| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2023/0045/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/48 |
| Огноо | 2023-06-08 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.С |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 2023/ШЦТ/48
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,
Нарийн бичгийн дарга М.Э
Улсын яллагч Б.С
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Э
Шүүгдэгч Ч.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Ч-ын М-д холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Дорноговь аймгийн .:. суманд төрсөн, ... настай, ..., ..., ... боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., Дорноговь аймгийн ... тоотод оршин суух, урьд Дорноговь аймгийн сум дундын нэгдүгээр шүүхийн ... оны ... сарын ...-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1-д зааснаар гэм буруутайд тооцож, өршөөлд хамрагдсан, М овогт Ч-ын М /РД: .../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.Мөнхчулуун нь 2020 оны 05 дугаар сараас 06 сарын хооронд К.Цэрэнноровын эзэмшлийн Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг Дампилийн 14-14-09 тоотод байх ажлын байр луу нууцаар, хууль бусаар нэвтэрч тастагч, гар дрилл, батарейгаар ажилладаг гар дрилл зэргийг хулгайлан авч бусдад 490,000 төгрөгийг хохирол,
2023 оны 04 сарын 07-ны өдрийн 04-05 цагийн хооронд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ... тоотод оршин суух иргэн Х.Д-ы эзэмшлийн байшинд орж, түүний охин Д.М-ыг унтаж байх үед нь орон дээр нь байсан 200,000 төгрөгийн Самсунг галакси нөүт 4 загварын бараан өнгийн, 120,000 төгрөгийн Айфоне 6 загварын гар утаснуудыг нууцаар хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлж 320,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдсон
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ч.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би танил мужаан, гагнуурчин Ц дээр 2021 оны 02 сараас 2021 оны 03 сар хүртэлх хугацаанд ойролцоогоор 20 орчим хоног амаар тохиролцож ажилласан юм. Тухайн үед өдрийн 1 удаагийн хоол, 1 хайрцаг Улааншонхор тамхи өгдөг байсан бөгөөд 20 гаруй хоног ажиллахад мөнгө төгрөг надад юу ч өгөөгүй юм. Ц-оос ажлын хөлс гэх зүйл байна уу, би ажил төрөлд орох санаатай байна гэж хэлсэн чинь удахгүй ажилд орохоор чинь мөнгө өгнө гэж хэлээд намайг загнаж байсан юм. Би Ц-т тамхи тариа, утасны нэгжний мөнгө хэрэгтэй байна гэж удаа дараа хэлсэн боловч одоог хүртэл юу ч өгөөгүй байна. Тэгэхээр нь би 2021 оны 05 сарын эхээр Ц-оос мөнгөө авахаар очсон чинь байхгүй байхаар нь Ц-ын ажлын байр руу очиход хаалга нь цоожтой байсан. Тэгээд би хаалганы цоожийг нь татсан чинь хаалга нь нээгдсэн бөгөөд би дотогшоо нь ороод цахилгаан өрөм болон цахилгаан тасдагч, цахилгаан дрилл байсныг нь аваад явчихсан юм. Би өдөрт Монгол гэрийн төмөр яндан 20 гаруйг хийж гагнадаг байсан бөгөөд миний бодлоор Ц надад ядаж өдрийн 50.000 төгрөг өгөх ёстой байсан. Монгол гэрийн янданг худалдаалж байгаа үнэ нь 45.000 төгрөгөөр худалдаалагддаг. Миний ажлын цалинг өгөхгүй болохоор нь цахилгаан өрөм болон цахилгаан тасдагч, цахилгаан дрилл зэргийг зарж мөнгө болгож авах гэж байсан юм. /хх-ийн 73/
-Би 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өглөөгүүр яг хэдэн цаг болж байсан эсэхийг мэдэхгүй байна "..." дэлгүүрийн гадаа нэг хүнтэй тааралдсан, тэр хүн бас л шартчихсан бололтой явж байсан, тэгээд "ганц юм уух уу? нэмэрлэх юм байна уу?" гэхээр нь "надад 10.000 төгрөг байна" гэж хэлсэн, тэгээд дэлгүүрээс 1 шил архи аваад дэлгүүрийн баруун талд гадаа сууж байгаад уусан, нэрийг нь асуугаагүй архиа уучхаад салсан, маргааш нь буюу 2023 оны 04 дүгээр сарын 07- ны өглөө би Ш ахын гэр лүү явж байсан /хаягийг нь мэдэхгүй байна/ чинь өчигдөр тааралдсан нөгөө хүнтэй дахин гудамжинд тааралдсан, тэгтэл нөгөө залуу 3а чи байж байгаарай би найзтайгаа уулзана" гэж хэлээд шууд байшинтай айл руу орчихлоор нь би үүдэнд нь хүлээгээд зогсож байсан чинь буцаад гарч ирэхдээ 2 ширхэг гар утас бариад гараад ирсэн, хар бараан өнгийн гар утсыг "май үүнийг ав" гэж хэлээд надад өгсөн, өөрөө цагаан өнгийн утсаа буцааж халаасандаа хийгээд бид 2 "..." дэлгүүр лүү хамт яваад нөгөө залуу тэр хавьд утсаа зарсан байх аль нэг дэлгүүрээс архи аваад гараад ирэхлээр нь "..." дэлгүүрийн баруун талд гудамжинд архиа уучхаад би нөгөө залуугаас салаад явчихсан юм. Тэгээд би ... сумын төвийн хэсэг рүү орж ирээд Г-ийн гэрт нь ирээд би Г-д нөгөө гар утсаа гаргаж ирээд "үүнийг зарчих" гэж хэлээд түүнд өгсөн чинь Г гэрээсээ аваад гарсан, би тэр үед нь гэрт нь хэвтэж байсан чинь Г гаднаас "30.000 төгрөгөөр зарчихлаа" гээд 1 шил архитай орж ирсэн, түүнийг нь бид 2 хувааж уучхаад Г-ийн ээжийнх нь гэрт очоод хоол идээд сууж байсан чинь цагдаагийн хүмүүс орж ирээд намайг бариад авсан гэжээ./хх-ийн 160-162/
Шүүгдэгч Ч.М шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгтээ: Ц-ын 3 багажийг буцаан өгсөн. Ц өөрөө уг багажнуудаа авсан гэж байсан. Ажиллуулсан цалингаа өгөхгүй болохоор нь багажийг нь авсан нь үнэн. Замын-Үүдэд Ш хочтой Б ахындаа ирж түүний хамт нэг айлд очиж архи уусан. Тэгээд тэр айлаас гараад явж байгаад нэг доголон хүнтэй таарч түүнтэй хамт архи уусан. Маргааш нь нөгөө хүнтэйгээ дахин таарсан чинь тэр байж бай гэж хэлээд нэг айлд ороод 2 утас аваад гараад ирсэн. Надад нэг хар өнгөтэй утсыг нь өгөөд өөрөө цагаан өнгөтэй утсыг нь аваад зарж архи уусан. Би авсан хар өнгийн утсаа Г өгөөд Д 30,000 төгрөгөөр зараад архи авчирч ууж байгаад цагдаад баригдсан. Тэгээд тэр хар өнгийн утсыг нь зарсан хүнээсээ авч хохирогчид буцаан өгсөн. Хохирлыг нь төлж барагдуулна гэв.
Хохирогч К.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Ч.М нь миний ажилд тусалдаг байсан. Тухайн үед Ч.М нь ямар нэгэн ажил хийдэггүй байсан. .... онд М нь миний гар дрилийг аваад хүнд зарсан байсан. 2020 онд гар дриль алдаж байсан бөгөөд Мөнхчулуун авсан байх гэж бодож байна. Сүүлд 3 багаж алдахад Ч.М нь хүнд зарсан байсан бөгөөд тухайн багажнуудыг худалдаж авсан хүмүүс нь өөр хүмүүст өгч явуулсан байсан гэжээ. /хх-ийн 29-30/
Хохирогч Х.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Самсунг галакси нөүт 4 загварын гар утсаа буцааж авсан байгаа, харин айфоне 6 загварын гар утсаа нөхөн төлүүлж авч чадаагүй байгаа тул үнэлгээний компаниас гаргасан үнэлгээгээр нөхөн төлүүлж авах хүсэлтэй байна. Айфоне 6 загварын гар утсаа нөхөн төлүүлж авмаар байна, шүүх хуралд суух боломжгүй байна гэжээ. /хх-ийн 190-191/
Гэрч Д.Ч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би М гэх хүнийг бол огт танихгүй. 2020 онд юм сар өдрийг нь бол санахгүй байна намайг гэртээ байж байхад өглөөгүүр 08 цагийн үед нэг хүн ирээд надад том дрил 1 ширхэг, жижиг гариндир 1 ширхэг, том гариндир 1 ширхэг 3 хэсэг зүйлсийг 100,000 төгрөгөөр зарах гэхээр нь би авахгүй гэсэн авчих гээд гуйгаад байхаар нь би ямар нэгэн хулгайн эд зүйл биш биз дээ гэж өөрөөс нь асуусан чинь надад ямар нэгэн хулгайн эд зүйл бол биш ээ миний хэрэглэж байсан зүйл юм аа гээд бид хоёр 90,000 төгрөгөөр худалдаж өгөлцөж авалцахаар тохиролцоод би мөнгийг нь өгөөд авсан. Надад миний өөрийн зүйл гэж хэлж зарсан. Багажнуудыг нь юманд боогоод тавьчихсан байсан чинь намайг эзгүй байхад манай эхнэрээс том дрил 1 ширхэг, жижиг гариндир 1 ширхэг том гариндир 1 ширхэг 3 хэсэг зүйлсийг ирж аваад явсан байсан. Би эзэн нь ямар хүн болохыг бол мэдэхгүй байна гэжээ. /хх-ийн 25-26/
Насанд хүрээгүй гэрч Д.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хичээлээ тараад гэртээ 15:00 цагийн үед ирэхэд манай аав Д гэрт нэг танихгүй эрэгтэй хүнтэй жаахан архи уучихсан байсан. Тэгээд би гэр лүгээ ороод цай ундаа уучхаад байж байсан чинь аавыг хөдөө авч явах машин гэрийн гадаа 16:00 цагийн үед ирээд аав нөгөө хүнтэйгээ цуг гарч аав машинд суугаад, нөгөө эрэгтэй хүн өөр тийшээ салаад явсан. Тэгээд би тэр орой хажуу айлын найз болох Н хамт 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өглөөний 04:00 цаг хүртэл гэртээ хичээлээ хийж дуусаад манай найз гэрээсээ хичээлийн хувцсаа манайд оруулж ирээд бид хоёр дүүтэйгээ хамт том өрөөнд унтсан. Унтахдаа би гэрийнхээ хаалгыг түгжихээ мартаад өөрийн Iphone-6 маркийн гар утас болон аавын хөдөө явахдаа үлдээсэн Samsung Galaxy Note-4 маркийн гар утаснуудыг толгой хэсэгт тавиад унтсан. Тэгээд бид хоёр нам унтаад өглөө 08 цаг 10 минутад сэрсэн чинь миний толгой дээр байсан Iphone-6 болон Samsung Galaxy Note-4 маркийн гар утаснууд алга болчихсон байхаар нь би аавд хулгайч орж ирээд гар утаснуудыг хулгайлсан байна гэж хэлсэн. Би нам унтчихсан байсан учир огт мэдээгүй. Би энэ хүнийг танихгүй. Гэхдээ энэ хүн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр намайг хичээлээс тарж ирэхэд манай гэрт байсан хүн мөн байна. Ааваасаа би энэ хүний талаар утсаар асуусан чинь манай аав сайн танихгүй гэж байна лээ. Манай гэрээс 2017 онд Солонгос улсад үйлдвэрлэсэн Samsung Galaxy Note-4 маркийн хар бараан өнгийн гар утас 1 ширхэг, шинэ утас байсан. 2023 оны 03 дугаар сард С-аас 300,000 төгрөгөөр худалдан авч байсан. Мөн Iphone-6 маркийн цагаан саарал өнгийн гар утас 1 ширхэг, эдэлгээний хувьд шинэвтэр утас байсан. 300,000 мянган төгрөгөөр найзаасаа авч байсан. Өөр алдагдсан эд зүйл байхгүй гэжээ. /хх-ийн 112-114/
Гэрч Б.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би Дорноговь аймгийн ... сумын ... тоотод эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр намайг гэртээ байж байхад өдөр 10:00-11:00 цагийн хооронд зүс таних Д гэх залуу манайд хүрч ирээд хар өнгийн Samsung Galaxy Note-4 маркийн гар утас гаргаж ирээд энийг 30,000 /гучин мянга/ төгрөгөөр авчих гэхээр нь би хулгайн юм биш биз дээ гэж асуусан чинь манай хамаатны ахын утас гэхээр нь нэг их юм бодолгүй 30,000 /гучин мянга/ төгрөг гаргаж өгөөд явуулсан. Тэгсэн нөгөө зарсан утас нь хулгайн утас байсныг би сүүлд мэдээд эзэнд өгсөн. Ийм л зүйл болсон. Нэг 30 гаран настай залуутай хамт ирсэн. Би танихгүй юм байна лээ гэжээ. /хх-ийн 120-121/
Гэрч Г.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 11:00 цаг өнгөрч байхад ... төв вокзал дээр Ч.М-тай таарсан. Тухайн үед Ч.М архи үнэртүүлсэн байсан боловч нэг их согтоогүй байсан. Бид хоёр төв талбайгаас захиргааны урд талын амбаарт нэг шил 0,5 литрийн хараа архи хувааж уугаад байж байтал Ч.М нэг хар бараан өнгийн андройд мэдрэгчтэй утас гаргаж ирээд энэ миний утас зараад өгөөч гэхээр нь би тэр гар утсыг аваад мангас А-ийн хүүхэд Н-т 30,000 /гучин мянга/ төгрөгөөр зарсан. Тэр зарсан мөнгөөрөө замдаа архи тамхи ундаа аваад Ч.М бид хоёр манай гэрт үлдэгдлийг нь уусан. Тэгээд нэг их удаагүй байтал цагдаа нар ороод ирсэн. Ийм л зүйл болсон. Тухайн үед Ч.М миний гар утас гэж хэлсэн. Өөрөө бүр тэр гар утсаараа хүн рүү залгаад байсан. Тухайн үед ганцаараа байсан. Хүн амьтантай уулзсан барьсан талаар надад огт хэлээгүй. Би тийм хүн мэдэхгүй, би энэ хаяг дээрээ 5 жил амьдарч байна. Манай тэр хавиар тийм эрэгтэй хүн огт байхгүй. Мөнгөтэй байсан. 20,000 төгрөг гаргаж ирээд бид хоёр архи уусан гэжээ. /хх-ийн 142-144/
Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр гэртээ ганцаараа байж байхад 09:00 цагийн үед Ч.М гаднаас эрүүл орж ирээд бид хоёр хэсэг байж байгаад манай урд талын айл болох Х.Дэ-ы гэрт орсон. Х.Д-ы гэр нь манай гэрээс зүүн урагшаа 100 орчим метрийн урд талд байдаг. Х.Д-ы гэрт ороод Ч.М бид гурав 0,75 литрийн ерөөл архи хувааж уугаад хоол хийж идсэн. Тэгээд би тэр хоёрыг үлдээгээд гэр лүүгээ яваад тэр өдрийнхөө 15:00-16:00 цагийн үед Дорноговь аймгийн ... руу ямаа самнахаар явсан. Намайг гэрт ороод нэг их удаагүй байтал М гаднаас согтуу орж ирээд манай хүүхдэд хөөгдөөд явсан байна лээ. Тэрнээс хойш огт уулзаагүй. Ч.М 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өглөө 05:00 цагийн үед манайд ирээгүй, намайг хөдөө явахыг урьд өдөр нь мэдсэн учир манайх руу ирэх учиргүй, тэгээд ч хүүхдүүд уурлаад байсан. Манайх руу ирсэн гэдэг нь худлаа. Надтай уулзахдаа лав ганцаараа байсан. Манай хавиар хазгар алхдаг хөл муутай 30 орчим насны эрэгтэй хүн мэдэхгүй, би энэ хаяг дээрээ 17 жил амьдарч байна. Манай тэр хавиар тийм эрэгтэй хүн огт байхгүй гэжээ. /хх-ийн 147-148/
Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 01/
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 02, 96/
Хохирогч К.Ц-ын Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 14/
2021 оны 05 сарын 11-ний өдрийн ... дугаартай, 2023 оны 04 сарын 10-ны өдрийн ... дугаартай ...-ийн шинжээчийн дүгнэлтүүд /хх-ийн 36-38, 127-128/
Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68/
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын ...-ний өдрийн тогтоол, ...-ны өдрийн тогтоол /хх-ийн 70-71, 154-156/
Дорноговь аймгийн сум дундын нэгдүгээр шүүхийн ..-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 77-79/
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 84/
Хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 88-89, 192/
Мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай прокурорын ...-ны өдрийн ... дугаартай тогтоол /хх-ийн 95/
Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 91-100/
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 101-104/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Гэм буруугийн хувьд:
Шүүгдэгч Ч.М нь 2020 оны 05 дугаар сараас 06 сарын хооронд К.Ц-ын эзэмшлийн Дорноговь аймгийн ... тоотод байх ажлын байр луу нууцаар, хууль бусаар нэвтэрч тастагч, гар дрилл, батарейгаар ажилладаг гар дрилл зэргийг хулгайлан авч бусдад 490,000 төгрөгийг хохирол,
2023 оны 04 сарын 07-ны өдрийн 04-05 цагийн хооронд Дорноговь аймгийн ... тоотод оршин суух иргэн Х.Д-ы эзэмшлийн байшинд орж, түүний охин Д.М-ыг унтаж байх үед нь орон дээр нь байсан 200,000 төгрөгийн Samsung Galaxy Note-4 загварын бараан өнгийн, 120,000 төгрөгийн Iphone-6 загварын гар утаснуудыг нууцаар хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлж 320,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэг, хохирогч К.Ц, Х..Д, гэрч Д.Ч, насанд хүрээгүй гэрч Д.М, Б.Н-ын “...Дэх залуу манайд хүрч ирээд хар өнгийн Samsung Galaxy Note-4 маркийн гар утас гаргаж ирээд энийг 30,000 /гучин мянга/ төгрөгөөр авчих гэхээр нь би хулгайн юм биш биз дээ гэж асуусан чинь манай хамаатны ахын утас гэхээр нь нэг их юм бодолгүй 30,000 /гучин мянга/ төгрөг гаргаж өгөөд явуулсан.” гэх мэдүүлэг, Г.Г-ийн “...Бид хоёр төв талбайгаас захиргааны урд талын амбаарт нэг шил 0,5 литрийн Хараа архи хувааж уугаад байж байтал Ч.М нэг хар бараан өнгийн андройд мэдрэгчтэй утас гаргаж ирээд энэ миний утас зараад өгөөч гэхээр нь би тэр гар утсыг аваад мангас А-ийн хүүхэд Н-т 30,000 төгрөгөөр зарсан. Тэр зарсан мөнгөөрөө замдаа архи тамхи ундаа аваад Ч.М бид хоёр манай гэрт үлдэгдлийг нь уусан. Тэгээд нэг их удаагүй байтал цагдаа нар ороод ирсэн. Тухайн үед Ч.М миний гар утас гэж хэлсэн. Өөрөө бүр тэр гар утсаараа хүн рүү залгаад байсан. Тухайн үед ганцаараа байсан. Хүн амьтантай уулзсан барьсан талаар надад огт хэлээгүй. Би тийм хүн мэдэхгүй, би энэ хаяг дээрээ 5 жил амьдарч байна. Манай тэр хавиар тийм эрэгтэй хүн огт байхгүй.” гэх мэдүүлэг, Д.Б “...Х.Д-ы гэр нь манай гэрээс зүүн урагшаа 100 орчим метрийн урд талд байдаг. Х.Д-ы гэрт ороод Ч.М бид гурав 0,75 литрийн Ерөөл архи хувааж уугаад хоол хийж идсэн. Тэгээд би тэр хоёрыг үлдээгээд гэр лүүгээ яваад тэр өдрийнхөө 15:00-16:00 цагийн үед Дорноговь аймгийн ... руу ямаа самнахаар явсан. Намайг гэрт ороод нэг их удаагүй байтал М гаднаас согтуу орж ирээд манай хүүхдэд хөөгдөөд явсан байна лээ. ...Надтай уулзахдаа лав ганцаараа байсан. Манай хавиар хазгар алхдаг хөл муутай 30 орчим насны эрэгтэй хүн мэдэхгүй, би энэ хаяг дээрээ 17 жил амьдарч байна. Манай тэр хавиар тийм эрэгтэй хүн огт байхгүй” гэх мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 01/, гэмт хэргийн талаар гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 02, 96/, хохирогч К.Ц-ын Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 14/, ...-ны өдрийн ... дугаартай, ...-ны өдрийн... дугаартай ...-ны шинжээчийн дүгнэлтүүд /хх-ийн 36-38, 127-128/, хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 91-100/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 101-104/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Ч.М-ы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна гэж үзнэ. Шүүгдэгч нь хулгайн үйлдлийг хийхдээ гэм буруугийн санаатай хэлбэрээр өөрөөр хэлбэр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн...” гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ч.М-ыг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирлын хувьд:
Шүүгдэгч Ч.М нь хохирогч Х.Д-нд 200,000 төгрөгийн үнэлгээтэй Samsung Galaxy Note-4 гар утсыг биет байдлаар буцаан өгсөн, харин хохирогч Х.Д-д 120,000 төгрөгийн үнэ бүхий Iphone-6 гар утсаны хохирол болон хохирогч К.Ц 490,000 төгрөгийн үнэлгээ бүхий тастагч, гар дрилл, батарейгаар ажилладаг гар дрилл зэрэг эд зүйлийн хохирлыг төлж барагдуулаагүй нь шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогч нарын мэдүүлэг, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ч.М-аас 490,000 төгрөгийг гаргуулж хохирогч К.Ц, 120,000 төгрөгийг гаргуулж хохирогч Х.Д нарт тус тус олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлагын хувьд:
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.М-ы хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг тал бүрээс нь харгалзан ял шийтгэл оногдуулав.
Шүүгдэгч Ч.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдал болгон авч үзсэн. Шүүгдэгч нь учруулсан хохирлоо төлөхөө илэрхийлсэн боловч хэрхэн яаж төлж барагдуулах талаар нотолсон баримтаа шүүхэд ирүүлээгүй, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж хорих ялыг оногдуулж шийдвэрлэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй бөгөөд шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эд мөрийн баримтаар шүүхэд ирсэн бичлэг бүхий 1 ширхэг СД-ийн хэрэгт хадгалахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Ч.М-ы 2023 оны 04 сарын 21-ний өдрөөс 2023 оны 06 сарын 28-ны өдрийг хүртэл нийт цагдан хоригдсон 68 хоногийн эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ч.М-ы 2020 оны 05 дугаар сараас 06 сарын хоорондох үйлдэл нь 2021 оны 07 сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т зааснаар 2021 оны 06 сарын 24-ний өдрийн 24:00 цагаас өмнө 2015 оны 12 сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн болно. Иймд шүүгдэгч Ч.М-ы 2020 оны 05 дугаар сараас 06 сарын хоорондох үйлдэлд Дорноговь аймгийн прокурорын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т зааснаар өршөөлд хамрагдах үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт Ч-ын М-ыг хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэм хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны 07 сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т зааснаар шүүгдэгч Ч.М-ы 2020 оны 05 дугаар сараас 06 сарын хоорондох үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ч-ын М-ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.М-д оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ч.М-аас 490,000 төгрөгийг гаргуулж хохирогч К.Ц, 120,000 төгрөгийг гаргуулж хохирогч Х.Д нарт тус тус олгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.М-ы цагдан хоригдсон 68 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.1 дүгээр зүйлийн 8.5-д зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 1 ширхэг Сиди дискийг хэрэгт хадгалсугай.
8. Хэрэгт иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.М-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.Б