| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2023/0166/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/165 |
| Огноо | 2023-07-21 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Ж.Ундармаа |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 2023/ШЦТ/165
2023/ШЦТ/165
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Ж.Ундармаа
Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Пүрэвсүрэн
Шүүгдэгч: С.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Даваа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржгин овогт Сгийн Мод холбогдох эрүүгийн 2312000000110 тоот хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймгийн Ихтамир суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Архангай аймгийн ........ газар оршин суух хаягтай, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Боржгин овогт Сгийн М/РД:АГ.........../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.М нь 2022 оны 11 дүгээр сард Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр багийн Сөрт гэх газраас нь мод бэлтгэх зөвшөөрөлгүйгээр, 1.36-1.68 метрийн урттай 36 ширхэг, 2.66-2.87 метрийн урттай 11 ширхэг, нийт 47 ширхэг, 2.7 м3 хэмжээтэй шинэс төрлийн хуурай мод бэлтгэж, 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 43- 89 АРХ улсын дугаартай Портер маркийн автомашинаар тээвэрлэн, ойн санд 296.352 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хэрэг мөн байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С.М нь 2022 оны 11 дүгээр сард Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр багийн Сөрт гэх газраас мод бэлтгэх зөвшөөрөлгүйгээр нийт 47 ширхэг 2.7 м3 хэмжээтэй шинэс төрлийн хуурай мод бэлтгэж, 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр гарал үүслийн гэрчилгээгүйгээр 43-89 АРХ улсын дугаартай Портер маркийн автомашинаар тээвэрлэн, ойн санд 296.352 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь иргэний нэхэмжлэгч Д.Аийн“...Надад нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Шинжээчийн дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг, гэрч Д.Ган-Очирын “...Би 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Архангай аймгийн Ихтамир сумын чиглэлд экологийн асуудал хариуцсан байцаагч ахлах дэслэгч Б.Чагнаадоржийн хамт хэргийн газрын үзлэг хийх ажлаар Ихтамир сумын гүүрний урд замд явж байтал мод ачсан машин явж байхаар нь шалгахад иргэн С.М нь портер маркийн 43-89 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд мод ачиж тээвэрлэн явахаар нь зогсоон мод бэлтгэх эрхийн бичгийг нь шалгахад эрхийн бичиг авалгүй, хууль бусаар мод бэлтгэж тээвэрлэсэн байсан тул Архангай аймгийн Эрдэнэбулган сумын тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд авч ирж саатуулан цагдаагийн газрын гомдол, мэдээллээр оруулж ажилласан...” гэх мэдүүлэг, гэрч П.Эын“...Иргэн С.М нь 43-89 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслээр 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр мод бэлтгэж тээвэрлэхдээ мод бэлтгэх эрхийн авахаар хандсан асуудал байхгүй. Иргэн С.Мын мод бэлтгэж, тээвэрлэсэн Хадат гэх газарт өмнө он болон 2023 онд ой ангиас талбай тусгаарласан. Ихтамир сумын Засаг даргын захирамж, Иргэдийн Нийтийн Хурлын тогтоол гарсан зүйл байхгүй, улсын тусгай хамгаалалттай газар нутагт ордоггүй. Унанги модноос тайрсан мод байсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.Уранчимэгийн “...С.М нь манай нөхөр байгаа юм. Манай нөхөр С.М нь урт дагууд нь ачсан 10 ширхэг модыг гэрийн гадна, өмнө бэлтгэж буулгасан байсан модноос ачсан. 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр гэрийн урд байх уулнаас очиж үлдэгдэл богино модыг тайрч ачсан. Манай нөхөр С.М нь мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Тус багийг хариуцсан байгаль хамгаалагч нь тухайн үед ажлаа өгсөн байсан...” гэх мэдүүлэг, яллагдагч С.Мын “...Гэм буруу зүйлчлэлтэй холбоотой санал хүсэлт байхгүй. Харин модны тоо хэмжээ бол 35 ширхэг байсан гэтэл 44 ширхэг гэсэн мод битүүмжлэгдэж үнэлгээ хийгдсэн байгааг дахин шалгуулмаар байна. Машин механизмын тухайд бол мод бэлтгэх үедээ ашиглаагүй мод бэлтгэсний дараа ашигласан...” гэх мэдүүлэг, Архангай аймгийн Сум дундын ойн ангийн дарга Т.Мөнх-Эрдэнийн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 16 дугаартай ”...Иргэн С.Мын бэлтгэсэн гэх мод нь Шинэс төрлийн галын түлээний хуурай мод байна. Уг мод нь 1.19 сантиметрийн урттайгаас 2.87 сантиметрийн урттай 47 ширхэг, унанги, хуурай мод шинэс төрлийн мод байна. уг модыг галын түлээний модоор бэлтгээгүй болно. Нийт тоо ширхэг 47, нийт шоометр 2.7 метр куб шоо метр модыг бэлтгэжээ. Нийт ойн санд учруулсан хохирлын хэмжээ 296.352 төгрөгөөр тогтоогдлоо...” гэх дүгнэлт, Дамно ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн АЦ23-38 дугаартай: “...2001 онд үйлдвэрлэгдсэн, 2015 онд Монгол улсад орж ирсэн 43-89 АРХ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг 2023 оны 03 дугаар сарын байдлаар зах зээлийн үнэлгээгээр 3.866.316 төгрөгөөр үнэлэв...” гэх дүгнэлт/хх-ийн 37-41 дүгээр тал/, Дамно ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн АЦ23-36 дугаартай: “...Бүгд найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэсэн хуучин цахилгаан хөрөөний үнэ 64.000 төгрөгөөр, модны үнэ 330.000 төгрөгөөр тус тус үнэлэв...” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгчийн зохих зөвшөөрөл, гарал үүслийн гэрчилгээгүйгээр ойгоос мод бэлтгэж тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч С.Мын хууль бусаар мод бэлтгэсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.
Шүүгдэгч С.М нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчгүй оролцох хүсэлтээ бичгээр илэрхийлсэн бөгөөд хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа болно.
Иймд шүүгдэгч С.Мыг зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 296.352 төгрөгийн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон ба уг хохирол төлөгдөөгүй байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /296.352*3=889,056/найман зуун наян есөн мянга тавин зургаа/ төгрөгөөр тогтоож, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...” гэж заасан тул шүүгдэгчээс 889,056/найман зуун наян есөн мянга тавин зургаа/ төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал тооцон, шүүгдэгч С.М нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн, шүүгдэгч нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байна.
Прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд нийцсэн, эрүүгийн хариуцлагын үр дагаварыг шүүгдэгч хүлээн зөвшөөрч байх тул прокурорын саналын хүрээнд торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржгин овогт Сгийн Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мыг 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М нь шүүхээс оногдуулсан 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д зааснаар шүүгдэгч С.Моос 889,056/найман зуун наян есөн мянга тавин зургаа/ төгрөг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 25 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч С.Мын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 43-89 АРХ улсын дугаартай Портер маркийн автомашиныг хураан, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 889,056/найман зуун наян есөн мянга тавин зургаа/ төгрөгийг төлүүлэн, үлдсэн 2,977,260/хоёр сая есөн зуун далан долоон мянга хоёр зуун жаран зургаа/ төгрөг, хэрэгт битүүмжлэгдсэн 330,000/гурван зуун гучин мянга/ төгрөгийн үнэ бүхий мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 64,000/жаран дөрвөн мянга/ төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөөг тус тус улсын орлого болгосугай.
7. Шүүгдэгч С.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч С.Мод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОРЖ.У