| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2023/0167/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/168 |
| Огноо | 2023-07-24 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Б.Нямжав |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 2023/ШЦТ/168
2023/ШЦТ/168
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Б.Нямжав
Шүүгдэгч: Б.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Даваа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Утаат овогт Бын Бад холбогдох эрүүгийн 2312000580259 тоот хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 13-ний өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, мужааны ажил хийдэг, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын Г-884 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Утаат овогт Бын Б/РД:НЧ............/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Б.Б нь “2023 оны 02 дугаар сарын 19-ны өдөр 15 цаг 20 минутын орчимд Архангай аймгийн нутаг дэвсгэр, Өндөр-Улаан сумын Донгой багийн Донгойн даваа гэх газар хот хоорондын замд тоёота приус-20 маркийн 64-38 УБР улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4 б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, мөн дүрмийн 12. Тээврийн хэрэгслийн хурд 12.1-т “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрсөний улмаас улмаас зам тээврийн осол гарган Э.Нарантуяагийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, зорчигч Н.Бгийн амь насыг хохироосон гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хэрэг мөн байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь “2023 оны 02 дугаар сарын 19-ны өдөр 15 цаг 20 минутын орчимд Архангай аймгийн нутаг дэвсгэр, Өндөр-Улаан сумын Донгой багийн Донгойн даваа гэх газар хот хоорондын замд тоёота приус-20 маркийн 64-38 УБР улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтуудыг тус тус зөрсөний улмаас улмаас зам тээврийн осол гарч зорчигч Н.Б, Б.Мэ нарын эрүүл мэндэд хөнгөн, Э.Нарантуяагийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учирсан, зорчигч Н.Бгийн амь нас хохирсон гэмт хэрэгт гэм буруутай болох нь хохирогч Э.Нарантуяагийн “...2023 оны 02 дугаар сарын 19-ний өдөр би өөрийн охин Н.Б, түүний нөхөр Б.Б болон манай бага насны нэг хүүхэд Б.Бын бага насны нэг хүүхэд манай төрсөн эгчийн хүү болох Б нарын хамт өөрийн 64-38 УБР улсын дугаартай автомашинаар Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сум руу золголт хийхээр явсан хотоос гарахдаа би өөрөө машинаа жолоодож явсан бөгөөд замдаа Өвөрхангай аймгийн нутагт явж өөрийн хүргэн Б.Бад үрүүлээ шилжүүлсэн юм. Архангай аймгийн Их тамир суманд явж байхдаа би Б.Бад хандаж би машинаа жолоодох уу гэхэд за яахав би хэсэг явж байгаад өгье гэж хэлсэн ингээд машин явж байтал Өндөр-Улаан сумын нутагт явж байтал гэнэт машин замын хажуу руу онхолдож унасан. Нэг мэдэхэд би гадаа хэвтэж байсан ингээд нэг мэдэхэд эмнэлэгт байсан. Би жолоочийн арын суудалд явсан миний хажууд Н.Б миний өвөр дээр миний хүү Мэ, жолоочийн хажууд амь хохирогч өөрийн охин Энх-Учралыг өвөр дээрээ суулгачихсан явсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 126-128 дугаар тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Нарантуяагийн “...Тэр өдөр буюу 2023 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн өглөө Улаанбаатар хотоос 07 цагийн үед гэрээсээ өөрийн төрсөн охин болох Н.Б, хүргэн хүү Б.Б түүний төрсөн охин Б.Энх-Учрал, миний бага хүү Б.Маргад- Эрдэнэ, эгчийн хүү Н.Б нарын хамтаар манай хүний Тоёота приус-20 маркийн 64-38 УБР улсын дугаартай машинтай Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сум руу би өөрийн ээж дээрээ очиж золголт хийхээр 4 том хүн, 2 хүүхэд нийт-6-лаа Би машинаа бариад замд гарцгаасан. Бид хэд явсаар байгаад Өвөрхангайн Хархорингийн наахан манай хүргэн Б.Б бид 2 жолоогоо сольж Б.Б машин бариад цаашаагаа явцгаасан ингэж явсаар Архангай аймгийн Их-Тамир сумын зам дагуу замын хоолны газарт бүгдээрээ бууж хоол унд идчихээд хөдлөхөд би машин барих гэсэн хүргэн Б.