Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/224

 

 

 

 

 

 

 

 

 

  2023          5             24                                                     2023/ШЦТ/224

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цогзолмаа,

  Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Наранхүү,

   Шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Их мянган Оюунгэрэлийн Бямбадоржид холбогдох эрүүгийн 2334000000099 дугаартай, 1 хавтаст хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн,  Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эхийн хамт оршин суух, , улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь:

1.Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

2.Сум дундын 23 дугаар шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

3.Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн,

4.Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 5 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сар 10 хоногийн хорих ял дээр өмнөх Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 349 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 7 жил 1 сар 10 хоногийн хорих ялаар тогтоож шийдвэрлэснийг, Өвөрхангай аймгийн Хар хорих сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 203 дугаартай шүүгчийн захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6.2-т зааснаар эдлэх ялаас 2 жилийг өршөөн хасч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт оногдуулснаар 40 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж, тус шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 423 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 5 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай.

 

 Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч О.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

           

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

                                            

            Шүүгдэгч О.Б нь 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 5-р багийн 6-18 тоотод иргэн *******тай маргалдаж, улмаар түүний зүүн гарын шуу хэсэгт архины шилээр зүсэж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон. 

 

Энэ нь эрүүгийн дугаартай хэрэгт авагдсан 

 

 

Хохирогч *******ын өгсөн: “Би тухайн өдөр найз Амраагийн хамт гэртээ байхад 10 цагийн үед таньдаг дүү болох О.Б гаднаас жаахан халамцуу орж ирсэн. Мэнд ус мэдчихээд би уурын зуух руу усанд орчоод буцаад гэртээ ирэхэд Амраа хоол хийгээд Бямбадорж, Дэмэ 2 архи уугаад сууж байсан. Тэгээд би цуг уусан. Дараа нь архи дуусаад ахин архинд явж ирээд хоолоо идэнгээ авсан архиа ууж сууж байхад Бямбадорж Онгоотой маргалдаад болисон. Тэгээд би Бямбадорж руу уурлан гэрт битгий хэрүүл хийгээд хүн амьтантай муудалцаад бай гэж хэлээд жаахан ам зөрсөн. Тэгэхэд нэг мэдэхэд нүд харанхуй оргиод явчихсан. Тэгээд эмнэлэгт ирсэн. Намайг архины шил аваад л цохих шиг болсон. Зүүн гарны шуу хэсэгт нэг удаа цохисон. Тэгээд цус гарсан Онгоо эмнэлэгт хүргэж өгсөн. Зүүн гарны шуундаа хагалгаа хийлгэсэн. Одоо хэвийн байгаа өдөр болгон эмнэлэг дээр очиж боолт хийлгэж байгаа. Зүүн шууны 2 шөрмөс тасарсан гэх гэмтэл учирсан. Надад гомдол санал байхгүй.

Миний зүүн гарын шууны судас, булчин тарсан байсан. Бямбадорж надад 170 000 төгрөг өгсөн. Дахин мөнгө өгсөн зүйл байхгүй. Би бас нэхэмжлээгүй цалин буухаараа надад мөнгө өгнө гэсэн.” гэх мэдүүлэг /хх 21, 23/,

Гэрч Э.Солонгобаатарын өгсөн: “Би 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 15 цагийн орчим Төв Зуунмод сум 5-р баг 6-18 тоотод оршин суух Э найзынхаараа дайраад гарах санаатай ороход Дэмид (дэмэ), Амарсанаа, Энхбат, Бямбадорж нар 1 шил 0.75 литрийн Хараа архи уугаад дуусчихсан сууж байсан. Тэгээд намайг ороод сууж байхад Бямбадорж надад хандан дүү дансанд 20.000 төгрөг шилжүүлсэн хамт дэлгүүр гарчхаад ирье гэсэн. Тэгээд Энхбат, Дэмэ, Бямбадорж бид 4 "Од" дэлгүүрийн АТМ орсон. Амарсанаа ах гэрт хоол хийгээд үлдсэн. Тэгээд 1 шил 0.75 литрийн Хараа архи, 1 ундаатай аваад буцаад Энхбатын гэрт ирсэн. Би гэр лүүгээ харьчхаад буцаад ирэхэд авсан архи нь дундаас арай доогуур болчихсон уугаад сууж байсан. Бямбадорж шоронгийн талаар юм яриад онгироод байхаар нь би зүгээр загнаж хэлсэн "Чи юундаа шорон яриад гайхуулаад байгаа юм" гэж загнасан. Тэгээд Эбас уурлаад хэрэлдээд гэрт үлдсэн. Би 00 орохоор гарсан байх үед Э"Яаая" гэх шиг болсон. Тэгээд ороод харахад гараас нь цус олгойдоод гарч байсан. Амарсанаа ах бид 2 сандраад Энхбатын зааж өгсөн боолтоор гарыг нь боогоод би төрсөн дүү Цогтбаатар луу залгаад хурдан машинаа унаад Энхбатынд хүрээд ир гэж хэлээд эмнэлэгт хүргэсэн.” гэх мэдүүлэг /хх 55-56/,

