| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2023/0156/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/167 |
| Огноо | 2023-07-24 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.2., 27.10.2.3., |
| Улсын яллагч | А.Амарсанаа |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 2023/ШЦТ/167
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: А.Амарсанаа
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Д.А
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Б.Алтанчимэг
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Бат-Эрдэнэ
Шүүгдэгч: С.Ба
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Сгийн Бад холбогдох эрүүгийн 2212001730072 тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1977 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бага боловсролтой, хувийн малаа малладаг, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Архангай аймгийн ...........тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Боржигон овогт Сгийн Ба/РД:АР.........../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Ба нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ Архангай аймгийн Эрдэнэмандал сумын нутаг дэвсгэр ......... гэх газар 2022 оны 07 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө Даюун маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй зам тээврийн хөдөлгөөнд оролцож жолоодох явахдаа осол гарган хохирогч О.Бгийн мотоцикльтой мөргөлдөж түүний биед хүнд гэмтэл учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Аийн шүүх хуралдаанд мэдүүлсэн:
“...Тухайн өдөр ухаангүй хонож маргааш нь эмнэлэгт хүргэж өгсөн. Одоо эмчилгээний зардлыг С.Баас гаргуулж өгөхийг нэхэмжилж байгаа. Сэтгэл санааны хүнд дарамтад байгаа. Юу ярьж байгаа нь ойлгогддоггүй. Миний 20 нас хүрч яваа хүүг дайраад ийм байдалтай болгосон. Иймд эмчилгээний зардал гаргуулж хүүгээ сайн эмчлүүлмээр байна...” гэх мэдүүлэг,
*Эрүүгийн 2212001730072 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Аийн өгсөн:
“...Миний хүү О.Бгийн биеийн байдал маш муу байгаа нүүрний яс бүхэлдээ цөмөрчихсөн хагалгаа хийх боломжгүй гэсэн учир нь яс нь маш олон хугарч үүрсэн учир тухайн яснуудыг нь түүх боломжгүй гэсэн мөн ярьж хэлж чадахгүй бөгөөд эмчийн зүгээс манай хүүгийн амьсгалын гуурсийг авч болохгүй гэсэн бөгөөд хэр удаан эмчилгээ хийлгэж байж авах эсэх нь тодорхойгүй ер нь тухайн гуурсийг авахгүй байж ч магадгүй гэсэн тул би уг хэргийг түргэн шуурхай шийдвэрлүүлмээр байна мөн хохирол мөнгөө хурдан барагдуулж авмаар байна манай хүү байнга эмчилгээтэй байгаа тул уг эмчилгээнд нь мөнгө шаардагдаж байгаа бидний зүгээс мөнгө гаргаж эмчилгээ хийхэд их хүндрэлтэй байна учир нь өмнө эмчилгээ хийлгээд одоо мөнгөгүй болоод байна. Би одоогоор эмчилгээ хийлгэсэн баримтаа цуглуулж байна одоогоор бол 35.000.000 төгрөгийн баримт байгаа цаашдаа хэдэн төгрөгөөр эмчилгээ хийлгэхээ мэдэхгүй байна. Тэр гарсан зардал мөнгөө ч гэсэн нэмж нэхэмжлэх болно...” гэх мэдүүлэг/хх-ийн 74-75 дугаар тал/
*Гэрч Д.Аийн өгсөн:
“...Би хүү О.Бгийн хамт 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Эрдэнэмандал сумын төв орж ирээд Н.Гийн дэлгүүрт наймаа хийж байхад Н.Г манай хүүхдийг хөлсөөр ноос ачих уу гэж асууж байсан манай хүү гэрт харьж байгаад хариу хэлье гэж хэлсэн тэгээд бид хоёр тухайн орой гэртээ хариар Н.Г хариу хэлэхгүй болохоор нь 2022 оны 07 дугаар сарын 30-ны өглөө 10 цагийн үед сумын төв орж Н.Гийн ноос ачих ажлаар ганцаараа мотоциклтой явсан юм. Тэгээд орой О.Бгийн утас руу залгасан чинь холбогдохгүй байхаар нь би Н.Гийн утас руу залгасан чинь 22 цагийн үед гараад явсан гэж хэлсэн тэгээд О.Б гэртээ ирэхгүй болохоор нь 23 цагийн үед дахин Н.Г рүү залгаад холбогдохгүй байж байгаад залгасан чинь очоогүй байна уу хааш явсан юм болдоо явлаа гээд гарсандаа гэж хэлсэн тэгээд тухайн орой О.Б гэртээ ирээгүй. Маргааш өглөө нь 07 цагийн үед Н.Г рүү залгасан чинь О.Б ирсэнгүй гэж хэлсэн тэгээд байж байтал Н.Гийн нөхрийнх нь дүү манайд ирээд О.Б урд шөнө мотоциклтой мөргөлдөөд ухаангүй эмнэлэгт байна та хоёрыг хүрээд ир Н.Г эгч хэллээ гэж ирсэн тэгээд Эрдэнэмандал сумын төвд эмнэлэг дээр ирсэн чинь О.Б ухаангүй хэвтэн эмчлүүлж байсан. Мөргөлдсөн гэх С.Ба хөл нь хугарсан юм шиг байна гээд хэвтэж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 26-27 дугаар тал/
*Гэрч Н.Ганболдын өгсөн:
“...Тухайн орой 22 цаг өнгөрч байхад мотоциклтой адуунд яваад буцаж явна гээд С.Ба, С.Л хоёр согтуу орж ирээд тамхи татаад, шимийн архинаас хоёулаа уугаад гараад явсан. Тэр хоёр явах үед 22 цаг өнгөрөөд 23 цаг болох гэж байсан. С.Ба нь Лыг бодвол арай илүү согтуу байсан гэхдээ хөл дээр зүгээр явж байсан. Хэн нь жолоо барьж явсан талаар би хараагүй гэртээ амрах гээд хэвтэж байсан юм. Би гэртээ ганцаараа байсан болохоор араас нь гарч харсан хүн байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 30-31 дүгээр тал/
*Гэрч П.Сувд-Эрдэнийн өгсөн:
“...Манай нөхөр С.Ба нь 2022 оны 07 дугаар сарын 30-ны өглөө 07 цаг өнгөрч байхад адуундаа явлаа гээд ганцаараа мотоциклтой явсан. Тэгээд орой найз Агийн гэрийн утас болох 98629462 руу 20 цагт залгаад С.Ба ирсэн эсэхийг асуусан чинь Ба Агийнд байж таараад би өөртэй нь ярьсан чинь одоо ингэсгээд гарлаа гэж хэлсэн тэгээд би 21 цаг 30 минутын үед залгасан чинь яваад удаж байна одоо бараг сумын төв орж байгаа байх гэж хэлсэн тэгээд манай нөхөр гэртээ ирээгүй. Маргааш өглөө нь буюу энэ өглөө гэртээ байж байхад 07 цагийн үед гэрт Х.А орж ирээд С.Ба ах мотоциклтой мөргөлдсөн байна машинтай аваад ирлээ гэж хэлсэн тэгээд би гараад харсан чинь О.Б, С.Ба, С.Л нар машинд нь сууж байсан О.Б нь ухаангүй, С.Ба хөл нь өвдөж байна гээд С.Л нь ямар нэгэн зүйл хэлээгүй сууж байсан тэгээд сумын эмнэлэг дээр ирээд оруулсан юм. Манай нөхөр С.Ба нь мотоцикл жолоодох А ангиллын үнэмлэхтэй, миний мэдэхийн 2000 оноос хойш одоог хүртэл мотоцикл жолоодож байна. Мотоцикл сайн барьдаг. Их зөөлөн явдаг хүн байгаа юм ямар учраас мөргөлдөж зам тээврийн осол гаргасан талаар мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 34-35 дугаар тал/
*Гэрч Н.Гийн өгсөн:
“...2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр О.Б нь ээжтэйгээ манай дэлгүүрт орж ирээд наймаа хийсэн тэгээд би таньдаг болохоор хөлсөөр ноос ачих уу гэхэд гэртээ харьж байгаад болно гэж хэлээд явсан. Тэгээд ноос ачихаар бол утсаар залгаж хэлнэ гэж хэлсэн тэгээд хариу хэлээгүй орхисон нэг өдөр ноос ачихад 50 мянган төгрөгийн хөлстэй гэж хэлсэн. Тэгсэн чинь 2022 оны 07 дугаар сарын 30-ны өглөө 10 цагийн үед мотоциклтой ганцаараа ирсэн тэгээд тухайн өдөр том машинд ноос ачаад 22 цагийн үед дууссан тэгээд орой болсон болохоор О.Бг хоноод яв гэсэн чинь миний мотоцикл гэрэлтэй зүгээрээ гэж хэлсэн. Тэгээд манайхаас ганцаараа 22 цаг өнгөрч байхад явлаа гээд явсан. Удалгүй 23 цагийн үед О.Бгийн ар гэрээс ээж нь А залгаад О.Бгийн утас нь холбогдохгүй байна нааш гарсан юм уу гэж асуухаар нь би 22 цаг өнгөрч байхад явлаа гээд ганцаараа мотоциклтой явсан талаар хэлсэн тэгээд өнөө өглөө буюу 2022 оны 07 дугаар сарын 31-нд 06 цаг 58 минутад Д.А залгаад О.Б ирсэнгүй яасан юм бол гэж асуухаар хариагүй юм уу гэж хэлээд утсаа салгаад урд орой нь надаас нэгж авсан 95569053 дугаарын утас руу нь залгасан чинь холбогдохгүй байсан. Тэгээд байж байтал 07 цаг 32 минутын үед С.Бын эхнэр над руу залгаад Очирбатын утас байна уу манай нөхөр С.Ба Очирбат ахын хүүхэдтэй мөргөлдөөд эмнэлэг дээр байна гэж хэлсэн тэгээд нөхөр бид хоёр эмнэлэг дээр ирсэн чинь Х.Агийн машинтай эмнэлгийн гадна ирээд зогсож байсан нөхөр буугаад эмнэлгийн хүмүүстэй О.Бг өргөөд оруулсан нүүр нь хавдсан байдалтай цус болсон байсан. С.Ба нь орилоод хөл болохгүй байна гээд байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 41-42 дугаар тал/
*Гэрч Х.Агийн өгсөн:
“...Намайг өглөө босох гээд хэвтэж байтал 06 цагийн 3-4 минутын үед гэрийн гадна мотоцикл дугараад нэг хүн ирээд гэрийн хаалга тогшсон очоод онгойлгосон чинь манай нутгийн С.Л байсан тэгээд урд шөнө Олон овоотод зам дээр мотоциклтой мөргөлдчихлөө эмнэлэг оруулаад өгөөч гэж гуйсан тэгээд би өөрийнхөө машинаа асаагаад осол болсон газар очсон чинь Ба нь ухаантай хөл огт хөдлөхгүй байна гээд хэвтэж байсан харин Б ямарч ухаангүй хурхирч байгаа юм шиг дуу гаргаад хэвтэж байсан мөн нүүр нь тэр чигээрээ цус болсон хоёр нүд хавдсан байдалтай байсан тэгээд би Бг арын суудал дээр хойш түшүүлсэн байдалтай С.Лыг хажууд нь суулгаад С.Быг урд суудал дээр суулгаад Эрдэнэмандал сумын эрүүл мэндийн төвд хүргэж ирж өгөөд буцаад явсан юм. хэргийн газар очиход нэг улаан мотоцикл босгоод тавьчихсан урд обуд нь хагарчихсан эвдрэлтэй харагдсан, газар зүлгэн дээр цус болсон байсан, С.Лы унаж ирсэн мотоцикл урд хянах, хярлаа нь эвдрээд хумигдсан байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 42-43 дугаар тал/
*Гэрч С.Лы өгсөн:
“...Тухайн өдөр би гэртээ байж байхад 13 цагийн үед найз С.Ба адуунд явж байна хэдэн үрээ байх ёстой олохгүй байна хамт яваад өгөөч гэхээр нь би зөвшөөрөөд хамт явсан Хан-Өндөр багийн Хантрага гэх газраас үрээгээ олоод адуутайгаа нийлүүлээд гол руу оруулчхаад нутгийн айл А гэх айлд орсон тухайн айлд 2 гаруй монгол архи С.Ба бид хоёр хувааж уусан тэгэхэд С.Бын эхнэр Агийн гэрийн утас руу залгаад ирэх болж байна уу гэж залгасан тэгээд явлаа гэдгээ С.Ба хэлсэн. Агийн гэрээс бүрэнхий болох гэж байхад явсан цаг яг хэд болж байсныг мэдэхгүй байна. Замдаа Ганбаагийн гэрт ирээд 1 гаруй монгол архи Батай хувааж уугаад Ганбаатай хуучилж байгаад 23 цагийн үед байх сумын төв рүү С.Ба мотоциклоо жолоодоод би ард нь суугаад хөдөлсөн тэгээд Хан-Өндөр багийн Олон овоо гэх газар хонхордуу газар явж байхад өөдөөс нэг мотоциклын гэрэл гараад ирсэн би тухайн гэрлийн хараад С.Бад мотоцикл ирж байна гэж хэлсэн С.Ба юм хэлээгүй шууд очоод тухайн мотоциклтой мөргөлдөөд би С.Ба дээгүүр даваад газар шидэгдээд унасан би унасан газраасаа босоод харсан чинь С.Ба доош сөхрөөд суучихсан босож чадахгүй хөл хачин болчихлоо гэж байсан, өөдөөс ирж байсан мотоциклын жолооч О.Б гэх залуу хоёр ертөнцийн зүгээр замын зүүн талд хамраас нь цус гараад газар хэвтэж байсан. Тэгээд би тухайн залуугийн хамрын цусыг арчаад сууж байсан чинь О.Б өндийгөөд босоод суусан. Миний баруун өвдөг маш их өвдөлттэй явж чадахгүй байсан. Тэгээд тусламж дуудах гэсэн боловч ямар ч хүн явахгүй байсан. Нэг харсан чинь О.Б хойш хэвтчихсэн, С.Ба бас хөлдөж чадахгүй байна гээд хэвтэж байсан. Тэгээд би С.Бын мотоциклыг асаах гэсэн боловч асааж чадахгүй байсан О.Бгийн мотоциклын урд дугуй обуд нь хагарсан байсан болохоор явах боломжгүй байсан. Тэгээд өглөө болоод гүрийж байгаад С.Бын мотоциклыг замын уруу газар өнхөрүүлж асаагаад хамгийн ойрхон айл болох Бандиа гэж дууддаг айлд ирээд тусламж гуйгаад машинтай нь хамт буцаж осол болсон газар ирээд О.Б, С.Ба хоёрыг машинд суулгаж, хэвтүүлээд Эрдэнэмандал сумын эмнэлэгт хүргэж ирсэн. С.Ба бид хоёр 30-40 км цагийн хурдтай явсан байх О.Б хэр зэрэг хурдтай явсан талаар би мэдэхгүй байна, С.Ба бид хоёр ертөнцийн зүгээр зүүн талаар нь О.Б мөн адил зүүн талын замаар явж байсан. Тэгээд яах ийхийн зуургүй мөргөлдсөн. Тоормос гишгэж зогсоосон зүйл байхгүй. Уг нь бид хоёрын явж байсан замын баруун талд 2 зам байсан. Би тухайн үед мотоциклын гэрэл хараад С.Бад хэлсэн мөн мөргөлдсөний дараа Батхүүгийн мотоцикл, С.Бын мотоцикл хоёр урд дугуйгаараа мөргөлдөөд яг миний заасан цэг дээр уначихсан байсан би мотоцикл босгож тавьсан болохоор маш сайн мэдэж байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 44-46 дугаар тал/
*Шинжээч Б.Чулуунбаатарын 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 04 дугаартай:
“...Улсын дугааргүй Даюун маркийн мотоциклын жолооч Сгийн Ба /Ар77121016/ нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11. Тээврийн хэрэгсэл байрлан явах 11.1. Эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл болон 5.10.а, 5.10.б, 5.11.а, 5.11.б тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол жолооч харааны баримжаагаар тухайн зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, хажуугийн аюулгүйн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд тухайн зорчих хэсэг эсрэг хөдөлгөөнтэй бол түүний өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно, 11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно, 11.6. Суурин газрын гаднах замд болон 5.1, 5.5 тэмдэг тавигдсан замд тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр явах бөгөөд баруун гар талын зөвшөөрөгдсөн эгнээ чөлөөтэй байхад (зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд байр эзлэхээс бусад тохиолдолд) түүний зуун гар талын аль ч эгнээгээр явахыг хориглоно. 3.1.А-д Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл (жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй) гэсэн заалт, шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 сарын 04-ний өдрийн шинжээч эмч Б.Отгонжаргалын 54 тоот дүгнэлтээр С.Бын цусанд 07 промилли спиртын зүйл илэрсэн нь мөн дүрмийн 3.7.а-д Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа. мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн заалтуудыг, 24-68 АРЗ улсын дугаартай мустанг-5 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Очирбатын Б /АР03291607/,3.1.А-д Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл (жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй) гэсэн заалт зөрчсөн байх үндэслэлтэй байна. Тус зам тээврийн осол нь Улсын дугааргүй Даюун маркийн мотоциклын жолооч Сгийн Ба /Ар77121016/ нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11. Тээврийн хэрэгсэл байрлан явах 11.1. Эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл болон 5.10.а, 5.10.6, 5.11.а, 5.11.6 тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол жолооч харааны баримжаагаар тухайн зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, хажуугийн аюулгүйн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд тухайн зорчих хэсэг эсрэг хөдөлгөөнтэй бол түүний өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно. 11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно, 11.6. Суурин газрын гаднах замд болон 5.1, 5.5 тэмдэг тавигдсан замд тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр явах бөгөөд баруун гар талын зөвшөөрөгдсөн эгнээ чөлөөтэй байхад (зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд байр эзлэхээс бусад тохиолдолд) түүний зүүн гар талын аль ч эгнээгээр явахыг хориглоно гэсэн заалтууд зөрчсөнөөс гарсан байх үндэслэлтэй байна. Шороон, хуурай, үзэгдэх орчин чөлөөтэй зам байна. 24-68 АРЗ улсын дугаартай мустанг-5 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Очирбатын Б/РД:Ар03291607/ тээврийн хэрэгсэл жолоодох ямар нэг ангиллын үнэмлэхгүй байна, Даюун маркийн мотоциклын жолооч Сгийн Ба /Ар77121016/ нь В ангиллын 891929 тоот дугаарын хүчинтэй үнэмлэхтэй ба мотоцикл жолоодох А ангиллын эрхийн үнэмлэхгүй байна...” гэх дүгнэлт/хх-ийн 79-81 дүгээр тал/
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 сарын 06-ны өдрийн 11964 дугаартай:
“...О.Бгийн биед дух ясны дотор, гадна ялтас, суурь ясны их, бага далавч, хоёр ухархай, хоншоор, зүүн хацрын нум яснуудын нийлмэл хугарал, дагзны дэлбэн, тархины гүүр, уртавтар тархины хатуу хальсан доорх цусан хураа, тархины суурь хэсгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, зүүн шагайн үенд няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлт/хх-ийн 88-90 дүгээр тал/
