Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 20 өдөр

Дугаар       2023/ШЦТ/1003

 

                                                                

  2023          7          20                                       2023/ШЦТ/1003

                            МОНГОЛ УЛСН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намуунзул,

улсын яллагч  Д.Аззаяа /томилолтоо/

шүүгдэгч Д.П нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт  овогт Д-ийн Пт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2306 00000 2164 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2002 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт .................тоотод оршин суух, Урьд

- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 2020/ШЦТ/73 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, мөн хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2 жилийн хугацаагаар хорих ялыг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан.

Ж овогт Д-ийн П /РД:......................... /

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.П нь 2023 оны 5 дугаар сарын 08-ны шөнийн 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх кино үйлдвэрийн дэргэдэх автобусны буудлын хажууд П.Ттэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, улмаар газарт түлхэн унагааж нүүрэн тус газарт гар болон пивоны шилээр цохих зэргээр хүч хэрэглэн халдсаны улмаас биед нь хамарт цус хуралт, хөмсөг, зовхи, сарвуунд зүсэгдсэн шарх гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.            /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.П мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.   

     Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

     Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дахь тал/,

             Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч П.Тийн өгсөн: "...Би 2023.5.08-ны шөнө 03 цагийн үед кино үйлдвэрийн урд талд байдаг бааранд найз Түвшинбаяр, Гантулга нарын хамт орсон. Тэгээд 03 цаг өнгөрч байх үед бид 3 гэр рүүгээ явах гээд кино үйлдвэрийн урд талын автобусны буудал хавьцаа явж байсан. Тэгтэл 2 танихгүй залуу “юундаа хараад байгаа юм бэ” гээд байхаар нь тоохгүй явах гэтэл бид 3 дээр ирээд манай найз Түвшинбаяр руу цохих гээд дайртал Түвшинбаяр зам хөндлөн гараад зугтаасан ба Гантулгын араас нь зугтаачихсан. Тэгээд би юу болоод байгааг мэдрээгүй байтал л намайг арай өндөр нь нүүр рүү гараараа цохитол би манараад газар унасан. Тэгээд л дээрээс хоёулаа зодсон. Нэг нь гартаа пивоны шил барьсан байх шиг байсан, гар руу хэд хэдэн удаа хатгаад байсан, толгой бас нүүр рүү маш олон удаа цохиж зодсон, би ухаан балартаад тэгтэл замын хажуу руу гараад зугтаасан Түвшинбаяр, Гантулга 2 найз цагдаа дуудаж байх шиг байсан. Миний 2 гарын алга бас ар хэсэг пивоны шилэнд зүсэгдсэн, зүүн нүдний хажууд зүсэгдсэн бас нүүр ам хавдаж, хамар муруйж, нүдний ухархайн яс хугарсан, толгой маш их өвдөж байна. Би хэн нэгэнд гэмтэл шарх учруулаагүй, ямар ч хариу үйлдэл үзүүлэх боломжгүй газар унаж зодуулсан." гэх мэдүүлэг /хх-ийн 7 дахь тал/,

Хохирогч П.Тийн дахин өгсөн "...намайг газар унагаад гартаа шил барьсан эрэгтэй буюу Д.П гэх залуу нь миний биед гэмтэл учруулсан, гартаа хагарсан пивоны шилтэй байсан, миний толгой бас гар руу хатгаад байсан. Харин нөгөө хамт явсан залуу нь манай 2 найзтай туулгалцаад цаашаа яваад өгсөн. Гэхдээ тэр залуу эргэж ирээд намайг газар унасан үед нуруу цээж рүү өшиглөөд байсан." гэх мэдүүлэг /хх-ийн 8 дахь тал/,

Гэрч Н.Одгэрэлийн өгсөн: "...2023.5.08-ны орой найз П, таних эгч Тунгаа нарын хамт кино үйлдвэрийн автобусны буудлын урд талын бааранд 23 цагийн үед орсон. Ороод бид нар пиво ууж бүжиглэж байгаад бид нар нэлээн оройтож гарсан цагаа сайн санахгүй байна. Гараад автобусны буудал дээр зогсож байтал баарнаас бас 3 танихгүй залуу гарч ирээд буудал дээр ирж байсан. Тэгтэл манай найз П нэгийг нь тойроод “гар писда минь” гээд гэнэт хашгираад нэг танихгүй залуутай нь зодолдсон, П тэр залууг газар хэвтүүлчихсэн дээр нь суучихсан гараараа цохиод байсан. Би очиж салгаад Пыг холдуулсан. Баарнаас гарч ирсэн Пт зодуулж байсан гэх залууг эмнэлэг аваад явсан... П тэр танихгүй залууг газар хэвтүүлчихсэн толгой, нүүр, ам руу нь гараараа цохиод л байх шиг байсан. Тэгээд би салгаад зодуулсан залууг эмнэлэг аваад явсан." гэх мэдүүлэг /хх-ийн 10 дахь тал/,

Гэрч Н.Одгэрэлийн дахин өгсөн: “хэрэг болсон гэх өдөр манай найз П хохирогч залууг тойроод “гар писда минь” гэж хашхираад хохирогч залуутай түлхэлцээд хохирогч газар унасан, би хамт явж байсан 2 залуутай маргалдаад түр холдсон байсан. Тэгээд эргээд П дээр иртэл хохирогч залуу газар унасан, дээрээс нь П гараараа цохиж байхаар нь би хохирогчийн нуруу хэсэг рүү нь нэг удаа өшиглөөд Пыг татаад аваад явсан. Манай найз П хохирогчийг газар унагаж зодсон. Би бол нуруу руу нь нэг л удаа өшиглөсөн. Би 2 найзтай нь маргалдаад тэр 2 нь зугтаахаар нь би араас нь гүйж байх хооронд л П хохирогчийн биед тухайн гэмтлүүдийг учруулсан." гэх мэдүүлэг /хх-ийн 12 дахь тал/,

Гэрч О.Түвшинбаярын өгсөн: "...би эргээд хартал манай Т найзыг газар унагаачихсан нэг залуу нь миний шидсэн пивоны шилний хагархайг гартаа барьчихсан дээрээс нь сийчээд цохиод байсан. Би очоод дийлэхгүй зодуулна гэж бодоод яаралтай цагдаа дуудсан. Манай найзыг унагааж дээрээс нь цохиж, хагархай шил барьж сийчээд байсан залууг Пүрэвдорж гэж байсан." гэх мэдүүлэг /хх-ийн 16 дахь тал/,

Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 6443 дугаартай "...1. П.Тийн биед хамарт цус хуралт, хөмсөг, зовхи, сарвуунд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хурц ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. 3.Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5.Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна." гэх дүгнэлт /хх-ийн 19, 20 дахь тал/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 34-36 дахь тал/ зэрэг нотлох баримт шинжлэн судлав.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугийн талаар улсын яллагч: “Шүүгдэгч Д.П нь 2023 оны 5 дугаар сарын 08-ны шөнийн 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх кино үйлдвэрийн дэргэдэх автобусны буудлын хажууд П.Ттэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, улмаар газарт түлхэн унагааж нүүрэн тус газарт гар болон пивоны шилээр цохих зэргээр хүч хэрэглэн халдсаны улмаас биед нь хамарт цус хуралт, хөмсөг, зовхи, сарвуунд зүсэгдсэн шарх гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох хэрэгт цугларсан нотлох баритуудаар тогтоогдож байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна, шүүгдэгчээс 30,200 төгрөг гаргуулж хохирогчид олгох саналтай байна” гэв.

Шүүгдэгч Д.П нь 2023 оны 5 дугаар сарын 08-ны шөнийн 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх кино үйлдвэрийн дэргэдэх автобусны буудлын хажууд П.Ттэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, улмаар газарт түлхэн унагааж нүүрэн тус газарт гар болон пивоны шилээр цохих зэргээр хүч хэрэглэн халдсаны улмаас биед нь хамарт цус хуралт, хөмсөг, зовхи, сарвуунд зүсэгдсэн шарх гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Пын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлжээ.

Шүүгдэгч Д.П нь 2023 оны 5 дугаар сарын 08-ны шөнийн 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх кино үйлдвэрийн дэргэдэх автобусны буудлын хажууд П.Ттэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, улмаар газарт түлхэн унагааж нүүрэн тус газарт гар болон пивоны шилээр цохих зэргээр хүч хэрэглэн халдсаны улмаас биед нь хамарт цус хуралт, хөмсөг, зовхи, сарвуунд зүсэгдсэн шарх гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч П.Тийн өгсөн: "...Тэгээд би юу болоод байгааг мэдрээгүй байтал л намайг арай өндөр нь нүүр рүү гараараа цохитол би манараад газар унасан. Тэгээд л дээрээс хоёулаа зодсон. Нэг нь гартаа пивоны шил барьсан байх шиг байсан, гар руу хэд хэдэн удаа хатгаад байсан, толгой бас нүүр рүү маш олон удаа цохиж зодсон, би ухаан балартаад тэгтэл замын хажуу руу гарч зугтаасан Түвшинбаяр, Гантулга 2 найз цагдаа дуудаж байх шиг байсан. Миний 2 гарын алга бас ар хэсэг пивоны шилэнд зүсэгдсэн, зүүн нүдний хажууд зүсэгдсэн бас нүүр ам хавдаж, хамар муруйж, нүдний ухархайн яс хугарсан, толгой маш их өвдөж байна. Би хэн нэгэнд гэмтэл шарх учруулаагүй, ямар ч хариу үйлдэл үзүүлэх боломжгүй газар унаж зодуулсан." гэх мэдүүлэг /хх-ийн 7 дахь тал/, хохирогчийн дахин өгсөн "...намайг газар унагаад гартаа шил барьсан эрэгтэй буюу Д.П гэх залуу нь миний биед гэмтэл учруулсан, гартаа хагарсан пивоны шилтэй байсан, миний толгой бас гар руу хатгаад байсан. Харин нөгөө хамт явсан залуу нь манай 2 найзтай туулгалцаад цаашаа яваад өгсөн. Гэхдээ тэр залуу эргэж ирээд намайг газар унасан үед нуруу цээж рүү өшиглөөд байсан." гэх мэдүүлэг /хх-ийн 8 дахь тал/, Гэрч Н.Одгэрэлийн өгсөн: "...Тэгтэл манай найз П нэгийг нь “тойроод гар писда минь” гээд гэнэт хашгираад нэг танихгүй залуутай нь зодолдсон, П тэр залууг газар хэвтүүлчихсэн дээр нь суучихсан гараараа цохиод байсан. Би очиж салгаад Пыг холдуулсан. Баарнаас гарч ирсэн Пт зодуулж байсан гэх залууг эмнэлэг аваад явсан. ...П тэр танихгүй залууг газар хэвтүүлчихсэн толгой, нүүр, ам руу нь гараараа цохиод л байх шиг байсан. Тэгээд би салгаад зодуулсан залууг эмнэлэг аваад явсан." гэх мэдүүлэг /хх-ийн 10 дахь тал/, гэрч Н.Одгэрэлийн дахин өгсөн: “хэрэг болсон гэх өдөр манай найз П хохирогч залууг “тойроод гар писда минь” гэж хашхираад хохирогч залуутай түлхэлцээд хохирогч газар унасан, би хамт явж байсан 2 залуутай маргалдаад түр холдсон байсан. Тэгээд эргээд П дээр иртэл хохирогч залуу газар унасан, дээрээс нь П гараараа цохиж байхаар нь би хохирогчийн нуруу хэсэг рүү нь нэг удаа өшиглөөд Пыг татаад аваад явсан. Манай найз П хохирогчийг газар унагаж зодсон. Би бол нуруу руу нь нэг л удаа өшиглөсөн. Би 2 найзтай нь маргалдаад тэр 2 нь зугтаахаар нь би араас нь гүйж байх хооронд л П хохирогчийн биед тухайн гэмтлүүдийг учруулсан." гэх мэдүүлэг /хх-ийн 12 дахь тал/, гэрч О.Түвшинбаярын өгсөн: "...би эргээд хартал манай Т найзыг газар унагаачихсан нэг залуу нь миний шидсэн пивоны шилний хагархайг гартаа барьчихсан дээрээс нь сийчээд цохиод байсан. Би очоод дийлэхгүй зодуулна гэж бодоод яаралтай цагдаа дуудсан. Манай найзыг унагааж дээрээс нь цохиж, хагархай шил барьж сийчээд байсан залууг Пүрэвдорж гэж байсан." гэх мэдүүлэг /хх-ийн 16 дахь тал/, Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 6443 дугаартай дүгнэлт /хх-ийн 19, 20 дахь тал/, Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 34-36 дахь тал/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

            Шүүгдэгч Д.П нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэний улмаас хохирол хор уршиг учруулсан гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь шалтгаант холбоотой байна. 

            Иймд шүүгдэгч Д.П нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ. 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэндэд.... шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж

           

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах”, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Д.П нь хохирогч П.Тт гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг хариуцах арилгах үүрэгтэй байна.

            Хохирогч П.Т гэмт хэргийн улмаас баримтаар нэхэмжилсэн 30,200 төлөгдөөгүй байх тул шүүгдэгчээс 30,200 төгрөгийн гаргуулах нь зүйтэй байна.

            Шүүгдэгч согтуурсан үедээ дээрх гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөр торгох ял шийтгэх саналтай байна. шүүгдэгч цагдан хоригдсон хоноггү, хэрэнг хянан шийддвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдуулах саналтай байна” гэх дүгнэлтийг гаргасан.

Шүүх шүүгдэгч Д.Пт ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, эсхүл гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн”-ийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” заасан зорилгыг хангаж шүүгдэгч Д.Пт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэж шийдвэрлэв.

             Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж овогт Д-ийн П-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Пт 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Пыг Улаанбаатар хотын Баянзүрх дүүргээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, уг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Ялтан Д.Пт хяналт тавих үүргийг харьяа Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Д.Паас 30,200 /гучин мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч П.Тт олгосугай. 

6. Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, Д.Пт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.МӨНХТУЯА