Гэрч Б.Амарсанаагийн өгсөн: “...хэрэг явдал болсон гэх 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр найз Эбид хоёр гэрт нь байж байхад 10 цагийн үед Бямбадорж хотоос ирлээ гэж орж ирсэн. Тэгээд төд удалгүй Дэмэ (бүтэн нэрийг нь мэдэхгүй) гаднаас орж ирсэн. Тэгсэн хохирогч Эхалуун усанд орно гээд явсан. Яг араас нь мөн удалгүй Сансараа ажлаасаа буугаад ирлээ гээд орж ирээд "Дэмэ ахдаа ганц юм авч өгнө гээд" гэдэснээсээ 0.75 литрийн Хараа нэртэй архи гаргаж ирээд задлаад Сансараа, Бямбадорж, Дэмэ нар ууж байхад Эгаднаас орж ирээд тэр 4 уусан. Тэр эхний архиа ууж дуусгаад Сансараа гэр лүүгээ явсан. Сансарааг явсны дараа удалгүй Онгоо (бүтэн нэрийг нь мэдэхгүй) гаднаас орж ирсэн. Тэгээд Бямбадорж "Би гэр лүүгээ очоод 1 шил архины мөнгө аваад ирье" гэж хэлээд Энхбат, Дэмэ, Онгоо нарын хамт гарсан. Тэр үед би хоол хийгээд ганцаараа үлдсэн. Удалгүй тэр 4 нэг шил 0.75 литрийн Хараа архи аваад орж ирсэн. Тэгээд Энхбат, Дэмэ, Сансараа, Онгоо нар 2 дахь архиа ууж сууж байхад нь би хоолоо аягалж өгсөн. Тэгэхэд Онгоо Бямбадоржид хандан "Залуу хүүхэд байж дандаа шорон ярих юм залуу хүн байж амьдралаа бодооч" гэх байдлаар загнаж байсан. Бямбадорж Онгоогийн өөдөөс мөн хэрэлдэж байхад Онгоо уурлаад идэж байсан хоолоо Бямбадорж руу цацсан. Дэмэ бид 2 Онгоо Бямбадорж хоёрыг муудалцах гээд байхаар нь салгаад тайвшруулаад байж байтал ЭБямбадорж руу хандан "Чи дандаа манайд агсам тавьж байдаг" гэж хэрэлдээд байж байтал Бямбадорж ууж байсан архины шилээр Энхбатын гаран дээр цохисон. Гараас нь цус олгойдон гарахаар нь би авдраас боолт аваад цусыг нь дарж боогоод эмнэлэг рүү аваад гарсан.” гэх мэдүүлэг /хх 58-59/,

Шүүгдэгч О.Бийн өгсөн: “2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Дэмэ ах /Дэмэдбаатар/, онгоо /Солонгобаатар/, Амарсайхан бид нар хараа нэртэй 0,75 граммын хэмжээтэй нэг шил архи Төв аймгийн Зуунмод сумын 5-р багт байдаг Ар урт дэлгүүрээс очиж аваад Төв аймгийн Зуунмод сумын 5-р баг 6-18 тоотод Эахын гэрт ирж архиа уусан. Архи ууж дуусаад дахиад нэг шил хараа нэртэй 0,75 граммын хэмжээтэй архийг Онго ах Эах бид 3 очиж аваад буцаад Эахын гэрт ирээд архиа ууссан. Эбид хоёр маргалдаж байснаа санаж юунаас болж маргалдсанаа санахгүй байна. Нэг мэдэхэд би онгоо ахын машин дотор суучихсан миний гар цус болчихсон байсан би юу болсон юм бэ гэсэн чинь чи Эахын гар луу чи архины шилээр цохисон бид нар эмнэлэгт хүргэж өгөх гэж байна гэж хэлсэн. Тэгээд би цагдаа дээр ирсэн. Би Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор хууль цаазын дэд зөвлөх А.Ариунтуяагийн 2023 оны 3 дугаар сарын 09-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолтой танилцлаа. Би тогтоолыг ойлгосон. Асууж тодруулах зүйл байхгүй би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх 89-90/,

Гэрч Д.Эрдэнэхуягийн өгсөн мэдүүлэг /хх 53/,

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 1044 дугаартай шинжээчийн дүгнэлт: “Хараа бичигтэй архины шилний хүзүү хэсэг дээр цус илэрсэн. Уг цус нь O/I/ бүлгийн харьяалалтай байна.” гэжээ, гэрэл зургийн үзүүлэлт /хх 66-68/,

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 1045 дугаартай шинжээчийн дүгнэлт: “ХГҮ-ээр хураан авсан гэх бентэнд бэхжүүлсэн улаан хүрэн өнгийн зүйл дээр цус илэрсэн. Уг цус нь O/I/ бүлгийн харьяалалтай байна.” гэжээ, гэрэл зургийн үзүүлэлт /хх 74-75/,

