Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 20 өдөр

Дугаар        2023/ШЦТ/1007

 

                                                                   

  2023           7          20                                      2023/ШЦТ/1007

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Алтанцэцэг,

улсын яллагч М.Сүхчулуун /томилолтоор/,

хохирогч О.Б,

шүүгдэгч Д.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М овогт Д-ын Жд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2306 00000 2176 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1980 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Дундговь аймгийн Мандалговь суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамтаар ...................тоотод оршин суудаг. Урьд ял шийтгэгдэж байгаагүй.

М овогт Д-ын Ж /РД:......................

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Ж нь 2023 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Натур худалдааны төвийн баруун талд туслах зам дээр хохирогч О.Бтэй маргалдаж, улмаар түүний нүүр рүү цохих, өшиглөх зэргээр халдаж, биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

                                                                            /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Чимэдцэрэн мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй, Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Надад маргах зүйл байхгүй. би зөвхөн хохирогчид учирсан төлбөрийг төлнө.” гэв.  

     Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.Б мэдүүлэхдээ: “Миний хохирол бол би аппараттай аппарадлуугаа өшиглүүлээд эмнэлэг дээр очиход хоёр ширхэг аппарат нь унасан байсан. Зүгээр наалгуулах гэсэн боловч зураг авхуулаад сувгийн эмчилгээ хийлгэх болсон. Шүүх эмнэлэг дээр баянзүрх дүүргийн цагдаагийн газраас шөнө очоод толгой өвдөөд байсан болохоор толгойгоо үзүүлэх гэсэн чинь шүүх эмнэлгийнхэн эмч нь томограф үзүүл гээд томографт үзүүлсний дараа MRI үзүүлсэн. Миний хариу бол гайгүй байсан харин ээжийнх зүүн тархи нь зүгээргүй байна гэж эмч нь хэлсэн. Тэгээд MRI болон томографт үзүүлсэн, эмнэлгээр үзүүлсэн бүх баримтуудаа хавсаргаад хохирлын мөнгө нэхэмжилж байна” гэв.

     Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Хохирогч О.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2023 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 22 цагийн орчимд би Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Натур худалдааны төвийн баруун талаар явдаг туслах замаар явж байгаад Боролдой цэцэрлэгийн харалдаа баруун эргээд нэг нарийхан нэг л машин багтахаар замаар өөрийнхөө 20-26 УБҮ улсын дугаартай Лексус ЕС маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод машин дотроо найз охин М.Нандин-Эрдэнэ, найз охиныхоо ээж болох Хандмаа бид 3 явж байхад өөдөөс 92-99 УЕВ улсын дугаартай Ланд-200 маркийн тээврийн хэрэгсэл ухраад гараад ирсэн. Тэгэхээр нь би бас ухраад хажуу тийш шахаад зам тавьж өгөөд гаргаж байтал тэр машин дотроос нэг эрэгтэй хүн гарч ирээд манай машины цонхон дээр ирээд “бөгсөө авч гичий минь” гэж хэлсэн. Тэгэхээр нь манай найз охины ээж Хандмаа “зам тавьж өглөө шүү дээ ухраад гараач” гэж хэлсэн. Тэгэхээр нь би хажуунаас нь “яасан ахаа” гэж хэлсэн чинь шууд тэр ах цонхоор миний нүүр лүү гараараа цохьсон. Тэгээд шууд миний машины зүүн талын толийг гараараа бас цохьсон. ...би машин дотроосоо 2 гараараа барьж аваад “би чамаар толио төлүүлнэ” гэж орилоход намайг газарт унагаасан. ...тэр хүний эхнэр нь ирээд нөхрөө босгосон. Манай найз охины ээж над руу ирээд намайг бас босгосон. Тэр хооронд манай найз охин тэр ах хоёр хоорондоо хэрэлдэхээр нь тэр ах бид 2 нэгнийгээ хоолойг боогоод заамдалцаж байтал тэр ах намайг гараараа миний нүүр хэсэг рүү дахиад 2 удаа цохьсон. Тэгээд тэр ахын эхнэр нь бас намайг үсдээд. ...тэр ах намайг үсдэж, үснээс татаад доош дараад нөхөр нь миний нүүр лүү хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд би шууд газарт унаад миний шүдэндээ зүүчихсэн байсан шүдний аппарат унасан. Тэр үед миний цамц газар уначихсан байсан. Тэр цамцыг тэр нөхөр нь машиндаа аваад хийчихсэн байсан. ...тэр ах намайг “чамд хутга шаагаад ах нь шоронд насаа өнгөрүүлж чадна шүү дээ” гэж хэлсэн. Манай найз охины ээжийг нүүр ам луу нь бас цохисон. ...миний уруулж сэтэрч, шүдний аппарат унасан, шүд хөдөлж өвдөж байна. Баруун гарын шуу хэсэг нь зулгарч гэмтсэн. ...толгой өвдөж байна" гэх мэдүүлэг /хх-ийн 13 дахь тал/,

Гэрч М.Хандмаагийн өгсөн: "...хар өнгийн жийп машин хойшоо ухарч байсан ба тэр машины наад талд нь согтуу эрэгтэй нь бидэнд хандаад "та нар наанаа байж бай" гэхээр нь Б хажуугийнхаа хаалт руу шахаад зөрж чадаагүй ба дахиж урагшилж байгаад зай гаргаж өгөхөд гараад явчихсан ба нөгөө согтуу залуу машинаасаа гармагцаа "Бегсөө аваад зайл гичийнүүд минь" гэхэд Б "Та манай ээжийг юу гээд байгаа юм бэ" гэж хэлээд цонхоо буулгатал шууд өөдөөс нь хүрч ирээд жолооны хүрдний ард сууж байхад нь нүүр лүү нь цохиод дараа нь машины толь руу цохисон. Тэгсэн чинь жолоо барьж байсан хүн нь эхнэр нь машины хаалгаар Бг хавсарсан. Тэгээд миний хүү бууж иртэл нөгөө согтуу эрэгтэй нь барьж аваад хоорондоо зууралдаад зодолдож эхэлсэн бөгөөд тэр үедээ нэг мэдэхэд Бг тонгойж байхад нь нөгөө согтуу залуу нүүр лүү нь өшиглөсөн. Тэр үед намайг согтуу машиндаа орчихоод бууж ирэхдээ намайг толгой руу 2 удаа гараараа цохисон. ...нөгөө согтуу залуу миний толгойн дагз хэсэг рүү 2 удаа гараараа цохисон. ...Бгийн биед амны хөндийд нь гэмтээд цус гарчихсан байсан ба гар болон тохой хэсэг нь зулгарсан байсан. Энэ гэмтлийг нөгөө согтуу залуу учруулсан." гэх мэдүүлэг /хх-ийн 17 дахь тал/,

Нийслэлийн Шүүх Шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 6380 дугаартай

1. О.Бгийн биед уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, зулайн хуйханд үс халцрал, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, баруун шуу, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл

мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна." гэх дүгнэлт /хх-ийн 31, 32 дахь тал/ зэрэг нотлох баримт шинжлэн судлав. 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Ж нь 2023 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Натур худалдааны төвийн баруун талд туслах зам дээр хохирогч О.Бтэй маргалдаж, улмаар түүний нүүр рүү цохих, өшиглөх зэргээр халдаж, биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Жгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлжээ.

Шүүгдэгч Д.Ж нь 2023 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Натур худалдааны төвийн баруун талд туслах зам дээр хохирогч О.Бтэй маргалдаж, улмаар түүний нүүр рүү цохих, өшиглөх зэргээр халдаж, биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч О.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Тэгэхээр нь би хажуунаас нь “яасан ахаа” гэж хэлсэн чинь шууд тэр ах цонхоор миний нүүр лүү гараараа цохьсон. Тэгээд шууд миний машины зүүн талын толийг гараараа бас цохьсон. ...би машин дотроосоо 2 гараараа барьж аваад “би чамаар толио төлүүлнэ” гэж орилоход намайг газарт унагаасан. ...тэр хүний эхнэр нь ирээд нөхрөө босгосон. Манай найз охины ээж над руу ирээд намайг бас босгосон. Тэр хооронд манай найз охины тэр ах хоёр хоорондоо хэрэлдэхээр нь тэр ах бид 2 нэгнийгээ хоолойг боогоод заамдалцаж байтал тэр ах намайг гараараа миний нүүр хэсэг рүү дахиад 2 удаа цохьсон. Тэгээд тэр ахын эхнэр нь бас намайг үсдээд. ...тэр ах намайг үсдэж, үснээс татаад доош дараад нөхөр нь миний нүүр лүү хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд би шууд газарт унаад миний шүдэндээ зүүчихсэн байсан шүдний аппарат унасан. Тэр үед миний цамц газар уначихсан байсан. Тэр цамцыг тэр нөхөр нь машиндаа аваад хийчихсэн байсан. ...тэр ах намайг “чамд хутга шаагаад ах нь шоронд насаа өнгөрүүлж чадна шүү дээ” гэж хэлсэн. Манай найз охины ээжийг нүүр ам луу нь бас цохисон. ...миний уруулж сэтэрч, шүдний аппарат унасан, шүд хөдөлж өвдөж байна. Баруун гарын шуу хэсэг нь зулгарч гэмтсэн. ...толгой өвдөж байна" гэх мэдүүлэг /хх-ийн 13 дахь тал/,

Гэрч М.Хандмаагийн өгсөн: "...хар өнгийн жийп машин хойшоо ухарч байсан ба тэр машины наад талд нь согтуу эрэгтэй нь бидэнд хандаад "та нар наанаа байж бай" гэхээр нь Б хажуугийнхаа хаалт руу шахаад зөрж чадаагүй ба дахиж урагшилж байгаад зай гаргаж өгөхөд гараад явчихсан ба нөгөө согтуу залуу машинаасаа гармагцаа "Бегсөө аваад зайл гичийнүүд минь" гэхэд Б "Та манай ээжийг юу гээд байгаа юм бэ" гэж хэлээд цонхоо буулгатал шууд өөдөөс нь хүрч ирээд жолооны хүрдний ард сууж байхад нь нүүр лүү нь цохиод дараа нь машины толь руу цохисон. Тэгсэн чинь жолоо барьж байсан хүн нь эхнэр нь машины хаалгаар Бг хавсарсан. Тэгээд миний хүү бууж иртэл нөгөө согтуу эрэгтэй нь барьж аваад хоорондоо зууралдаад зодолдож эхэлсэн бөгөөд тэр үедээ нэг мэдэхэд Бг тонгойж байхад нь нөгөө согтуу залуу нүүр лүү нь өшиглөсөн. Тэр үед намайг согтуу машиндаа орчихоод бууж ирэхдээ намайг толгой руу 2 удаа гараараа цохисон. ...нөгөө согтуу залуу миний толгойн дагз хэсэг рүү 2 удаа гараараа цохисон. ...Бгийн биед амны хөндийд нь гэмтээд цус гарчихсан байсан ба гар болон тохой хэсэг нь зулгарсан байсан. Энэ гэмтлийг нөгөө согтуу залуу учруулсан." гэх мэдүүлэг /хх-ийн 17 дахь тал/,

 

Нийслэлийн Шүүх Шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 6380 дугаартай

1. О.Бгийн биед уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, зулайн хуйханд үс халцрал, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, баруун шуу, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл

мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна." гэх дүгнэлт /хх-ийн 31, 32 дахь тал/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

            Шүүгдэгч Д.Ж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэний улмаас хохирол хор уршиг учруулсан гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь шалтгаант холбоотой байна. 

            Иймд шүүгдэгч Д.Жг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ. 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэндэд.... шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж

           

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах”, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Д.Ж нь хохирогч О.Бд гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг хариуцах арилгах үүрэгтэй байна.

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Бгийн өгсөн: “Манай найз охины ээжийг нүүр ам луу нь бас цохисон. ...” гэх мэдүүлжг /хх-ийн 13 дахь тал/, Гэрч М.Хандмаагийн өгсөн: “...Тэр үед намайг согтуу машиндаа орчихоод бууж ирэхдээ намайг толгой руу 2 удаа гараараа цохисон. ...нөгөө согтуу залуу миний толгойн дагз хэсэг рүү 2 удаа гараараа цохисон. ..." гэх мэдүүлэг /хх-ийн 17 дахь тал/-ээр шүүгдэгч Д.Ж нь иргэн Хандмаагийн биед халдсан үйл баримт тогтоогдож байх боловч шинжээчийн дүгнэлтээр түүний биед гэмтэл учруулаагүй байх тул зөрчлийн шинжтэй үйлдэл байна гэж үзлээ. Иргэн Хандмаа нь Шүүгдэгчийн цохисон үйлдлээс үүдэн Хандмаа нь эмнэлэгт үзүүлсэн эмчилгэний зардлаа зөрчил шалган шийдвэрлүүлэх журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй байна.

            Хохирогч О.Б нь гэмт улмаас хөнгөн хохирол учирсан байх бөгөөд баримтаар 960,000 төгрөг нэхэмжилснийг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хохирогчид хохирогч нь томографийн шинжилгээ хийлгэсэн талаар хохирол нэхэмжилсэн байх боловч энэ талаар баримт байхгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

            Шүүгдэгч согтуурсан үедээ дээрх гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч: “Шүүгдэгч Д.Ж нь 2023 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Натур худалдааны төвийн баруун талд туслах зам дээр хохирогч О.Бтэй маргалдаж, улмаар түүний нүүр рүү цохих, өшиглөх зэргээр халдаж, биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь түүнд холбогдох эрүүгийн 2306 00000 2176 дугаартай хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч бусдад төлөрх төлбөргүй болохыг дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн CD-ийг хэвээр үлдээх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдах саналтай байна.” гэх.

Шүүх шүүгдэгч Д.Жд ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “1.1.тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” заасан зорилгыг хангаж шүүгдэгч  Д.Жд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.

             Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.        

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М овогт Д-ын Жг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Жд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Д.Жд оногдуулсан 500 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Д.Ж нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй. 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч  Д.Жд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.МӨНХТУЯА