| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2023/0056/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/70 |
| Огноо | 2023-06-26 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Шинэбал |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 2023/ШЦТ/70
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
аймгийн сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.бат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга Б.Баттөгөлдөр
Улсын яллагч Д.Шинэбал
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Сувдаа, Э.Уянга, Ө.Өлзиймаа
Шүүгдэгч Б.*******, Б.*******, Д.******* нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
аймгийн сум дахь сум дундын прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Д.Шинэбалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.*******, Б.*******, Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Д.******* нарт холбогдох 330038 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* оны 09 дүгээр сарын -ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 4 настай, эрэгтэй, Халх, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл , хүүхдийн хамт Улаанбаатар хот, ******* дүүргийн *******-р хороо, ******* ******* *******- тоотод оршин суудаг, урьд 1 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан. Үүнд: 1. аймаг дахь Сум дундын дугаар шүүхийн ******* оны дугаар сарын -ны өдрийн №*******3 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын 0 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн ******* дүгээр зүйлийн *******.1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, хорих ялыг 01 жилийн хугацаагаар тэнсэн харгалзаж байсан, хэрэг хариуцах чадвартай, Сартуул овгийн ******* /РД:ИЭ77091/,
Монгол Улсын иргэн, оны дүгээр сарын -ны өдөр аймгийн суманд төрсөн, 4 настай, эрэгтэй, Халх, бага боловсролтой, мэргэжилгүй, жолооч, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт аймгийн сумын дугаар баг, ийн тоотод оршин суудаг, урьд 1 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан. Үүнд: 1. аймаг дахь Сум дундын дугаар шүүхийн оны дугаар сарын -ны өдрийн № дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын 0 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 0 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, хорих ялыг тэнсэж 01 жил сарын хугацаагаар хянан харгалзаж байсан, хэрэг хариуцах чадвартай, Харнууд овгийн ******* /РД:МР841/,
Монгол Улсын иргэн, 197 оны дугаар сарын -ны өдөр аймгийн суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, Халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , эхийн хамт -Уул аймгийн сумын дугаар баг, -р тоотод оршин суудаг, урьд 4 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан. Үүнд: 1. аймаг дахь Сум дундын дугаар шүүхийн оны 0 дугаар сарын -ны өдрийн № дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Монгол Улсын 198 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 90.1, ******* дугаар зүйлийн *******. дахь хэсэгт тус тус зааснаар 0 жилийн хугацаагаар хорих ялаар, . аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 01 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн №3 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Монгол Улсын 198 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131. дахь хэсэгт зааснаар .000 төгрөгөөр торгох ялаар, 3.Төв аймаг дахь Сум дундын дугаар шүүхийн 13 оны дугаар сарын -ны өдрийн №78 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын 0 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99. дахь хэсэгт зааснаар 0 сарын хугацаагаар баривчлах ялаар, 4. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1 оны дугаар сарын -ны өдрийн № дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын 0 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 1 дүгээр зүйлийн 1..1-д тус тус зааснаар 03 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, хорих ялыг 01 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан зэрэг тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Харчин овгийн ******* /РД:МЮ713/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 3 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн цагийн орчимд аймгийн сум, дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” караоке дотор иргэн Д.*******тай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүн рүү пивоны шилэн аяга шидэж, эрүүл мэндэд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах баруун нүдний солонгон бүрхүүлийн шарх гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан, шүүгдэгч Б.******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 3 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн цагийн орчимд аймгийн сум, дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” караоке дотор иргэн Д.*******тай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүнийг зодож, эрүүл мэндэд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хоёр талын ухархайн хугарал, хамар ясны хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан, шүүгдэгч Д.******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 3 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн цаг 4 минутын орчимд аймгийн сум, дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” караоке дотор иргэн Б.*******тай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүнийг зодож, эрүүл мэндэд нь зүүн хөмсгөнд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.******* мэдүүлэхдээ: “Тухайн өдөр албан газраасаа шагнал авсан. Шагналаа аваад найзуудаараа дуулъя гээд караоке орсон. Тэгээд бид хэд сууж байсан чинь ******* гаднаас орж ирээд цаад сандал дээр сууж байсан. Нэг мэдэхэд зодоон болсон байсан. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээ дэмжиж байна. Гэм буруугаа ойлгож байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг төлнө... Би хохирол төлбөрийг даруйхан төлнө. Цалингаа авч байгаад төлнө. Хохирол хэмжээг бүгдийн зөвшөөрөхгүй байна. Өөрийн хэмжээнд төлнө. Шүүхээс тогтоосон хэмжээгээр төлнө...” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.******* мэдүүлэхдээ: “3 оны 01 дүгээр сарын 08-нд тосгонд “” караокед орсон. Манай найз ******* шагнуулсан. Тэгээд би пиво уусан. Гадаа гараад манай ажлын ахтай адилхан харагдахад *******ыг “хөөе” гээд дуусан. Тэгээд орж учраа олъё гээд байж байхад Ондойлоо араас өшиглөсөн. Тэгээд зодоон болсон. Би *******тай маргалдаад, гаднаас 3 хүн нэмж орж ирсэн. *******тай гаднаас орж ирсэн хүмүүс дайраад тэгээд зодоон болж салсандаа..., Би *******ыг танихгүй. Өс хонзонгийн зүйл байхгүй. Би өөрийгөө авч явах чадвартай байсан. Би хохирлын төлнө..., *******тай ноцолдож байгаад бие биеэ цохисон. Баримттай хохирлоо төлнө, гаргасан зөрчилдөө гэмшиж байна” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.******* мэдүүлэхдээ: Би *******г цохиж зодсон зүйл байхгүй, хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх шинжилгээний хариуг хармаар байна. Хурц үзүүртэй зүйлээр цохисон гэж байна. Гараар цохиход ингэж хөмсөг зүсэгдэхгүй байх гэж бодож байна... Намайг оносон шилнээсээ болсон байх. Би үйлдэл хийгээгүй. *******тай би зодолдоогүй” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.******* мэдүүлэхдээ: “Миний биед Д.******* хохирол учруулсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв”
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.******* мэдүүлэхдээ: “3 оны 01 дүгээр сарын 08-нд бааранд орж сонирхъё гээд орой цагийн орчимд бааранд ороход эрэгтэй , эмэгтэй хүн үүдэнд байсан. Тэгээд ******* намайг барьж авсан уулзъя гээд байсан. Пиво ууж байсан чинь нэг нь ирээд өшиглөсөн. Тэгээд удалгүй -уулаа ирж намайг зодсон. Сууж байсан чинь дахиад зодсон ухаан санаа балартсан. Би барменд хэлсэн цагдаа дуудаарай гэж байтал толгой руу нэг зүйл тас гээл цохисон. Тэгээд босоод юм харахгүй болсон. Тэр шөнөдөө Улаанбаатар хот явсан. Пивоны бакалаар цохисон юм байна..., Би гомдлоо барагдуулмаар байна. Насаараа сохор болчихлоо. Надаас уучлалт гуйдаггүй. Би өөрөө залгадаг..., гэжээ.
Эрүүгийн 300000133 тоот хавтаст хэргээс:
Хохирогч Д.******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...Би 3 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр аймгийн *******хараа сумын тосгонд цагаас 3 цагийн орчимд “” гэх нэртэй бааранд орсон юм. Тэгээд “” нэртэй баар луу орох гэж байх үед баарны гадаа байсан үл таних эмэгтэй, эрэгтэй хүн намайг “хөөе нааш ир” гэж хэлэхэд би “танихгүй хүнтэй юм ярихгүй” гэж хэлээд баар луу орсон. Баар луу ороод бармен залуугаас “гадаа байгаа эмэгтэй эрэгтэй хүн зүгээр биз дээ” гэж хэлэхэд “зүгээрээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь 1 ширхэг пиво аваад суусан. Тэгээд үл таних эрэгтэй бааранд орж ирээд хажуу талын ширээн дээр суусан. Гаднаас анх дуудаж байсан эмэгтэй орж ирээд “яагаад дуудаад байхад ирээгүй юм бэ” гэж хэлээд нүүрэн тус газар 4 удаа алгадсан. Тухайн үед тэр эмэгтэй надад хэлэхдээ “дуудаад байхад ирдэггүй хаанахын том гар вэ чи” гээд орилоод байсан. Тэгэхээр нь би бармен луу хандаад “хөөе энэ хүнийг аваач ээ” гэж хэлэхэд бармен гүйж ирээд эмэгтэйг салгаад ширээ рүү нь аваад явсан. Тэгтэл нэг үл таних залуу бас ирээд намайг сууж байхад миний баруун хөлийн булчин хэсэг рүү 1 удаа өшиглөхөөр нь “ах нь 0 хүрж байгаа хүн, та нартай юм яримааргүй байна” гэж хэлсэн. Тэгээд нөгөө залуу явсан. Нөгөө намайг зодсон залуу яваад ирэхдээ хоёулаа болж ирээд намайг ширээнээс гуд татаж унгаагаад зодсон. Тухайн үед тэр хоёр залуу хэр удаан зодсоныг мэдээгүй. Тэгээд бармен ирээд салгасан. Тэгээд барменыг “цагдаа дуудаарай” гэж хэлээд дүү утсаар дуудсан. “Намайг “” бааранд үл таних хүмүүс зодоод байна, хурдан ирээрэй” гэж хэлсэн. Тэгээд орж ирэхэд би газар хэвтэж байсан. Миний урд 1 залуу зогсож байсан. Тэгээд боссоны дараа толгой орчимд тас хийгээд би ухаан алдсан. Би сэрэхэд цагдаа ирчихсэн байсан. Миний нүүр, хувцас цус болчихсон, баруун талын нүд юм харахгүй байсан. Тэгээд миний нүүрэнд энд тэндгүй зүсэгдчихсэн цус алдаж байсан. Тэгээд цагдаад “юм харахгүй байна, гадаа гармаар байна” гэж хэлээд гадаа гарсан. Тэгээд ийн эхнэр машинтайгаа ирээд намайг эмнэлэг авч явсан. Би эмнэлэгт очоод зүсэгдсэн шархнуудад 8 оёдол тавиулаад, тэр оройдоо хүлээн авах эмч “нүд чинь зүсэгдсэн байна” гээд Улаанбаатар хот руу яаралтай явуулсан. Тэгээд 3 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн цагт Улаанбаатар хотын нэгдүгээр эмнэлэгт хагалгаа эхлээд орой 17 цагт дууссан. Тэгээд нэгдүгээр эмнэлэгт 3 хоноод д нүд чих хамар хоолойн “Бид” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Хагалгаа хийсэн эмч нар “баруун нүдийг маань хараа орох боломжгүй, зүүн нүд рүүгээ нөлөөлөх боломжтой” гэж хэлсэн. ...Би тэр үл таних хүнтэй “” баарны гадаа бас дотор таарсан. ...Би тухайн хүмүүсийг танихгүй. ...Би гэрт 1 шил 0, литрийн архи хувааж уусан. Тухайн өдрийн 1 цагаас цаг хүртэл уусан юм аа. Би тухайн үедээ биеэ авч явах чадвартай байсан. ...Би мэдэхгүй. Намайг ямар эд зүйлээр цохисныг мэдэхгүй байна. Миний толгойн хэсэгт маш их өвдөлттэй, зовуурьтай байгаа. Сая нүдний хагалгаад ороод оёдолтой, хүүхэн хараа хөндлөн зүсэгдсэн. ...Тиймээ би шүүх эмнэлэгт үзүүлнэ. ...Би эрүүл мэндээрээ хохирсон тул гомдолтой байна... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 39-40-р тал/,
Хохирогч Б.******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...3 оны 01 дүгээр сарын 08-ний өдөр миний авсан шагналыг угаагаад найзуудтайгаа -р багт байдаг “” нэртэй караокед орж суугаад лаазтай пиво уусан. Тэгээд уугаад сууж байхад гаднаас таньдаггүй залуу орж ирчхээд орилоод, агсан тавиад байсан, өөрийгөө “би , Сэлэнгийн атмаан шүү” гээд орилоод байсан, тэгсэн чинь ******* очиж болиулаад байж байсан, би бол наана нь бүжиглээд байж байсан чинь гэнэт тэр хоёр хоорондоо маргалдаж байгаад зодоон үүссэн, тэгээд *******, ******* хоёр дээр доороо оролцоод байсан, би тэгж байгаад салчих байлгүй гэж бодоод таньдаг хоёр хүүхэн дээр очоод буу халаад суучихсан байж байхад гаднаас *******ын найз нь гээд бас орж ирээд бужигналдаад тэр гурав зодолдож байтал би сууж байсан ширээнээсээ “болиоч” гээд пивоны бакалыг хана руу шидсэн. Удаагүй байтал дахиад залуу орж ирээд, сүүлд гаднаас орж ирсэн хоёр залуугийн нэг нь намайг заамдаад газарт унагаад гараараа толгой руу нэлээд хэдэн удаа цохисон, би доошоо хараад хэвтчихсэн, тэгсэн чинь дээшээ харуулаад цохисон, тэр залууд би зодуулаад зүүн хөмсөг урагдаад цус гараад хавдсан, чих хавдаад хөх няц болсон байсан. Тэгээд цагдаа ирээд салгасан. ...Тэр хоёр залуугийн нэг нь над руу дайрах үед нь анх харсан, царайг нь бол сайн цээжилсэн, өмсөж явсан хувцсыг нь санахгүй байна. Маргааш нь цагдаагийн хэсэг дээр очиход намайг зодсон залуу байж байсан, нэрийг мэдэхгүй болохоос хараад танина. ...Би бол хүн цохиж зодсон зүйл байхгүй. ...Би архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, тийм их согтоогүй байсан. ...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 44-р тал/,
Гэрч П. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...Удалгүй -30 минутын дараа манай ах руу 8877 дугаарын утаснаас манай ахын 9801 дугаарын утас руу залгаад “намайг энэ хүмүүс гадуурхаад байна. Ороод ир” гэж хэлэхээр нь манай ах П. “” руу явсан. минутын дараа манай ах орж ирээд “гаръя” гэж хэлэхээр нь “яасан юм?” гээд асуусан чинь “” караокед “зодоон болоод байна” гээд хамт “” караоке руу яваад орсон чинь Д.******* ахын нүүр, ам нь цус болсон байдалтай булангийн ширээн дээр сууж байсан. Дөнгөж ортол нэг хүүхэн ирээд намайг зуурч аваад “чи юу нь юм, бие хамгаалагч нь юм уу?” гээд над руу дайраад байсан. Нэг харсан чинь Б.******* гэх залуу Д.******* ах руу дайраад зодоод байсан. Намайг зуурч байсан хүүхэн миний толгойны баруун дээд хэсэг рүү барьж байсан пивоны бакалаараа 1 удаа цохисон чинь хойноос нь нэг хүн татаад надтай зууралдаж байсан хүүхнийг холдуулахаар нь би Б.******* гэх залуу Д.******* ах хоёрыг салгаад ахыгаа аваад “” караокеноос гарсан чинь цагдаа нар ирээд бид нарыг салгасан. ...Тухайн үед биеэ хянах чадвартай байсан. П. ах Д.******* ах хоёр 1 шил 0. литрийн Хар чингис архи хувааж уусан. Өөр согтууруулах ундаа хэрэглээгүй ээ... гэх мэдүүлэг/1-р хх-ийн 4-р тал/,
Гэрч П. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...Удалгүй -30 минутын дараа над руу 8877 дугаарын утаснаас миний 9801 дугаарын утас руу залгаад “намайг энэ хүмүүс гадуурхаад байна, ороод ир” гэж хэлэхээр нь “” руу яваад орсон чинь буланд ******* урдаас нь хараад маргалдаад сууж байхаар нь би *******г нэг өшиглөсөн чинь миний ардаас *******гийн хамт явж байсан хэдэн хүмүүс ардаас хэл амаар доромжлоод орилоод байсан. Тэгээд би гэр лүүгээ харьчхаад буцаад “” караоке руу орсон чинь Д.*******ын нүүр хэсгээс цус гарсан байдалтай сууж байсан. Миний биеэс хэдэн хүмүүс зуураад хөдөлгөхгүй байсан санагдаж байна. Би их хэмжээний согтолттой байсан тул сайн санахгүй байна. ...Тухайн үед биеэ хянах чадвартай байсан. Би Д.*******тай 1 шил 0. литрийн Хар чингис архи хувааж уусан. Өөр согтууруулах ундаа хэрэглээгүй ээ. ...Б.******* цохисон байх. ...Шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлага байхгүй ээ...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 48-р тал/,
Гэрч Б. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...Би Д.******* гэх хүнийг огт танихгүй ээ. ...3 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр , *******, ******* бид 4 *******гийн тэргүүний ажилтан болсон баярыг тэмдэглэхээр 19 цагийн орчимд “” караоке луу ороод том пиво аваад заалны ширээнд сууж ууж сууцгааж байсан чинь , ******* тамхи татахаар гарчхаад орж ирээд нэг залуу эсрэг талын булангийн ширээнд сууж байхад нь “учраа олчхоод ирье” гээд ******* ширээн дээр нь яриад сууж байтал ардаас нь нэг хүн хүрч ирж өшиглөөд хэсэг маргалдаж байгаад буцаад ширээндээ ирж суусан. Удалгүй гаднаас үл таних залуу дагуулж орж ирээд нөгөө үл таних залуутай хамт бид нар луу дайрч зодоон эхэлсэн. Удалгүй цагдаа нар ирээд бид нарыг аваад явсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 0-р тал/,
Гэрч М. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...Би Д.******* гэх хүнийг огт танихгүй ээ. ...3 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр *******, , ******* бид дөрөв *******гын тэргүүний ажилтан болсон баярыг тэмдэглэхээр 19 цагийн орчимд “” караоке луу ороод том пиво аваад заалны ширээнд сууж ууж сууцгааж байгаад тамхи татахаар *******тэй “” караокены гадаа зогсож байхад нэг үл таних залуу гарч ирэхээр нь ******* “хэн бэ?” гэж асуухад “д намайг барах хүн байхгүй шүү. д хаана ч гишгэнэ шүү. Би дүүтэй хүн” гэж байгаад караоке луу ганцаараа явж орсон. Бид тамхи татаж дуусчхаад караоке луу ороход нөгөө залуу эсрэг талын булангийн ширээнд сууж байхад нь ******* очиж юм ярьж байгаад буцаад ширээндээ ирж суусан. Нөгөө залуу “би г дуудсан байгаа. манай дүү” гээд орилоод байсан. Удалгүй гаднаас орж ирээд бид хоёр юм яриад сууж байсан чинь гэнэт зодоон эхлээд гаднаас гын дуудсан залуу орж ирээд *******, ******* хоёр луу дайраад зодолдоод байсан. ...Өглөө мэдүүлэг өгөхөөр явж байхад “******* ах стакан аваад шидсэн чинь газар унаад хагарсан нүүрэнд нь хүрээгүй санагдаж байна” гэж ярьсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн -р тал/,
Гэрч Д. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...Би 3 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн цаг 30 минутын орчимд эрүүл мэндийн төвийн яаралтай тусламжийн өрөөнд Д.******* гэх хүн орж ирсэн. ******* чихний омог 1 см хэмжээтэй зүсэгдсэн, баруун хацар талдаа 1-1. см зүсэгдсэн шархтай. Баруун нүдний хүүхэн хараа хөндлөн 1 см орчим хэмжээтэй зүсэгдсэн шархтай байсан. Эмчилгээний хувьд шархнуудыг цэвэрлэж зүсэгдсэн хэсгүүдэд 8 ширхэг оёдол тавьж, тавьсан оёдлуудыг дарж хурууны лент нааж өгөөд 13А маягт бичиж өгөөд Улаанбаатар хотын улсын нэгдсэн нэгдүгээр эмнэлгийн хүлээн авах яаралтай тусламжийн тасагт нүдний эмчид шилжүүлж ажилласан. ...Хохирогч Д.******* нь биеэ хянах чадвартай байсан. Асуусан асуултад зөв хариулж байсан. Архи, согтууруулах ундааны зүйл бол үнэртэж байсан. Би маск зүүсэн болохоор хэр их хэмжээний гэдгийг сайн хэлж мэдэхгүй байна. ...Д.******* нь “” караокед ороод шилтэй пиво аваад ууж байсан чинь пивыг нь булааж хагалаад шилээр нь зүссэн гэж ярьж байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 8-р тал/,
Насанд хүрээгүй гэрч Б. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:... ах, бид хэд гэрт нь утсаа оролдоод сууж байтал ах ““” караокеноос очоод Д.******* ахыг чинь аваад ирье хэдүүлээ” гээд ах, ах бид 3 явсан. “” руу яваад ороход нүүрэндээ майжуулаад цус гарсан байдалтай булангийн ширээнд сууж байсан. Д.******* ах бид 3-ыг хараад хажуугийн ширээнд сууж байсан хэдэн хүмүүс рүү дайрч эхлээд удаагүй зодоон эхэлсэн. Хэсэг хугацааны дараа Д.******* ахын нүүр нь өмнөхөөсөө илүү цус гарсан байдалтай босч ирээд “” караокены эзэн Эрка ах бид нарыг гаргахад цагдаа нар ирээд бид нарыг тараасан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 0-р тал/,
Гэрч С.- мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:... цагийн орчимд гаднаас нэг үл таних 40 орчим насны эрэгтэй хүн халамцуу орж ирээд нэг лааз “Сэнгүр” пиво аваад тэкний хажуу талын ширээнд сууж байгаад “танай ийн эхнэр, нөхөр намайг хэл амаар доромжилсон. Би дүүгээ дуудаад хэн болохоо та нарт харуулж, танай караокег би хаалгана” гэж яриад утсаар нэг хүнтэй яриад дууссан чинь гаднаас *******, нар бие засчхаад гаднаас орж ирээд Д.******* гэх хүний сууж байсан ширээний эсрэг талд очиж суугаад хоорондоо маргалдаад байх шиг байсан. Хэсэг юм яриад сууж байтал гаднаас орж ирээд *******г зогсож байхад нь хойноос нь өвдөглөөд хоорондоо муудалцаж байхад нь ыг салгаад Д.******* гэх хүний эсрэг талд ыг авч суугаад би ******* тэр хэдийг салгаад ширээ, ширээ лүү нь суулгасны дараа ******* “за хая хая, больё” гээд байж байтал Д.******* гэх хүн босож ирээд надаас дахиад нэг лааз “Tiger” пиво аваад д өгсний дараа гэнэт босож ирээд Д.*******ыг -3 удаа алгадсан чинь *******, ******* нар босож ирээд Д.******* луу дайрч, эхлээд ******* нар хоорондоо зодолдоод эхлэхээр нь би салгаад *******г “одоо боль, боль” гээд удаа караокеноос гаргасан. Ширээн дээр байсан пиво газар унаж асгараад тэр асгасан пиво дээрээ халтирч унаад ******* хоорондоо зодолдоод байж байтал нэг мэдсэн чинь ******* ******* гэх хүний дээр гарчихсан зодоод байхаар нь ыг гаргаад явуулсан чинь зодоон намжаад талд салж сууцгаасан. ******* гэх хүн нь буцаж суугаад “миний нүд рүү гараа хийчихлээ, хацар маажчихлаа, цагдаа дууд” гээд хэлэхээр нь харсан чинь нүүрний зүүн талаас нь бага хэмжээний шалбарсан юм шиг цус гарсан байдалтай байсан. Тэгээд цагдаа дуудаад байж байтал гаднаас , , хүүхэд энэ 3 орж иртэл ******* орж ирсэн 3-ыг хараад босож ирээд *******, ******* нар луу дайрч эхлээд зодоон эхэлсэн. Би зодолдож байгаа хүмүүсийг салгаад байж байтал гартаа барьсан пивоны бакалаараа ыг -3 удаа цохиод байхаар нь би булааж аваад ширээн дээр тавиад эргээд хартал ******* гэх хүний баруун талаас их хэмжээний цус гарсан байдалтай, *******гийн нүүр битүү цус болсон байдалтай газар ноцолдож байхаар нь *******г салгаад гадаа гаргаж орхиод буцаад ортол ******* хоорондоо зодолдоод байхаар нь салгаад бүгдийн караокеноос гаргаад байж байтал цагдаа ирээд зодолдсон хүмүүсийг тарааж явуулаад Д.******* гэх хүнийг эмнэлэг рүү явуулсан. ...Тухайн үед бол огт мэдээгүй ээ. Пивоны бакал хагараад газар бутарсан байхаар нь энүүгээр цохисон байна даа гэх таамаг бол байсан. Зодоон болсны дараа камер шүүгээд харахад ******* пивоны бакалаар ширээндээ суугаад пиво аваад сууж байсан чинь ******* гэх хүн *******гийн гараас -3 удаа татаад дайраад байхаар нь ******* ууж байсан пивоны бакалыг шидсэн чинь нүүрэн тус хэсэгт нь оносон байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн -3-р тал/,
Мөрдөгчийн 3 оны 03 дугаар сарын -ны өдрийн “Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл”, “Үзлэгийг хэвийн цаг агаартай, агаарын дулаан + хэм байх үед тасалгааны гэрэлд явуулав. 1.Үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал: аймгийн сум дугаар баг “”” караокед 3 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр эрэгтэй хүн толгойн тус газраа цохиулсан байна” гэх гэмт хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал тогтоохын тулд дугаар багийн цагдаагийн хэсгийн өрөөнд 3 оны 03 дугаар сарын -ны 09 цаг минутад камерын үзлэгийг хийж эхлэв.
Үзлэгийг 1_0_R_308003 нэртэй файлаас эхлэхэд зүүн дээд буланд 3.01.08 :00: гэх бичиглэл байх ба хар цагаанаар видео эхлэв. ...:3:1 Д.******* ******* руу дайрч байхад :3:4 секундэд Б.******* гартаа барьж байсан пивоны бакалыг хохирогч Д.*******ын нүүр лүү шидэж баруун нүд хэсэгт онож :3: секундэд Д.*******, *******г цохиж унаган дахин зодолдож эхлэв. :4:34 нар секундэд нь *******г цохиж унагах ба нүүр лүү нь өшиглөв. :: секундэд , нар караокеноос гарч явснаар 1_0_R_308003 нэртэй файлын видеонд бичигдсэн хэрэг учрал дуусав” гэх тэмдэглэл /1-р хх-ийн 3-34-р тал/,
Мөрдөгчийн 3 оны 03 дугаар сарын -ны өдрийн “Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл”, “Үзлэгийг хэвийн цаг агаартай, агаарын дулаан + хэм байх үед тасалгааны гэрэлд явуулав. 1.Үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал: аймгийн сум дугаар баг “”” караокед 3 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр эрэгтэй хүн толгойн тус газраа цохиулсан байна” гэх гэмт хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал тогтоохын тулд дугаар багийн цагдаагийн хэсгийн өрөөнд 3 оны 03 дугаар сарын -ны 09 цаг минутад камерын үзлэгийг хийж эхлэв. Үзлэгийг 1_0_R_308003 нэртэй файлаас эхлэхэд ...:17:30 секундэд , ******* нар салж үргэлжлүүлэн ******* нь хохирогч Д.*******ыг зодож эхлэв....Үзлэгийн тэмдэглэлийг оролцогчдод танилцуулан, үзлэгийн тэмдэглэлд нэмж тусгуулах санал хүсэлт байгаа эсэх талаар асуухад, санал хүсэлт байхгүй гэснээр үзлэгийн тэмдэглэлийг ******* цаг 1 минутад дуусгав...тэмдэглэл /1-р хх-ийн 3-34-р тал/,
Мөрдөгчийн 3 оны 03 дугаар сарын -ны өдрийн “Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл”. “Үзлэгийг хэвийн цаг агаартай, агаарын дулаан + хэм байх үед тасалгааны гэрэлд явуулав. 1.Үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал: аймгийн сум дугаар баг “”” караокед 3 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр эрэгтэй хүн толгойн тус газраа цохиулсан байна” гэх гэмт хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал тогтоохын тулд дугаар багийн цагдаагийн хэсгийн өрөөнд 3 оны 03 дугаар сарын -ны 09 цаг минутад камерын үзлэгийг хийж эхлэв. Үзлэгийг 1_0_R_308003 нэртэй файлаас эхлэхэд зүүн дээд буланд 3.01.08 :00: гэх бичиглэл байх ба хар цагаанаар видео эхлэв. ...:3:1 Д.******* ******* руу дайрч байхад :3:4 секундэд Б.******* гартаа барьж байсан пивоны бакалыг хохирогч Д.*******ын нүүр лүү шидэж баруун нүд хэсэгт онож, :3: секундэд Д.*******, *******г цохиж унаган дахин зодолдож эхлэв. :: секундэд , нар караокеноос гарч явснаар 1_0_R_308003 нэртэй файлын видеонд бичигдсэн хэрэг учрал дуусав. 1_01_R_30833 нэртэй файлыг нээхэд 1 минут секундын видео байх ба зүүн дээд буланд 3-01-08 :3:38 гэх цагаан өнгөөр бичигдсэн бичиглэл байв. :4: секундэд С.- нь Б.*******г караокеноос түлхэж гаргаж ирэв. :: секундэд , ******* нар гарч ирэх ба ::09 секундэд гарч ирж, ::1 секундэд ******* гарч ирэхэд ::19 секундэд гарч ирж *******гийн хойноос өшиглөн дайрч эхлэв. :7: секундэд цагдаа нар ирж зодолдож байсан хүмүүсийг тарааж явуулж :40 минутад видео бичлэг дуусав. Хяналтын камерын бичлэгийг ногоон өнгийн сидид бэхжүүлэн хуулбарлаж авав. Үзлэгийн тэмдэглэлийг оролцогчдод танилцуулан, үзлэгийн тэмдэглэлд нэмж тусгуулах санал хүсэлт байгаа эсэх талаар асуухад, санал хүсэлт байхгүй гэснээр үзлэгийн тэмдэглэлийг ******* цаг 1 минутад дуусгав... тэмдэглэл /1-р хх-ийн 3-34-р тал/,
-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн дэслэгч П.Одмаагийн 3 оны 01 дүгээр сарын 1-ны өдрийн №134 дугаартай “1. Д.*******ын биед баруун нүдний солонгон бүрхүүлийн шарх, баруун нүд, баруун шанаа, зүүн чихэнд язарсан шарх, баруун зүүн нүдний алиманд цус хуралт, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. . Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг болсон гэх өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Дээрх баруун нүдний солонгон бүрхүүлийн шарх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын .3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, баруун нүд, баруун шанаа, зүүн чихэнд язарсан шарх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын .4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, баруун зүүн нүдний алиманд цус хуралт, зүүн хацарт зулгаралт гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын .-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4.Цаашид эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт /1-р хх-ийн 91-9-р тал/,
-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн дэслэгч П.Одмаагийн 3 оны 01 дүгээр сарын 4-ний өдрийн № дугаартай нэмэлтээр гаргасан “1. Д.*******ын биед хоёр талын ухархайн хугарал, хамар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. . Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг болсон гэх өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын .3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /1-р хх-ийн 9-9-р тал/,
аймгийн Шүүхийн шинжилгээний албаны сум дахь Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Г.Ган-Эрдэнийн 3 оны 01 дүгээр сарын 1-ны өдрийн № дугаартай “1. Б.*******гийн биед зүүн хөмсгөнд шарх гэмтэл тогтоогдсон. . Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй болон мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын .4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /1-р хх-ийн 8-9-р тал/ зэрэг нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1. дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
Нэг.Шүүгдэгч Б.*******, Б.*******, Д.******* нарыг гэм буруутайд тооцох талаар:Шүүгдэгч Б.******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 3 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн цагийн орчимд аймгийн сум, дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” караоке дотор иргэн Д.*******тай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүн рүү пивоны шилэн аяга шидэж, эрүүл мэндэд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах баруун нүдний солонгон бүрхүүлийн шарх гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан, шүүгдэгч Б.******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 3 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн цагийн орчимд аймгийн сум, дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” караоке дотор иргэн Д.*******тай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүнийг зодож, эрүүл мэндэд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хоёр талын ухархайн хугарал, хамар ясны хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан, шүүгдэгч Д.******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 3 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн цаг 4 минутын орчимд аймгийн сум, дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” караоке дотор иргэн Б.*******тай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүнийг зодож, эрүүл мэндэд нь зүүн хөмсгөнд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:... Эрх бүхий албан тушаалтны “Гэмт хэрийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл” /1-р хх-ийн -р тал/, Иргэн Д.Мөнхчимэгээс Цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл /1-р хх-ийн -08-р тал/, аймгийн сумын дугаар багийн Эрүүл мэндийн төвийн 3 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн “Эмнэлэгт өвчтөн илгээх хуудас”, хохирогч Д.*******ыг үзсэн тухай №8 дугаартай “Яаралтай тусламжийн хуудас”, эмнэлгийн холбогдох баримтууд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 09--р тал/, 3 оны 01 дүгээр сарын -ны өдрийн “Мөрдөгчийн тэмдэглэл”, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 7-31-р тал/, Мөрдөгчийн 3 оны 03 дугаар сарын -ны өдрийн аймгийн сумын дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” караокены “Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл”, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 3-3-р тал/, Хохирогч Д.*******ын мэдүүлэг /1-р хх-ийн 44-р тал/, Гэрч П.ын мэдүүлэг /1-р хх-ийн 4-р тал/, Гэрч П. мэдүүлэг, Гэрч Б.ийн мэдүүлэг /1-р хх-ийн 0-р тал/, Гэрч М.гийн мэдүүлэг /хх-ийн -р тал/, Гэрч Д.гийн мэдүүлэг /1-р хх-ийн 8-р тал/, Насанд хүрээгүй гэрч Б.ийн мэдүүлэг /1-р хх-ийн 0-р тал/, Гэрч С.-ын мэдүүлэг /1-р хх-ийн -3-р тал/, аймгийн сумын дугаар багийн Эрүүл мэндийн төвийн 3 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн хохирогч Б.*******г үзсэн тухай №3 дугаартай “Яаралтай тусламжийн хуудас” /1-р хх-ийн 70-р тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч Б.*******, Б.******* нар нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.
Харин Д.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй “...би Б.*******д хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдээгүй...” гэж маргасан бөгөөд хэдийгээр хохирогч Б.******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “... Удаагүй байтал дахиад залуу орж ирээд, сүүлд гаднаас орж ирсэн хоёр залуугийн нэг нь намайг заамдаад газарт унагаад гараараа толгой руу нэлээд хэдэн удаа цохисон, би доошоо хараад хэвтчихсэн, тэгсэн чинь дээшээ харуулаад цохисон, тэр залууд би зодуулаад зүүн хөмсөг урагдаад цус гараад хавдсан, чих хавдаад хөх няц болсон байсан. Тэгээд цагдаа ирээд салгасан. ...Тэр хоёр залуугийн нэг нь над руу дайрах үед нь анх харсан, царайг нь бол сайн цээжилсэн, өмсөж явсан хувцсыг нь санахгүй байна. Маргааш нь цагдаагийн хэсэг дээр очиход намайг зодсон залуу байж байсан, нэрийг мэдэхгүй болохоос хараад танина. ...” гэж /1-р хх-ийн 44-р тал/ мэдүүлсэн боловч хохирогч Б.******* шүүх хуралдаанд хохирогчоор мэдүүлэхдээ: “...надад учирсан хөнгөн зэргийн гэмтлийг Д.******* учруулсан...би гэхдээ гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг, мөн хэрэгт авагдсан гэрч С.-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...******* орж ирсэн 3-ыг хараад босож ирээд *******, ******* нар луу дайрч эхлээд зодоон эхэлсэн. ... ******* гэх хүний баруун талаас их хэмжээний цус гарсан байдалтай, *******гийн нүүр битүү цус болсон байдалтай газар ноцолдож байхаар нь *******г салгаад гадаа гаргаж орхиод буцаад ортол ******* хоорондоо зодолдоод байхаар нь салгаад бүгдийн караокеноос гаргаад байж байтал цагдаа ирээд зодолдсон хүмүүсийг тарааж явуулаад Д.******* гэх хүнийг эмнэлэг рүү явуулсан...”гэх мэдүүлэг /1-р хх-ийн -3-р тал/, Мөрдөгчийн 3 оны 03 дугаар сарын -ны өдрийн “Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл”, “Үзлэгийг хэвийн цаг агаартай, агаарын дулаан + хэм байх үед тасалгааны гэрэлд явуулав. 1.Үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал: “...Үзлэгийг 1_0_R_308003 нэртэй файлаас эхлэхэд зүүн дээд буланд 3.01.08 :00: гэх бичиглэл байх ба хар цагаанаар видео эхлэв. ...:3:1 Д.******* ******* руу дайрч байхад :3:4 секундэд Б.******* гартаа барьж байсан пивоны бакалыг хохирогч Д.*******ын нүүр лүү шидэж баруун нүд хэсэгт онож :3: секундэд Д.*******, *******г цохиж унаган дахин зодолдож эхлэв...” гэх тэмдэглэл /1-р хх-ийн 3-34-р тал/, аймгийн Шүүхийн шинжилгээний албаны сум дахь Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Г.Ган-Эрдэнийн 3 оны 01 дүгээр сарын 1-ны өдрийн № дугаартай “1. Б.*******гийн биед зүүн хөмсгөнд шарх гэмтэл тогтоогдсон. . Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй болон мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын .4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /1-р хх-ийн 8-9-р тал/ зэрэг нотлох баримтуудаар Д.******* нь Б.*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэлээ.
Тиймээс аймгийн сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.*******, Б.******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, шүүгдэгч Д.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Б.*******, Б.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Хоёр.Хохирол төлбөрийн талаар:Шүүгдэгч Б.*******гийн үйлдсэн энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.*******ын биед баруун нүдний солонгон бүрхүүлийн шарх, баруун нүд, баруун шанаа, зүүн чихэнд язарсан шарх, баруун зүүн нүдний алиманд цус хуралт, зүүн хацарт зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол, баруун нүд, баруун шанаа, зүүн чихэнд язарсан шарх гэмтлүүд бүхий хөнгөн хохирол тус тус учирсан, мөн шүүгдэгч Б.*******гийн үйлдсэн энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.*******ын биед хоёр талын ухархайн хугарал, хамар ясны хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол тус тус учирсан, шүүгдэгч Д.*******ын үйлдсэн энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.*******гийн биед зүүн хөмсгөнд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Б.******* нь шүүгдэгч Д.*******аас нэхэмжлэх хохирол, төлбөргүй гэсэн тул энэ хэрэгт шүүгдэгч Д.******* нь бусдад төлөх хохирол, төлбөргүй байна.
Хохирогч Д.******* нь шүүгдэгч Б.*******, Б.******* нараас 49 ширхэг нотлох баримт хэрэгт хавсаргаж 143*******7 төгрөгийн хохирол, хор уршиг, эмчилгээний зардал, мөн шүүх хуралдаан дээр шинээр гаргаж өгсөн хохирол төлбөрийн баримтаар нийт 38787 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 0 дугаар зүйлийн 0.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******, Б.******* нараас 38787 төгрөгийг гаргуулж хохирогч -Уул аймаг сум дугаар баг -0 тоотод оршин суух хаягтай, Харчин овогт *******т олгох нь зүйтэй байна гэж дүгнэж шийдвэрлэсэн болно. Харин шүүх хуралдаан дээр дээрх хохирол төлбөр болох 38787 төгрөгөөс шүүгдэгч Б.******* *******93933 төгрөг, шүүгдэгч Б.******* *******93933 төгрөг нийт 38787 төгрөгийг хохирогч Д.*******т төлсөн бөгөөд нэхэмжлэлээс үлдэх ажилгүй байсан хугацааны авах ёстой байсан цалин 330000 төгрөг, ирээдүйд гарах нүдний болор суулгах хагалгаа хийлгэх эмчилгээний зардалд 800000 төгрөг, хамрын хагалгаа хийлгэхэд гарах эмчилгээний зардалд 00000 төгрөг зэрэг нь нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдохгүй байх тул хохирогч Д.******* нь нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эртэйг дурдах нь зүйтэй байна.
Мөн хохирогч Д.******* нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтлээ зайлшгүй эмчлүүлэх болон эмчлүүлэхэд гарсан зардлаа тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.
Гурав.Шүүгдэгч Б.*******, Б.*******, Д.******* нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:Шүүгдэгч Б.******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 3 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн цагийн орчимд аймгийн сум, дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” караоке дотор иргэн Д.*******тай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүн рүү пивоны шилэн аяга шидэж, эрүүл мэндэд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах баруун нүдний солонгон бүрхүүлийн шарх гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан, шүүгдэгч Б.******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 3 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн цагийн орчимд аймгийн сум, дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” караоке дотор иргэн Д.*******тай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүнийг зодож, эрүүл мэндэд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хоёр талын ухархайн хугарал, хамар ясны хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан, шүүгдэгч Д.******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 3 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн цаг 4 минутын орчимд аймгийн сум, дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” караоке дотор иргэн Б.*******тай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүнийг зодож, эрүүл мэндэд нь зүүн хөмсгөнд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.*******, Б.*******, Д.******* нарын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Иймд шүүгдэгч Б.*******, Б.*******, Д.******* нарт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд шүүгдэгч Б.*******, Б.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас сонгон хэрэглэж 00 нэгж буюу 00000 төгрөгөөр тус тус торгох ял оногдуулж, торгох ялыг сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр, шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас сонгон хэрэглэж 00 нэгж буюу 00000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт Б.*******, Б.*******, Д.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, Д.******* нь бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хилийн хориг тавигдаагүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, энэ хэрэгт хураагдсан ирсэн 01 ширхэг хуурцаг /CD/-ийг уг хэргийн хугацаа дуустал хадгалахаар зохих баримт үйлдэж хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Г.Ганцэцэгт даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйл, 3.1 дүгээр зүйл, 3. дугаар зүйл, 3. дугаар зүйл, 3.7 дугаар зүйл, 3.8 дугаар зүйл, 3. дугаар зүйл, 3.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Сартуул овгийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Харнууд овгийн Бямбийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Харнууд овгийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
. Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******г 00 /зургаан зуун/ нэгж буюу 00000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******г 00 /зургаан зуун/ нэгж буюу 00000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ыг 00 /таван зуун/ нэгж буюу 00000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.*******, Б.*******, Д.******* нар нь торгох ялыг 0 /тав/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн -д зааснаар ялтан нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 0 дугаар зүйлийн 0.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******, Б.******* нараас 38787 төгрөгийг гаргуулж хохирогч -Уул аймаг сум дугаар баг -0 тоотод оршин суух хаягтай, Харчин овогт *******т олгож шийдвэрлэснийг шүүх хуралдаан дээр дээрх хохирол төлбөр болох 38787 төгрөгөөс шүүгдэгч Б.******* *******93933 төгрөг, шүүгдэгч Б.******* *******93933 төгрөг нийт 38787 төгрөгийг хохирогч Д.*******т төлсөн бөгөөд нэхэмжлэлээс үлдэх ажилгүй байсан хугацааны авах ёстой байсан цалин 330000 төгрөг, нүдний болор суулгах хагалгаа хийлгэхэд гарах зардалд 800000 төгрөг, хамрын хагалгаа хийлгэхэд гарах эмчилгээний зардалд 00000 төгрөг зэрэг нь нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй байх тул хохирогч Д.******* нь нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эртэй мөн хохирогч Д.******* нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтлээ зайлшгүй эмчлүүлэх болон эмчлүүлэхэд гарсан зардлаа тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.
.Энэ хэрэгт Б.*******, Б.*******, Д.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, Д.******* нь бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хилийн хориг тавигдаагүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, энэ хэрэгт хураагдсан ирсэн 01 ширхэг хуурцаг /CD/-ийг уг хэргийн хугацаа дуустал хадгалахаар зохих баримт үйлдэж хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Г.Ганцэцэгт даалгасугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.*******, Б.*******, Д.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3. дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