| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 101/2019/03861/И |
| Дугаар | 101/ШШ2020/00056 |
| Огноо | 2018-11-26 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 11 сарын 26 өдөр
Дугаар 101/ШШ2020/00056
2019 оны 12 сарын 26 өдөр Дугаар 101/ШШ2020/00056 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, ШШГЕГ-ын 0-р байрны 0 тоотод оршин суух, 0 овогт 0 О /РД:0/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг,0 дугаар хороо, 0 дугаар хороолол, ШШГЕГ-ын дүгээр байрны 0 тоотод оршин суух 0 овогт Гэрч:-ын Д /РД: 0/-д холбогдох,
Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, ШШГЕГ-ын 0 дүгээр байрны 0 тоот орон сууцыг Г.Д-ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.О, хариуцагч Г.Д, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.О би өөрийн төрсөн эцэг Г-ийн Б, эх Б-ын Ч нарын хамтран амьдарч байх хугацаанд 2000 оны 06 дугаар сарын 13-ны өдөр төрсөн. Энэ хугацаанд Г.Б-ы ажлын газар болох ШШГЕГ-аас Баянзүрх дүүрэг,0 хороонд байршилтай 0 дүгээр байрны 0 тоот орон сууцыг 2003 онд аавд маань эзэмшүүлж бид хамт энэ байранд амьдарч байсан. Гэтэл аав ээж хоёрын хоорондын харилцаа тохиромжгүй болж 2007 онд амьдралаа тугаарлахад аав намайг асрамждаа үлдээн бид хоёр дээрх байранд амьдарч байгаад аав Г.Батсайхан 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдөр өвчний улмаас нас барсан. Аав бид хоёр ШШГЕГ-аас эзэмшүүлсэн Баянзүрх дүүрэг, 16 хороонд байршилтай 24 дүгээр байрны 01 тоот орон сууцыг Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2011 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 08 дугаар тогтоолоор өмчлүүлж, өмчлөх эрхээ ҮХЭХ-ийн бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгүүлж баталгаажуулсан. Аав маань удаан хугацаагаар өвчилж бусдын асаргаанд байсан тул би ганцаараа асарч чадахгүй, өөрийн нь төрсөн эгч болох Шоовдор гэдэг хүн асралцдаг байсан. Гэтэл аавыг маань нас барснаас хойш байрыг маань чөлөөлж өгөхгүй эгч Шоовдор нь хүргэнийхээгээ оруулаад миний бие өөрийн аавтайгаа хамтран өмчилсөн өөрийн орон сууцандаа амьдрах боломжгүй болж, ээжийнхээ дүүгийн гэрт ээжтэйгээ хамт амьдарч байна. Авга эгч Шоовдорт аавыгаа нас барсан цагаас хойш хүүхдүүдээ байрнаас маань гаргаж байрыг чөлөөлж өгөөч би өөрийн гэртээ амьдрах шаардлагатай байна гэж олон удаа гуйсан боловч чөлөөлж өгөхгүй жил гаруй хугацаа өнгөрлөө.
Иймд миний өмчлөлийн орон сууц болох Баянзүрх дүүрэг, 0 хороонд байршилтай ШШГЕГ-ын 0 дүгээр байрны 0 тоот орон сууцыг Г-ын Д-ын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус байр нь Б.О-ын өмчлөл гэдэг нь бүртгэлээр батлагдана. Өмчлөгч өмчлөлийн зүйлээ ашиглаж, аливаа халдлагаас хамгаалах, өөрөө өмчлөх боломжгүй болсон хариуцагчийн тайлбараар нотлогдоно. 2014 оны 5 дугаар сараас эхлэн Г.Б-ыг Г.Ш болон Г.Д нар асарсан зүйл байхгүй. Б.Б-ыг хууль ёсны асран хамгаалагчаар түүний ах Г.Б тогтоогдсон байсан. 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хаан банкинд барьцаалж, зээл авсан. Тус зээл нь Б.О-т хамааралгүй асуудал. Хариуцагчийн тайлбарласнаар Г.Б нь тухайн хамтран амьдрагчтай байсан. Хамтран үүрэг гүйцэтгэгчээр н.Ганцэцэг байсаар байхад зээлийг Б.Одбаяр төлөх үүрэггүй. Зээлийн гэрээ байгуулахад Б.Одбаяр 13 настай хүүхэд байсан. Хамтран үүрэг гүйцэтгэгчээр н.Ганцэцэг байсан. Мөн н.Ганцэцэг амьд байсан гэсэн. Хариуцагч нь Б.Батсайханы зээлийн үүргийг гүйцэтгэсэн гэдэг үндэслэлгүй байна. Гэрчийн Б.Баярсайхан нь зээлийг Г.Шоовдор дангаар төлөөгүй. Б.Батсайханы ээжийнх тэтгэвэр, өөрийнх нь тэтгэвэр дутсан мөнгийг ах, эгч нар тусалж дэмжиж зээлийг төлж дуусгасан гэж хэлсэн. Хэрэгт авагдсан баримтуудаар тус орон сууц нь Б.Одбаярын өмчлөлийн хөрөнгө гэдэг тогтоогдож байгаа. Б.Одбаяр зээлийн үүрэгт ямар ч хамааралгүй. Хамтран зээлийн үүргийг хүлээх хүн байсан. Хариуцагчийн тайлбар нь үндэслэлгүй байна. Тус байр нь 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр зээлээс чөлөөлөгдсөн байдаг. Б.Батсайхан нь тухайн үед амьд байсан. Б.Одбаяр хамтран өмчлөгч байсан. Аав нь нас барсан учир хууль ёсоор энэ орон сууцны өмчлөгч юм. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасны дагуу өөрийн өмчлөлийн хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлээ дэмжиж байгаа. Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
