Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрсүхийн Энхтуяа |
Хэргийн индекс | 182/2019/02637/и |
Дугаар | 51 |
Огноо | 2020-01-07 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 51
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1-д зааснаар хариуцагч В.У, В.Алтай нараас 12,478,239 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хас банк ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 182,813 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4, 158 дугаар зүйлийн 158.1-д зааснаар нэхэмжлэгч Хас банк ХХК-ийн барьцаанд байгаа хариуцагч В.Угийн өмчлөлийн 5,900,000 төгрөгийн үнэлгээ бүхий 35-32 УНА улсын дугаартай Тоёота аллион маркийн, усан цэнхэр өнгийн автомашиныг түүнээс бодитоор гаргуулан авч, худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч Хас банк ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 287,727 /217,527+70,200/ төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч В.У, В.Алтай нараас 284,802 /214,602+70,200/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хас банк ХХК-нд олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.