Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 20 өдөр

Дугаар   2023/ШЦТ/1004

 

 

 

 

  2023           7          20                                      2023/ШЦТ/1004

          

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намуунзул,

улсын яллагч Я.Болортуяа,

шүүгдэгч М.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны ”Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт М.ын Дд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2306 00000 2200 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймгийн ................. суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ".................." ХХК-д жолоочоор ажилладаг, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт ...................тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй.

Б овогт М-ын Д /РД:......................../

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Д нь согтуурсан үедээ 2023 оны 5 дугаар сарын 17-ны орой 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн ........ дугаар хорооны нутаг дэвсгэрт уйл ажиллагаа явуулдаг "......................" ХХК-ийн хашаанд байрлуулсан автобусанд байхдаа хохирогч Б.Атай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, түүний нүүр рүү мергесний улмаас баруун дээд 1, зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал, дээд уруулын салстад зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                          

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч  М.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

   Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

            Шүүгдэгч М.Д нь согтуурсан үедээ 2023 оны 5 дугаар сарын 17-ны орой 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт уйл ажиллагаа явуулдаг ".................." ХХК-ийн хашаанд байрлуулсан автобусанд байхдаа хохирогч Б.Атай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, түүний нүүр рүү мергесний улмаас баруун дээд 1, зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал, дээд уруулын салстад зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллаганд хохирогч Б.Аын өгсөн: "... Тэгээд би "яагаад байгаа юм бэ" гэсэн чинь автобусны урд хаалгаар тэр залуу орж ирээд "Чи хогийн пизда чамайг би ална" энээ тэрээ гээд намайг барьж аваад заамдаад авахаар нь би тэр залуугийн 2 гарыг бариад авсан чинь тэр залуу миний нүүр рүү шууд мөргөсөн. 2 удаа мөргөсөн, миний үүдэн дээд шүд хэсэг рүү мөргөчихсөн..." гэх мэдүүлэг /хх-ийн 7 дахь тал/, Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын шинжээч эмч Э.Баасанжавын 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 6556 дугаартай дүгнэлт /хх-ийн 8-9 дэх тал/, Яллагдагч М.Дын өгсөн "... би ойртож очиход миний хоёр гар бариад авахаар нь би толгойгоороо түүний нүүр хэсэгт 2 удаа мөргөөд диспичерийн өрөөнд суугаад байж байтал цагдаа ирээд намайг аваад явсан." гэх мэдүүлэг /хх-ийн 28 дахь тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.А нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн /хх-ийн 29 дэх тал/ байх тул шүүгдэгч М.Д нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 450.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухай эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон     

                                               ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт М-ын Д-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Дд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар М.Дд оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч М.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.МӨНХТУЯА