Шүүх шинжилгээний Ерөнхий газар Төв аймаг Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 111 дугаартай шинжээчийн дүгнэлт: “1.*******ын биед зүүн шууны булчин, венийн судасны тасралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь өөрийн ир бүхий хурц зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3.Дээрх гэмтэл Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна.” гэх /хх 80-81/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 6-11/, 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр мөрдөгчийн тогтоолоор архины шилний хүзүү хэсэг, үзлэгийн тэмдэглэлд тусган шинжилгээнд зориулж бинтэнд бэхжүүлж авсан 1 ширхэг дээж /хх 14/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 16-18/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

 Шүүгдэгч О.Б архидан согтуурсан үедээ үл ялих зүйлээр шалтаглан хохирогчийн Монгол улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан амьд явах эрхэд зэвсгийн чанартай зүйл болох архины шилээр халдаж хохирогч *******ын зүүн гарны шуу хэсэгт цохисны улмаас булчингууд хөндлөн тасарч булчин завсрах венийн судсууд тасарч эрүүл мэндэд нь зүүн шууны булчин, венийн судасны тасралт бүхий хөнгөн хохирол учруулсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан байна.

 

Хохирогч *******ын эрүүл мэндэд учирсан зүүн шууны булчин, венийн судасны тасралт бүхий хохирол нь шүүгдэгч О.Бийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой дээрх хохирол Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан хөнгөн зэрэгт хамаарч байх тул шүүгдэгчийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан,  

улсын яллагчийн шүүгдэгчийг дээрх зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэн хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч О.Бийн дээрх үйлдэл гэм буруугийн санаатай хэлбэртэй түүнийг өөрийн үйлдэл эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаагүй, түүнийг хүсч үйлдээгүй, хохирол, хор уршигт зориуд хүргээгүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Улсын яллагч шүүгдэгч О.Б-ийг Эрүүгийн хуулийг тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгөөр торгох ял оногдуулж, өмнө шүүгчийн захирамжаар хорих ял эдэлхээс хугацааны өмнө тэнссэн суллагдсан ялыг сэргээж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасны баримтлан 1 жил 6 сар 5 хоногийн хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан 600 000 төгрөгийн торгох ялыг хорих ял шилжүүлэн нийт эдлэх ялыг 1 жил 6 сар 45 хоног хорих ялаар тогтоож, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал,  

            шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс тусгайлан санал гаргаагүй байна.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч О.Б  нь ам бүл 2, эхийн хамт, урьд 4 удаагийн ял шийтгэлтэй тогтоогдсон.

 

Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг харгалзан улсын яллагчийн гэм буруутайд тооцсон зүйл хэсгээр 600  нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг хүлээн авах боломжгүй гэж үзэн түүнд гэм буруутайд тооцсон зүйл хэсгээр 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Ийнхүү шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.

 

Шүүгдэгч О.Б Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 356 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 5 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сар 10 хоногийн хорих ял дээр өмнөх Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 349 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 7 жил 1 сар 10 хоногийн хорих ялаар тогтоож шийдвэрлэснийг,

 Өвөрхангай аймгийн Хар хорих сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 203 дугаартай шүүгчийн захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6.2-т зааснаар эдлэх ялаас 2 жилийг өршөөн хасч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт оногдуулснаар 40 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж тус шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 423 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 5 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан болох нь Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 356 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх 108-111/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 92/, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 87 дугаар шүүгчийн захирамжийн хуулбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч О.Б 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 1 жил 6 сар 5 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллагдсан байхдаа тэнссэн хугацаа дуусаагүй байхдаа буюу 2023 оны 02 дугаар сарын 13-ны хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно." гэж заасан тул,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг баримтлан шүүгдэгч О.Бид энэ тогтоолоор оногдуулсан 240 цагт нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож 30 хоногийн хорих ял дээр өмнөх Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 356 дугаартай шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 5 хоногийн хорих ялыг бүгдийг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 7 сар 5 хоногийн хорих ялаар тогтоож, ялыг түүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.   

 

Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

 

Хохирогч Д.Э нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой баримт шүүхэд гаргаж өгөөгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчээс 170 000 төгрөг авсан цаашид хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэсэн тул шүүгдэгч О.Бийг бусдад төлөх төлбөргүй  гэж үзэв.

 

Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бинтэнд бэхжүүлж авсан дээж 1 ширхэг, архины шилний хагархайг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Төв аймгийн Шүүхийн тамгын газарт даалгаж,

 хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчид хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, цагдан хорьж эдлэх ялыг 2023 оны 5 дугаар сарын 24-ны өдрөөс эхлэн тоолохыг дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч Их мянган Оюунгэрэлийн Бямбадоржийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-г 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх  ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг журамлан шүүгдэгч О.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож 30 хоногийн хорих ял дээр өмнөх Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 356 дугаартай шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар 5 /тав/ хоногийн хорих ялыг бүгдийг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил 7 /долоо/ сар 5 /тав/ хоног хорих ялаар тогтоосугай.    

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-д оногдуулсан 1 жил 7 сар 5 хонгийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.    

 

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бинтэнд бэхжүүлж авсан дээж 1 ширхэг, архины шилний хагархайг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Төв аймгийн Шүүхийн тамгын газарт даалгасугай.

 

6.Эрүүгийн дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.Б нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

  8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн тоолсугай. 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Т.БАТЖАРГАЛ