Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
Хэргийн индекс | 103/2020/00051/И |
Дугаар | 103/ШШ2020/00093 |
Огноо | 2020-02-13 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 103/ШШ2020/00093
2*******0 2 3 | 03/ШШ2*******0/00093 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: 9******* онд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 38 настай, *******, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын дүгээр хороо, ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 9******* онд Дорнод аймгийн Сүмбэр суманд төрсөн, 46 настай, *******, Багануур дүүргийн 3 дугаар хороо, Хилийн Цэргийн дүгээр байрны тоотод оршин суух, овогт холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2*******0 оны 0 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б., хариуцагч Д., нарийн бичгийн дарга Г.Есү-Үжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч Б. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие Б. нь 202 онд Д.той танилцан улмаар 205 оны 9 дүгээр сарын 2-ний өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлж гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 205 оны 0 дугаар сарын 22-ны өдөр хүү Д. төрсөн. Д.ийн архи уух, өөр *******чүүдтэй холбогдох зэрэг асуудлаас үүдэж зан харьцааны хувьд таарамжгүй байдал бий болсон, архи уухаараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж намайг болон хүүхдээ зоддог. Элдэв хүүхнүүдээр шөнө оройн цагаар өөрийн 8843, 883545******* дугаарын утаснаас эрүүл, согтуу залгаж элдэв үгээр доромжилж байгаа нь дарамт болж байна. Одоо хамтран амьдарч байгаа Т. гэх хүүхэн нь утсаар залгаж элдэв үгээр доромжилж амгалан тайван байдал алдагдуулдаг. Д. нь 207 оны 9 дүгээр сараас хойш хүүхэддээ анхаарал тавьж мөнгө төгрөг өгөхөө больсон, Т. гэх *******тэй хамт байнга архи уудаг, цалингийн зээлээ төлөхгүй амьдралд хүндрэл учруулж байна. Д. нь Хөвсгөл аймгийн Хилийн цэргийн *******57 дугаар ангиас Багануурын Хилийн цэргийн *******52 дугаар анги руу шилжиж ажилласан үеэс хойш Хөвсгөлд ирээгүй, утсаар яриагүй, таг алга болсон. Бид эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч амжилтгүй болсон. Д. өөр *******тэй амьдраад 2 жил гаран болсон бид дахин нэг гэрт орж хамт амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулж, хүү ийг өөрийн асрамжид үлдээн, хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна Д.той 208 оны 4 дүгээр сард Улаанбаатар хотод нэг удаа уулзсан. Хүүхэдтэйгээ улиралдаа удаа утсаар ярьдаг. Ажлын бус цагаар барагтай л бол утсаар ярьдаггүй, хааяа нэг ярихдаа өдрийн цагаар ярьдаг. Тэгээд утсаар ярихаар хамтран амьдрагч ******* нь элдэв үгээр доромжлоод хүүтэй маань аавыг нь утсаар яриулдаггүй. Энэ хамтран амьдрагч *******гээс өмнө байсан багш ******* арай гайгүй аавыг нь хүүтэй нь утсаар яриулдаг байсан. Би хүүхэддээ анхаарал тавиач ээ, наад *******гээ ингэж ярихыг нь болиулаач ээ гэж олон удаа хэлсэн. Хэлэх бүрт за л гэдэг, гэхдээ хэлсэн үгэндээ хүрдэггүй. Энэ хүнийг хүүхдийнхээ өмнө хариуцлага хүлээх х******* гэж бодоод шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв.
Хариуцагч Д. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Намайг тэтгэмж төлөөгүй гэдэг хүүг маань төрөхөд манай ажлынхан хадгаламжийн дэвтэр нээж өгсөн. Би тэр хадгаламжинд цалингаасаа сар бүр 00.000 төгрөг хийдэг. Би цэргийн хүн үүнийг ойлгодоггүй. Хөдөө гадаа яваад ирэхээр олон хоног архи уугаад ирлээ гээд байдаг байсан. Би *******, ******* олон найз нөхөдтэй, намайг архи уугаад унтсан байх хооронд манай найз залгачихсан байдаг байсан. тай хамтран амьдарч байхдаа агсан согтуу тавьж байсан байх гэхдээ одоо сайн санахгүй байна. Ер нь нэхэмжлэлийн шаардлагын хүлээн зөвшөөрч байгаа. Харин хүүхдийн тэтгэмжийг яаж төлдөг эсэхийг сайн мэдэхгүй байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б. нь хариуцагч Д. холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Д. нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч маргаагүй болно.
Нэхэмжлэгч Б., хариуцагч Д. нар нь 203 оны 2 дугаар сарын 0-ний өдөр гэр бүл болсныг 205 оны 9 дүгээр сарын 2-ний өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлэн хамтран амьдарч байх хугацаандаа 205 оны 0 дугаар сарын 22-ны өдөр хүү Д.ийг төрүүлсэн болох нь 67000029 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, 6700008******* дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, эрүүл бойжиж байгаа талаарх эмчийн тодорхойлолт зэргээр тогтоогджээ.
Зохигчид нь 4 жил хамтран амьдрах хугацаанд хариуцагч Д. нь гэр бүлээс гадуур өөр хүнтэй эр эмийн харьцаа тогтоосноос шалтгаалан хоорондоо хэрүүл маргаантай, таарамжгүй харьцаатай байдаг байсан, архи ууж агсам тавьж, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг зэрэг нь тус тусдаа амьдрах, гэр бүл салах шалтгаан болсон байна.
Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.-д .., гэрлэлт цуцлах асуудлаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах боломжгүйгээс бусад тохиолдолд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсаны дараа шүүх иргэний хэрэг үүсгэнэ гэж заасан.
Гэрлэгчид нь шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө Шүүх дэх эвлэрүүлэн зуучлах төвөөр үйлчлүүлсэн, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон болох нь эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны уулзалтын тэмдэглэл зэргээр тогтоогдож байгаа бөгөөд гэрлэгчид нь бие биеэ гэх хайр сэтгэлгүй, эргэж хамтран амьдрах хүсэлгүй, хэн аль нь эвлэрэх талаар санаачлага гаргаагүй шүүхээс Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тодорхой хугацаагаар түдгэлзүүлж гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авах нь тодорхой үр дүнд хүрэхээргүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-д гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 4.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална гэж зааснаар гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5-д гэрлэгчид гэрлэлт цуцлах үедээ хүүхдээ хэний асрамжид үлдээх .., тухайгаа бие даан эсвэл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно, 4.6-д Гэрлэгчид энэ хуулийн 4.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг эхийн хайр халамж, ахуй нөхцөл бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг харгалзан хүүхдийг эцэг эхийн хэний асрамжид үлдээх.., асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж зааснаар хүүхдийн насны байдал, цаашид өсөж, хүмүүжих орчин нөхцөл зэргийг харгалзан хүү Д.ийг эх Б.******* асрамжид үлдээх нь зохистой.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.-д эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, 26.2-т эцэг, эх дараахь үүрэг хүлээнэ: хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх; хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэддээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглоно, 26.4-т Эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэх бөгөөд 26.6 дахь хэсэгт Хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно гэж тус тус хуульчилсан. Иймд нэхэмжлэгч Б.******* зүгээс хариуцагч Д.ийг хүү Д.тэй уулзахыг хориглох эрхгүй, зохигчдод Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан үүрэг хэвээр үлдэхийг анхааруулах нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 2 дүгээр зүйлийн 2. дэх хэсэгт хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 38 дугаар зүйлийн 38. дэх хэсэгт эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, 38.3 дахь хэсэгт эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно гэж заасны дагуу Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.., 40..2 дахь хэсэгт зааснаар эцэг Д.оос тэтгэлэг гаргуулж хүү Д.ийг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар хариуцагчаас гаргуулах тэтгэлгийн хэмжээ нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй бөгөөд 50 дугаар зүйлийн 50.2-д зааснаар шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тэтгэлгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх журамтайг хариуцагч Д. анхаарвал зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7..2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76.268 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 76.268 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2., 6, 8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага
болгон ТОГТООХ нь:
.Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4., 4.4 дэх хэсгүүдэд зааснаар овогт , ******* овогт ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6 дахь хэсэгт зааснаар 205 оны 0 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү Д.ийг эх Б.******* асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.., 40..2 дахь хэсгүүдэд зааснаар 205 оны 0 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү Д.ийг нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, нас хүрмэгц 6 нас хүртэл /суралцаж байгаа бол 8 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг тогтоон эцэг Д.оос сар бүр гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.оос гаргуулах тэтгэлгийн хэмжээ нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Б.д даалгасугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57. дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76.268 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.оос улсын тэмдэгтийн хураамжид 76.268 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.д олгосугай.
7.Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.9 дэх хэсэгт зааснаар
Шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Энхзаяад даалгасугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.4, 9.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