Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 26 өдөр

Дугаар 101/ШШ2020/00057

 

 

 

 

 

 

20 оны 12 сарын 26 өдөр         Дугаар /ШШ2020/00057             Улаанбаатар хот

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:  тоотод байрлах “Эн ******* *******” ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

           

Хариуцагч:  тоотод оршин суух  Д******* /РД:*******/,

 

Хариуцагч: тоотод оршин  суух,  С******* /РД: *******/ нарт холбогдох

 

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 351,526,178 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндсэн нэхэмжлэлтэй, 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюундарь, хариуцагч Ч.Д*******, хариуцагч С.С*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ариунгэрэлийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.

 

  ТОДОРОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Эн ******* *******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Эн ******* *******” ХХК нь анх 2014 онд “Т ” ХХК нэртэйгээр үүсэн байгуулагдсан ба 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр оноосон нэрийг “Эн ******* *******” ХХК болгон өөрчилсөн. Ийнхүү оноосон нэр өөрчлөгдөхөөс өмнө буюу 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр иргэн Ч.Д*******тай “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээг”-г байгуулсан. Энэхүү гэрээний 3.1-т “Худалдан авагч нь тухайн сард зээлээр худалдан авсан барааны төлбөрийг дараа сарын 05-ны дотор багтаан бүрэн төлж барагдуулан” гэж заасан. Мөн гэрээгээр тухайн сард нийлүүлэх түлшний үнийг тогтоож байхаар харилцан тохирсон. Энэхүү тохиролцооны хүрээнд 2018 оны 04 дүгээр сард 64,296,000 төгрөг, 2018 оны 05 дугаар сард 44,226,000 төгрөг, 2018 оны 06 дугаар сард 233,458,000 төгрөгийн бүтээгдэхүүн тус тус нийлүүлсэн. Энэ нь талуудын тооцоо нийлсэн акт болон түлш хүлээлгэн өгсөн баримт зэргээр тогтоогдоно. Мөн сард нийлүүлсэн түлшний төлбөрийг дараа сарын 05-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулах үүрэг хүлээсэн боловч өнөөдрийг хүртэл төлбөрийг зохих ёсоор гүйцэтгээгүй байна. Манай компанийн зүгээс хугацаа өгч төлбөрийг барагдуулах албан бичгүүдийг хүргүүлж, утсаар байнга холбогдож байсан боловч өнөөдрийг хүртэл үлдэгдэл төлбөрийг төлөөгүй байгаа тул гэрээг цуцалж, шүүхэд хандаж нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Бидний хооронд байгуулсан УБ2018/05 тоот гэрээний 3.3-т төлбөрийг зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн 0.3 хувийн алданги, 3.2-т хугацаанд төлөлгүй хожимдуулсан бол төлбөр хожимдуулсан хугацаагаар сарын 2 хувийн хүү тооцон төлөхөөр тохирсон.

Иймд гэрээний үндсэн төлбөрт 233,548,000 төгрөг, төлбөрийн хугацаа хэтэрсэн алдангид 171,035,000 төгрөг, төлбөрийн хугацаа хэтрүүлсэн хүүнд 32,569,825 төгрөг, заамар явсан томилолтын зардал 173,353 төгрөг нийт 437,326,178 төгрөгийг гаргуулж өгнө үү.

“Эн ******* *******” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлж байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан иргэн С.С*******г хамтран хариуцагчаар татаж байгаа болно.

Ч.Д******* нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээг”-гээр хүлээсан үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож барьцаалсан иргэн С.С*******гийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, ******* гудамж дугаар байр, тоот хаягт байршилтай 80.61 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн гаргаж байна.

“Эн ******* *******” ХХК болон иргэн Ч.Д******* нарын хооронд 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр УБ2018/05 тоот “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээг” байгуулагдсан. Тус гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар иргэн Ч.Д*******тай 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 05 тоот барьцааны гэрээ байгуулсан байдаг. Тус барьцааны гэрээний дагуу Б.С*******ын өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугааар хороолол, Ногоон гудамж, дүгээр барилгын тоот хаягт байршилтай 43.34 мкв талбайтай оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 90,000,000 төгрөгт тооцон барьцаалсан байдаг. Нэхэмжлэгч “Эн ******* *******” ХХК нь тус үл хөдлөх эд хөрөнгийг 90,000,000 төгрөгт тооцон шилжүүлэн авсан. Тус байрыг шилжүүлэн авахад Ч.Д******* нь Б.С*******ад болон барьцааны зүйлийн урсгал зардалд үлдэгдэл төлбөртэй байсан бөгөөд тус төлбөрийг “Эн ******* *******” ХХК төлж барагдуулсан. Үүнтэй холбоотой гарсан Ч.Д*******ын Б.С*******ад төлөх байсан үлдэгдэл төлбөр 600,000 төгрөг, Татварт 600,000 төгрөг, “Мастер проперти менежмент” ХХК болон Б.С******* нарын тоотын тухай 20 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан тооцоо нийлсэн акт 3,000,000 төгрөг нийт 4,200,000 төгрөгийн зардлыг 90,000,000 төгрөгөөс хасаж нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна.

Иймд нэхэмжлэгч нь хариуцагч Ч.Д*******, С.С******* нараас нийт 351,526,178 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюундарь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахдаа дэлгэрэнгүй бичсэн байгаа. Нийт 209 хоног хугацаа хэтрүүлээд 171,278,860 төгрөгийн алданги тооцсон. Энэ нь заалт нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т нийцсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан тухайд бол талууд н.С*******ын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг 90,000,000 төгрөгийн үнэлгээгээр тооцсон. Нэхэмжлэлийг 85,800,000 төгрөгөөр багасгасан учир нь Ч.Д******* нь С*******ад төлбөрийн үлдэгдэлтэй байсан бөгөөд, түүнийг төлсөн. Мөнх орон сууцын менежментийн зардлыг хасаад нэхэмжлэлийг 85,800,000 төгрөгөөр багасгасан. Баримт нь хэрэгт байгаа. Энэ гэрээг байгуулахдаа 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр барьцааны гэрээг байгуулж, С.С*******гийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Энэ гэрээний дагуу маргаан үүсч нотлох баримт цуглуулсан байгаа. Барьцааны гэрээг Улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийг С.С******* нь Ч.Д*******т итгэмжлэлээр олгосон болох нь тогтоогдсон. Мөн Хан-Уул дүүргийн прокурор газраас хэрэг бүртгэлтийг хаах тухай тогтоол ирсэн байна. Үүнд  С.С******* нь Ч.Д*******т итгэмжлэл олгосон болох нь нотлогдож байна. Энэ Иргэний хуулийн 39 дүгээр зүйлд нийцсэн гэдэг нь нотлох баримтаар ирсэн байна. Мөнгөн төлбөрийг Ч.Д******* гүйцэтгээгүй тохиолдолд С.С*******гийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ч.Д******* шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид нар хоёр барьцааны хөрөнгийг өгөөд асуудлаа шийдэхээр тохиролцсон. Н.С*******ын өмчлөлийг үл хөдлөх хөрөнгийг тус байгууллагад шилжүүлээд өгсөн. Харин би С.С*******д 39,000,000 төгрөг төлөх үлдэгдэлтэй байгаа. 39,000,000 төгрөгийг С.С*******д төлж чадахгүй асуудал гарсан. Ямартай ч зохицуулна гээд явж байгаа гэв.

 

Хариуцагч С.С******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, ******* гудамж дугаар байр, тоот хаягт байршилтай 80.61 мкв талбайтай, дугаартай үл хөдлөх эд хөрөнгө барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай. С.С******* би өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, ******* гудамж дугаар байр, тоот хаягт байршилтай 80.61 мкв талбайтай, дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг 71,352 литр дизель түлшээр арилжихаар Ч.Д*******тай тохиролцож 2018 оны 05 дуаар сарын 29-ний өдөр арилжааны гэрээ байгуулсан боловч Ч.Д******* гэрээний үүргээ огт биелүүлээгүй. Иймд гэрээг цуцалж, өгсөн авснаа буцаах нь шударга ёс, хууль ёсонд нийцнэ. Гэтэл Ч.Д******* нь үл хөдлөх эд хөрөнгө түүний нэр дээр шилжээгүй байхад бусдад барьцаалж бусдын өр төлбөрийн гэрээний үүрэг гүйцэтгэх хангах арга болгох гэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Түүнд тийм эрх хэмжээ итгэмжлэл хууль ёсны үндэслэл байхгүй, олгогдоогүй, би зөвшөөрөхгүй.

Иймд Иргэний хуулийн 56.1.8-д зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн барьцааны гэрээ байх тул хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч С.С*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ариунгэрэлийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ч.Д******* 39,000,000 төгрөг өгөх тохиролцоо ярьж байх шиг байна. Тийм зүйл байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагаас С.С*******д холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Бид сөрөг нэхэмжлэл гаргасан түүнийгээ дэмжиж байна. С.С*******гийн үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг яагаад хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэдгээ тайлбарлая. Барьцааны гэрээ байгуулах үндэслэл болсон 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хариуцагч Ч.Д*******тай хийгдсэн гэрээ хэрэгт авагдсан байгаа. 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр эд хөрөнгө арилжих арилжааны гэрээ байгуулсан байна. С.С*******гийн гурван өрөө орон сууцыг 132,000,000 төгрөгөөр үнэлээд, уг төлбөрт 71,352 л түлшээр байрыг арилжихаар гэрээ байгуулсан. Арилжааны гэрээ биелэгдээгүй. 71,352 л шатахуун нь С.С*******д ирээгүй. Цагдаагийн байгууллагаар 53,330,000 төгрөг авсан. Үлдэх хэсэг нь төлөгдөөгүй. Хэлцлийн үндсэн байдлыг үзэхээр Ч.Д******* нь өөрт шатахуун байгаа мэтээр итгүүлж С.С*******гаас барьцаанд орон сууцыг тавиулах итгэмжлэл авсан. Барьцаанд тавиулах итгэмжлэлээрээ “Эн ******* *******” ХХК-тай барьцааны гэрээг байгуулж, Ч.Д******* шатахуун авсан байдаг. Нэхэмжлэгч тал шатахуун авсан талаарх баримтыг тодорхой ярьчихлаа. Ч.Д******* нэхэмжлэгч байгууллагаас нийт 5-6 удаагийн үйлдлээр шатахууныг авчхаад шатахууныг манайд өгөөгүй. Бид Ч.Д*******ыг өөрт байхгүй эд зүйлээр арилжааны гэрээ байгуулах зорилго нь “Эн ******* *******” ХХК-иас шатахуун зээлээр авах байсан байна гэж үзэж байна. Үүнийгээ нуун дарагдуулаад гэрээ хийгээд, одоо шатахууныг чинь нийлүүлэх гэж байна итгэмжлэлээ өг гээд, тус итгэмжлэлээр “Эн ******* *******” ХХК-тай барьцааны гэрээ байгуулсан байна. Түүний дагуу шатахуун авчхаад, тус шатахуунаа арилжааны гэрээнд өгөөгүй. Энэ бол хууран мэхэлж хийсэн хэлцэл. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т өөр хэлцэл хийх зорилгоор бусдыг хуурсан мэхэлсэн гэж үзэж байгаа. 56,000,0000 төгрөг өгсөн байгаа. Хэлцэл хүчин төгөлдөр бус болвол 56,000,000 төгрөгийг буцааж өгч харилцан өгсөн авснаа буцаана. Арилжааны гэрээ биелэгдэх боломжгүй болсон. Хууран мэхэлж эд хөрөнгийг барьцаанд тавиад шатахуун авсан. Авсан шатахуунаа өгөөгүй. Арилжааны гэрээ нь биелэгдэх боломжгүй гэдэг тодорхой болсон учраас арилжааны гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл. Нөгөө талаас бол арилжааны гэрээг болзол тавьсан хэлцлийн нэг хэлбэр гэж үзэж болно. Шатахуун нийлэгдсэн тохиолдолд орон сууцыг Ч.Д*******ын нэр рүү шилжүүлэх тохиролцоо болсон. Энэ үр дагавар бий болоогүй. Цаашид болзол биелэгдэх боломжгүй гэдэг нь тодорхой болсон тул Иргэний хуулийн 46 дугаар зүйлийн 46.3-т заасны дагуу тус болзол хүчин төгөлдөр бус болсон. Болзол биелэгдэхгүй тодорхой болсон. Арилжааны гэрээ нь хүчин төгөлдөр бус байгаа учраас түүн дээр үндэслэж хийгсдэн барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр бус юм. Хуулийн дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага дээр Ч.Д******* маргадаггүй юм байна. 39,000,000 төгрөгийг төлөөд барьцааны үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэж байна. Тийм зүйл байхгүй. С.С******* болон “Эн ******* *******” ХХК нарын хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй. Эрх зүйн харилцаа үүсч байгаа гэх итгэмжлэл нь байхгүй эд хөрөнгөө байгаа мэтээр итгүүлж хийсэн хэлцэл байгаа учраас тус итгэмжлэлийн дагуу хийгдсэн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Сөрөг нэхэмжлэлээ дэмжиж байна. Бид эрүүгийн хэрэг шалгагдах үед Ч.Д*******ын С.С*******д төлсөн 56,000,000 төгрөгийг Ч.Д*******ын үүрэгт тооцуулаад нэхэмжлэгч байгууллага руу шилжүүлэх боломжтой. Орон сууц нь Ч.Д*******ын гэрээний үүргийг биелүүлэх хэрэгсэл болох эрх зүйн чадамжгүй хөрөнгө. Иймд шүүх үүнийг харгалзан шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүх хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад

 

                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

Нэхэмжлэгч “Эн ******* петролиум” ХХК Ч.Д*******т холбогдуулан зээлээр худалдах-худалдан авах гэрээний төлбөрт үндсэн төлбөр 233,548,000 төгрөг, алданги 171,035,000 төгрөг, төлбөрийн хугацаа хэтрүүлсэн хүү 32,569,825 төгрөг, нийт 437.326.178 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, ******* гудамж, байр тоот 80.61 м.кв 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэмэгдүүлж, хамтран хариуцагчаар С.С*******г татжээ.

 

Хариуцагч Ч.Д******* хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 8,.800,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн тул “Эн ******* петролиум” ХХК нэхэмжлэлийн шаардлага 351,526,178 төгрөг болгон багасгасан байна.

 

“Т ” ХХК Ч.Д******* нарын хооронд 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 2018/05 дугаартай Нефтийн бүтээгдэхүүн зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, мөн өдрөө 05 дугаартай барьцааны гэрээ байгуулагдаж, Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, /14180/ гудамж дүгээр барилгын тоот хаягт байрлалтай 43.34 м.кв талбайтай, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг, 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 06 дугаартай барьцааны гэрээ байгуулагдаж Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, /17020/ ******* гудамж, байр тоотод хаягт байрлалтай, 80.61 м.кв 3 өрөө орон сууцыг тус тус барьцаалж, талууд гэрээнд гарын үсэг зурж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /хх-ийн 10-17 дугаар тал/

 

Уг гэрээнүүд талуудын хүсэл зоригийн дагуу хийгдсэн, хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна. Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 153 дугаар зүйлийн 153.1. дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

“Т ” ХХК 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр компанийн оноосон нэрээ “Эн ******* петролиум” ХХК болгон өөрчилж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /хх-ийн 4 дүгээр хуудас ар тал/

 

Зохигчдын хооронд байгуулагдсан зээлээр худалдах-худалдан авах гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагчид нийт 180.940 литр дизель түлш /342,243,353 төгрөгийн/ нийлүүлсэн, үүнээс Ч.Д******* 108,552,000 төгрөгийг төлж, үлдэх 233,721,353 төгрөгийг төлөөгүй /хх-ийн 33 дугаар тал/ талаар хариуцагч маргаагүй байна.

 

Ч.Д******* хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад барьцааны зүйл болох Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, /14180/ гудамж дүгээр барилгын тоот хаягт байрлалтай 43.34 м.кв талбайтай, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг “Эн ******* петролиум” ХХК-д 85,800,000 төгрөгөөр шилжүүлэн өгчээ.

 

Нэхэмжлэгч хариуцагчийн шилжүүлэн өгсөн 85,800,000 төлбөрийг алданги 171,035,000 төгрөгөөс хасч, үндсэн 233,548,000 төгрөг, алданги 85,235,000 төгрөг, хугацаа хэтрүүлсэн хүү 32,569,825 төгрөг, нийт 351,526,178 төгрөг болгожээ.

 

Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1.-д “Үүрэг гүйцэтгэгч нь ижил төрлийн хэд хэдэн үүргийн гүйцэтгэлийг хангах үүрэгтэй бөгөөд үүргийн гүйцэтгэл нь бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол үүрэг гүйцэтгэгч аль нэг үүргийг сонгож гүйцэтгэх эрхтэй. Үүрэг гүйцэтгэгч ийм сонголт хийгээгүй бол төлбөрийн хугацаа болсон өрийг тэргүүн ээлжинд төлүүлнэ” гэх заалтын дагуу алдангийн төлбөрөөс хасч тооцсон гэж нэхэмжлэгч тайлбарлаж байна.

 

Уг хуулийн зохицуулалтыг нэхэмжлэгч буруу тайлбарлан хэрэглэж, хариуцагчийн өр төлбөрөөс алдангийг түрүүлж хас тооцсон нь буруу байх бөгөөд төлбөрийн хугацаа болсон өрийг тэргүүн ээлжинд төлүүлэх зохицуулалттай тул Ч.Д*******ын үндсэн төлбөр 233,548,000 төгрөгөөс түүний төлсөн 85,800,000 төгрөгийг хасч тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

            Талуудын хооронд байгуулагдсан зээлээр худалдах-худалдан авах гэрээний 3.4-т “худалдан авагч төлбөрийг зохих ёсоор гүйцэтгэлгүй, төлбөрийг 60 дээш хоногоор хоцроосон тохиолдолд гэрээг худалдагч дангаар цуцална” гэж заасан байх бөгөөд 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэгч “Эн ******* петролиум” ХХК гэрээг цуцлах эрхтэй байна.

 

            Иймд хариуцагч Ч.Д*******аас үндсэн зээл 147,748,000 төгрөг, хүү 14,012,880 төгрөг /233,548,000 төгрөгийн 2 хувийн хүү нэг сарын хүү 4,647,960 х 3 сар = 14,012,880 төгрөг/, алданги 42,038,640 төгрөг /233,548,000 төгрөгийн 0,3 хувь 700,644 төгрөг х 60 хоног =42,038,640/, нийт 203,799,520 төгрөг гаргуулж “Эн ******* петролиум” ХХК-д олгож, үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор Ч.Д******* гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох ХУД 11 дүгээр хороо, /17020/ ******* гудамж, байр тоот хаягтай байршилтай, 80.61 м.кв талбайтай 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэв.

 

            Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хариуцагч С.С******* 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 06 дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.

 

С.С******* 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр болох ХУД 11 дүгээр хороо, /17020/ ******* гудамж, байр тоот хаягтай байршилтай, 80.61 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд тавих, зээл барьцааны гэрээ болон барьцаалбарт гарын үсэг, нотариатаар гэрчлүүлэх, Улсын бүртгэлийн газарт бүртгүүлэх, мэдүүлэг бөглөх, буцааж хүлээн авах, лавлагаа авах, холбогдох баримтад гарын үсэг зурах бүрэн эрхийг 2 сарын хугацаатай олгожээ. /хх-ийн 161 дүгээр тал/

 

Уг итгэмжлэлийн дагуу Ч.Д******* 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр “Т ” ХХК-нд ХУД 11 дүгээр хороо, /17020/ ******* гудамж, байр тоот хаягтай байршилтай, 80.61 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаанд тавьж, улсын бүртгэлд бүртгүүлжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.-д заасан хууран мэхэлж хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэх боловч “Т ” ХХК, Ч.Д******* нарын хооронд хийгдсэн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 06 дугаартай барьцааны гэрээг хууран мэхэлж хийсэн хэлцэл гэх байдал хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул С.С*******гийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2., 115.2.3., 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1. -д зааснаар хариуцагч Ч.Д*******аас 203,799,520 төгрөг гаргуулж, “Эн ******* петролиум” ХХК-,д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 147,726,658 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.-д зааснаар хариуцагч С.С*******гийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 06 дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д зааснаар хариуцагч Ч.Д******* нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, /17020/ ******* гудамж, байр тоот хаягтай байршилтай, 80.61 м.кв талбайтай 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шүүхийн  шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2,414,730 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 817,950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Д*******аас 1,176,947 төгрөгийг гаргуулан “Эн ******* петролиум” ХХК-д олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2., 1.4., 1.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Г.СОЛОНГО