Б ээж би нэг хэсэг явъя гэхээр нь за за Завханы Солонготын давааны наана ирээд машин барья даа гээд хүргэн Б.Баар машинаа бариулаад би өөрөө хүү Б.Мийг тэврээд хойно суугаад зүүрмэглэх гээд нэг харсан машин замын алсуур тойрог хэсэгт машин дайвалзаад чигээрээ явах гэснээ замын эсрэг дарах шиг болохоор нь би нүдээ аниад 4 дугуйн дээрээсээ буугаасай гэж бодтол юу болсон мэдэхгүй нэг мэдэхэд машинаас гарчихсан гадаа зүүн хөлийн дунд чөмөг хэсгээр овойсон байсан миний ард талийгаач байсан байхаа Б.Б тэвэрчихсэн "Сэргээрэй" гээд нэрээр нь дуудаад сууж байсан миний хажууд 2 хүүхэд ээж зүгээр үү гэхчихсэн нэг нь уйлчихсан зогсож байсан. Тэгээд замын хажуугаар явж байсан хүмүүс ирээд хүүхдүүдийг ямар ч байсан түрүүлээд эмнэлэг хүргэе гээд аваад явсан араас нь явсан машинтай улсууд Завханы Тосонцэнгэл орно гэсэн байхаа 2 залуу өнгөрдөг бид 2-ыг машиндаа суулгаад Архангай аймгийн Өндөр-Улааны эмнэлэгт хүргэж өгсөн Б.Б бид 2-ыг эхлээд нэг өрөөнд оруулчихаад удалгүй өнгөрдгийг 2 давхарт өөр өрөө рүү аваад явчих шиг болсон. Тэгээд тэр шөнөдөө би эмнэлэг дээр манай төрсөн дүү Э.Нямдорж цаанаас Шинэ-Идэр сумаас ирж надтай хоносон маргааш өглөө нь би охин ухаан оров уу гэхэд амин үзүүлэлт нь муу байна аа та бэлтгэлтэй байгаарай гэж эмч хэлж байсан тэгсэн манай дүү хажууд ирсэн бөөгнөрөөд байсан харин дараа нь манай дүү Э.Нямдорж надад охин чинь өнгөрсөн гэжх элсэн эмч нар нь бол надад хэлээгүй. Тэгээд осол өдрийнхөө маргааш нь Өндөр-Улааны эмнэлгээс аймгийн эмнэлэг рүү авч явсан охины шарилыг манай ах дүү нар аваад явсан. Би аймгийн эмнэлэгт очиж хүүхдүүд биеийн гэмтлийн зургаа авахуулсан байх тэгээд л Архангайн түргэний тэрэг бас нэг өвчтөнтэй байсан манай нөхөр намайг өөрийнхөө хувийн приус машиныхаа хойд суудлыг буулгаж хэвтүүлээд гэмтлийн эмнэлэг рүү дүү Э.Нямдорж бид 3 хот руу явсан гэмтлийн эмнэлэг дээр ирээд манай дүү сахисан би 10 гаруй хоног хэвтэж эмчлүүлээд хагалгаанд 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр орсон. Тэгээд гэмтлийн эмнэлгээс гараад гэрээрээ эмчилгээг одоог хүртэл хийлгэж байгаа сүүлд хөлийн зургаа авахуулахад 80 хувийн бороололтой байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 131-134 дүгээр тал/, иргэний хариуцагч Б.Батчулууны“...Жолоочийн хариуцлагын даатгалтай гэхдээ Б.Бын нэр нь гэрээнд байхгүй байсан. Би энэ машиныг ослын дараа 2023 оны 03 дугаар сарын эхээр Улсын бүртгэлээс хасалт хийлгээд хасуулсан байгаа...” гэх мэдүүлэг/хх-ийн 195 дугаар тал/, Иргэний нэхэмжлэгч Д.Гантуяагийн “...Дээрх хэргийн улмаас амь хохирогч Н.Б нь 16.000 төгрөгийн, хохирогч Э.Нарантуяа нь 2.141.000 төгрөгийн нийт 2.157.000 эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 2.157.000 төгрөгийн зардал гарсан болох нь албан бичиг баримтаар тогтоогдсон байна. Дээрх тусламж үйлчилгээний зардлыг Б.Баас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг/хх-ийн 199 дүгээр тал/, гэрч Н.Бы”...2023 оны 02 сарын 19-ний өдөр Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сум руу өөрийн нагац эгч Нарантуяа түүний хүү Мэ, түүний охин Н.Б, хүргэн ах Бгийн нөхөр Б.Б, түүний охин Энх-Учрал нарын хамт 64-38УБР улсын дугаартай автомашинаар явж байсан бөгөөд Архангай аймгийн Ихтамир сумын төвд зоогийн газар хоол идээд хөдлөөд би унтсан бөгөөд нэг мэдэхэд машин онхолдоод би сэрсэн сэрхэд машин жолоочийн үрүүл талаараа хажуулдсан байдалтай байсан бөгөөд машин дотор жолооч Б бид хоёр байсан бусад хүмүүс машинд байгаагүй машины жолоочийн хаалганы цонхноос бусад бүх шил хагарсан байсан бөгөөд би урд салхины шилээр байдаг цонхоор гарахад амь хохирогч Б машины ертөнцийн зүгээр хойд зүгт ухаангүй байсан ам хамраас нь цус гарсан байдалтай Нарантуяа эгч Б эгчээс ертөнцийн зүгээр баруун хойд зүгт ёолоод хэвтэж байсан Мэ, Энх-Учрал нар Амь хохирогч Б эгчийн ертөнцийн зүгээр чанх баруун талд нь зэргэлдээ зайтай газар суусан уйлж байсан ингээд