| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2022/0678/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/778 |
| Огноо | 2023-05-29 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Н.Ганчимэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 2023/ШЦТ/778
2023 5 29 2023/ШЦТ/778
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Дэлгэр,
улсын яллагч Н.Ганчимэг,
шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч н.Лхагвасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны ”Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б овогт Б-ны Ж-д яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2206 00000 0791 дугаартай хэргийг 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1995 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн ...................... суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, Өмнөговь аймгийн .............сумын нутагт байрлах ................... том машин барьдаг, ......................тоотод орших суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй,
Б овогт Б-ны Ж /РД:........................./
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2022 оны 02 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн ........... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ..... хотхоны ...............дугаар байрны орцны жижүүрийн өрөөнөөс хохирогч Б.Мийн эзэмшлийн Самсунг А12 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 333,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:“гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2022 оны 02 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн ...... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ............. хотхоны .............. дугаар байрны орцны жижүүрийн өрөөнөөс хохирогч Б.Мийн эзэмшлийн Самсунг А12 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 333,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь Иргэн Б.Моос 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гаргасан ... гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дахь тал/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-5 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Мийн өгсөн: "2022 оны 02 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ...... дугаар хотхоны .............дугаар байрны жижүүрийн өрөөндөө байж байхад СӨХ-ийн дарга Болдбаатар залгаад ".............байранд согтуу хүмүүс байна, жижүүр н.Д-ийн хамтаар очиж уулз" гэж хэлсэн. Буцаад цагийн дараа ирэхэд Самсунг А12 маркийн хар саарал өнгөтэй, хар өнгийн гэртэй утас маань алга болсон байсан. 2021 оны 6 сард Сайн электроникс төвөөс 559,900 төгрөгөөр худалдаж авсан." гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дахь тал/,
Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн №631-22-357 дугаартай тайлан /хх-ийн 32-33 дахь тал/,
Гэрч Ж.Д-гийн өгсөн: “Б.М нь 00 тоотод гар утсаа цэнэглээд гарсан. Бид хоёр гараад 1 цаг орчим яваад буцаад ........... дугаар байрны 00 тоотод ирэхэд хаалга нь онгорхой байсан. Бид хоёр хаалгаа цоожлохдоо цааш нь түлхээгүй, дутуу цоожилсон байсан. ...ороход Мийн цэнэглэсэн гар утас алга болсон байсан. Тэгэхээр нь бид хоёр байрны үүдний хяналтын камер шүүхэд 30 орчим насны махлагдуу эрэгтэй өрөөнд нь ороод гарч байгаа бичлэг байсан. ...манай байрны үүдний хяналтын камерын бичлэг 7 хоног хадгалдаг. ...тухайн үед хяналтын камерын бичлэгийг Б.М бид хоёр 00 тоотоос гараад буцаж ирэх хүртэл бичлэгийг шүүхэд сэжиглэж байсан залуугаас өөр хүн Мийн гэрт ороогүй байсан. Харин М гэрээс гарахдаа хаалгаа хий цоожлоод цоожны түгжээ нь хоногондоо ороогүй, хий цоожлогдсон байсан." гэх мэдүүлэг /хх-ийн 142- 143 дахь тал/,
Шинжээч Ц.Түвшинцэнгэлийн мэдүүлэг /хх-ийн 189 дахь тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.М нь хохирлоо барагдуулж авсан /хх-ийн 77 дахь тал/ байх тул шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай рхуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-ийг хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б-ны Ж-ийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******өд хорих ял ононгдуулахгүйгээр 6 /зургаа/-н сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг Б.Ж-д тайлбарласугай
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд ялтан Б.Жөд хяналт тавихыг Төв аймаг дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-ийг хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчиин төгөлдөр болтол шүүгдэгч *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА