээж гаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие той зан харьцааны таарамжгүй байдлын улмаас хамтран амьдрах боломжгүй болсон. нь зан харилцааны хувьд доголдолтой, хамт амьдрах хугацаанд байнгын хэрүүл маргаан хийж, хэл амаар доромжилж ямар ч үндэслэлгүйгээр хардаж хэрэлддэг байсан. Энэ бүхнээс болж миний бие хүүхдүүдээ орхин явахаас өөр аргагүйд хүрсэн. Миний хувьд дахин гэр бүлтэй болсон тул гэрлэлтээ цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг төлөх, хүүхдүүдээ эх С.******* асрамжид үлдээхийг хүлээн зөвшөөрч байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй болно гэв.

Шүүхээс хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь хариуцагч Б. холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдээ эх С.******* асрамжид үлдээх, хүүхдүүддээ тэтгэлэг төлөх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй болно.

Нэхэмжлэгч , хариуцагч нар нь 2009 онд танилцаж 2010 оноос хамтран амьдарч 2017 оны 11 сарын 1-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн. Хамтран амьдрах хугацаанд 2012 оны 12 сарын 07-ны өдөр охин , 201 оны 06 сарын 10-ны өдөр хүү , 2017 оны 11 сарын 2*******-ний өдөр хүү нарыг төрүүлсэн болох нь 11010001*******7 тоот гэрлэлтийн гэрчилгээний хуулбар 00008*******82************** Г-7*******6, 1101000*******72, 11010008 тоот хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогджээ.

Зохигчид нь 9 жил хамтран амьдарч, хамтран амьдрах хугацаандаа байнгын хэрүүл маргаантай байдаг байсны улмаас гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, бие биенээ гэх хайр сэтгэл үгүй болж 2018 оноос тус тусдаа амьдарч байгаа, хариуцагч дахин гэр бүлтэй болсон тул гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.1-д гэрлэлт цуцлах асуудлаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах боломжгүйгээс бусад тохиолдолд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсаны дараа шүүх иргэний хэрэг үүсгэнэ гэж заасан.

Гэрлэгчид нь шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө Шүүх дэх эвлэрүүлэн зуучлах төвөөр үйлчлүүлсэн, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болж дуусгавар болсон болох нь эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны уулзалтын тэмдэглэл зэргээр тогтоогдож байгаа бөгөөд гэрлэгчид нь эргэж хамтран амьдрах хүсэлгүй, хэн аль нь эвлэрэх талаар санаачлага гаргаагүй, шүүхээс Гэр бүлийн тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.2-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тодорхой хугацаагаар түдгэлзүүлж гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авах нь тодорхой үр дүнд хүрэхээргүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.*******-д гэрлэгчид эвлэрэх боломжгүй бол шүүх гэрлэлтийг цуцална гэж зааснаар гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.

Гэр бүлийн тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.-д гэрлэгчид гэрлэлт цуцлах үедээ хүүхдээ хэний асрамжид үлдээхтухайгаа бие даан эсвэл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болохоор заасан бөгөөд охин , хүү , нарыг эх С.******* асрамжинд үлдээхээр гэрлэгчид харилцан тохиролцсон болно.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ , ******* дугаар зүйлийн *******.1 дэх хэсэгт эцэг эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус зааснаар хүүхэд төрснөөр түүнийг тэжээн тэтгэх үүрэг хуулийн дагуу хариуцагчид үүссэн байна.

Гэр бүлийн тухай хуулийн *******8 дугаар зүйлийн *******8.1 дэх хэсэгт эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, *******8.******* дахь хэсэгт эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно гэж заасны дагуу Гэр бүлийн тухай хуулийн *******0 дүгээр зүйлийн *******0.1.1, *******0.1.2 дахь хэсэгт зааснаар эцэг гаас тэтгэлгийг гаргуулж охин , хүү , нарыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.******* дэх хэсэгт гэр бүл, нялхас, хүүхдийн ашиг сонирхолыг төр хамгаална, *******. дахь хэсэгт хүүхдийг гэр бүлийн дотор эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, түүний эрх, ашиг сонирхолыг нь нэн тэргүүнд хамгаалахыг эрхэмлэнэ, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт эцэг эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж адил үүрэг хүлээнэ, 26.2 дахь хэсэгт хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж үүргээ биелүүлэхэд туслах зэрэг үүргийг эцэг эх хүлээнэ гэж тус тус хуульчилсан.

Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн дугаар зүйлийн .2 дахь хэсэгт Хүүхэд эрүүл өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх эрхтэй, .******* дахь хэсэгт хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй гэж зааснаар хүүхэд нь эцэг тай байнгын харилцаатай байх эрхийг хуулиар олгосон тул хүүхэдтэйгээ уулзах эрхийг хязгаарласан хуулийн зохицуулалт байхгүй болно.

Иймд нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийг хүүхэдтэй нь уулзахыг хориглох эрхгүй, хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол хамт амьдрахгүй байгаа эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулах, хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлахыг хориглосон болохыг анхааруулах нь зүйтэй.

Гэр бүлийн тухай хуулийн *******0 дүгээр зүйлийн *******0.2 дахь хэсэгт зааснаар гаас гаргуулах тэтгэлгийн хэмжээ нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 0 хувиас хэтэрч болохгүй бөгөөд 0 дугаар зүйлийн 0.2-т зааснаар шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0. хувиар алданги төлөх болохыг хариуцагчид анхааруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6******* дугаар зүйлийн 6*******,1,, дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 12*******.002 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч гаас 12*******.002 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч т олгохоор шийдвэрлэв.

Хэрэгт цугларсан бичгийн баримтууд нь хуульд заасан нотлох баримт гаргах, цуглуулах шаардлагыг хангасан, үнэн зөв, энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, эргэлзээгүй баримтууд гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дугаар зүйлийн 11.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Гэр бүлийн тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.1-д зааснаар ******* овогт ******* , овогт нарын гэрлэлтийг цуцалсугай.
  2. Гэр бүлийн тухай хуулийн *******0 дүгээр зүйлийн *******0.1.1, *******0.1.2 дахь хэсгүүдэд зааснаар 2012 оны 12 сарын 07-ны өдөр төрсөн охин , 201 оны 06 сарын 10-ны өдөр төрсөн хүү , 2017 оны 11 сарын 2*******-ний өдөр төрсөн хүү нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 0 хувиар, 11 нас хүрмэгц 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлгийг тогтоон эцэг гаас сар бүр гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
  3. Гэр бүлийн тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.9-д заасныг журамлан шийдвэрийн нэг хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын ******* хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох ******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах даалгасугай.
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12*******.002 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч гаас 12*******.002 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч т олгосугай.
  5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 1******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
  6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.*******, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоног өнгөрсний дараа 1******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