миний араас Б ах гарч ирээд амь хохирогч Б эгчийг түшээд сууж байтал замаар явж байсан автомашин зогсож бууж ирээд Б эгчийг хараад цус их алдаж байна эмнэлэг хүлээх боломжгүй шууд ойрхон байх сумын эмнэлэг хүргэж өгье гээд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын эмнэлэгт бид нарыг бүгдийг нь хүргэж өгсөн биднийг хүргэж өгсөн автомашины жолоочийг танихгүй машины дугаарыг сандраад харж чадаагүй явуулсан миний бие зүгээр байсан учраас сумын эмнэлгийн автомашинаар буцаад машин онхолдсон газар хүргүүлж очиход цагдаагийн алба хаагч ирсэн байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 31-32 дугаар тал/, гэрч О.Мгийн”...Ухаангүй гар хөлийн үзүүрүүд хөхөрсөн ямар ч амьсгалгүй байсан. Баруун чихнээс цус их гарч байсан бүх амин үзүүлэлтүүд хэмжигдэх боломжгүй ирсэн. Бид ирэх үед нь хүчил төрөгч залгаж сувилагчаар хөлийн судсанд уян зүү тавиулж зүрхэнд массаж хийсэн боловч нас барсан байсан. Адирналин булчинд тарьсан, зүүн шанаанд гүн зүсэгдсэн шархтай ирсэн тул тэр шарханд 2 оёдол тавьсан өөр эмчилгээ хийгээгүй. Зам тээврийн осолд орсон бусад хүмүүст зохих эмчилгээг хийсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 36 дугаар тал/, яллагдагч Б.Бын “...Би 2023 оны 02 дугаар сарын 19-ний өглөө үүрээр Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сум руу очиж золголт хийхээр хадам ээжийн ээж рүү явахаар хадам аав Б.Батчулууны эзэмшлийн тоёота приус-20 маркийн 64-38 УБР улсын дугаартай машиныг Улаанбаатар хотоос гарахдаа хадам ээж Э.Нарантуяа эхэлж бариад манай эхнэр талийгаач Н.Б, манай том охин Б.Энх-Учрал, хадам дүү Н.Б, хадам дүү Б.Мэ бид зургуулаа Улаанбаатар хотоо гараад явцгаасан замдаа явж байгаад Өвөрхангай аймгийн Хар хорин сумын наах нь талд явж байхад нь би хадам ээжийг өглөөнөөс хойш машин барьсан ядарч байгаа байх гэж бодоод ээж би машин барья гэж хэлээд хадам ээж бид хоёр суудлаа солиод би цааш үргэлжлүүлэн машин барьж яваад Архангай аймгийн Их тамир сумын зам дагуу хоолны газрын тэнд зогсож бид хоол цай унд уучихаад гарч ирэхэд хадам ээж би барих уу гэхээр нь за яахав би барья ээж гээд би бодохдоо цаашаагаа солонготын давааны наана ирээд хадам ээжид жолоогоо өгье дөө гэж бодоод би өөрөө жолоогоо бариад цаашаагаа хөдлөөд явсан цааш явж байгаад Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Донгой багийн Донгойн давааны өгсүүр тахир замын хэсэгт замын баруун талаар гөлөөнтэй газар машин эвгүй зүүн тийшээ дарагдсан би рулээ буцааж хариулах гэсэн тэр чигээрээ зүүн тийшээгээ замын эсрэг тал руу гараад машин эхлээд жолооч буюу буруу талын хэсгээрээ хоёр гурав эргэлдээд хажуу жолоочийн талаараа газарт тулаад машин зогссон. Тэгээд машин дотор хүн байхгүй юм шиг байхаар нь эргээд хартал арын суудалд Б ганцаараа бусад хэд маань цонхоороо унасан юм шиг байсан. Би суудлын бүсээ тайлаад урд талын салхины шилээ өшиглөж гараад машинаас гараад баруун талаараа тойроод хартал том охин Б.Энх-Учрал маань уйлаад сууж байсан би охиноо өргөж тэвэрч аваад цаашаа машиныхаа ард тал руу алхахад эхнэр маань нүүр амнаас нь цус гарсан нулимс нь гоожчихсон хажуу талаараа хараад газарт хэвтэж байсан баруун хажуу талд хадам ээж бас баруун талаараа харсан ёоо хөл хөл гээд ёолсон байдалтай зүүн талд хадам дүү Б.Мэ уйлчихсан сууж байсан Тэгээд би эхнэрээ тэврээд уйлаад сэрээрэй яачив гээд байж байхад замын хажуугаар явж байсан 2 машинтай тусдаа хүмүүс машиндаа суулгаад Өндөр-Улаан эмнэлгийн сумын төв рүү би Б.Мэ, Б.Энх-Учрал хоёрыг аваад явсан арын машинд Б, хадам ээж манай хүн тэр гурав суугаад араас эмнэлэг дээр ирцгээсэн. Эмнэлэг дээр очоод нээх удалгүй 30-40 минутын дараа эхнэр маань өнгөрсөн. Замын зах ирмэгээр цастай гөлөөнтэй дотор талаараа хар байсан. Замын хэсэг газраа цастай мөстэй байсан бага зэргийн хүндрэл саад гарч ирж байсан. Би тухайн үед 76-77 км цагийн хурдтай л явсан. Талийгаач жолоочийн хажуу талд урд сууж явсан би Ихтамир дээр хоолонд орчихоод өөрийнхөө бүсийг зүүгээд эхнэрээ бүсээ зүүчих гэхэд ядаргаа ядаргаа гээд байхаар би хол замд явж байж хэрүүл хийгээд явах гээд юм яриагүй. Би сандраад рульээ буцааж хариулаад баруун гар тал руугаа дарахад зүүн талын хоёр дугуй далан руугаа ороод тэр эрчиндээ эргэлдээд явсан. Би 2011 онд Налайхад Ган-Эрдэм жолооны курс төгссөн В, С ангилалтай. Машинд ямар нэгэн асуудал байгаагүй. Машин барихад хүндрэл бэрхшээл гараагүй. Өмнө би энэ машиныг жолоодож 2, 3 жилдээ алдаг оног унаад л явдаг байсан. Би өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ харамсаж байна осол бол санаандгүй үйлдэгдсэн ханиа алдсандаа маш их харамсаж байна. Одоо хоёр хүүхдийнхээ төлөө эөрийн амьдралаа зориулна ийм учраас миний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг/хх-ийн 217-218 дугаар тал/, Архангай аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 58 дугаартай: “...Б.Мийн биед зүүн чихэнд шарх, нүүрэнд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтэл тус бүр нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...”гэх дүгнэлт/хх-ийн 49-50 дугаар тал/, Архангай аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 54 дугаартай: “...Б.Энх-Учралын “Эмчийн онош бүрэн бус тул одоогоор дээрх эмнэлгийн баримтаар дүгнэлт гаргах боломжгүй байна. Цаашид 2, 3-р шатлалын баримт ирвэл нэмэлтээр дүгнэлтийг гаргана” гэх дүгнэлт /хх-58 дугаар тал/, Архангай аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 60 дугаартай: “...Н.Бы биед зүүн талын хуйханд зөөлөн эдийн няцрал, шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 68-69 дүгээр тал/, Архангай аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 02 дугаар сарын 28- ны өдрийн 69 дугаартай: “...Э.Нарантуяагийн биед зүүн дунд чөмөг ясны далд хугарал, баруун чамархайн хуйханд шарх, цээж болон баруун мөр, тохойнд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Зүүн дунд чөмөг ясны далд хугарал гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Баруун чамархай хуйханд шарх, цээж болон баруун мөр, тохойн зөөлөн эдийн няцрал гэмтэл тус бүр нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 -д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь осол болох нэг цаг хугацаанд үүснэ. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт/хх-ийн 76-77 дугаар тал/, Архангай аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 18 дугаартай : “...Амь хохирогч Н.Бгийн биед гавлын суурь ясны хөндлөн хугарал, хамар ясны хугарал, цус хуралт, хуйхан доор цус хуралт. Уушигны эдийн няцрал, хүзүү, сээрний нугалам дагуу зөөлөн эдэд цус хуралт. Баруун хөмсөг, дух, хамар, эрүүнд зулгаралт, зүүн шанаа, хацрыг хамарсан зүсэгдсэн шарх, уруулын дотор салстад язарсан шарх. зүүн эгэмний дээд хэсэгт зураасан зулгаралт, баруун бугалга, шуунд цус хуралт. хүзүүний зүүн хажууд жижиг шарх, баруун ташаа, гуяны урд хэсгийг хамарсан цус хуралт, хоёр гуяны урд доод хэсэгт тэгш хэмт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо болон ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Осол болох нэг цаг хугацаанд үүснэ. Гавлын суурь ясны хөндлөн хугарал, уушигны эдийн няцрал гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.12-д зааснаар амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Хамар ясны хугарал, уруулын дотор салстын язарсан шарх, зүүн шанаа хацрыг хамарсан зүсэгдсэн шарх, нүүрний зулгаралт, цус хуралт, хүзүүний зүүн хажуугийн шарх, хоёр гуяны цус хуралт гэмтэл тус бүр нь 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Амь хохирогч Н.Б нь гавал тархины хүнд гэмтлийн улмаас нас баржээ. Шинжилгээгээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Амь хохирогч Н.Бгийн цусан спиртийн зүйл илрээгүй В(lll)-р бүлгийн цустай байна.” гэх дүгнэлт /хх-ийн 100-104 дүгээр тал/, 2023.03.06-ний өдрийн Шинжээч Б.Отгонжаргалын 18 дугаартай: “...Б.Бын гэх цусанд спиртийн зүйл илрээгүй” гэх дүгнэлт/хх-ийн 86-87 дугаар тал/, Шинжээч Б.Чулуунбаатарын 2023 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн 02 дугаартай: “...438 УБР улсын дугаартай автомашины жолооч Б.Б Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4 б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, мөн дүрмийн 12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна. Тус осол нь 6438 УБР улсын дугаартай автомашины жолооч Б.Бын Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1-т Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна. Зам тээврийн осол гарахад замын орчин байгалийн нөхцөл байдал нөлөөлсөн зүйл илрээгүй. Тус зам нь хатуу хучилттай асфальтан тахир зам байна. Зам тээврийн осол хэргийн газарт тормозны ул мөр илрээгүй байх ба хурдыг тогтоох боломжгүй байна. Б.Б нь В, С ангиллын 912876 тоот жолооны эрхийн хүчинтэй гэх дүгнэлт/хх-ийн 93 дугаар тал/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/хх-ийн 01 дүгээр тал/, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд/хх-ийн 3-11, 22-23 дугаар тал/, Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл/хх-ийн 12-15 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгчийн авто тээврийн хэрэгсэлийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, хүний амь насыг хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Тээврийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Бын авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Бын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчсөн үйлдэл болон уг үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон, гэмт үйлдэл хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой, түүнийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэгт гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчгүй оролцох хүсэлтээ бичгээр илэрхийлсэн, хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон байх бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон хохирогч, иргэний нэхэмжлэгч нар гомдол санал нэхэмжлэх зүйлгүй талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд оролцож гомдол санал нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн, харин иргэний нэхэмжлэгч Д.Гантуяа нь эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан 2.157.000 төгрөгийн зардлыг шүүгдэгч Б.Баас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү гэсэн байх бөгөөд шүүгдэгч гэмт хэргийн улмаас хохирогч нарт үзүүлсэн дээрх эмнэлгийн тусламж үйлчилгээний зардлыг төлөхөө илэрхийлэн шүүх хуралдаанд оролцсон тул шүүгдэгчээс гаргуулан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.Б нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол саналгүй болохоо илэрхийлсэн болно.
Шүүгдэгч Б.Б нь тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдаж анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн байдал, прокурорын санал зэргийг харгалзан, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын арга хэмжээ нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч Б.Б нь эрүүгийн хариуцлагын үр дагаврыг хүлээн зөвшөөрч байх тул прокурорын саналын хүрээнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Б.Бад хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан тул түүнд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолохоор мөн шүүгдэгч нь Улаанбаатар хотод оршин суудаг болох нь түүний мэдүүлэг, Иргэний үнэмлэхийн хуулбар зэргээр тогтоогдож байх тул түүнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулахаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдан шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Утаат овогт Бын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
6. Шүүгдэгч Б.Бад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баас 2.157.000/хоёр сая нэг зуун тавин долоон мянга/ төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч /Д.Гантуяа/ Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн 100900020080 дугаартай дансанд олгосугай.
8. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Бад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР