| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шарын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 147/2018/00468/и |
| Дугаар | 19 |
| Огноо | 2020-01-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 19
Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
“Г” ХЗХ Сүхбаатар аймгийн Баруун-Урт суман дахь салбарын нэхэмжлэлтэй,
Б.Я,
Г.Б нарт холбогдох
“Үндсэн зээл 5.0 / таван сая /, зээлийн хүү 2,846,527.22 / хоёр сая найман зуун дөчин зургаан мянга таван зуун хорин долоон төгрөг, хорин хоёр мөнгө/ төгрөг, нотариатын зардал 3,500 / гурван мянга таван зуу / төгрөг, нийт 7,850,027.22 / долоон сая найман зуун тавин мянга хорин долоон төгрөг хорин хоёр мөнгө / төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2019 оны 11-р сарын 07-ны өдөр хүлээн авч, 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Г” ХЗХ Сүхбаатар аймгийн Баруун-Урт суман дахь салбарын итгэмжлэгдсэн Т.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Алтансүх нарыг оролцуулав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Г” ХЗХ Сүхбаатар аймгийн Баруун-Урт суман дахь салбар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Зээлдэгч Б.Я, Г.Б нар нь 2018.03.13-ны өдөр ЗГ/2336 тоот зээлийн, БГ/2336 тоот барьцааны гэрээг тус тус байгуулан 5,000,000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар шугамын зээлийн эрх нээлгэн авсан. Зээлийн барьцаанд дараах эд хөрөнгийг барьцаалсан. Үүнд: Өөрийн өмчлөлийн Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг Шарга зочид буудал “Си Си” дэлгүүрийн бүх бараа материал, Гэр ахуйн тавилга, ирээдүйд олох орлого. Зээлийн гэрээний дагуу 2018.03.13-ны өдөр зээлийг зээлдэгчийн хоршооны дансанд олгож, гэрээнд заасны дагуу 50,000 төгрөгийн зээлийн шимтгэлийг олгосон зээлээс суутган үлдэгдэл 4,950,000 төгрөгийг зээлдэгч ХААН банк дахь 5099101010 тоот дансанд бэлэн бусаар шилжүүлсэн. Зээлдэгч нь ЗГ/2336 тоот зээлийн гэрээний салшгүй хэсэг болох хавсралт 1 болон 2019.03.29-ний өдөр байгуулсан 19/01 тоот нэмэлт гэрээний зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй боловч нэхэмжлэл гаргах үеийн байдлаар зээлийг бүрэн төлж барагдуулаагүй байна. Зээлдэгч нь зээлийн гэрээ байгуулснаас хойш үндсэн зээлийн төлбөрөөс ямар нэгэн төлөлт хийгээгүй, хүүгийн төлбөрөөс 4,458,000 төгрөгийн төлөлт хийсэн байна. Зээлдэгчийн зээлийн гэрээний дагуу төлөх төлбөр нь 2019.11.05-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 5,000,000 төгрөг, хүү 2,846,527.22 төгрөг, нийт 7,846,527.22 төгрөг болж хуримтлагдсан байна. Тиймээс Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, талуудын хооронд байгуулсан ЗГ/2336 тоот зээлийн гэрээг үндэслэн нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар дараах зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрийг хариуцагчаас нэхэмжилж байна. Үүнд үндсэн зээл 5,000,000 төгрөг, зээлийн хүү 2,846,527.22 төгрөг, нотариатын зардал 3,500, нийт 7,850,027.22 төгрөг болно. Иймд хариуцагч Б.Я, Г.Б нартай байгуулсан ЗГ/2336 тоот зээлийн гэрээний нийт төлбөр болох 7,850,027.22 төгрөгийг Б.Я, Г.Б нараас гаргуулж, төлөхгүй тохиолдолд БГ/2336 тоот барьцааны гэрээний дагуу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.
Хариуцагч Г.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь өөрийн охин Яийг “Г” ХЗХ-оос бизнесийн 5.0 сая төгрөгийн зээл авахад нь хамтран зээлдэгчээр орж гарын үсэг зурсан. Энэ зээлийг тухайн үед нь төлж барагдуулсан байх гэж бодож байсан. Иймд өөрийн охиноо шаардаж, энэ онд нь багтааж төлбөрийг барагдуулна гэжээ.
Хариуцагч Б.Я шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие 2018 оны 03 дугаар сарын 13-нд “Г” ХЗХ-оос 5.0 сая төгрөгийг өөрийн дэлгүүрийн барааны эргэлтэд зориулж авсан. Тухайн үед орлого сайн байсан учраас хүүгийн төлбөрийг тогтмол төлж байсан. Хүүнд нийт 4,458,000 төгрөг төлсөн. Бизнесийн үйл ажиллагаа удааширч, эдийн засгийн хямрал нөлөөлж, хүмүүсийн худалдан авах чадвар муудсан учраас зээлээ төлж чадахгүй болсон. Тиймээс миний хүнд нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү гэж “Г” ХЗХ-нд дараах 2 хүсэлтийг гаргаж байна. Үүнд: 1. 8 хувийн зээлийн хүүг бууруулж, 5 хувь болгуулах
2. Хүү, үндсэн төлбөрийг 12 сард хувааж төлөхөөр график гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байна гэжээ.
Хариуцагч Б.Ят шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч “... миний биеийн байдал муу байна, тиймээс намайг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагч Г.Б нь энэ хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Б.Яийг томилсон байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Г” ХЗХ Сүхбаатар аймгийн Баруун-Урт суман дахь салбар нь үндсэн зээл 5,000,000 төгрөг, зээлийн хүү 2,846,527.22 төгрөг, нотариатын зардал 3,500 төгрөг, нийт 7,850,027.22 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Г.Б, Б.Я нарт холбогдуулан гаргажээ.
Хариуцагчид уг нэхэмжлэлийн шаардлага 7,850,027.22 төгрөгийг үгүйсгээгүй боловч 5,000,000 төгрөгийн хүүнд 4,458,000 төгрөг төлсөн тул 8 хувийн хүүг 5 хувь болгож төлбөрийг сар бүр төлөхөөр хүсэлт гаргасныг хариуцагч тал зөвшөөрөөгүй болно.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно гэж заасан байгаа боловч энэ зээл нь иргэд хоорондын зээл биш, Хадгаламж зээлийн хоршооноос олгогдсон зээл байгаа тул дээрх заалтыг хэрэглэх боломжгүй байна.
“Г” ХЗХ Сүхбаатар аймгийн Баруун-Урт суман дахь салбар нь хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрхтэй болох нь 000003956 тоот гэрчилгээгээр нотлогдож байна.
Талууд 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан зээлийн гэрээндээ сарын 8 хувийн хүүтэй, зээлийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлсөн тохиолдолд 5 хувийн хүүтэй байхаар гэрээний нөхцөл болзлыг тохиролцсон байгааг талуудын эрх ашгийг хохироосон гэж үзэж боломжгүй байна.
Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийг 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт зээлийн хэмжээ, зээлийн зориулалт, төрөл, хугацаа болон зээлийн хүүгийн хэмжээг хадгаламж, зээлийн хоршооны дүрэм, эсхүл тэргүүлэгчдийн зөвлөлөөс тогтоож болохоор заажээ.
Мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээхээр заасан байх тул хариуцагч Б.Я, Г.Б нараас үндсэн зээл 5,000,000, зээлийн хүү 2,846,527.22 төгрөг, нотариатын зардал 3,500 төгрөг, нийт 7,850,027.22 төгрөг гаргуулахаар шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 140,550 төгрөгийг төлснийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 140,550 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Я, Г.Б нараас үндсэн зээл 5,000,000, зээлийн хүү 2,846,527.22 төгрөг, нотариатын зардал 3,500 төгрөг, нийт 7,850,027.22 төгрөгийг гаргуулж “Г” ХЗХ Сүхбаатар аймгийн Баруун-Урт суман дахь салбарт олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 140,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор зохигчид шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ШҮҮГЧ Ш.ОЮУНГЭРЭЛ