| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2023/0148/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/148 |
| Огноо | 2023-07-04 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ж.Ундармаа |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 2023/ШЦТ/148
2023/ШЦТ/148
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Ж.Ундармаа
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: М.Алтанчимэг
Шүүгдэгч: Б.Б, М.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Даваа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Наймаач овогт Бийн Б, Борчууд овогт Мын Б нарт холбогдох эрүүгийн 2312000000151 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Архангай аймгийн Тариат суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бага Бовсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 2, аавын хамт Архангай аймгийн Тариат сумын ........... гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл элэлж байгаагүй, Борчууд овогт Мын Б/РД:А39........./
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Архангай аймгийн Тариат суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд Бовсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Архангай аймгийн Тариат сумын .............гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Наймаач овогт Бийн Б/РД:А3................/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б М.Б нар нь бүлэглэн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймгийн Тариат сумын Суман багийн Дэнжийн 4-407 тоот хашаанаас хохирогч С.Бын хөх өнгийн Даюун маркийн мотоциклийг хулгайлж түүнд 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Шүүгдэгч М.Бийн шүүх хуралдаанд мэдүүлсэн:
“...Би тэр өдөр согтуу явж байсан. Тэр өдөр Б.Бын мотоциклийг унаад явж байсан. Тэгээд хамгийн сүүлд эгчийндээ нэг архи уусан. Тэгээд архи дуусчихаад дэлгүүр орох гэсэн чинь дэлгүүр нь хаалтай Бохоор нь буцаад гэр рүү алхсан. Гэр рүүгээ харих гэж байснаас мэдэж байгаа үүнээс цаашаа юу Бсныг санахгүй байна. Тэгээд нэг хашааны хажууд мотоцикль байсан. Тэр мотоциклийг Б.Бын мотоцикль байна гэж бодоод гудамжинд явж байсан хүүхдийг ахынхаа мотоциклийг хашаа руу оруулаад өгөөч ах нь явж чадахгүй дайвалзаад мотоциклоо барьж чадахгүй байна гэж хэлсэн. Тэгээд бид хоёр араас нь явган гуйвж явсаар байгаад хашаандаа орсон. Тэгээд хашаандаа орсон чинь нэг ах миний мотоциклийг хулгай хийсэн байна яагаад хулгайлж байгаа гэхээр нь үгүй хулгай хийгээгүй өөрийнхөө мотоциклийг хашаандаа оруулж ирсэн гэсэн. Тэгээд би андуурч хүний мотоцикль авснаа мэдээд тэр хүнд андуурчихаж гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,
*Шүүгдэгч Б.Бын шүүх хуралдаанд мэдүүлсэн:
“...Би 05 дугаар сарын 03-ны өдөр Э.Төрмандахын тоглолтыг үзэх гээд сумын төв рүү орох гэж байсан. Тэр өдөр цас ороод тогтолтоо үзэх гэж явж чадаагүй. Тэгээд өглөө нь Б руу утсаар яриад тоглолт үзэхээр явлаа хэлсэн чинь хамт тоглолт үзэхээр явна гэж хэлээд манайд ирсэн. Тэгээд сумын төв ороод М.Б нэг эгчийндээ очоод ирье гэж хэлэхээр нь хамт очоод 1, 2 шил архи уусан. Тэгээд бид хоёр дэлгүүр орох гээд гарсан чинь тэр айлын мотоцикль таарсан. Дэлгүүр орчоод буцаж харихдаа мотоциклоо хаана тавьснаа мэддэггүй. Тэгээд айлын хашаагаар шагайгаад яваад байсан байна лээ...” гэх мэдүүлэг,
*Эрүүгийн 2312000000151 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч С.Бын өгсөн:
“...Миний бие Архангай аймгийн Тариат сумын Суман багийн Сансар хороолол 401-403 тоотод эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг юм. Өчигдөр буюу 05 дугаар сарын 04-ний өдөр 12 цагийн орчимд би эхнэр Т.Жы хамт мотоциклоор Дэнж хорооллын 307 тоотод байдаг хамаатны айлд очсон. Бид 2 мотоциклоо хашааны гадаа орхичхоод гэр рүү орсон бөгөөд орсон айлдаа хоол идээд сууж байтал хашааны гадаа мотоцикль дуугарсан. Дуу гарахаар нь манай дүү гэрээс гараад хартал хашааны гадаа байсан миний мотоциклийг хүн унаад явчихсан. Тэгээд манай дүү хүүе ахаа мотоциклийг чинь хүн унаад гудамжны дээшээ өгсөөд 400-414 тоот цэнхэр хаалгатай хашаа руу яваад орчихлоо гэсэн. Тэгэхээр нь араас нь гүйж очоод хашаа руу ортол нэг сургуулийн хүүхэд миний мотоциклийг унаад оччихсон байсан. Би уг хүүхдээс чи яахаараа миний мотоциклийг унаж явдаг юм гэж асуусан чинь гудамжинд явж байгаа 2 ах намайг мотоциклоо унаж чадахгүй байна энэ хашаа руу унаад оруулаад өгөөч гээд халааснаасаа түлхүүр гаргаж ирээд мотоциклийн кондукторыг түлхэж өгсөн гэж хэлсэн. Тэгээд тэр 2 залууг заалгатал гудамжинд 2 согтуу нөхөр хэлхэлдээд гуйваад яваад байсан. Очиж уулзаад та 2 яахаараа хүний мотоцикль хулгай хийдэг юм гэтэл би хулгай хийгээгүй гээд гүрийгээд байсан. Тэр 2 залуугийн нэг том биетэй онигор нүдтэй цэнхэр дээлтэй залуу нь бид 2-ыг 400-414 тоотод гэрт хоол идэж байхад гэр рүү шагайгаад юм дуугарахгүй зогсоод байхаар нь орооч гэж хэлэхэд жаахан зогсож байгаад буцаад яваад өгсөн залуу мөн байсан. Тэр хашаанд нэг ягаан өнгийн мустанг-5 байсан бөгөөд уг мотоциклийг миний мотоцикльтой андуурсан гэж жижиг биетэй хүрэн дээлтэй залуу хэлсэн. Миний мотоциклийг уг мотоцикльтой андуурах ямар ч үндэслэл байхгүй байсан бөгөөд шал өөр 2 мотоцикль байсан. Тэр ягаан мотоцикль дээр түлхүүр нь зоолттой байсан бөгөөд тэр 2 залуугийн жижиг биетэй хүрэн дээлтэй залуу халааснаасаа 2 түлхүүр гаргаж ирсэн. Тэр ягаан мустанг гом биетэй хүний мотоцикль байсан бөгөөд түлхүүр нь зоолттой байхад жижиг биетэй залуу андуурч унасан гээд худал хэлсэн. Тэр жижиг биетэй андуурч унах мотоцикль байхгүй байсан бөгөөд андуурсан гээд байгаа мотоцикль гом биетэй хүнийх байсан. Миний мотоцикль хуучин хөх өнгийн Даюун бөгөөд уг мотоцикль цоо шинэ ягаан өнгийн Мустанг-5 байсан. Тэр 2 залуу бид хоёрыг гэрт хоол идэж байх зуур хашааны гадаа миний мотоциклийг оролдож ажиглаж нэлээн удсан. Би мотоциклийнхоо түлхүүрийг биедээ авч явсан бөгөөд тэр 2 залуу түлхүүр тааруулж, бид 2-ыг гэрт нэлээн удаж магадгүйг ажиглаж гэр рүү нэг нь шагайгаад буцсан зэрэг анхнаасаа миний мотоциклийг хулгайлах зорилготой байсан. Азаар гэрт байсан манай дүү хаашаа унаж орсныг нь харсан тулдаа мотоциклоо олсон. Надаас ямар нэгэн зөвшөөрөл авалгүй түлхүүр тааруулан нууцаар хулгайлж авч явсан учир цагдаагийн байгууллагаар шалгуулна. Би түлхүүрээ мотоциклоос салгаад биедээ авч орсон. Өмнө харж байгаагүй танихгүй залуучууд байсан. 2009 онд 1.125.000 төгрөгөөр худалдан авч байсан. Хөх өнгийн Даюун загварынх буруу талын банкин дээрээ цөмөрсөн хонхортой. Өрөөсөн тольтой зөв талын урд талын дохио байхгүй өөр содон шинжгүй. Одоо зах зээлийн ханшаар үнэлнэ. Надад ямар нэгэн гомдол байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 5-7 дугаар тал/
*Гэрч Т.Жы өгсөн:
“...Миний бие Архангай аймгийн Тариат сумын Суман багийн Сансар хороолол 401-403 тоотод нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг юм. Өчигдөр буюу 05 дугаар сарын 04-ний өдөр 12 цагийн орчимд би нөхрийн хамт мотоциклоор Дэнж хорооллын 307 тоотод байдаг хамаатны айлд очсон. Бид 2 мотоциклоо хашааны гадаа орхичхоод гэр рүү орсон бөгөөд орсон айлдаа хоол идээд сууж байтал хашааны гадаа мотоцикль дуугарсан. Дуу гарахаар нь манай хамаатны дүү гэрээс гараад хартал хашааны гадаа байсан манай мотоциклийг хүн унаад явчихсан. Тэгээд манай дүү хүүе ахаа мотоциклийг чинь хүн унаад гудамжны дээшээ өгсөөд 400-414 тоот цэнхэр хашаатай хашаа руу яваад орчихлоо гэж манай нөхөрт хэлсэн. Тэгэхээр нь араас нь бид 2 гүйж очоод хашаа руу ортол нэг сургуулийн Болтой хүүхэд мотоциклийг маань унаад оччихсон байсан. Уг хүүхдээс чи яахаараа хүний мотоциклийг унаж явдаг юм гэж асуусан чинь гудамжинд явж байгаа 2 ах намайг мотоциклоо унаж чадахгүй байна энэ хашаа руу унаад оруулаад өгөөч гээд халааснаасаа түлхүүр гаргаж ирээд мотоциклийн кондукторыг түлхэж өгсөн гэж хэлсэн. Очиж уулзаад та 2 яахаараа хүний мотоцикль хулгай хийдэг юм гэтэл би хулгай хийгээгүй гээд гүрийгээд байсан. Тэр 2 залуугийн том биетэй нь гэрт бид 2-ыг айлд хоол идээд сууж байтал гэрийн хаалгаар шагайж харчхаад яваад өгсөн залуу мөн байсан. Хашааны гадаа байсан хүний мотоциклийг нууцаар түлхүүр тааруулан хулгайлсан залуусыг хуулийн дагуу шалгах хэрэгтэй. Жижиг биетэй залуу нь андуурч явсан гэсэн хэрнээ тэр андуурсан гээд байгаа мотоциклийн түлхүүр нөгөө том биетэй залуугийн халааснаас гарч ирсэн бас андуурсан гээд байгаа мотоциклийнх нь түлхүүр кондукторт нь зоолттой байсан. Манай мотоцикль их хуучин бөгөөд тэр андуурсан мотоцикль цоо шинэ ягаан өнгийн мотоцикль байсан учраас андуурах Бомжгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 10-12 дугаар тал/
*Гэрч Л.Бын өгсөн:
“...Тэр хоёрыг ирэхээр нь би хоол хийж өгөөд сууж байтал гаднаас нэг цэнхэр торгон дээлтэй том биетэй онигор, бие рүү залуу манай байшингийн хаалгаар шагайсан тэгэхээр нь “хүүе айл андуурав уу яав ийв нэг Б ороод ир нэг Б гар” гэж хэлсэн. Тэгж хэлсэн чинь гараад яваад өгсөн. Тэгээд би 2 хүүхдийнхээ баас шээсийг гаргаж нойл руу хийх гээд байшингаас гараад хашаан дотор алхаж байтал хашааны гадаа тавьсан байсан С.Б ахын мотоцикль дээр гэрээр шагайдаг том биетэй залуу тэгнээд хэвтчихсэн байсан. Тэгээд цаана нь нэг хүрэн дээлтэй жижиг биетэй залуу зогсож байсан. Гэтэл С.Б ахын хөх мотоциклийг нэг хар хувцастай хүүхэд унаад яваад өгсөн. Тэгэхээр нь С.Б ахаа мотоциклийг чинь хүн унаад яваад өглөө гээд гэр рүү орж хэлсэн. Би тэр мотоциклийг унасан хүн хаашаа явахыг нь хараад зогсож байтал манай гудмаар өгсөөд 414 тоот цэнхэр өнгөтэй хашаа руу яваад орчихсон...” гэх мэдүүлэг/хх-ийн 15-18 дугаар тал/
*Насанд хүрээгүй гэрч Г.Гийн өгсөн:
“...Би 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хичээлээ тараад гэр рүүгээ 13 цаг 20 минутын орчимд Суман багийн Дэнж хорооллын Жижгээ ламын дэлгүүрийн хажууд явж байтал 2 согтуу ах над дээр ирээд ахын дүү миний мотоциклийг унаад тэр дээр байгаа хашаа руу оруулаад өгөөч ах нь согтуу Бохоор унаж чадахгүй мотоциклоо унагаад байна гээд гуйсан. Тэгэхээр нь би гуйгаад байсан Бохоор нь зөвшөөрч 307 гэсэн хаягтай хашааны гаднаас хөх өнгийн улсын дугааргүй Даюун маркийн мотоцикль дээр очиход нөгөө 2 ахын жижиг биетэй хүрэн дээлтэй ах нь халааснаасаа түлхүүр гаргаж ирээд кондукторыг нь түлхэж өгсөн. Тэгээд би уг мотоциклийг асаагаад тэр гудмын дээшээ өгсөөд 414 гэсэн хаягтай хашаанд унаж ирсэн. Хашаанд ягаан өнгийн шинэвтэр мустанг-5 гэрийн хажууд түлхүүр нь зоолттой байсан. Тэгээд араас нэг хөгшин ах орж ирээд чи яагаад миний мотоциклийг унаад явж байгаа юм гэхээр нь би энэ гудамжинд явж байгаа 2 согтуу ах энэ мотоциклийг унаад энэ хашаа руу оруулаад өгөөч гээд гуйгаад байна ш дээ гэж хэлсэн. Тэгсэн чинь араас нь нөгөө 2 ах хашаа руу орж ирээд нөгөө хөгшин ах тэр хэд хоорондоо юм ярилцаад байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 32-34 дүгээр тал/
*Яллагдагч М.Бийн өгсөн:
“...2023 оны 05 дугаар сарын 04-ны өдөр би хөдөөнөөс өөрийнхөө улаан өнгийн Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоцикльтой Тариат сумын төвд өөрийнхөө аавыг эмнэлэгт үзүүлэх ажлаар орж ирсэн. Өдөр нь сумын гудамжинд нутгийн хүмүүстэй таараад архи, пиво уугаад согтсон байсан хамт архи уусан Б.Бтой хамт явж байгаад айлын хашааны гадна цэнхэр өнгийн мотоцикль байхаар нь өөрийнхөө мотоциклийн түлхүүрийг гаргаад хийсэн чинь таарч байсан тэгээд унаад явах гэтэл согтуу байсан Бохоор унаж чадахгүй гудамжинд явж байсан нэг хүүхдийг дуудаад хамаатны дүүгийн хашааг зааж өгөөд оруулаад өг гэж хэлсэн. Тэгээд Б.Б бид хоёр араас нь явж байтал цэнхэр мотоциклийн эзэн ирээд хүний мотоцикль хулгайллаа та хоёр гэж хэлээд цагдаад дуудлага өгсөн. Ямар нэгэн зорилго байгаагүй согтуу байсан Бохоор өөрийнхөө мотоцикльтой андуурсан байсан. Миний мотоцикль улаан өнгөтэй, би өнгө ялгаж чадна согтуу байсан Бохоор андуурсан байна. Б.Б манайхтай ойрхон байдаг, хонь мал хариулж явахдаа байнга таардаг. Миний мотоциклийн түлхүүр мөн байна хятад бичигтэй нь мотоциклийнх, “Киа” гэсэн бичигтэй нь банкны түлхүүр байгаа. Энэ түлхүүрээр тухайн цэнхэр өнгийн Даюун маркийн мотоциклийг асаасан...” гэх мэдүүлэг/хх-ийн 73-74 дүгээр тал/
*Яллагдагч Б.Бын өгсөн:
“...Би 2023 оны 05 дугаар сарын 04-ны өдөр хөдөө Цагаан нуур багаас Тариат сумын төвд Төрмандахын тоглолт үзэх гээд орж ирсэн сумын төвд М.Бтой таараад айлд очоод архи, пиво хувааж уугаад нэлээн согтсон байсан нэг мэдэхэд сумын цагдаа ирчихсэн дуудлагын дагуу ирлээ гэж байсан, тухайн цагдаа миний мотоциклийг аваад явсан. Тэгтэл С.Б гэх залуу мотоцикль хулгайлсан гэхээр нь би ямар хулгай хийсэн юм уу? гэсэн чинь М.Б руу заагаад байсан. Тухайн үед би мотоцикль хулгайлсан зүйл байхгүй согтуу байсан учраас юу ч санахгүй байна. Би мэднэ манай хоёрын гэр ойролцоо байдаг, мал хариулж явахдаа байнга таардаг М.Б улаан өнгийн мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоцикльтой. М.Б тухайн өдөр Онцгой байдлын тасгийн хашаанд үлдээсэн тэр өдөр бид хоёр миний мотоцикльтой байнга явсан. Миний мотоцикль ягаан өнгийн мустанг-5 маркийн улсын дугааргүй сайхан авсан шинэ мотоцикль. Тухайн өдөр дандаа М.Б унаж явсан түлхүүр нь М.Бид байсан хар оосортой 1 ширхэг түлхүүр байгаа...”гэх мэдүүлэг/хх-ийн 79-80 дугаар тал/
*Хас үнэлгээ ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 1346 дугаартай:
“...Хөх өнгийн Даюун маркийн мотоциклийн үнэлгээг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар ижил төсөөтэй байдлаар зах зээлийн үнэ цэнийг 350.000/гурван зуун тавин мянга/ төгрөг тооцлоо...” гэх дүгнэлт/хх-ийн 43-45 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 88, 89 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан Бно.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Б, М.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх Бомжтой гэж дүгнэсэн Бно.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Хавтаст хэрэгт авагдсан Бон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймгийн Тариат сумын Суман багийн Дэнжийн 4-407 тоот хашаанаас иргэн С.Бын хөх өнгийн Даюун маркийн мотоцикль хулгайд алдагдаж, түүнд 350.000 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт шүүх тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Б.Б, М.Б нар нь бүлэглэн үйлдсэн гэм буруутай Бох нь хохирогч С.Бы”...Би уг хүүхдээс чи яахаараа миний мотоциклийг унаж явдаг юм гэж асуусан чинь гудамжинд явж байгаа 2 ах намайг мотоциклоо унаж чадахгүй байна энэ хашаа руу унаад оруулаад өгөөч гээд халааснаасаа түлхүүр гаргаж ирээд мотоциклийн кондукторыг түлхэж өгсөн гэж хэлсэн. Тэгээд очиж уулзаад та 2 яахаараа хүний мотоцикль хулгай хийдэг юм гэтэл би хулгай хийгээгүй гээд гүрийгээд байсан. Тэр 2 залуугийн нэг том биетэй онигор нүдтэй цэнхэр дээлтэй залуу нь бид 2-ыг 400-414 тоотод гэрт хоол идэж байхад гэр рүү шагайгаад юм дуугарахгүй зогсоод байхаар нь орооч гэж хэлэхэд жаахан зогсож байгаад буцаад яваад өгсөн залуу мөн байсан. Тэр хашаанд нэг ягаан өнгийн мустанг-5 байсан бөгөөд уг мотоциклийг миний мотоцикльтой андуурсан гэж жижиг биетэй хүрэн дээлтэй залуу хэлсэн. Миний мотоциклийг уг мотоцикльтой андуурах ямар ч үндэслэл байхгүй байсан бөгөөд шал өөр 2 мотоцикль байсан. Тэр ягаан мотоцикль дээр түлхүүр нь зоолттой байсан бөгөөд тэр 2 залуугийн жижиг биетэй хүрэн дээлтэй залуу халааснаасаа 2 түлхүүр гаргаж ирсэн. Тэр ягаан мустанг том биетэй хүний мотоцикль байсан бөгөөд түлхүүр нь зоолттой байхад жижиг биетэй залуу андуурч унасан гээд худал хэлсэн. Тэр жижиг биетэй андуурч унах мотоцикль байхгүй байсан бөгөөд андуурсан гээд байгаа мотоцикль том биетэй хүнийх байсан. Миний мотоцикль хуучин хөх өнгийн Даюун бөгөөд уг мотоцикль цоо шинэ ягаан өнгийн Мустанг-5 байсан. Тэр 2 залуу бид хоёрыг гэрт хоол идэж байх зуур хашааны гадаа миний мотоциклийг оролдож ажиглаж нэлээн удсан...” гэх мэдүүлэг, гэрч Т.Жы ”...Бид 2 мотоциклоо хашааны гадаа орхичхоод гэр рүү орсон бөгөөд орсон айлдаа хоол идээд сууж байтал хашааны гадаа мотоцикль дуугарсан. Дуу гарахаар нь манай хамаатны дүү гэрээс гараад хартал хашааны гадаа байсан манай мотоциклийг хүн унаад явчихсан. Тэгээд манай дүү хүүе ахаа мотоциклийг чинь хүн унаад гудамжны дээшээ өгсөөд 400-414 тоот цэнхэр хашаатай хашаа руу яваад орчихлоо гэж манай нөхөрт хэлсэн. Тэгэхээр нь араас нь бид 2 гүйж очоод хашаа руу ортол нэг сургуулийн Болтой хүүхэд мотоциклийг маань унаад оччихсон байсан. Уг хүүхдээс чи яахаараа хүний мотоциклийг унаж явдаг юм гэж асуусан чинь гудамжинд явж байгаа 2 ах намайг мотоциклоо унаж чадахгүй байна энэ хашаа руу унаад оруулаад өгөөч гээд халааснаасаа түлхүүр гаргаж ирээд мотоциклийн кондукторыг түлхэж өгсөн гэж хэлсэн. Очиж уулзаад та 2 яахаараа хүний мотоцикль хулгай хийдэг юм гэтэл би хулгай хийгээгүй гээд гүрийгээд байсан...” гэх мэдүүлэг, гэрч Л.Бын ”... байшингаас гараад хашаан дотор алхаж байтал хашааны гадаа тавьсан байсан С.Б ахын мотоцикль дээр гэрээр шагайдаг том биетэй залуу тэгнээд хэвтчихсэн байсан. Тэгээд цаана нь нэг хүрэн дээлтэй жижиг биетэй залуу зогсож байсан. Гэтэл С.Б ахын хөх мотоциклийг нэг хар хувцастай хүүхэд унаад яваад өгсөн. Би тэр мотоциклийг унасан хүн хаашаа явахыг нь хараад зогсож байтал манай гудмаар өгсөөд 414 тоот цэнхэр өнгөтэй хашаа руу яваад орчихсон...” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Г.Гийн”...Би 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хичээлээ тараад гэр рүүгээ 13 цаг 20 минутын орчимд Суман багийн Дэнж хорооллын Жижгээ ламын дэлгүүрийн хажууд явж байтал 2 согтуу ах над дээр ирээд ахын дүү миний мотоциклийг унаад тэр дээр байгаа хашаа руу оруулаад өгөөч ах нь согтуу Бохоор унаж чадахгүй мотоциклоо унагаад байна гээд гуйсан. Тэгэхээр нь би гуйгаад байсан Бохоор нь зөвшөөрч 307 гэсэн хаягтай хашааны гаднаас хөх өнгийн улсын дугааргүй Даюун маркийн мотоцикль дээр очиход нөгөө 2 ахын жижиг биетэй хүрэн дээлтэй ах нь халааснаасаа түлхүүр гаргаж ирээд кондукторыг нь түлхэж өгсөн. Тэгээд би уг мотоциклийг асаагаад тэр гудмын дээшээ өгсөөд 414 гэсэн хаягтай хашаанд унаж ирсэн. Хашаанд ягаан өнгийн шинэвтэр мустанг-5 гэрийн хажууд түлхүүр нь зоолттой байсан...” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд яллагдагч нарын гэм буруугийн хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч нар өөрсдийн үйлдэл хууль бус Бохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Б.Б, М.Б нарын бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Харин шүүгдэгч нар Бон тэдгээрийн өмгөөлөгч М.Алтанчимэгийн дээрх гэмт хэрэгт шүүгдэгч нар гэм буруугүй, согтуу байсан учир андуурч мотоциклийг авсан, гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан, шүүгдэгч нарын үйлдэл нь зөрчлийн шинжтэй, Зөрчлийн тухай хуулийн 8.6 дугаар зүйлд заасан хулгайлах зөрчлийн шинжтэй байна гэх тайлбар үгүйсгэгдэж байна. Шүүгдэгч нар дээрх гэмт хэргийг үйлдэх үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд Эрүүгийн хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл Бохгүй гэж заасан, бусдын эд хөрөнгийг өмчлөгч Бон бусад хүмүүс мэдэгдэлгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсаны улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна. Шүүгдэгч нарын үйлдлийн улмаас бага хэмжээ буюу гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээнээс доош хэмжээний хохирол учирсан тохиолдолд зөрчлийн шинжтэй гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 8.6 дугаар зүйл зааснаар зүйлчлэх Бомжтой юм.
Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор шүүгдэгч Б.Б, М.Б нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн бөгөөд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан Бон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолБ зохих асуудлыг тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх Бомжтой байна гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч Б.Б, М.Б нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч С.Бд 350.000 төгрөгийн хохирол учирсан Бох нь хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, эд хөрөнгийн үнэлгээний талаар дүгнэлт гаргасан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, уг мотоциклийг шүүгдэгч нар буцаан өгсөн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн Бох нь хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульчилсан ба шүүгдэгч Б.Б, М.Б нарт Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсанг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн нөхцөл байдалд тооцон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар Бон шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Б, М.Б нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршиг зэргийг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суугаа газраа өөрчлөх зорчих, мөн өөрийн оршин суугаа газраас явахыг зургаан сарын хугацаагаар хязгаарлаж, шүүгдэгч нарт хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж...” гэж, мөн хуулийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх асуудлыг шийдвэрлэхээр заасан, шүүгдэгч нар Бон өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн талаар маргаж байх тул өмгөөлөгчийн гаргасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх саналыг хүлээн авах Бомжгүй байна.
Шүүгдэгч Б.Б, М.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй Бохыг тус тус дурдаж хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн бариултай 2 ширхэг түлхүүрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр Бмогц шүүгдэгч М.Бид буцаан олгож,
Прокурорын яллах дүгнэлтэд тухайн хэрэгт хамааралгүй хохирогч, гэрчийн мэдүүлгийг бичсэн байгааг дурдаж тус тус шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага Бгон
ТОГТООХ нь:
нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, М.Б нарыг 6/зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, М.Б нар нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих, мөн өөрсдийн оршин суух Архангай аймгийн Тариат сумын нутаг дэвсгэрээс явахыг 6/зургаа/ сарын хугацаанд хориглосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, М.Б нар нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй Б зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн бариултай 2 ширхэг түлхүүрийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр Бмогц шүүгдэгч М.Бид буцааж олгосугай.
7. Шүүгдэгч Б.Б, М.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,
энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй Бохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын
яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр Бох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Б, М.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР
17.1