Хариуцагч Г.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: н.Шоовдор нь н.Батсайханыг асран хамгаалагчаар тогтоолгох хүсэлт гаргасан боловч асран хамгаалагч нь нэг дүүрэгт амьдардаг хүн байх ёстой гээд түүнийг асран хамгаалагчаар тогтоогоогүй. Г.Баярсайхан гэдэг хүн бол Г.Батсайхантай нэг дүүрэгт амьдардаг учраас асран хамгаалагчаар нь тогтоогдсон. Би гэрчийн мэдүүлэг дээр та нэг дүүрэгт амьдарч байсан учраас асран хамгаалагч болсон уу гэж би асуухад гэрч “тийм” гэж хариулсан байгаа. Б.Батсайханы ээж нь 160,000 төгрөгийн тэтгэвэртэй байсан. Тэр хүн цагаан сараар 6 сарын хугацаанд зээл авч цагаан сараа хийдэг. Тэр үлдэх тэтгэврээр хоол, хүнсээ авдаг байсан. Б.Батсайханы өвчтэй болсны дараа н.Ганцэцэг нь хаяад явсан. Тус орон сууцны өмчлөгч Б.Одбаяр мөн. Би байрыг авна гэж маргаагүй. Би Б.Одбаярт байрыг эгүүлэн өгөхөд татгалзах зүйлгүй. Гэхдээ үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж байрны эзэмшигчээс нь банкинд төлсөн мөнгөө авахаар нэхэмжилж байгаа. Би банкинд төлсөн мөнгөө авчихвал өнөөдөр ч байрнаас гарахад татгалзах зүйлгүй гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Б.О Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, ШШГЕГ-ын 0 дүгээр байрны 0 тоот орон сууцыг Г.Д-ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Г.Д нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, дугаар хороолол, ШШГЕГ-ын 0 дүгээр байрны 0 тоот орон сууцыг Б.О-ын аав талийгаач н.Б-ы банкны барьцаанд тавьсан байсныг миний ээж н.Ш төлбөрийг төлж барагдуулсан учир уг орон сууцад миний бие гэр бүлийн хамт амьдарч байгаа гэж маргаж байна.
Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, ШШГЕГ-ын 0 дүгээр байрны 0 тоот орон сууцыг 2011 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Г.Б, Б. нарт Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2011 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 80 дугаар тогтоолоор өмчлүүлжээ. /хх-ийн 8 дугаар тал/
Тус байрны өмчлөгч Г. 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдөр нас барсан байх бөгөөд тухайн орон сууцны өмчлөгч нь Б.О байна.
Хариуцагч Г.Д маргаан бүхий орон сууцны өмчлөгч Б.О гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа, талийгаач Г.Б орон сууцыг банкны барьцаанд тавьсныг миний ээж н.Ш 10 гаран сая төгрөгийг төлж, банкны барьцаанаас чөлөөлсөн тул уг мөнгийг өгвөл орон сууцыг чөлөөлж өгнө гэжээ.
Г.Б-ы банкны зээлийг чөлөөлсөн гэх асуудалд тухайн байрны өмчлөгч Б.О хамааралгүй бөгөөд Г.Ш-ын төлсөн мөнгийг Г.Д шаардах эрхгүй юм.
Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, ШШГЕГ-ын 0 дүгээр байрны 0 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч Б.О Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д зааснаар шаардах эрхтэй байна.
Иймд Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, ШШГЕГ-ын 0 дүгээр байрны 0 тоот орон сууцыг Г.Д хууль бус эзэмшлээс чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 117, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д зааснаар Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, ШШГЕГ-ын 0 дүгээр байрны 0 тоот орон сууцыг Г.Д хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид Б.О-аас төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Д-оос 70,200 төгрөг гаргуулж, Б.О-т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.СОЛОНГО