| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2023/0046Э |
| Дугаар | 2023/ШЦТ/49 |
| Огноо | 2023-06-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.З |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 2023/ШЦТ/49
Хохирогч Б.А, У.Ш
Дорноговь аймгийн ... дахь cум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогтой Б-ын А, Б овогт У-ийн Ш нарт холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ... оны.. . дугаар сарын .-ны өдө..р Дорноговь аймгийн ... төрсөн,. . настай, ..., ..., ... боловсролтой,вагон үзэгч мэргэжилтэй, ... ажилтай, ам бүл ..., аав, ээж..,. эгчийн хамт, Дорноговь аймгийн ... тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, М овгийн Б-ын А /РД: .../,
Шүүгдэгч: Монгол улсын иргэн,.. . оны ... дугаар сарын...-ны өдөр ... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, ... боловсролтой, вагон үзэгч мэргэжилтэй, ... ажилтай, ам бүл..., эхнэрийн хамт Дорноговь аймгийн ... тоотод оршин суух бүртгэлтэй, одоо ... тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б... овгийн У-ийн Ш /РД: .../.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 05 дугаар сарын 01-ний шөнө Дорноговь аймгийн ... баг ... зочид буудлын хойд талын нийтийн байрны 0 тоотод иргэн У.Ш-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний толгойн тус газарт нь модоор цохиж биед хуйханд духны хэсэгт язарсан шарх, духны дунд дээд талд зулгаралт, зүүн гуянд цус хуралт гэмтлүүд бүхий эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан,
Шүүгдэгч У.Ш нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 05 дугаар сарын 01-ний шөнө Дорноговь аймгийн ... баг ... зочид буудлын хойд талын ... тоотод иргэн Б.А-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газарт гараараа цохиж, нүүр, толгой хэсэгт хөлөөрөө дэвсэж хамар ясны хугарал, хамар орчмын зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор талд язарсан шарх, гадна талд зулгаралт, үүдэн 2 шүдний хүзүүвчний хугарал гэмтлүүд бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 05 дугаар сарын 01-ний шөнө Дорноговь аймгийн... баг...зочид буудлын хойд талын нийтийн байрны 0 тоотод иргэн У.Ш-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний толгойн тус газарт нь модоор цохиж биед хуйханд духны хэсэгт язарсан шарх, духны дунд дээд талд зулгаралт, зүүн гуянд цус хуралт гэмтлүүд бүхий эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан,
Шүүгдэгч У.Ш нь иргэн Б.А-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газарт гараараа цохиж, нүүр, толгой хэсэгт хөлөөрөө дэвсэж хамар ясны хугарал, хамар орчмын зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор талд язарсан шарх, гадна талд зулгаралт, үүдэн 2 шүдний хүзүүвчний хугарал гэмтлүүд бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл /х.х-ийн 02/, ...-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /х.х-ийн 3-6/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /х.х-ийн 7-9/, хохирогч Б.А-ийн мэдүүлэг /х.х-ийн 12-13/, хохирогч У.Ш-ын мэдүүлэг /х.х-ийн 16-17/, иргэний нэхэмжлэгч Д.Д-ын мэдүүлэг /х.х-ийн 22-23/, гэрч М.Б-ны мэдүүлэг /х.х-ийн 25-26/, гэрч Н.У-ын мэдүүлэг /х.х-ийн 28/, ...-ны өдрийн эмчийн тэмдэглэл /х.х-ийн 39/, яаралтай тусламжийн тасгийн эмчийн үзлэг /х.х-ийн 40, 44/, Шүүхийн шинжилгээний Ерөнхий газар Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн ...-ны өдрийн ... дугаартай шинжээчийн дүгнэлт /х.х-ийн 41-42/, Шүүхийн шинжилгээний Ерөнхий газар Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн ...-ны өдрийн ... дугаартай шинжээчийн дүгнэлт /х.х-ийн 45-47/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /х.х-ийн 50/, шүүгдэгч Б.А-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /х.х-ийн 60-62/, шүүгдэгч У.Ш-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /х.х-ийн 70-72/, зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч нарын хүлээн зөвшөөрсөн шүүгдэгч тус бүрт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нар нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаварыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Ш, Б.А нарт тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ял оногдуулах зүйтэй гэж шүүх дүгнэв.
Хохирлын хувьд:
Иргэний нэхэмжлэгч Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн нэхэмжилсэн 292,000 төгрөгийг шүүгдэгч М.Ш, 214,000 төгрөгийг шүүгдэгч Б.А 2023 оны 06 сарын 23-ны өдөр төлж барагдуулсан нь Төрийн банкны мөнгөн шилжүүлэг /х.х-ийн 101, 102/-ээр тогтоогдож байна. Хохирогч Б.А, М.Ш нар нь бие биенээсээ хохирол, төлбөр нэхэмжлээгүй болно.
Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хураагдан ирсэн иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 35 см урттай модон, үзүүр хэсгээр гуулиар ороосон саваа 1 ширхэгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 6 дахь хэсэгт зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэхээр шийдвэрлэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч М овогт Б-ын А, Б овогт У-ийн Ш нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ын А, У-ийн Ш нарыг тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А, У.Ш нар нь оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 6, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан 35 см урттай модон, үзүүр хэсгээр гуулиар ороосон саваа 1 ширхэгийг устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.
5. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдан ирсэн иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, тэдгээс гаргуулвал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Ш, Б.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.Б