| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2023/0057/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/57 |
| Огноо | 2023-07-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.З |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 2023/ШЦТ/57
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,
Нарийн бичгийн дарга М.Э
Улсын яллагч Д.З
Шүүгдэгч Т.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Т-ын Т-д холбогдох эрүүгийн эрүүгийн .... тоот хэргийг ....-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны.. . дүгээр сарын .-ны өдө..р Дорноговь аймгийн ... суманд төрсөн, ... настай,., эрэгтэй, . боловсролтой, ... мэргэжилтэй, .... оператор ажилтай, ам бүл ., эцэг, ..эхийн хамт Дорноговь аймгийн .... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, М овогт Тү-ын Т- /РД: .../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Дорноговь аймгийн ... баг, 130 дугаар байрны гадна талд М.М-тай маргалдаж, улмаар нүүрний зүүн шанаа тус газарт гараараа 2 удаа цохиж, хуйханд ар хэсэгт шарх, зүүн эрүү хэсгээр цус хуралт, зүүн эрүү шанаагаар зөөлөн эдийн няцрал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр манай найз О-ий төрсөн өдөр гээд М, О бид 4 Дорноговь аймгийн ... багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "..." нэртэй бааранд 22 цагийн орчимд орсон. Бид 4 бааранд нэг хүний 2 ширхэг лааз пиво уусан. 23 цаг 40 минутын орчимд бид нар баарнаас гараад М-ын амьдардаг ... багийн нутаг дэвсгэрт байрлах 130 дугаар байрны зоорийн давхрын 7 тоотод ирсэн. Тэгээд бид нар О-ий өдөр авсан байсан 15 лааз пиво гаргаж ирээд юм ярьж сууж байгаад пиво ууж дуусаад унтаж амрах гэсэн чинь хажуу талын 8 тоот байранд хүмүүс шуугилдаад байхаар нь О гэрээс чимээгүй байх талаар хэлэхээр гарсан. О буцаж гэрт орж ирээд надтай өмнө үерхэж байсан охин хажуу талын 8 дугаартай байранд хүмүүстэй байна гэж хэлсэн. Тэгээд О бид хоёр цуг гараад О 8 тоот байрны хаалгыг тогшоод надтай үерхэж байсан А гэх охиныг гаргаж ирээд бид хоёр уулзаад юу хийж явж байгаа талаар асуухад найз нартайгаа хамт явж байна гэж хэлсэн. Тэгээд А 8 тоот руу ороод О бид хоёр гэр лүүгээ ороод удахгүй тамхи татах гээд гэрээс гарсан чинь байрны коридор хэсгийн шатан дээр А нэг залуутай хамт тамхи татаад зогсож байсан, мөн гадна талд нэг залуу зогсож байсан. Би үүдний гадна тамхи татаад зогсож байсан залуутай А-ийн талаар ярихад коридорт байсан залуу олон юм яриад, томорч байгаад хойшоо гүйгээд явахаар нь М бид хоёр хойноос нь хөөж байгаад "...." буудлын хажууд М нөгөө залууг барьж аваад ганц нэг удаа алгадсан. Энэ үед хүмүүс гудамжинд байсан тул бид хоёр буцаад ирсэн. Тэгээд би буцаад байрны урд талд ирэхэд О нэг өндөр залуутай юм яриад зогсож байсан ба би тэр залуутай А болон тэр хамт байсан залуу чинь яагаад зугтаагаад яагаад томроод байгаа юм бэ гэж хэлээд энэ асуудлаас болж бид хоёрын дунд хэрүүл маргаан гарч О бид хоёрыг боль гэж хэлсэн. Энэ үед О ирээд О яваад өгсөн. Тэгээд би нөгөө өндөр залуугийн зүүн талын шанаа хэсэг рүү баруун талын гараараа 2 удаа цохисон чинь байрны урд талд байрлах шар өнгийн трубаны хажуу талын газар дээшээ хараад унаад өгсөн. О намайг боль гэж хэлээд хориглоод зогсож байхад О хажууд ирээд О бид хоёр байр луу орсон. Тэгээд хэсэг байж байгаад би гэртээ ирж амарсан гэжээ. /хх-ийн 46-47/
Шүүгдэгч Т.Т шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгтээ: Мэдүүлэг хэрэгт байгаа тул нэмж ярих зүйл байхгүй гэв.
Хохирогч М.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 23 цаг 50 минутын орчимд би "..." нэртэй зочид буудлын замын зүүн талд байрлах эмийн сангийн хажуу талын дэлгүүр орж 3 ширхэг лаазтай пиво худалдаж аваад гараад гэр лүүгээ явж байхад хамт ажилладаг Т болон хамт явж байсан 2 эмэгтэй хүнтэй таарсан. Т бид хоёр ярьж байгаад Т-ын гэрт очихоор болоод замдаа Т бид нар миний орсон дэлгүүр лүү орж тэд нар 6 ширхэг лаазтай пиво худалдаж аваад Т-ын амьдардаг .... багийн нутаг дэвсгэрт байрлах 130 дугаар байрны зоорийн давхрын 08 тоот байранд ирсэн. Тэгээд бид нар дэлгүүрээс авсан пивонуудаа уугаад сууж байхад Т-ын хажуу талын байр буюу 7 тоотод хүмүүс байх шиг байсан. Бид нарын сууж байхад 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 04 дүгээр сарын 15-ны шилжих шөнө 02 цаг 10 минутын орчимд Т-ын гэрийн хаалгыг нэг хүн тогшоод Т гэрийн хаалга нээж өгөөд хамт сууж байсан эмэгтэй хүний нэгийг нь дуудаад нөгөө эмэгтэй буюу улаан өнгийн үстэй эмэгтэй гараад уулзчихаад удахгүй буцаад ороод ирсэн. Мөн хэсэг хугацааны дараа дахин гэрийн хаалга тогшихоор нь би хаалга нээж өгөхөд нэг жижиг биетэй залуу нөгөө эмэгтэйг дуудаад нөгөө гарсан эмэгтэй дахин гарч уулзчихаад буцаад орж ирсэн. Т, улаан үстэй эмэгтэй бид гурав тамхи татах гээд гэрээс гарч Т нөгөө эмэгтэй хоёр байрны дотор талын коридорын шатан дээр тамхи татаад, би гадаа үүдний хэсэгт тамхи татахад гадаа туранхайдуу өндөр залуу тамхи татаж байгаад зөрөөд байр луу ороход шатан дээр зогсож байсан Т-ыг мөрлөөд цаашаа явах үед улаан өнгийн үстэй эмэгтэй тэр залууд хандаж яагаад байгаа юм бэ зүгээр байгаарай гэж хэлсэн. Удалгүй Т-ын хажуу талын 7 тоотоос 4-5 залуу гарч ирээд надтай хоёр залуу нь юм ярих гээд буюу байрны урд тал руу дагуулж яваад би нэг махлаг залуутай нь байрны урд талд очоод юм ярихад Т-той тамхи татаад зогсож байсан улаан үстэй эмэгтэй хүний талаар юм ярилцаж, байхад энэ улаан үстэй эмэгтэй надтай уулзаж байгаа залуугийн найзынх нь эхнэр байсан гэх шиг зүйл яриад байсан. Энэ үед нэг танихгүй залуу бид хоёр хажуу ирээд надаас нөгөө эмэгтэй хүнтэй ямар харилцаа холбоотой талаар асуухаар нь би наад эмэгтэйг чинь танихгуй манай хамт ажилладаг залуу Т-ын найз юм шиг байнлээ гэж хэлэхэд над руу учир зүггүй дайраад байсан. Энэ үед надтай өмнө юм яриад зогсож байсан залуу тэр залууг боль гэж хэлээд мөн тамхи татахад гадаа тамхи татаад зогсож байсан залуу ирээд бас бид хоёрыг хэрүүл маргаан хийгээд яах вэ боль гэж хэлээд тэр хоёр залуу буцаад яваад өгсөн. Би нөгөө над руу дайраад байсан залуутай үлдэхэд нөгөө залуу гараараа миний зүүн талын шанаа хэсэг рүү нэг удаа цохиод би газар шороон дээр унаад өгсөн. Би газар унаад хөл дээрээ босох гэсэн чинь босож чадахгүй байхад надтай өмнө юм ярьсан махлаг залуу хажууд ирээд миний толгойноос цус гарсан байна гэж хэлсэн. Намайг цохисон залуу байхгүй байсан. Тэгээд би Т-ын гэрт орж толгойгоо угаахад толгойноос цус гарч байсан. Тэгээд би Т-ын нөгөө хоёр эмэгтэй хүний хамт эмнэлэг руу явсан. Миний зүүн талын шанаа хэсэг рүү нөгөө над руу учир зүггүй дайраад байсан залуу гараараа цохиод би газар унаад өгсөн. Толгойн зулайн хэсэг руу ямар зүйлээр цохисон талаар мэдэхгүй байна гэжээ. /хх-ийн 11-12/
Иргэний нэхэмжлэгч Д.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн гэмт хэргийн улмаас иргэн М.М нь Дорноговь аймгийн ... сумын Нэгдсэн эмнэлгээс тусламж үйлчилгээ авч эрүүл мэндийн даатгалын сангаас 1,367,900 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг Т.Т-ээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү гэжээ. /хх-ийн 17-18/
Гэрч А.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр О-ий төрсөн өдөр гээд 22 цагийн орчимд бааранд орсон. Бид 4 бааранд нэг хүний 2 ширхэг лааз пиво уусан. 23 цаг 40 цагийн үед баарнаас гараад бид нар түр хугацаанд амьдарч байгаа 130 дугаар байрны зоорийн давхрын 7 тоотод ирсэн. Тэгээд бид нар манай гэрт ирээд авсан байсан 15 лааз пиво гаргаж нөгөө хэд юм ярьж ууж дуусгасан байх. О орой ажлаас буусан тул нойр нь хүрээд хэсэг унтаад өгсөн. Хажуу талын 8 тоот байранд хүмүүс шуугилдаад байхаар нь О гэрээс гарч яваад буцаад ороод ирсэн. О, Т нар гэрээс гарч яваад удахгүй буцаад ороод ирсэн. Тэгээд бид нар тамхи татах гээд гэрээс гарсан чинь байрны коридор хэсгийн шатан дээр А эмэгтэй нэг залуутай хамт тамхи татаад зогсож байсан ба энэ залуу хэд хоногийн өмнө Б нэртэй баарны гадна Т найз охин буюу А-г авах гээд очиход энэ залуу бид хоёрыг А-д хандаж наад хөгшин ах нараар яах гээд байгаа юм бэ гэж хэлж байсан. Тэгээд бид хоёр А-г хүргэж өгсөн байдаг юм. Тэгээд Т бид хоёр энэ залуу буюу Т-той хэрүүл маргаан гарахаар болоод гадаа Т-ыг би нэг удаа баруун талын гараар алгадаад авсан чинь хойшоо гүйгээд яваад өгөхөөр нь би араас нь гүйгээд миний араас Т гүйгээд би ... буудлын хажуу талд гүйцээд очсон чинь эргэж хараад миний нүүр хэсэг рүү цохиод авахаар нь би тэвэрч аваад тэнд байсан машин руу шахсан чинь хэдэн хүмүүс гараад ирсэн чинь Т ахаа гэж хэлээд нөгөө хүмүүс рүү очсон. Тэгээд Т, О бид нар буцаад ирсэн. Би шууд гэр лүүгээ орсон. Бид нарын дунд Т-ий найз охин гэх А 8 тоотод амьдардаг залуу буюу Т-той хамт явж таараад, мөн өмнө Т гэх залуу бид хоёрыг хөгшин ах нараар яах гэж байгаа юм бэ гэж хэлж байсан. Т гэх залууг гадна нэг удаа алгадсан гэжээ. /хх-ийн 22-23/
Гэрч Б.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр О ахын төрсөн өдөр болоод М, Түмэн-Эрдэнэ нарын хамт бид 4 ... багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "..." нэртэй бааранд 22 цагийн орчимд орсон. Бид 4 бааранд нэг хүний 2 ширхэг лааз пиво уусан. 23 цаг 40 минутын орчимд бид нар баарнаас гараад М-ын амьдардаг ... багийн нутаг дэвсгэрт байрлах 130 дугаар байрны зоорийн давхрын 7 тоотод ирсэн. Тэгээд бид нар О ахын өдөр авсан байсан 15 лааз пиво гаргаж ирээд юм ярьж сууж байгаад пиво ууж дуусаад унтаж амрах гэсэн чинь хажуу талын 8 тоот байранд хүмүүс шуугилдаад байхаар нь О ах гэрээс гарч яваад буцаад ороод ирсэн. О, Т ах нар гэрээс гарч яваад удахгүй буцаад ороод ирсэн. Би зөрөөд гараад гадаа гарч тамхи татчихаад ороход байрны коридор хэсгийн шатан дээр А эмэгтэй нэг залуутай хамт тамхи татаад зогсож байсан ба шатаар доошоо буухдаа А-тай хамт зогсож байсан залууг мөрлөөд буусан чинь А гэх эмэгтэй намайг халтар бацаан минь гэж хэлсэн. Намайг гэр лүү ороход ах нар тамхи татна гээд зөрөөд гараад би бас цуг гарсан. Бид нар гадаа гарч ирэхэд гадаа тамхи татаад зогсож байсан залуутай Т 8 тоот байрнаас гарч ирсэн А-гийн талаар яриад хоорондоо хэрүүл маргаан хийгээд байх шиг байсан. Энэ үед коридорт зогсож байсан залуу гарч ирээд чанга чанга яриад М ахтай бас муудалцаад байх шиг байсан. Би Т ахыг ямар нэг зодоон цохион хийж магадаггүй гээд холдуулаад О ах нөгөө 8 тоотоос гар ирсэн өндөр залуутай юм яриад байрны урд тал руу яваад өгсөн. Энэ үед 8 тоот байрнаас гарч ирсэн жижиг биетэй залууг М, Т нар хойшоо хөөгөөд гүйгээд явахаар нь би араас нь гүйсэн чинь ... буудлын хажуу талд хүмүүсийн хажуу талд нөгөө залуу очоод зогссон байхаар нь би М, Т ах хоёрыг дагуулаад буцаад ирсэн. Тэгээд Т ах байрны урд талд очоод О ахтай хамт зогсож байсан залуутай хэрүүл маргаан хийгээд байх шиг байхаар нь очтол хэрүүл хийж байсан. О надтай зөрөөд явах хооронд Т ах нөгөө залууг баруун талын гараараа зүүн талын шанаа хэсэг рүү нь 2 удаа цохиод авсан чинь газар дээшээ хараад ухаан алдаад унаад өгсөн. Энэ үед О ах ирээд би Т ахыг хойшоо явсан. Тэгээд бид нар гэртээ одоо унтаж амарсан гэжээ. /хх-ийн 25-26/
Гэрч О.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: ...Би гэртээ ороод Т-д хандаж танай найз охин байсан А хажуу талын байранд хүмүүстэй байна гэж хэлсэн, тэгсэн чинь А-тай уулзахаар болоод бид хоёр гэрээс гарч би хажуу талын 8 дугаартай байрны хаалгыг тогшиж А-г дуудаж гаргаж ирээд Т-тэй уулзуулаад хэсэг хугацааны дараа А 8 дугаартай байр луу ороод бид хоёр гэртэй орсон. Тэгээд бид нар тамхи татах гээд гэрээс гарсан чинь байрны коридор хэсгийн шатан дээр А нэг залуутай хамт тамхи татаад зогсож байсан, мөн гадна талд нэг залуу зогсож байсан. Тэгээд Үүдний хэсэгт тамхи татаад зогсож байсан залуутай Т 8 тоот байрнаас гарч ирсэн А-гийн талаар яриад хоорондоо хэрүүл маргаан хийгээд байх шиг байсан. Энэ үед коридорт зогсож байсан залуу гарч ирээд чанга чанга яриад манай ах цагдаа шүү гэх шиг юм яриад надтай хэрүүл хийх гээд байсан. Тэгээд би нөгөө хоёр хэрүүл хийгээд муудалцаад байсан 8 тоот байрны залууг байрны урагшаа дагуулаад урд талд очиж зогсоод чамтай хамт явж байгаа А манай найз Т найз охин байгаа юм, та нартай юу хийж яваад юм бэ гэж асуухад нөгөө залуу би танихгүй манай хамт ажилладаг залуугийн найз байх гэж яриад байж байхад Т ирээд нөгөө залуутай бас нөгөө А-гийн талаар яриад хоорондоо муудалцах гээд байхаар нь боль гэж хэлээд салгасан. Мөн энэ үед О ирэхээр нь би зөрөөд ариун цэврийн өрөө орохоор явсан. Тэгээд би буцаад гарч ирээд байрны урд талд очиход нөгөө 8 тоотын залуу байрны урд талд байрлах шар өнгийн трубаны хажуу талд газар дээшээ харсан байдалтай, нүүрээ дарсан хэвтэж байсан. Мөн О Т-ийг хашаад зогсож байсан. Би нөгөө газар хэвтэж байсан залууг босгоод ирсэн чинь толгойны ар хэсгээс нь цус гарсан байхаар нь чиний толгойн ар хэсгээс цус гараад байна гэж хэлээд би хамт дагуулаад явахад үед О, Т хоёр байхгүй байсан. Тэгээд би нөгөө толгойноос нь цус гарч байсан залууг гэр лүү нь оруулаад тоглойгоо угаахад нь хажууд нь байсан. Тэгээд нөгөө залуу эмнэлэг рүү явсан. Бид нартай байсан залуу гар утсаар ярьж байгаа гараад явсан. Бид нар унтаж амарсан. Бид нарын дунд 8 тоот байранд байсан А-гийн талаар хэрүүл маргаан гарсан. Манай найз Т-ний найз охин байсан А байсан. Тэрнээс биш 8 тоот өрөөнд байсан залуучуудыг танихгүй. М.М гэх залуугийн биед манай найз Т хэрүүл маргаан хийгээд муудалцаад байрны урд үлдсэн. Би ариун цэврийн өрөөг очиход буцаад байрны урд талд ирсэн чинь О Т-ийг хориглосон байдалтай зогсож, нөгөө залуу шар өнгийн трубаны хажуу талд газар хэвтэж байсан. Манай найз Т М гэх залуу зодож, цохисон байх гэжээ. /хх-ийн 28-29/
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 01/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 03-05/
Иргэний нэхэмжлэгчийг томилсон ...-ны өдрийн ... дугаартай Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын албан тоот, хохиролын баримт /хх-ийн 14, 20/
Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ....-ны өдрийн ... дугаартай шинжээчийн дүгнэлт: 1.М.М-ын хуйханд ар хэсэгт шарх, зүүн эрүү хэсгээр цус хуралт, зүүн эрүү шанаагаар зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. Эдгээр гэмтлүүд нь тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байна. 3.Дээрх гэмтүүдийн хуйханд ар хэсгийн шарх гэмтэл нь "Гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, зүүн эрүү хэсгээр цус хуралт, зүүн эрүү шанаагаар зөөлөн эдийн няцрал гэмтлүүд "Гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно. 4.Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5.Шинээр илэрсэн зүйлгүй болно. /хх-ийн 34-35/
Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, ..... багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 52, 55-56/
Хохиролын тооцоо, баримтууд /хх-ийн 59-60/
Хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 62-64/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Гэм буруугийн хувьд:
Шүүгдэгч Т.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Дорноговь аймгийн .... дүгээр баг, 130 дугаар байрны гадна талд М.М-тай маргалдаж, улмаар нүүрний зүүн шанаа тус газарт гараараа 2 удаа цохиж, хуйханд ар хэсэгт шарх, зүүн эрүү хэсгээр цус хуралт, зүүн эрүү шанаагаар зөөлөн эдийн няцрал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, гэрч А.М-, Б.О-, О.О- нарын мөдүүлэг, Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ....-ны өдрийн . ...дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 34-35/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ. Шүүгдэгч Т.Т-ий гэм буруутай үйлдэл, хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол, хор уршиг хоёр хоорондоо шалтгаант холбоотой байна.
Дорноговь аймгийн .... сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчид зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирлын хувьд:
Хохирогч М.М нь 230,000 төгрөгийг нэхэмжилсэн нотлох баримтын хүрээнд тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Т.Т-ээс 230,000 төгрөгийг гаргуулж хохирогч М.М, 1,367,900 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгогоор шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлагын хувьд:
Шүүгдэгч Т.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа хэрэг үйлдсэн, хохирлын төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан үзэж гэм буруугийн хэлбэрт нь тохирсон ялыг оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт Т-ын Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т-ын Т-д 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т нь оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Т.Т-ээс 230,000 төгрөгийг гаргуулж хохирогч М.М-т, 1,367,900 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт тус тус олгосугай.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.Б