Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/60

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Төртулах, Улсын яллагч Д.Шинэбал, шүүгдэгч Н.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан Эрүүгийн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт хяналтын прокурор Д.Шинэбалаас хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.*******т холбогдох Эрүүгийн ******* дугаартай хэргийг 202******* оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авсныг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Мон Улсын иргэн, 1990 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* суманд төрсөн, *******0 настай, эрэгтэй, Халх, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* дугаар баг, *******гийн ******* тоотод оршин суудаг, урьд Сум дундын 21 дүгээр шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор Мон Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14******* дугаар зүйлийн 14*******.1 дэх хэсэгт зааснаар 0******* жил 01 сарын хугацаагаар, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар тус тус хорих ялаар шийтгүүлж, хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт хорих ялыг 0******* жил 01 сарын хугацаагаар тогтоож, хорих ялыг тэнсэж 01 жил 06 сарын хугацаагаар хянан харгалзаж байсан, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн ******* ******* /РД:*******/

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: Н.******* нь 202******* оны 04 дүгээр сарын *******0-ны өдрийн 20 цагийн орчимд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн ******* сум ******* дугаар баг, ын гудамжинд хохирогч тай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний нүүр лүү 1 удаа өшиглөж, хамрын нуруунд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд тусгагдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Н.******* нь 202******* оны 04 дүгээр сарын *******0-ны өдрийн 20 цагийн орчимд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн ******* сум ******* дугаар баг, ын гудамжинд хохирогч тай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний нүүр лүү 1 удаа өшиглөж, хамрын нуруунд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: Шүүгдэгч Н.******* нь үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хохирогч гийн Цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл /хх-ийн 06-р тал/, Хохирогч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...Би 202******* оны 04 дүгээр сарын *******0-ны 20 цагийн үед Сэлэнгэ аймгийн ******* сум *******-р багт үйл ажиллагаа явуулах “Дөрвөн бэрх” хүнсний дэлгүүр орохоор ганцаараа явж байтал дэлгүүрийн ойролцоо хуурай ах /Гургаа/ надтай таарсан. Тухайн үед “ахдаа ганц шил архи аваад өгөөч, эсхүл хоёулаа “уух уу” гэж хэлэхээр нь би дэлгүүр ороод 1 кг бууз мөн 0.5 шилтэй хараа архи, ундаа аваад дэлгүүрээс гарсан. Дэлгүүрийн гадаа ах зогсож байхаар нь ундаа, архи хоёроо үлдээгээд гэр лүү хүргэж өгөөд хүрээд ирье гэж хэлээд явсан. Дэлгүүрээс манайх холгүй учир гэр лүү орохоор явж байтал гэрийн гадаа хүүхэд Б. байсан. Би түүнд бууз өгтөл хүүхэд “аав таныг тэр хүн дуудаад байна” гэхээр нь эргээд хартал ах “архи хүн аваад хөндлөн рүү орчлоо” гээд над руу чанга дуугаар хэлсэн. Тэгээд би гудамжны хөндлөн рүү архи аваад гүйгээд орсон залуугийн араас ороход би өмнө нь хэд, хэдэн удаа харж байсан гэх залуу байсан. Би түүнд “архи яахаараа чи авдаг юм” гэж хэлэхэд “чи хэнд нь архи авч өгдөг юм” гээд надтай маргалдаад, намайг шууд цохисон. Тэгээд түүнтэй цуг явж байгаа бололтой мөн зүс таних ******* /Хожи/ араас ирээд намайг нийлээд зодсон. Тэгээд хөндлөнгийн эхнэр, нөхөр хоёр гарч ирээд “хөөе, хөөе та хоёр хүн алах нь, болиоч” гэхэд , ******* ээлжлээд л өшиглөөд, цохиод байсан. Удаагүй цагдаа нар ирээд ыг аваад явсан. ******* нь цагдаа нар ирэхээс өмнө зугтаад явсан. ...Би гомдолтой байна. Эмчилгээний төлбөр мөнгөтэй холбоотой баримт байхгүй. ...Би шүүх хуралд оролцохгүй гэх мэдүүлэг /хх-ийн *******2-р тал/,  Гэрч О. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Манай гэр Сэлэнгэ аймгийн ******* сум *******-р баг ын 10А тоот. Уг өдрийн орой 19 цаг өнгөрч байхад манай гэрийн гадаа зодоон болоод байхаар нь би гараад хартал манай гудамжны хөндлөнд зүс таних Баясгалан мөн зүс таних /Улаанаа/-тай хоорондоо зодолдоод хоёулаа байсан. Тэгээд би “хэрэггүй хэрэггүй” гээд салгаж байтал ******* /Хожи/ араас ирээд тай нийлээд Баясгаланг цохиж зодсон. Зодолдоод болохгүй болохоор нь би цагдаа дуудсан...гэх мэдүүлэг /хх-ийн *******5-р тал/, 

Гэрч Ж. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...202******* оны 04 дүгээр сарын *******0-ны орой 19 цагийн үед Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* дугаар багт үйл ажиллагаа явуулах “Дөрвөн бэрх” хүнсний дэлгүүрийн гадна хуурай дүү Баясгалантай тааралдсан. Тухайн үед Баясгалан “1 шил архи уух уу цуг” гэж хэлээд дэлгүүр ороод 0.5 шилтэй архи надад авч өгсөн. Тэгээд зогсож байхад зүс таних хаанаас ч гарч ирсэн юм мэдэгдэхгүй надад байсан архийг аваад гудамжны хөндлөн рүү гүйсэн. Тэгээд би араас нь явсан боловч гүйгээд явчихаар “за за яшиг” гээд байж байтал Баясгалан “архи аа яасан юм” гэхээр нь “сая аваад явчихлаа” гэж хэлэхэд Баясгалан уурлаад ын орсон гудамжны хөндлөн рүү гүйгээд орсон. Би тухайн үед унадаг дугуйтай явж байсан болохоор нь дугуйны гинж янзлаад гудамжны хөндлөн рүү ортол Баясгалан, , ******* нар хоорондоо барьцалдсан Баясгалангийн хамраас цус гарсан *******-уулаа хувцас нь шороо болсон байдалтай байсан. Тэгээд “боль боль, хэрэггүй” гээд салгасан чинь ******* яваад өгсөн. Удаагүй цагдаа нар ирээд ыг аваад явсан. ...Хэн Баясгалангийн бие эрх чөлөөнд халдсан талаар би хараагүй. Би сүүлд гудамжны хөндлөн рүү ортол *******-уулаа л барьцалдсан, хувцас нь шороо болсон байдалтай байсан” гэх мэдүүлэг /хх-ийн **************-р тал/, Шүүгдэгч Н.******* яллагдагчаар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...202******* оны 04 дүгээр сарын *******0-ны өдөр 19 цагийн үед ын гудамжны үзүүрт хөрш айлын тай тааралдсан. Би тухайн үед архи уусан дотор хэцүү явж байсан учир мөн дэлгүүрийн гадаа хуурай ах тай тааралдсан. Би түүнд “1 шил архи байна уу” гэж хэлэхэд “Дөрвөн бэрх” дэлгүүрээс зүс таних Баясгалан ахад 1 шил 0.5 литрийн хараа архи өгөөд явсан. Би ахын хамтаар алхаж байтал араас ирээд ахад байсан архийг аваад гудмын хөндлөн рүү гүйгээд орсон. Тэгээд хөндлөн рүү орсны дараа Баясгалан араас нь гүйж ороод түүнтэй маргалдаад зогсож байтал Баясгаланг түлхээд газар унагаасан юм. Тэгэхээр нь би Баясгалангийн нүүрэн тус газар руу 1 удаа өшиглөсөн юм. Тэгээд удаагүй Баруунхараа явах ажилтай байсан тул үлдээчхээд яваад өгсөн. ... Баясгаланг түлхээд унагаах үед би түүний нүүр рүү 1 удаа өшиглөсөн юм. ...Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ийм хэрэгт холбогдсондоо гэмшиж байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-р хуудас/, Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ******* сумын Шүүх шинжилгээний хэсгийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Г.Ган-Эрдэнийн 202******* оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 86 дугаартай “1. гийн биед хамрын нуруунд шарх гэмтэл тогтоогдсон. 2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. *******. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 2*******-24-р тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл тохирсон байна.  

Шүүгдэгч Н.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч нь эмчилгээний зардалд 86000 төгрөг нэхэмжилсэн ба уг нэхэмжилсэн 86000 төгрөгийг шүүгдэгч Н.******* нь хохирогчид бүрэн төлж барагдуулсан байна. Харин хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтлээ эмчлүүлэхэд гарах болон гарсан зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болно.Иймд шүүгдэгч Н.******* нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлагын талаар: Прокурорын санал болгож, шүүгдэгч Н.*******ын хүлээн зөвшөөрсөн 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Н.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Н.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, *******6.2, *******6.*******, *******6.6, *******6.*******, *******6.8, *******6.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Боржигон овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

*******.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар ялтан Н.******* нь торгох ялыг 05 /тав/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Н.******* нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

4.Энэ хэрэгт Н.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хилийн хориг тавигдаагүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

*******.шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ж.ЭРДЭНЭБАТ.