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 12018 дугаартай:
“...С.Бын биед баруун дунд чөмөгт яс, тойг ясны далд хугарал, гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт/хх-ийн 93-94 дүгээр тал/
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 53 дугаартай:
“...С.Лы гэх цусанд 1.4 промилли спиртийн зүйл илрэв. Энэ согтолтын хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт/хх-ийн 53-54 дүгээр тал/
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 52 дугаартай:
“...О.Бгийн гэх цусанд спиртийн зүйл илрээгүй...” гэх дүгнэлт/хх-ийн 60-61 дүгээр тал/
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 54 дугаартай:
“...С.Бын гэх цусанд 0.7 промилли спиртийн зүйл илрэв. Энэ согтолтын хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт/хх-ийн 67-68 дугаар тал/
* Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын газрын схем зураг, зам тээврийн осол дээр тогтоосон акт, гэрэл зургийн үзүүлэлтүүд/хх-ийн 6-14 дүгээр тал/,
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 100 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд шүүгдэгч С.Бад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар С.Ба нь тухайн ангилалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ Архангай аймгийн Эрдэнэмандал сумын нутаг дэвсгэр Хан-Өндөр багийн Олон овоот гэх газар 2022 оны 07 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө Даюун маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй зам тээврийн хөдөлгөөнд оролцож жолоодох явцдаа, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хохирогч О.Бгийн мотоциклтой мөргөлдөж түүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч С.Ба нь тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Аийн”...Миний хүү О.Бгийн биеийн байдал маш муу байгаа нүүрний яс бүхэлдээ цөмөрчихсөн хагалгаа хийх боломжгүй гэсэн учир нь яс нь маш олон хугарч үүрсэн учир тухайн яснуудыг нь түүх боломжгүй гэсэн мөн ярьж хэлж чадахгүй бөгөөд эмчийн зүгээс манай хүүгийн амьсгалын гуурсийг авч болохгүй гэсэн бөгөөд хэр удаан эмчилгээ хийлгэж байж авах эсэх нь тодорхойгүй ер нь тухайн гуурсийг авахгүй байж ч магадгүй гэсэн тул би уг хэргийг түргэн шуурхай шийдвэрлүүлмээр байна мөн хохирол мөнгөө хурдан барагдуулж авмаар байна манай хүү байнга эмчилгээтэй байгаа тул уг эмчилгээнд нь мөнгө шаардагдаж байгаа...” гэх мэдүүлэг, гэрч Н.Ганболдын”...Тухайн орой 22 цаг өнгөрч байхад мотоциклтой адуунд яваад буцаж явна гээд С.Ба, С.Л хоёр согтуу орж ирээд тамхи татаад, шимийн архинаас хоёулаа уугаад гараад явсан. Тэр хоёр явах үед 22 цаг өнгөрөөд 23 цаг болох гэж байсан. С.Ба нь Лыг бодвол арай илүү согтуу байсан гэхдээ хөл дээр зүгээр явж байсан. Хэн нь жолоо барьж явсан талаар би хараагүй гэртээ амрах гээд хэвтэж байсан...” гэх мэдүүлэг, гэрч П.Сувд-Эрдэнийн”...Маргааш өглөө нь буюу энэ өглөө гэртээ байж байхад 07 цагийн үед гэрт Х.А орж ирээд С.Ба ах мотоциклтой мөргөлдсөн байна машинтай аваад ирлээ гэж хэлсэн тэгээд би гараад харсан чинь О.Б, С.Ба, С.Л нар машинд нь сууж байсан О.Б нь ухаангүй, С.Ба хөл нь өвдөж байна гээд С.Л нь ямар нэгэн зүйл хэлээгүй сууж байсан тэгээд сумын эмнэлэг дээр ирээд оруулсан...” гэх мэдүүлэг, гэрч Н.Гийн”...2022 оны 07 дугаар сарын 31-нд 06 цаг 58 минутад Д.А залгаад О.Б ирсэнгүй яасан юм бол гэж асуухаар хариагүй юм уу гэж хэлээд утсаа салгаад урд орой нь надаас нэгж авсан 95569053 дугаарын утас руу нь залгасан чинь холбогдохгүй байсан. Тэгээд байж байтал 07 цаг 32 минутын үед С.Бын эхнэр над руу залгаад Очирбатын утас байна уу манай нөхөр С.Ба Очирбат ахын хүүхэдтэй мөргөлдөөд эмнэлэг дээр байна гэж хэлсэн тэгээд нөхөр бид хоёр эмнэлэг дээр ирсэн чинь Х.Агийн машинтай эмнэлгийн гадна ирээд зогсож байсан нөхөр буугаад эмнэлгийн хүмүүстэй О.Бг өргөөд оруулсан нүүр нь хавдсан байдалтай цус болсон байсан...” гэх мэдүүлэг, хохирогч О.Бгийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 сарын 06-ны өдрийн 11964 дугаартай, “...С.Бын гэх цусанд 0.7 промилли спиртийн зүйл илрэв. Энэ согтолтын хөнгөн зэрэгт хамаарна...” гэх Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 54 дугаартай дүгнэлт *Шинжээч Б.Чулуунбаатарын 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 04 дугаартай:
“...Улсын дугааргүй Даюун маркийн мотоциклын жолооч Сгийн Ба /Ар77121016/ нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11. Тээврийн хэрэгсэл байрлан явах 11.1. Эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл болон 5.10.а, 5.10.б, 5.11.а, 5.11.б тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол жолооч харааны баримжаагаар тухайн зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, хажуугийн аюулгүйн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд тухайн зорчих хэсэг эсрэг хөдөлгөөнтэй бол түүний өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно, 11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно, 11.6. Суурин газрын гаднах замд болон 5.1, 5.5 тэмдэг тавигдсан замд тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр явах бөгөөд баруун гар талын зөвшөөрөгдсөн эгнээ чөлөөтэй байхад (зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд байр эзлэхээс бусад тохиолдолд) түүний зуун гар талын аль ч эгнээгээр явахыг хориглоно. 3.1.А-д Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл (жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй) гэсэн заалт, шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 сарын 04-ний өдрийн шинжээч эмч Б.Отгонжаргалын 54 тоот дүгнэлтээр С.Бын цусанд 07 промилли спиртын зүйл илэрсэн нь мөн дүрмийн 3.7.а-д Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа. мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Тус зам тээврийн осол нь Улсын дугааргүй Даюун маркийн мотоциклын жолооч Сгийн Ба /Ар77121016/ нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11. Тээврийн хэрэгсэл байрлан явах 11.1. Эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл болон 5.10.а, 5.10.6, 5.11.а, 5.11.6 тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол жолооч харааны баримжаагаар тухайн зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, хажуугийн аюулгүйн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд тухайн зорчих хэсэг эсрэг хөдөлгөөнтэй бол түүний өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно. 11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно, 11.6. Суурин газрын гаднах замд болон 5.1, 5.5 тэмдэг тавигдсан замд тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр явах бөгөөд баруун гар талын зөвшөөрөгдсөн эгнээ чөлөөтэй байхад (зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд байр эзлэхээс бусад тохиолдолд) түүний зүүн гар талын аль ч эгнээгээр явахыг хориглоно гэсэн заалтууд зөрчсөнөөс гарсан байх үндэслэлтэй байна. Даюун маркийн мотоциклын жолооч Сгийн Ба /Ар77121016/ нь В ангиллын 891929 тоот дугаарын хүчинтэй үнэмлэхтэй ба мотоцикл жолоодох А ангиллын эрхийн үнэмлэхгүй байна...” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Бын согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд шүүгдэгч С.Бын А ангилалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхний хуулбарыг нотлох баримтаар гаргаж өгч түүнийг тус ангилалын тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй гэж тайлбарлаж байгааг хүлээн авах боломжгүй байна. Учир нь шинжээчийн 2022 оны 08 сарын 25-ны өдрийн 04 дугаартай дүгнэлтэд шүүгдэгч С.Быг А ангилалын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй талаар дурдаж, уг дүгнэлтэд шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй эсэх талаарх лавлагааг хавсаргасан, уг лавлагаанд шүүгдэгч нь зөвхөн В ангилалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй байх бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн 2007 оны 06 сарын 11 өдөр гэсэн огноо бүхий мотоцикль жолоодох эрхийн үнэмлэхийг хүчинтэй гэж үзэх боломжгүй байна.
Иймд шүүгдэгч С.Быг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч О.Бгийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан, мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор оролцох боломжгүй тул ээж Д.Аийг түүний хууль ёсны төлөөлөгчөөр томилсон байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд оролцож хохирол төлбөрт одоо гарсан зардал болон цаашид хийлгэх эмчилгээний зардал нийт наян найман сая төгрөг нэхэмжлэх талаар тайлбарласан. Түүний хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд гаргаж өгсөн хохирол төлбөртэй хамааралтай баримтуудыг шинжлэн судлаад гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигт хамааралтай нотлох баримтын шаардлага хангасан нийт 33.476.766 төгрөгийн хохирлыг гаргуулах үндэслэлтэй байна гэж дүгнэсэн бөгөөд шүүгдэгч С.Ба нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчид 6.400.000 төгрөгийг хохирол төлбөрт төлсөн талаар шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хэн аль нь маргаагүй. Иймд уг төлсөн хохирлыг хасч шүүгдэгч С.Баас 27.076.766 төгрөгийг гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэв. Харин хохирогчийн ирүүлсэн баримтаас хохирол хор уршигт хамааралгүй нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа 94.367 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогч нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндийг нь удаан хугацаагаар сарниулах хүнд гэмтэл авсан талаар шинжээч дүгнэлтдээ заасан тул гэмт хэргийн улмаас учирсан гэмтэлтэй холбоотой цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч С.Ба нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа, харин тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид хохирол төлбөр төлж туслалцаа үзүүлсэн зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн нөхцөл байдалд тооцон, түүний хувийн байдал буюу уг гэмт хэргийн улмаас өөрөө хүндэвтэр гэмтэл авсан болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдлыг харгалзан хуульд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч С.Бад хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан тул түүнд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолохоор мөн хуульд заасан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн албадлагын арга хэмжээг зөрчсөн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарлан, шүүгдэгчид хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.Ба нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулахаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдан шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Сгийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2/хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1/нэг/ жил 6/зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.
6. Шүүгдэгч С.Бад хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Аийн нэхэмжлэлээс 94.367/ерэн дөрвөн мянга гурван зуун жаран долоо/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч С.Баас 27.076.766/хорин долоон сая далан зургаан мянга долоон зуун жаран зургаа/ төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хан-Өндөр баг, Их хөндий гэх газар оршин суух хаягтай Боржигон овогт Дашзэвэгийн А/РД:АР75071106/-д олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас хохирогчид цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
8. Шүүгдэгч С.Ба нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч С.Бад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР