| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэнгийн Энхбаяр |
| Хэргийн индекс | 181/2019/03344/И |
| Дугаар | 181/ШШ2020/00336 |
| Огноо | 2020-01-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 181/ШШ2020/00336
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Т.Б-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Н Т ХХК -д холбогдох
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 302,800,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэчулуун, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баатарсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баясгалан, хариуцагчийн өмгөөлөгч Д.Төмөрбаатар шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Т.Б нь 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Н Т ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Ундралын хүсэлтийн дагуу 80,500,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 15 хувийн хүүтэйгээр, мөн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 75,000,000 төгрөгийг 4 сарын хугацаатай, сарын 30 хувийн хүүтэйгээр барьцаагүйгээр харилцан тохиролцож зээлдүүлсэн. Зээлийн гэрээний хугацаа өнгөрснөөс хойш үндсэн зээлийн төлбөр болон хүү, гэрээнд заасан алдангиас төлбөр төлөгдөөгүй.
Иймд 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн төлбөрт 80,500,000 төгрөг, зээлийн хүүнд 33,845,000 төгрөг, алдангид 33,005,000 төгрөг, нийт 147,350,000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн төлбөрт 75,000,000 төгрөг, зээлийн хүүнд 63,950,000 төгрөг, алдангид 16,500,000 төгрөг, нийт 155,450,000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү. Нийт 302,800,000 төгрөгийг Н Т ХХК-аас гаргуулж өгнө үү” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь хуульд заасан нөхцөл шаардлагын дагуу байгуулагдсан. Хариуцагч тал нь зээлийн гэрээтэй холбогдуулж маргаагүй. 2019 онд Н Т ХХК нь худалдаа хөгжлийн банкаар 21 удаагийн шилжүүлгээр 441,500,000 төгрөгийг зээлсэн. Хаан банкны 28 удаагийн үйлдлээр 630,700,000 төгрөгийг зээлсэн. Хаан банкны 28 удаагийн гүйлгээнээс 500,000,000 орчим төгрөгийг буцаан өгсөн.
Хариуцагч тал 188,000,000 төгрөгийг төлсөн гэж маргаж байгаа ч энэ мөнгийг төлөөгүй. Хаан банкны 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс хойш 11 удаагийн гүйлгээний баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Хариуцагч тал Худалдаа хөгжлийн банкны 20,000,000 орчим төгрөгийн баримтыг гаргаж өгөөгүй дутуу баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Гүйлгээний баримтууд тодорхойгүй байна. Аливаа зүйл Монгол хэл дээр явж үүнийг нь шүүх нотлох баримтаар үнэлэх ёстой.
Талуудын тооцоо нийлсэн акт болон мессежээр бүх зүйл тодорхой байна. Хариуцагч талын төлсөн гэх 188,000,000 төгрөгийн баримтын утга нь тодорхойгүй байна. Мөнгө өгсөн гэдгээ хариуцагч нотлох ёстой болохоос чиглүүлэх ёсгүй.
Хүү буулгах хүсэлтийг өмнөх шүүх хурал дээр хариуцагч тал хэлж байсан. Бид ББСБ-ын жишиг хүүг харсан. Банкнаас дундаж үнэлгээг гаргаж өгдөг. Шүүх энэ практикийн дагуу явах ёстой. Харин сонинд бичсэн зүйлээр явах ёсгүй.
Хариуцагч нь зээлийн гэрээ болон тооцоо нийлсэн актыг хүлээн зөвшөөрдөг. Мөн мессежээр мөнгөө өгөхийг илэрхийлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Н Т ХХК нь 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр, 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр гэрээ байгуулж мөнгө авснаа хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ Н Т ХХК нь гэрээнийхээ үүргийг биелүүлсэн. Гэрээ байгуулснаас хойш нийт 15 удаагийн үйлдлээр 188,765,000 төгрөгийг төлсөн. Энэ талаарх баримт хэрэгт авагдсан байгаа. Иймд хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хүү нь ББСБ болон банктай жишиж үзэхэд хэт өндөр байна. Ийм учраас шүүх Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т заасны дагуу зээлийн хүүг багасгаж өгнө үү.
Н Т ХХК нь 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр болон 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн төлбөрийг гэрээнд заасны дагуу төлсөн. Энэ нь 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн хооронд нийт 15 удаагийн гүйлгээ хийсэн. Ингэхдээ гүйлгээний утганд гэрээний он, сар, өдрийг тодорхой дурьдаж өгсөн.
Талуудын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн хооронд зээлийн асуудал явагдсан байна. Үүнээс 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр болон 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээ бичгээр хийгдсэн. Бусад гэрээ нь бичгээр хийгдсэн зүйл байхгүй. Бичгээр хийсэн гэрээ байхгүй гэдэг нь нэхэмжлэгч талын гаргаж өгсөн баримтаар тодорхой харагдаж байна.
Нэхэмжлэгч нь 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр болон 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээтэй холбоотой төлбөр төлөгдөөгүй, бусад нь төлөгдсөн гэж тайлбарлаж байна. 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн хооронд 135,000,000 төгрөг төлөгдсөн. Хамгийн сүүлд 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 06 дугаар сарын 17-ны өдрийн хооронд төлсөн мөнгийг өмнөх зээлд тооцож авсан байна. Т.Ундрал нь зээл хийхдээ 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр болон 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр гэж тодотгож хийсэн.
Нэхэмжлэгч нь нотлох баримт цуглуулах, гаргаж өгөх, түүнийгээ нотлох үүрэгтэй. Энэ үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэж байна. 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн хооронд төлсөн 188,765,000 төгрөгийг өмнөх зээлд авсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү? Манайх нийт 20 хоногийн хугацаанд 2 зээлийн гэрээний төлбөрийг бүрэн төлж дуусгасан. Иймээс нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлгүй байна” гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Т.Б нь хариуцагч Н Т ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 302,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч нь зээлийн гэрээний үүргийг бүрэн төлж барагдуулсан тул одоо төлөх төлбөргүй, зээлийн хүү хэт өндөр тул төлөх боломжгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Талуудын хооронд 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр “Зээлийн гэрээ” байгуулагдаж, уг гэрээний дагуу 80,500,000 төгрөгийг өдрийн 0,5 хувийн хүүтэйгээр 3 сарын хугацаатайгаар, 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу 75,000,000 төгрөгийг өдрийн 1 хувийн хүүтэйгээр 4 сарын хугацаатайгаар зээлийн гэрээ байгуулахаар тохиролцсон байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн ба нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг хариуцагч Н Т ХХК-иас шаардах эрхтэй.
Хариуцагч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Гэрээ байгуулснаас хойш нийт 15 удаагийн үйлдлээр 188,765,000 төгрөгийг төлсөн. Одоо төлөх төлбөргүй” гэж маргасан.
Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулсан хугацааны өмнө нь болон дараа нь зээлийн харилцаа үүссэн байсан бөгөөд 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд Хаан банкны харилцах дансаар Т.Б гаас 29,000,000 төгрөг Н Т ХХК-ийн дансанд шилжсэн, Н Т ХХК-иас 63,115,000 төгрөгийг Т.Б гийн дансанд шилжүүлсэн, мөн Худалдаа, хөгжлийн банк ХХК-ийн харилцах дансаар уг хугацаанд Т.Б гаас 318,000,000 төгрөг шилжиж, Н Т ХХК-иас 138,050,000 төгрөг тус тус шилжүүлсэн болох нь баримтаар нотлогдож байна.
Түүнчлэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Т.Б гаас 2019 онд Н Т ХХК нь Худалдаа хөгжлийн банкаар 21 удаагийн шилжүүлгээр 441,500,000 төгрөгийг зээлсэн. Хаан банкны 28 удаагийн үйлдлээр 630,700,000 төгрөгийг зээлсэн. Хаан банкны 28 удаагийн гүйлгээнээс 500,000,000 орчим төгрөгийг буцаан” гэж тайлбарлах бөгөөд уг тайлбар нь баримтаар тогтоогдож байна. /талууд маргаагүй болно/
Нэхэмжлэгч Т.Б гаас 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Н Т ХХК-ийн дансанд нийт 100,000,000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 110,000,000 төгрөг тус тус шилжиж орсон ба Н Т ХХК-ийн шилжүүлгийн мэдэгдлийн доод хэсэгт “хаалт, 5 сарын 20, 27 ” гэх бичилт хийсэн баримтыг уг өдрийн зээлийн гэрээний төлөлт гэж үзэв.
Шүүх 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэгч Т.Б гийн Iphone 8 загварын гар утсанд үзлэг хийхэд 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр “Төмөртогоо Ундрал”-тай харилцсан захианд “...Бүгдийг нь төлсөн гэж юу яриад байгаа вэ, ... хүүгээ ярилцмаар байна гэж анхны хурал дээр би өөрөө шүүгчид хэлсэн, бухимдаад яахав. Зээлээ төлнө. Хүүгээ л ярилцах д гэсэн. Танай өмгөөлөгчид бас тэр санаагаа хэлсэн.” гэх утга бүхий захианаас дүгнэж үзэхэд 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээ, 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний үлдэгдэл төлбөртэй, хариуцагчийн төлөөлөгчийн зээлийг бүрэн төлж барагдуулсан гэх тайлбарыг үгүйсгэж байна.
Уг шилжүүлгийн баримтаар 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 16,315,000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 51,000,000 төгрөг төлсөн бөгөөд уг төлсөн төлбөрийг мөн өдрүүдэд Т.Б гаас шилжүүлсэн мөнгөнөөс хасаж тооцоход 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн үлдэгдэл 16,315,000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн үлдэгдэл 59,000,000 төгрөг байна.
Иймд 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн төлбөрөөс 59,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй, 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн төлбөр 80,500,000 төгрөг гэж үзэв.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д “Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно.”, 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний 3.1.2-д “...Зээлийн хүү нь өдрийн 1 хувь /нэг сарын 30 хувь/”, 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээний 3.1.2-д “...Зээлийн хүү нь өдрийн 0,5 хувь /нэг сарын 15 хувь/” гэж тус тус заажээ.
Талууд зээлийн гэрээний хүүгийн хэмжээг харилцан тохиролцох эрхтэй боловч зээлийн гэрээний хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-д зааснаар багасгах хуулийн зохицуулалттай.
Хариуцагч талаас гаргасан хэрэглээний зээлийн хүүгийн баримттай харьцуулахад талуудын хоорондын зээлийн гэрээний хүү зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон байх тул зээлийн гэрээний хүүг багасгаж, нэг сарын 5 хувиар тооцох нь зүйтэй гэж үзэв.
2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Зээлийн гэрээний хүү 12,075,000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний хүү 11,800,000 төгрөгийн хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлин 232.3-д “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ.”, талуудын хооронд байгуулсан гэрээний 3.1.3-д “...0,5 хувийн алданаги төлнө” гэж заасан ба 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Зээлийн гэрээний алдангид 33,845,000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний алдангид 16,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзэв.
Иймд хариуцагч Н Т ХХК-иас 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 125,500,000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 87,300,000 төгрөг, нийт 212,800,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, үлдэх 90,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР