| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зүмбэрэллхамын Шүрэнчулуун |
| Хэргийн индекс | 169/2022/0022/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/25 |
| Огноо | 2022-02-17 |
| Зүйл хэсэг | 22.4.1., |
| Улсын яллагч | Б.О |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 2022/ШЦТ/25
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Шүрэнчулуун даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат Улсын яллагч ******* Гэрч ******* Шүүгдэгч *******ын өмгөөлөгч ******* Шүүгдэгч*******, *******, ******* нарын өмгөөлөгч *******, ******* Шүүгдэгч *******,*******, *******, ******* нарыг оролцуулан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******од, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******,*******, ******* нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн *******од, *******,*******, ******* нарт холбогдох 2022001420164 тоот хэргийг 2021 оны 12 сарын 31-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн: 1989 оны 01 сарын 10-ны өдөр аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 33 настай, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт аймгийн сумын 1-р баг .... тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, урьд 2020 онд 1 удаа ял шийтгүүлж байсан, овогт РД:/
2. Монгол Улсын иргэн: Би 1980 оны 09 сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 42 настай, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт ........ тоотод улсаас авсан шагналгүй, урьд 2 удаа ял шийтгүүлж байсан, овогт РД:/
3. Монгол Улсын иргэн: Би 1981 оны 09 сарын 08-ны өдөр аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 41 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 3 хүүхдийн хамт ....... тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, урьд 2 удаа ял шийтгүүлж байсан, овогт РД:/
4. Монгол Улсын иргэн: 1980 оны 12 сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 42 настай, дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт ........ тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, урьд 4 удаа ял шийтгүүлж байсан, овогт РД:/
Шүүгдэгч ******* нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ аймаг дахь Цагдаагийн газрын сумын хэсгийн цагдаагаар ажиллаж байх хугацаандаа буюу 2020 оны 01 дүгээр сарын 28-29-ний өдрүүдэд албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байх, гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийхийн тулд тус аймгийн суманд хууль бусаар ашигт малтмал эрэн хайх, олборлох үйл ажиллагаа явуулахаар ирсэн *******, *******,******* нараас 1.350.000 төгрөгийн хахууль авсан, Шүүгдэгч *******, *******,******* нар нь бүлэглэн аймгийн сумын нутаг дэвсгэрт хууль бусаар ашигт малтмал олборлох зорилгоор 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр аймаг дахь Цагдаагийн газрын сумын хэсгийн цагдаа *******ын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан, өөрсдөдөө давуу байдал бий болгохын тулд түүнд 1.350.000 төгрөгийн хахууль өгсөн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд: - Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “2020 онд суманд цагдаагаар ажиллаж байхдаа аас 1.300.000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн үйлдэлдээ харамсаж байна. Албаныхаа чиг үүргийг буруу ашиглаж, буруу үйлдэл гаргасандаа харамсаж байна” гэв. –
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “2020 оны 01 сарын 28-нд үед экологийн дээж үзэхээр хотоос аймгийг зорин гарсан. Тэр үед манай аймаг нөхөрлөл бичил уурхай түлхэцтэй гэж ойлгож байсан. Түүгээр дамжуулаад нөхөрлөл бий болгох зорилготой байсан. Анх үзээд нутгийн айлаас дээж авч болох уу гэж асуухад зөвшөөрөөгүй. Тэгээд сумын буудлаар байж байгаад сумын цагдаа биднийг шалгаад зорилгыг чинь мэдэж байна нутгийн хүмүүс утасдсан гээд бид нартай уулзсан. Дээж авахад болохгүй зүйл байхгүй гээд одоо болоод байгаа зүйлд орооцолдсон” гэв.
- Шүүгдэгч******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “2020 онд би жонш гэж мэдэхгүй. Мягмардорж машинтайгаа хүрээд ир гэхээр нь хаашаа явж байгааг мэдээгүй өглөө хотоос гараад суманд ирсэн. Би жонш гэж мэдэхгүй, хараагүй. цагдаатай уулзсан. Би мөнгө төгрөг өгөөгүй. Өгсөн хүн нь хажууд сууж байна. Би жолоочоор явж байсан.” гэв.
- Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “2020 оны 01 сарын 28-нд хотоос гараад аймгийн суманд очоод маргааш нь жоншны илэрч үзье гээд явсан. Лиценз авч болох болов уу гээд дээж үзэхээр яваад нутгийн 4-5 айлаас дээж авах гэсэн юм гэж асуухад дээж өгөхгүй гэсэн. Тэгээд бид сум ороод орой нь дэлгүүр орох гэж яваад зогсоосон. Юун хүмүүс ямар зорилгоор явж байгааг чинь мэдэж байна гэж шалгаад утсаа өгчих гээд утсыг нь аваад буудалдаа очоод уулзах ажил байна. Жоншны илэрцийг аваад өгөх боломж байна уу? гэхэд өөрийнхөө хэмжээнд судлаад маргааш хариу өгье гэсэн. Маргааш нь уулзаад 1.000.000 төгрөг зээлчих банкны асуудалтай байна боломж байна уу гэхээр нь тэгье гээд гэрч Ганбатаас 1.000.000 төгрөг авч од өгсөн” гэв.
- Гэрч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2020 оны 01 сарын 28-ны өдөр суманд эдгээр хүмүүстэй очсон. *******од *******тай хамт очиж 1.000.000 төгрөг өгөөд явсан. би энэ хүмүүстэй найзууд. Мягмардорж аяга тавимаар байна гэхээр нь би найздаа жуулчилж 10.000.000 төгрөгөөр тавьсан гэв. Эдгээр хүмүүс хөдөө юм үзэж яваад ирье гэхээр нь би Ланд-80 маркийн машинтайгаа явсан. Би ыг өмнө нь 1 удаа харсан гэв. ******* бид 2 очоод сумын даваа шиг сумын цаана 69 машинд очиж юм ярилгүй мөнгө өгөөд буцсан. Би машинаас буугаагүй. Эхлээд 100.000, 150.000, 100.000 төгрөг өгөөд 1.000.000 төгрөг өгсөн гэв.би машинаас буугаагүй..” гэв.
- Гэрч *******ын: “...Тухайн үед буюу суманд явж байхад данс тооцоог би барьж явж байсан. Тэгэхдээ бэлэн мөнгөнүүд Мягмардоржид явж байсан. 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн орой “Цагдаа дуудаад байна. 2-лаа хамт явчхаад ирье гэхээр нь цуг явсан. Явахаасаа өмнө Мягмардоржоос цагдаад өгөх гэж 1 сая төгрөг авсан. бид 2 хамт явсан бөгөөд өөр хүн хамт яваагүй. Ингээд сумын овооны хажууд нөгөө цагдаа нь хүлээж байгаа гэхээр нь очиж уулзсан. Тухайн цагдаа нь 69 машинтай жоохон согтуу явж байсан. Би ямар нэгэн зүйл ярилгүйгээр машин дээр нь очоод боодолтой 1 сая төгрөг өгчхөөд буцаад машиндаа суугаад хөдөлсөн.”, “...Тэр 1 сая төгрөгийг зээлж өгсөн юм уу эсхүл өөр зорилгоор өгсөн эсэхийг мэдэхгүй.” гэх мэдүүлэг /1-р хх-н 155-158/
- Гэрч: “...Эхэндээ тэр цагдаад мөнгө төгрөг өгсөн талаар мэдээгүй. Харин тэр цагдаа бид нарыг хөөсний дараа өөрөө машинд орж ирж суусан чинь “чи өөрөө ор гэж бид нарын ажлыг уячхаад, тэр мөнгө төгрөг буцааж авъя гэхээр мөнгө өгсөн юм байна гэдгийг нь мэдсэн. Ингээд тэр цагдаа аймгийн цагдаагийн газарт хүргэж өгнө гээд аваад явж байсан чинь тэр цагдаа би эхнэр 3 хүүхэдтэй, эхнэр ажилгүй, банкны өртэй хэцүү байна гээ яриад байхаар нь өрөвдөөд сум ороод нөгөө залууг буулгаад боломжтой үед мөнгө өгөөрэй” гэх мэдүүлэг /1-р хх 142-143/
- Гэрч : “...Дараа нь Арсланбаатарын гэрт хоол идэх гэж очоод надад халуун цай надад уу гэж өгөхөөр нь цайгаа хөргөх гээд гэрийнх нь үүдэнд зогсож байтал намайг дуудаад суучих ойрхон явчхаад ирье гэхээр нь барьж байсан цайтайгаа хамт машинд нь суусан. Ингээд морин хөтөл гэдэг газрыг нь даваад очтол ланд 80 маркийн машинтай 2 хүн сууж байх шиг байсан бөгөөд тухайн машины зүүн урд талаас 1 шар царайтай залуу бууж ирээд ын машины хойд талд суусан. Тэр ланд 80 машины дугаарыг санахгүй байна. Машинд суусан залуу од хөдөө явчхаад ирлээ. Хүмүүстэй нь уулзлаа гэсэн зүйл яриад байсан бөгөөд яг юу яриад байгааг нь сайн ойлгоогүй. Тэр машинд суусан залуу од бэлэн мөнгө өгсөн бөгөөд 20.000 төгрөгийн дэвсгэртүүд байсан. Яг хэдэн төгрөг өгсөн гэдгийг нь мэдээгүй. тэр мөнгийг аваад та нар явж бай би араас чинь очиж уулзана гэсэн зүйл ярьсан чинь нөгөө залуу буугаад бид 2 эргээд Арсланбаатарын гэрт очсон” гэх мэдүүлэг /1-р хх-н 147-148/
- Гэрч : “...Тэднийд очсон байхад манай цагдаа Бат-Эрдэнийг дагуулаад явсан. Хаашаа явсныг мэдээгүй. Ингээд тэр айлаасаа хөдлөөд сум руугаа явсан.”, “...Дуудлагаар ирсэн орой дотуур байранд байхад бензиний мөнгө гээд мөнгө өгч байсан. Дараа нь Бат- Эрдэнээс асуусан чинь 60,000 өгрөг өгсөн гэж байсан. Сүүлд ахиж мөнгө өгсөн, бензин хийж өгсөн эсэхийг мэдэхгүй. Сум руугаа хөдлөхийн өмнө цагдаа Бат- Эрдэнээс бензин тосоо хийсэн юм уу гэж асуусан чинь хийсэн гэж байсан. өөр нарийн зүйлийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-н 149-450/
- Гэрч : “...той кобонд камер шүүгээд сууж байтал гаднаас биерхүү дугуй бор царайтай, хээрийн эрээн хувцас өмссөн 1 залуу орж ирээд хэсгийн төлөөлөгч Адъяабатыг асуусан чинь манай төлөөлөгч байхгүй байна. Би сумын цагдаа нь байна гэж хэлсэн чинь, таны ажлыг чинь дуусахаар орж ирж уулзъя гээд гарсан. Ингээд тэр машиныг хаашаа явж байгааг нь шүүж үзтэл шууд Бямба гэх хүний зочид буудал руу явсан. Би камер шүүж үзчихээд гараад гэртээ очиж хувцсаа сольчхоод урагшаа тамгын газар руу очиж шагай тоглох гээд явсан. Кобонд орж ирсэн хүний унаж явсан машин нь хар саарал өнгийн ланд 100 машин байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 151/
- Гэрч: “...30-ны өдөр байгаль орчны байцаагч Тунгалаг над руу залгаад той хамт хүрээд ирээч гэж хэлсэн. Ингээд очсон чинь тамгын дарга Болоржаргал иргэдээс дуудлага ирээд байгаа талаар хэлээд бид 2-г тухайн дуудлагад нь очоод хууль дүрмийг нь танилцуулчхаад ир гэж хэлсэн. Ингээд бид 2 жолооч Эрдэнэтөгсийн хамт дуудлага өгсөн газар нь очоод нөгөө хүмүүстэй уулзах гэсэн боловч машиныхаа гэрлийг унтраагаад зугтаагаад байсан. Тэгсэн 1 нутгийн малчинтай хамт мотоциклтой нөгөө хүмүүсийн араас хөөгөөд гүйцээгүй. Би Эрдэнэтөгс болон 1 малчинтай хамт машиндаа үлдсэн. Удалгүй машины гэрэл өөдөөс гараад ирэхээр нь тосож уулзаад явж байгаа шалтгааныг нь асуусан чинь явах гэж байна гэж хариулсан. Тэгэхээр нь би энэ багийн засаг дарга нь юм аа. Ард иргэдээс ирсэн дуудлагын дагуу шалгаж байна. Энүүгээр хүмүүс газар ухах гээд байна гэсэн дуудлага ирсэн гэсэн чинь “1 нь чи ер нь юу юм гээд бөөнөөрөө машинаас бууж ирээд, танай газрыг чинь ухаж нураагаад буулгаад аваад явах гэж байгаа биш, охин шиг хар лалар вэ гээд дайрахаар нь би тойрч зугтаад машиндаа суугаад хөдөлж зугтаагаад ойрхон айлд тамгын даргатай утсаар ярьчхаад буцаад нөгөө газартаа очтол той хамт явсан залуу нь “цагдааг нөгөө залуучууд аваад явчихлаа...” гэх мэдүүлэг /1- р хх-н 153/ -
Яллагдагч *******од албаны шалгалт хийсэн тухай тэмдэглэл /хх-н 124-125/ - Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-н 124-125/ - Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 80-82/ - Шийтгэх тогтоолын хуулбар /2-р хх-ийн 83-127/ - Хэрэгт авагдсан бусад баримтууд болон шүүдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтуудыг шинжлэн судлав. Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ. Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан баримтуудаар шүүгдэгч ******* нь аймаг дахь Цагдаагийн газрын сумын хэсгийн цагдаагаар ажиллаж байх хугацаандаа буюу 2020 оны 01 дүгээр сарын 28-29-ний өдрүүдэд албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байх, гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийхийн тулд тус аймгийн суманд хууль бусаар ашигт малтмал эрэн хайх, олборлох үйл ажиллагаа явуулахаар ирсэн *******, *******,******* нараас 1.350.000 төгрөгийн хахууль авсан, шүүгдэгч *******, *******,******* нар нь бүлэглэн аймгийн сумын нутаг дэвсгэрт хууль бусаар ашигт малтмал олборлох зорилгоор 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр аймаг дахь Цагдаагийн газрын сумын хэсгийн цагдаа *******ын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан, өөрсдөдөө давуу байдал бий болгохын тулд түүнд 1.350.000 төгрөгийн хахууль өгсөн үйл явдал болсон болох нь тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйл Хахууль авах, мөн хуулийн 22.5 дугаар зүйл Хахууль өгөх гэмт хэргүүд нь гэмт хэргийн улмаас бодит хор уршиг учирсан байхыг шаардахгүйгээр хахуулийг өгснөөр, авснаар төгсдөг онцлогтой юм. Иймд шүүгдэгч *******ыг хахууль авах гэмт хэргийг, шүүгдэгч *******, *******,******* нарыг бүлэглэн өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор хахууль өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх дүгнэлээ. Хяналтын прокуророос шүүгдэгч *******од Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, *******, *******,******* нарт Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн Тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна. Шүүгдэгч нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заажээ. Шүүхээс шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 15000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогт , овогт , овогт нарт тус бүр нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 4500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.500.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нарын орлого олох боломж зэргийг харгалзан шүүгдэгч *******од оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 жил 6 сарын хугацаанд, шүүгдэгч *******, ******* нарт тус бүр оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоолоо. Шүүгдэгч ******* хахууль авах гэмт хэргийг үйлдэж 1.200.000 төгрөгийн орлого олсон байх тул шүүгдэгч *******оос гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD 1 ширхгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч овогт ыг нийтийн албан тушаалтан хахуул өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байх, хийх ёсгүй үйлдлийг хийхийн тулд хахуул авсан гэмт хэргийг, шүүгдэгч овогт , овогт , овогт нарыг бүлэглэн өөрсдөдөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалтны байдалтай нь холбогдуулан хахуул өгсөн гэмт хэргийг үйлдсэн тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар овогт од нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 15000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогт , овогт , овогт нарт тус бүр нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 4500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.500.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийтгэсүгэй.
3. шүүгдэгч*******ад хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 сарын 07- ны өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хүчингүй болгосугай.
4. шүүгдэгч*******ад өмнөх шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 4500 нэгжтэй тэнцэх хэмжээний торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцон 10 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх нийт ялыг 2 жил 1 сарын хугацаагаар тогтоосугай. 5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******ад 2 жил 1 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******од оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 жил 6 сарын хугацаанд, шүүгдэгч *******, ******* нарт тус бүр оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
7. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч*******ад оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялын хугацааг хорих ял эдэлж дууссан өдрөөс, шүүгдэгч *******, *******, ******* нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолсугай.
8. энэ хэргийн улмаас шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******оос 1.200.000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт хураан ирүүлсэн CD 1 ширхгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
11. энэхүү шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол шүүгдэгч шүүгдэгч *******, *******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч*******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
12. Энэхүү шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ З.Ш