| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 101/2019/03181/И |
| Дугаар | 101/ШШ2020/00137 |
| Огноо | 2019-01-06 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 101/ШШ2020/00137
| 2020 оны 01 сарын 06 өдөр | Дугаар 101/ШШ2020/00137 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: байрлах “Х*******,*******” ТБАГУТҮГ /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: т байрлах “Ц*******” ХХК /РД:*******/-д холбогдох,
Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн хураамжид 6,630,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Чээсүрэн, Ц.Нармандах, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хишигдэлгэр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Х*******,*******” нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан нь Х*******ны тухай хууль, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Шуудангийн тухай хууль, Засгийн газрын 2009 оны “Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан бүрдүүлэх, түүнийг зарцуулах журам батлах тухай” 151 дүгээр тогтоол, Х*******ны зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл эзэмшигчидтэй байгуулсан гэрээ болон дээрх хууль тогтоомжуудтай холбогдон гаргсан бусад дүрэм, журам, тогтоол, шийдвэрийг удирдлага болгон х*******ны үйлчилгээ эрхэлж байгаа хуулийн этгээдээс хөрөнгө төвлөрүүлэх, зарцуулах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж ажилладаг. Шуудангийн тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагууд нь ХХЗХ-с жил бүр тогтоосон хэмжээгээр Бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд хөрөнгө төвлөрүүлэх үүрэг хүлээдэг.
Х*******ны зохицуулах хорооны хуралдааны 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 48 дугаар тогтоолоор 2011, 2012, 2013 онуудад төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг Улаанбаатар хот 1,500,000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 65 дугаар тогтоолоор 2014 онд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг Улаанбаатар хот 1,000,000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 56 дугаар тогтоолоор 2015 онд төвлөрүүлэх хэмжээг Улаанбаатар хот 1,130,000 төгрөг байхаар тус тус тогтоосон. “Ц*******” ХХК нь Х*******ны зохицуулах хорооны 2007 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 45 дугаар тогтоолоор IPS 2007 оноос 2013 оны хооронд тусгай зөвшөөрөл эзэмшигч бөгөөд 2007 оноос 2015 онд 6,630,000 төгрөгийн авлага үүсээд байна. Дээрх хөрөнгийг төвлөрүүлэхийг шаардаж “Ц*******” ХХК-д 2011 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 9/347 тоот албан бичиг, 2013 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 7/289 тоот албан бичиг, 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 7/102 тоот албан бичиг, 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 7/225 тоот албан бичиг, 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 6/119 тоот албан бичиг, 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 6/416 тоот албан бичиг, 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 6/800 тоот албан бичиг, 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 6/118 тоот албан бичгээр тус тус шаардлагыг нэхэмжлэлийн хамт хүргүүлж байсан. Шаардлагыг хүргүүлснээс хойш өнөөг хүртэл тус компани нь хөрөнгөө төвлөрүүлээгүй байна. “Ц*******” ХХК-ийн тусгай зөвшөөрөл нь Х*******ны зохицуулах хорооноос 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр цуцалсан байдаг.
Иймд “Ц*******” ХХК-иас нэхэмжилсэн мөнгөн төлбөрийг бүрэн барагдуулан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нармандах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х******* мэдээлэл технологийн газраас “Ц*******” ХХК-д холбогдуулан хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх байгаа учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Анх 2014 он, 2015 оныг багасгаад 4,375,000 төгрөг болгож нэхэмжилж байгаа. Засгийн газрын 2009 оны 151 дүгээр тогтоол, Х*******ны хууль, Шуудангийн тухай хууль, Х*******ны зохицуулах хорооноос жил бүр тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг тогтоодог. Манай талаас 2011 оноос эхлээд хариуцагчид удаа дараа шаардлага хүргүүлж байсан. Шаардлагыг биелүүлээгүй учраас нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Хариуцагч “Ц*******” ХХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Х*******, мэдээллийн технологийн газрын нэхэмжлэлтэй тус шүүхэд надад буюу манай компанид холбогдуулан 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр өдрийн 1/764 тоот албан бичгээр гаргасан нэхэмжлэлд хариуцагчийн миний зүгээс хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учирсан 6,630,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, төлөхгүй. Учир нь миний бие “Ц*******” ХХК-ийг 1 хүний үүсгэн байгуулагчтайгаар өөрийн компаниа байгуулж, БНСУ-д ажиллаж, амьдарч байсан туршлагын үндсэн дээр тус улсад амьдарч буй хүмүүсийн ачаа, бараа зэргийг шуудангийн үйлчилгээг үзүүлэхээр дээрх төрийн байгууллагаас 2007-2013 он хүртэл тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа эрхэлж байгаад 2013 онд энэхүү тусгай зөвшөөрлийн хугацаа дуусч, үйл ажиллагаа явуулаагүй, сунгуулаагүй, дахин зөвшөөрөл аваагүй.
Тиймээс нэхэмжлэгч Х*******, мэдээллийн технологийн газрын манай компаниас 2013, 2014, 2015 оны төлбөр гэж нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. 2007-2011 онуудад энэхүү төлбөрийг Х*******, мэдээллийн технологийн газраас юунд зарцуулдаг, ямар учиртай төлбөр хураамж авч байгаа талаар тайлбарлан ойлгуулж байгаагүй, таниулалгүй төлбөр хураамж гэж авдаг байсан. Тухай бүрт нь тэр бүр нэхсэн болгоныг нь өгдөг байсан. Түүнээс гадна нэхэмжлэгч Х*******,******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй байгуулсан гэрээ...”-ний дагуу дээрх хөрөнгө болох мөнгийг жил бүр төлөх үүрэг хүлээдэг гэж дурдсан нь манай компани буюу надтай 2007 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 462/Б/1роз139 дугаар байгуулсан гэрээнд энэ талаар ямар ч үг, үсэг төлбөр төлөх талаар тусгаагүй худал зүйл бичсэн байна. Мөн нэхэмжлэлд дурдсанчлан тэрхүү холбогдох олон хуулиар үүрэг хүлээдэг талаар хэлж, ойлгуулж байгаагүй, мэдэхгүй болно. Иймд Х*******, мэдээллийн технологийн газрын нэхсэн 6.630.000 төгрөгийг төлөх боломжгүй, миний бие өрх толгойлсон ганц бие эмэгтэй, ямар нэгэн орлого байхгүй, эрүүл мэндийн хувьд хөдөлмөр эрхлэх боломжгүй, эрүүл мэндийн шалтгаантай улмаас үр хүүхдийнхээ олж ирсэн цалин орлогоор арай гэж хоногийн хоолоо залгуулан амьдарч байна.
Дээрх төлбөрийн төлөх үндэслэлгүй байх тул шүүх миний энэхүү тайлбарыг хуулийн хүрээнд судлан үзэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ц*******” ХХК нь 2007 оноос эхлээд Х*******ны зохицуулах хороотой тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүрээнд шуудангийн үйл ажиллагаа явуулж байсан. Ингээд 2013 онд тусгай зөвшөөрлийн хугацаа 2007 оноос 2013 хүртэл сунгагдсан. 2013 оноос хойш цаашид сунгаагүй шалтгаанаас болоод үйл ажиллагаа явуулаагүй. Х*******ны зохицуулах хороотой гэрээ байгуулаад Б ангиллын 2010 онд сунгагдсан гэрээ байдаг. 462/БЭпос 39 гэсэн гэрээ. 2014.11.12-нд дууссан. Үүнтэй холбоотойгоор сунгуулах хүсэлт гаргахад сунгаж өгөөгүй. шалтгаан нь бол үүргийн санд төлбөр төлөгдөөгүй гэсэн шаардлагаар биш өөр шаардлагаар сунгах боломжгүй гэсэн мэдэгдэл хүргэдэг. Хариуцагч компанийн захирал н.Т******* нь 2013 оноос хойш эрүүл мэндийн шалтгаанаас болж үйл ажиллагаа явуулаагүй. 6,630,000 төгрөгийн шаардлага гаргаад багасгаад 4,375,000 төгрөг болгосон. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн эсэх талаар эргэлзээтэй. Х******* мэдээлэл технологийн газар нь Х*******ны зохицуулах хороотой байгуулсан гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй эсэхэд эргэлзэж байгаа. Яагаад гэвэл хэрэгт холбогдолтой бичиг баримт гаргуулахад бол нэг нь х******* мэдээлэл технологийн газар гээд, нөгөөх нь Х*******ны зохицуулах хороо гээд тус тусдаа газрууд байдаг. Мөн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэх асуудалд хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудал байгаа. Тиймээс хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Х*******,*******” нь хариуцагч “Ц*******” ХХК-д холбогдуулан бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн хураамжид 6,630,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн хураамжид 6,630,000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас 2,255,000 төгрөгөөс татгалзаж, /хх-ийн 71 дүгээр тал/ 4,375,000 төгрөг болгон бууруулж, энэхүү шаардлагаа дэмжсэн болно.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Х*******ны зохицуулах хороо /тухайн үеийн нэрээр/-ны 2007 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн №45 тоот “Тусгай зөвшөөрлийн тухай” тогтоолоор “Ц*******” ХХК-д 2007 оны 10 дугаар сараас 2010 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд “Улаанбаатар БНСУ-ын Кванжу хотуудын хооронд улс хоорондын шуудангийн илгээлтийн үйлчилгээг чиглэсэн маршрутаар эрхлэх” зөвшөөрөл олгосон, 2010 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл тусгай зөвшөөрлийн хугацааг сунгасан,
“Ц*******” ХХК-ийн Х*******ны зохицуулах хорооны Тусгай зөвшөөрлийн хугацаа 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр дуусан бөгөөд сунгуулах хүсэлтийг хүлээн аваагүй тул тусгай зөвшөөрөл мөн өдрөөс дуусгавар болжээ.
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар “Ц*******” ХХК нь Х*******ны зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр, 2007 оны 10 дугаар сараас 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд улс хоорондын шуудангийн илгээлтийн үйлчилгээг чиглэсэн маршрутаар эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан болох нь тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Х*******ны зохицуулах хороо /тухайн үеийн нэрээр/-ны тогтоолоор шуудангийн үйлчилгээний давуу эрхийн бүсэд үйлчилгээ үзүүлэгч бусад үйлчлэгчээс Бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд төлөх хөрөнгийн хэмжээг Улаанбаатар хотод 2009 онд 800,000 төгрөг, 2009 онд 1,000,000 төгрөг, 2010 оноос 2013 онуудад 1,500,000 төгрөг байхаар тус тус тогтоосон, “Ц*******” ХХК-иас гэрээний үүрэг шаардаагүй, тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан хугацааны буюу 2010 оны 2013 оны хугацаанд нийт 4,375,000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлтэй гэж тайлбарлаж байна.
Х*******ны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт: “Зайлшгүй шаардлагатай х*******ны үйлчилгээг алслагдсан орон нутаг болон үйлчилгээ хүрээгүй хүн амд хүргэх, шинээр сүлжээ байгуулах, өргөтгөх, шинэчлэх зорилгоор шуудангийн болон цахилгаан холбооны бүх нийтийн үйлчилгээний үүргийн санг тус тус бүрдүүлж, зарцуулна” гэж заажээ.
“Ц*******” ХХК нь Х*******ны зохицуулах хороо /тухайн үеийн нэрээр/-ны 2009 оны 4 тоот тогтоолоор /IPS/ Улаанбаатар хотод шуудангийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч бөгөөд энэ нь давуу эрхийн бүсэд хамаардаг талаар зохигч маргаагүйн зэрэгцээ Монгол Улсын Ерөнхий Сайдын 2013 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн “Шуудангийн үйлчилгээний давуу эрхийн бүс, бүх нийтийн үйлчилгээний төрлийг шинэчлэн тогтоох тухай” 24 дүгээр захирамжаар зохицуулсан байна.
Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн эх үүсвэр нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2, 22.2 дахь хэсэгт зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдийн албан татвар ногдуулах орлогын 2 хувьтай тэнцэх орлогоос төвлөрүүлэх болон давуу эрхийн бүсэд шуудангийн үйлчилгээ үзүүлэгч үйлчлэгч этгээдээс төвлөрүүлэх мөнгөн хөрөнгө гэсэн хоёр төрөлтэй байна.
Шуудангийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.2-д зааснаар давуу эрхийн бүсэд шуудангийн үйлчилгээ үзүүлэгч бусад үйлчлэгчээс Х*******ны тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан шуудангийн бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг тогтоож, мөрдүүлэх эрх хэмжээг Х*******ны зохицуулах хороо хэрэгжүүлэхээс гадна Засгийн газрын 2009 оны 151 дүгээр тогтоол /хавсралт/-оор батлагдсан “Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан бүрдүүлэх, түүнийг зарцуулах журам”-ын 4.2-д “...давуу эрхийн бүсэд шуудангийн үйлчилгээ эрхлэгчдээс Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 22.2-т зааснаас гадна Шуудангийн тухай хуулийн 9.1.2-т заасны дагуу хөрөнгө төвлөрүүлнэ” гэжээ.
Хариуцагч “Ц*******” ХХК нь гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, мөн 2008 оны 2013 онуудын төлбөр төлсөн гэж маргасан боловч талуудын хооронд гэрээний харилцаа үүссэнтэй холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй.
Өөрөөр хэлбэл хариуцагч “Ц*******” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байгаа татгалзлын үндэслэл буюу гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон, 2008 оны 2013 оны төлбөр төлсөн гэх байдлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл болно.
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд эрх бүхий этгээдээс олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хариуцагч “Ц*******” ХХК нь Улаанбаатар хотод шуудангийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч байсан байх бөгөөд тэрээр уг зөвшөөрөл эзэмшиж байх хугацааны бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд төвлөрүүлэх ёстой байсан хураамжийг төлөөгүй болох нь тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй.
Дээр дурдсан байдлаас үзэхэд “Ц*******” ХХК нь шуудангийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч байсны хувьд түүний хураамж төлөх үүрэг нь Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1-д заасны дагуу үүссэн үүрэг байх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь үүрэг гүйцэтгэгчээс үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй, түүний гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэсэн тайлбар нь үүрэг гүйцэтгэхээс чөлөөлөх үндэслэл болох боломжгүй юм.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д: “хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна” гэж заасан нь маргаан бүхий харилцаанд үйлчлэх хамааралтай.
Шуудангийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт: “Шуудангийн тухай хууль тогтоомж нь Х*******ны тухай хууль, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ” гэж заасан.
Х*******ны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1., 5.1.3-д зааснаар Засгийн газар бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан бүрдүүлэх, түүнийг зарцуулах журам батлах ба Засгийн газраас баталсан “Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан бүрдүүлэх, түүнийг зарцуулах журам”-ын 2.1-д “Сангийн өдөр тутмын үйл ажиллагааг Мэдээлэл, шуудан, х*******, технологийн газар хариуцна” гэсэн байна.
Монгол Улсын Засгийн Газрын тохируулагч агентлаг “Мэдээлэл, шуудан, х*******, технологийн газар”-ын нэр “Х*******,*******” /РД:*******/ болж өөрчлөгдсөн болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд тусгагджээ.
Иймд хариуцагч “Ц*******” ХХК-иас шуудангийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан хугацааны 2008 оноос 2013 оны төлбөр 4.375.000 төгрөгийг гаргуулан Х*******,******* /бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан/-д олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д заасныг баримтлан хариуцагч “Ц*******” ХХК-иас 4,375,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х*******,*******” /Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан/-т олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Х*******,*******”-ын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдаж, хариуцагч “Ц*******” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 84,950 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.СОЛОНГО