Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 04 өдөр

Дугаар   2023/ШЦТ/962

 

                                                                   

  2023          7          04                                       2023/ШЦТ/962

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбурам,

улсын яллагч М.Оюунбат

хохирогчийн өмгөөлөгч Н.Хандармаа,

гэрч Ө.У,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны ”Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Х овогт Г-ын Г-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2106 00000 2452 дугаартай хэргийг 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн эрх зүйч мэргэжилтэй, .......................зөвлөх ажилтай. Ам бүл 4, эхнэр,  хүүхдүүдийн хамт ...................тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

 Х овогт Г-ын Г /РД:................. /.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, ............. - хотхоны...байрны орчим иргэн Ж.Гтай зогсоолоос болж маргалдаж, улмаар толгой руу цохих, машины хаалганд хавчуулах зэргээр түүний биед тархины доргилт, зүүн сарвууны ар, баруун шилбэний урд дунд хэсэгт цус хуралт гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                           /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  “Би 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр нь амралтын өдөр Ням гариг байсан. Би тухайн өдөр хөдөө явж ирээд байрныхаа нийтийн эзэмшлийн зогсоол дээр улаан өнгийн пирус маркийн автомашиныг тавьсан наад талын зогсоол дээр нь  хажуу талын машинаас нь чөлөөлж машинаа зогсоолд тавьсан. Камерийн бичлэгт авагдсан зургаас үзэхэд  2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 14 цаг 26 минут 38 секунтад саванд ус хийж авч ирээд гадна талын тоосыг нь арчиж байсан. Машин угаалгах нь 30.000 төгрөг байдаг. Гэхдээ тухайн өдөр нь амралтын өдөр байсан уучраас хүүхдүүдээ гадаа тоглуулагчаа машинаа угааж цэвэрлэнэ гэж бодсон. Тэгээд машинаа угааж эхэлсэн. Би мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгөхдөө фото зургуудыг хавтаст хэргийн материалд өгсөн. Хавтаст хэргийн 61-65 дугаар хуудас мөн хавтаст хэргийн 152-153 дугаар хуудаст авагдсан байгаа. Зурагт харагдаж байгаа улаан өнгийн куртиктэй бага насны хүүхэд бол манай хүүхэд. Би хоёр хүүхэдтэй. Тухайн үед хохирогч эмэгтэйтэй тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас таарсан. Намайг машинаа арчиж эхлээд 5 минут өнгөрсний дараа хар өнгийн машинтай эмэгтэй тул ирээд зогсож байгаа нь зураг 2-т харагддаг. Тухайн үед хохирогч тулж ирч зогсохдоо чи машинаа холдуул би наад талын хэсэгт чинь машинаа тавьна гэх шаардлага тавьсан. Тэгэхэд нь өөр газар зай байна ш дээ нийтийн эзэмшлийн талбай ш дээ, та хүссэн зогсоол дээр машинаа тавина гэхээс илүүтэйгээр хоосон талбай дээр машинаа тавиа гэж хэлсэн. Тухайн үед надад машины түлхүүр байгаагүй улмаас хохирогч эмэгтэйтэй маргаан үүсгэсэн. Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ манай байрны хажууд барилгын үйл ажиллагаа явагдаж байсан гэж худал мэдүүлэг өгдөг. Тэр үед барилгын ажил хийгээгүй болох нь зураг 2-т харагддаг. Хохирогчийг машинаа тавьхад нь саад учруулсны улмаас үүдэн үл ойлголцол  болсон. Зураг 3-т хохирогч 31 минутад миний хажууд ирснээ хойш 5 минут сигнаалдаад зогссон. Тухайн үед миний 2 болон 6 настай байсан хүүхдүүд, эхнэр минь зураг 3-т миний хажууд ирсэн харагдаж байна. Зургаас үзэхэд 36 минутад хохирогч эмэгтэй гар утсаараа бичлэг хийгээд миний хажууд зогсож байсан. дээр харагдаж  байна. Хохирогч эмэгтэйг бичлэг хийж байхад нь би ямар нэгэн хариу үйлдэл үзүүлээгүй. Харин тэр хохирогч намайг юу гэж сүрдүүлсэн вэ гэхээр би чамайг орцны үүдэнд машин угаасан, орчин тойрноо бохирдуулсан гэж чамайг цагдаагийн байгууллагад өгнө, фэйсбүүкд пост оруулна гэх шаардлага тавьсан. Зурагт харагдаж байгаагаар машин угааж байхдаа орчин бохирдуулсан зүйл болоогүй. Би цаана чинь машины зогсоол байна гэж хэлсэн. Зураг 3-т манай эхнэр надад машины түлхүүр авчирж өгсөн. Манай эхнэртэй маргалдаж байсан. Зураг 4-т би 12 минутын дараа хохирогчийн шаардлага биелүүлж зогсоол чөлөөлж өгсөн. Хохирогчийн буруутай үйлдэл ажиллагаануудыг гаргаж байсан. Зураг 4-т манай эхнэр хоёр настай хүүхдээ тэврээд зогсож байгаа нь харагдаж байна. Би машинаа холдуулж зогсоол чөлөөлж хохирогчийг хүссэн зогсоолд нь зогсох боломжийг нь хангаж өгсөн. Хохирогч 22 минутын турш утсаараа бичлэг хийсэн. Харин зураг 5 дээр манай эхнэр болон хоёр настай хүүхдийг мөргөх шахсан. Бид нар дээр анх ирснээсээ хойш 4-5 удаа сигнаалдаад, орцны үүдэн дээр байгаа хүмүүсээс айж эмээхгүйгэар сигнаалдаад байсан. Би эмэгтэйн хэрүүл оролцохгүй байсан. Гэтэл манай хүүхэд уйлаад байсан болохоор чи болиоч гэдэг байдлаар машиных нь хаалгыг түлхсэн.Би хүүхэд уйлаад байхаар нь чи болиоч ээ гээд машиныхаа хаалга хаасан. Хэрвээ та бүхэн намайг буруутгах гэж байгаа бол камерийн бичлэгт үзлэг хийгээд хуулаад авчих гэсэн чинь хуулж аваагүйгээс болоод  би шүүгдэгч гэсэн байх суурьтай хоёр жил шүүх хуралд оролцож байна. Хавтаст хэргийн 6 дугаар хуудсанд 2021 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн  камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд  хоёр гэрч оролцуулан үзлэг хийсэн. Энэ нь 17 минутын бичлэг байдаг. Тухайн үед 30 гаруй минутын бичлэгийг Г гэдэг хүний утаснаас сиди дээр хуулж үзлэг хийсэн үйлдлээ шүүхийн камерийн бичлэгт үзлэг хийсэн мэтээр ярьж байна, тэгж бичсэн байсан. Би аав болон эцэг хүний хувьд мөргөх би гэж санаа зовсон би машиных нь хаалга түлхэх үед хөл нь хавчуулагдсан байна лээ. Хохирогчийн буруутай үйл ажиллагаанууд хохирогчийн гар утас дээр байгаа энэ үйлдлийн улмаас шүүгдэгч яллагдагч болж 2 жил болсон. Надад энэ эмэгтэйн үйлдлийг таслан зогсоосонд үйлдлээ зөв гэж үздэг гэхдээ хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан нь буруу. ...анхны шинжээчийн дүгнэлт нь гэмтэл учирсан гэж үзсэн сарвуу, хөлийг нь хаалгаар хавчсан нь үнэн гэхдээ тархинд нь би хүрээгүй хавтаст хэргийн 121-128 дугаар хуудаст байгаа. ...яагаад томографд үзүүлэхгүйгээр шинжилгээ хийдэг юм бэ 2 дахь дүгнэлт 7 дугаар сарын 22 өдөр гаргасан.1 дүгээр хавтаст хэргийн 124 дүгээр хуудас хохирогч .. ирэхээс татагалзсан. ... Би анагаах болон шинжлэх ухааны судлаач нараас асуухад тархи доргилтыг томографын аппратаар тодорхойлно гэж хэлсэн. 2021.01.05 өдөр 71 дугаартай шинжээчийн дүгнэлт гаргасан хавтаст хэргийн 234 дүгээр хуудас 2 дахь шинжээчийн дүгнэлт шүүх томографын дүгнэлт хийгээгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн.Бас машины гадна болон доторх билчлэг нь нэг сиди дээр байх ёсгүй энэ нь эвлүүлэг байна.  2022.8.12 өдөр 4 дэх шинжээчийн дүгнэлт гарсан энэ камерийн бичлэгт үзлэг хийсэн 17 дугаар бичлэг нь асуудалтай байна гэх хэлэхэд iphone 12 маркийн гар утас бичлэг гэж тодорхойлсон. Мөрдөн байцаалт Эрүүгийн хрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч болон шүүгдэгч нарт ашигтай болгож өгөөч гэж хэлсэн. Миний яриад байгаа үйл явдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийг 2 дахь хэсэгт заасан зүйлийг Улсын дээд шүүхээс тайлбарласан. Эргэлзээтэй нөхцөл байдал байгаа хууль хэрэглээний эргэлзээтэй нөхцөл байдал байгааг прокурор боломжгүй хэлбэрээр тайлбарласан. Хэргийн үйл баримтын тухайд би энэ эмэгтэйг огт танихгүй, Зөрчлийн тухай хуулийн 5.2 дахь хэсэгт зааснаар сүрдүүлсэн.Гэмт хэргийг үйл баримт нь гэрч, зураг, камерийн бичлэгтэй, зурагтай байгаа. хавтаст хэргийн 28 дугаар хуулиас... 2022.02.08 өдөр миний гаргасан хүсэлтийг огт хангахгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд бодит байх зарчим над дээр хэрэгжээгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хүнд хохирол санаатай болон болгоомжгүй гэж үздэг байна харин хөнгөн хохирлыг санаатай гэж үздэг байна. Дээрх гэмт хэргийн гэм буруугийн хэлбэр нь санаатай гэж заасан байх бөгөөд Эрүүгийн хуулийн 2015 оны нэмэлт өөрчлөлт оруулах гарчиг нь санаатай хөнгөн гэмтэл учруулах гэж ... би тэр эмэгтэйн биед санаатай гэмтэл учруулах зорилгогүй байсан. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас. ...шинжлэх ухаан хөгжсөн байх үед томографийн шинжилгээ хийгээгүй нь миний эрх зүйн байдлыг дордуулж байна” гэв.

Гэрч Ө.У-шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн өдөр манай нөхөр болон хүүхдүүдийн хамтаар гадаа байж байхад ...өмнө нь би 2 настай хүүхдүүдээ салхилуулж байх үед тэр эрэгтэй гарч ирээд нус шүлсээ хаясан. ... над руу чат бичсэн постоо устгаад дууссан тухайн үйл явдлаас хойш сарын дараа тухайн үйл явдал болсон. Чи хаана машинаа тавих гээд байгаа юм бэ гэх байдлаар хэлсэн. Байрны хойно намайг чи орцны үүднээс зайл, чи наад орцны үүд чирсэн хоёр хүүхдээ авгайгаасаа сал гэж хэлсэн.Хүүхдээ тэврээд зогсож байх үед над дээр тулж ирсэн. ...гэртээ орсон. Энэ үйл явлаас хойш манай хүүхэд хар машинтай хүнээс айгаад байна гэсэн сэтгэл зүйн байдалтай үлдсэн. Намайг пост оруулсны дараа хүмүүс ... асуугаад ярьж байна гэж хэлсэн. Гэтэл сар болон хоёр сарын дараагаар тухайн үйл явдал болсон . Энэ үйл явдлыг дараа танай нөхөр ямар хамааралтай вэ гээд хэлсэн” гэв

 

     Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

     Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.Ггийн өгсөн: “...машин угааж байсан залуу над дээр ирээд миний хаалгыг түлхэж намайг хавчаад. ...миний толгой руу 1 удаа цохисон. ...машины хаалганд хавчуулснаас болоод миний баруун хөлийн шилбэний урд хэсгээр хавдаад хөхөрсөн, зүүн гарын долоовор хурууны дээд хэсгээр хөхөрч хавдсан, толгойн ар хэсгээр лугшиж өвдөөд байна." гэх мэдүүлэг /хх-ийн 20-22, 45-46 дахь тал/,

      Яллагдагч *******ын мэдүүлэг /хх-ийн 53-54 дэх тал/,

      Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 5-10 дахь тал/,

      Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 2376 дугаартай: "*******од холбогдох эрүүгийн  хэргийн камерын бичлэгийн талаарх "... Шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэг нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэгүүд нь эвлүүлэг хийгдээгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэгүүд нь Iphone маркийн 11 Pro Мах загварын гар утсаар бичсэн байна. Шинжилгээний явцад шинээр нөхцөл байдал илрээгүй..." гэх дүгнэлт /хх-ийн 169-175 дахь тал/,
            Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 11-14 дэх тал/,

      Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Э-гийн өгсөн: “Намайг харуулын байран дээр сууж байхад гаднаас Ж.Г гэх эмэгтэй орж ирээд ........................  баруун талын гадаа зогсоолын камер шүүмээр байна, би хүнд зодуулсан” гээд орж ирсэн. Тэгээд бид хоёр хамтдаа камерын бичлэг шүүсэн. Тэгэхэд эрэгтэй нь эмэгтэйг толгойн орчимд нь цохиж байгаа бичлэг байсан. Тухайн бичлэгийг Ж.Г гэх эмэгтэй өөрийнхөө гар утсан дээрээ хийгээд аваад явсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 136-137 дахь тал/,

      Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн "1. Ж.Ггийн биед тархины доргилт, зүүн сарвууны ар, баруун шилбэний ар, баруун шилбэний урд дунд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. 5.Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой." гэх шинжээчийн 10354 дугаартай дүгнэлт /хх-ийн 29-30 дахь тал/,

      Шинжээч Ч.Эрдэмболорын мэдүүлэг /хх-ийн 26 дахь тал/,

      Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 596 дугаартай: "...Ж.Ггийн биед тухайн үед тархи доргилт, зүүн сарвуу, баруун шилбэний цус хуралт гэмтэл учирчээ. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, цохигдох, үйлдлээр үүснэ. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 2021.10.28-ны өдрийн 10354 дугаартай дүгнэлт нь үндэслэлтэй байна. 10354 дугаартай үзлэгээр дагз, хүзүүгээр хөшнө гэсэн зовуурьтай, мэдрэлийн үзлэгт нүдний алим чичирхийлэлтэй, дагзны булчингийн хөшингөтэй, симптом манна эерэг байгаа нь тархи доргилт гэмтэл үүссэнийг илтгэж байна..." гэх дүгнэлт /хх-ийн 123-125 дахь тал/,

     Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 71 дугаартай: "...Тархи доргилт гэмтэл нь шууд үйлчлэлээр буюу толгой руу цохих, шууд бус үйлчлэл буюу биеийн ерөнхий доргилтын үед тархи толгой савагдах байдлаар үүсэж болно. Ж.Ггийн толгой руу цохих буюу хүч үйлчилсэн, толгойд хүрсэн эсэх асуудлыг мөрдөн байцаагч тогтооно. Ж.Ггийн тархи доргилт нь хэрэг гарахаас өмнө үүссэн эсэх талаар эмнэлгийн бичиг баримт тодорхой бус байна. Гэмтэл эмгэгийг илрүүлэхэд субьектив байдал буюу зовуурь, объектив байдал буюу мэдрэлийн үзлэгийг үндэслэж тогтоодог. Ж.Ггийн хувьд дагз хүзүүгээр хөшнө гэсэн зовуурьтай, мэдрэлийн үзлэгээр тархи доргилтын шинж илэрч байжээ. Ж.Ггийн биед учирсан зүүн сарвуу, баруун шилбэний цус хуралт гэмтлүүдийг шинж байдлаас үзэхэд 1-3 хоног доторх хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Тархи доргилт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн сарвуу, баруун шилбэний цус хуралт гэмтлүүд нь тус тусдаа болон нийлээд эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Тархи доргилтыг компьютер томографикийн шинжилгээгээр заавал тодруулдаггүй. Тухайн хүний зовуурь, мэдрэлийн эмчийн үзлэг болон бодит үзлэг үндэслэж оношлох боломжтой. Үзлэгээр дагз, хүзүүгээр хөшнө гэсэн зовуурьтай, мэдрэлийн үзлэгт нүдний алим чичирхийлэл, дагзны булчингийн хөшингө илэрч, симптом манна эерэг байгаа нь тархи доргилт үүссэнийг илтгэж байна. Жирэмсэн эмэгтэйд компьютер томографикийн шинжилгээ хийх нь ургийн өсөлт хөгжилтөд сөрөг нөлөөтэй тул хийлгэхийг зөвлөдөггүй..." гэх дүгнэлт /хх-ийн 234-236 дахь тал/ зэрэг нотлох баримт шинжлэн судлав. 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугийн талаар улсын яллагч: “шүүгдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн ............................ орчим иргэн Ж.Гтай зогсоолоос болж маргалдаж, улмаар толгой руу цохих, машины хаалганд хавчуулах зэргээр түүний биед тархины доргилт, зүүн сарвууны ар, баруун шилбэний урд дунд хэсэгт цус хуралт гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох хэрэг цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч гэмт хэргин улмаас учирсан хохиролд хохирогчид 1,500,000 төгрөгийн хохирол төлсөн байна” гэв.

          Хохирогчийн өмгөөлөгч Н.Хандармаа:  “...гэм буруугаа хүлээн зөвшөөрхгүй болон  ..хуульч хүний хувьд гэмтэл учруулвал яах уу гэдгийг ямарч хуульч мэдэж байгаа. Хуульч хүний өөдөөс хууль ярснаас болж уурыг нь хүргэсэн юм шиг байгаа. Хохирогчид учруулсан гэмтлийг хавтаст хэргийн материалд тусгагдсан тул гэм буруутай гэдэг нь гэрчүүдийг мэдүүлэг болон камерын бичлэг зэргээр нотлогдож байна” гэв.  

          Шүүгдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн............................. орчим иргэн Ж.Гтай зогсоолоос болж маргалдаж, улмаар толгой руу цохих, машины хаалганд хавчуулах зэргээр түүний биед тархины доргилт, зүүн сарвууны ар, баруун шилбэний урд дунд хэсэгт цус хуралт гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлжээ.  

        Шүүгдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн .......................... орчим иргэн Ж.Гтай зогсоолоос болж маргалдаж, улмаар толгой руу цохих, машины хаалганд хавчуулах зэргээр түүний биед тархины доргилт, зүүн сарвууны ар, баруун шилбэний урд дунд хэсэгт цус хуралт гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дэх тал/, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /5-8 дахь тал/, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хх-ийн 11-14 дэх тал/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.Ггийн өгсөн: “...машин угааж байсан залуу над дээр ирээд миний хаалгыг түлхэж намайг хавчаад. ...миний толгой руу 1 удаа цохисон. ...машины хаалганд хавчуулснаас болоод миний баруун хөлийн шилбэний урд хэсгээр хавдаад хөхөрсөн, зүүн гарын долоовор хурууны дээд хэсгээр хөхөрч хавдсан, толгойн ар хэсгээр лугшиж өвдөөд байна." гэх мэдүүлэг /хх-ийн 20-22, 45-46 дахь тал/, шинжээч Ч.Эрдэмболорын өгсөн: “Энэ гэмтэл биеийн нэг талд байгаа учир тээврийн хэрэгслийн хаалганд хавчигдах шахагдах үед үүсэх боломжтой”, Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 10354 дугаартай дүгнэлт /хх-ийн 29-30 дахь тал/, Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 596 дүгнэлт /хх-ийн 123-125 дахь тал/, Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Эрдэнэчимэгийн өгсөн: “Намайг харуулын байран дээр сууж байхад гаднаас Ж.Г гэх эмэгтэй орж ирээд “Хийморь-13 хотхоны 74г байрны баруун талын гадаа зогсоолын камер шүүмээр байна, би хүнд зодуулсан” гээд орж ирсэн. Тэгээд бид хоёр хамтдаа камерын бичлэг шүүсэн. Тэгэхэд эрэгтэй нь эмэгтэйг толгойн орчимд нь цохиж байгаа бичлэг байсан. Тухайн бичлэгийг Ж.Г гэх эмэгтэй өөрийнхөө гар утсан дээрээ хийгээд аваад явсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 136-137 дахь тал/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 2376 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-ийн 169-170 дахь тал/,  Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 2376 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-ийн 169-170 дахь тал/, Шүүх Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр 05-ны өдрийн 71 дүгээр шинжээчийн дүгнэлт /хх-ийн 234-236 дахь тал/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

            Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэний улмаас хохирол хор уршиг учруулсан гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Гд учирсан хөнгөн хохирол, хор уршиг нь шалтгаант холбоотой байна. 

            Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ. 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний ... эрүүл мэндэд.... шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж     

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах”, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч ******* нь хохирогч Ж.Гд гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг хариуцах арилгах үүрэгтэй байна.

            Гэмт хэргийн улмаас шүүгдэгч нь 1,500,000 төгрөгийг хохирогчид төлж бабрагдуулсан хохирогч нь гомдол саналгүй гэдээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч: “шүүгдэгч *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, хугацааны хувьд 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна, шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчид хувийн бахталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байна” гэх.

Хохирочийн өмгөөлөгч: “Эрүүгийн хариулага дээр хэлэх зүйлгүй, улсын яллагчаас гаргасан саналыг дэмжиж байна” гэх дүгнэлтийг тус тус гаргасан 

Шүүх шүүгдэгч *******од ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “1.1.тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” заасан зорилгыг хангаж шүүгдэгч *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.        

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Г-ын Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар *******-д оногдуулсан 800,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.МӨНХТУЯА