Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 2023/ШЦТ/62

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

                        Нарийн бичгийн дарга                           С.Төртулах

                        Улсын яллагч                                          Г.Тунгалаг

                      Шүүгдэгчийн өмгөөлөгч                         А.Хандмаа

                        Шүүгдэгч                                               Н.******* нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Г.Тунгалагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Н.*******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1993 оны 0******* дугаар сарын 19-ны өдөр *******-*******  аймгийн ******* суманд төрсөн, 30 настай, эмэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Нуган хишиг" ХХК-д манаач ажилтай, ам бүл 2, хамтран амьдрагчийн  хамт Сэлэнгэ аймаг ******* сумын ******* дугаар баг, “Нуган хишиг" ХХК-ны модны хөрөө рамын хашаанд түр оршин суух хаягтай, урьд эрүүгийн хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ухаан бүрэн Туульч овогт ******* ******* /РД:*******/

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.******* нь 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* сум 3 дугаар баг, үйл ажиллагаа явуулж буй “MN” бараан дотор хохирогч Н. тухай үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, пивоны шилийг шидсэний улмаас түүний баруун нүдний салст, дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэжээ.

 

   Эрүүгийн  ******* тоот хавтаст хэргээс:

 

   Шүүгдэгч Н.******* мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлэхдээ:...Би бааранд нөхрийн хамтаар явж байгаад 1 эмэгтэй хүнтэй маргалдаад 1 эмэгтэй хүний нүүрэн тус газар руу лаазтай пиво шидсэн. Уг эмэгтэй над руу пиво шидсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Прокурорын тогтоолыг мөн хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 35-р тал/

Хохирогч Н. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ....2023 оны 05 дугаар сарын 17-ны орой ажлын газрын хүмүүсийн  хамтаар спортын зааланд 18-21 цагийн хооронд заал авч тоглосон. Заалнаас гараад л бид хоёр жоохон пиво ууж суух уу? гэж хоорондоо ярилцаад түүний хамтаар Сэлэнгэ аймгийн ******* сум 3 дугаар баг, Хаан банкны хажууд байрлах 2 давхар “МN” гэх нэртэй бааранд 22 цагийн үед орсон. Уг бааранд бид хоёр 2 лааз сэнгүүр пиво захиалж уусан. пиво уугаагүй 1 шил сөжү уусан. Өмнө харж байгаагүй танихгүй залуу бид хоёр руу хаан банкны виза карт шидэхээр нь надад хандаад “ Хүн картаа шидээд байхад яадаг юм ганц сөжү уншуулчих уу” гэж хэлэхээр нь би “тэгэхгүй юу яадаг юм” гээд хэлсэн юм. касс дээр очоод уг шидээд байсан залуугийн карт уншуулаад ганц сөжү авах гэтэл картад нь мөнгө байхгүй байсан. Тэгээд эргэж ирээд уг залуу руу буцаад картын шидсэн чинь тухайн залуутай цуг явж байгаа бололтой /эхнэр/  нь гэх эмэгтэй ирээд хэрүүл хийж байгаад над руу гартаа барьсан байсан лаазтай пиво шидсэн чинь миний нүдийг оносон. Тэгээд би шидсэн лаазтай пиво гартаа барьж байгаад араас нь шидсэн чинь уг эмэгтэй дахин пиво аваад над руу шидсэн. Тухайн шидсэн пиво нь дахиад  миний нүдийг оносон зүйл болсон учир цагдаад хандсан. Би 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр “Компьютер томографи”-д орсон 3*******000 төгрөгийн баримт байна, уг баримтыг гаргаж өгнө. Өөр баримт надад байхгүй. Эм тариа авч хэрэглэсэн боловч нөат-ын баримт аваагүй. Би гомдолтой байна. Уг эмэгтэй ямар учраас над руу 2 удаа пиво шидэж надад хөнгөн хохирол учруулсан юм... гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р тал/,

Сэлэнгэ аймаг Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн 94 дугаартай “1. Н.гийн биед баруун нүдний талст, дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон. 2.Дээрх гэмтэл мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаанд сарниулна. Хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх 9-10-р тал/

Гэрч Г. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр ажлын хүмүүсийн хамтаар Сэлэнгэ аймгийн ******* сумын спорт зааланд заал авсан. Заалнаас гараад 22 цагийн үед “МN” бааранд ажлын Н. орсон. Тухайн бааранд бид хоёр пиво уугаад сууж байтал нэг залуу бид хоёр руу виза картаа шидээд байсан. Тухайн картыг нь би эргүүлэн шидсэн боловч буцаагаад шидээд байхаар нь Н. картыг нь авсан. Тэгсэн уг залуутай цуг явж байгаа бололтой тухайн үед ******* гэж байх шиг байсан. Манай ажлын Н. уулзаад түүнтэй хэрэлдэж байгаад гартаа барьсан пивоо аваад түүн рүү Н. руу шидсэн. Тухайн шидсэн пиво нь Н.гийн нүүрийг оноход би хажууд нь сууж байсан. Би Н.г нь ******* руу пиво шидэж байгааг нь хараагүй.... гэх мэдүүлэг /хх-ийн 28-р тал/ зэрэг нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна.

         

           Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Шүүгдэгч Н.*******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 44 дугаар тал/, *******-******* аймгийн ******* сумын 5 дугаар баг Тунгалагт оршин оршин суудаг тухай лавлагаа /хх-ийн 43 дугаар тал/, Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /ХХ-ийн 42 дугаар тал/, Гэрлэсний лавлагаа /хх-ийн 41 дугаар тал/, Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /ХХ-н 37 дугаар тал/ зэрэг болно.    

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

 

Нэг.Шүүгдэгч Н.*******г гэм буруутайд тооцох талаар:

  Шүүгдэгч Н.******* нь 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* сум 3 дугаар баг, үйл ажиллагаа явуулж буй “MN” бараан дотор хохирогч Н. тухай үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, пивоны шилийг шидсэний улмаас түүний баруун нүдний салст, дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:... Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, /хх-ийн 03-р тал/, 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн ******* сумын нэгдсэн эмнэлгийн компьютерт томографын оношилгооны хуудас, /хх-ийн 12-р тал/, Гэрч Г.ийн мэдүүлэг, /хх-ийн 28-р тал/,Хохирогч Н.гийн мэдүүлэг, /хх-ийн 22-23-р тал/, Сэлэнгэ аймаг Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 94 дугаартай дүгнэлт, /хх-ийн 9-10-р тал/,  Н.*******гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг, /хх-ийн 34-35-р тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч Н.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.

            Тиймээс Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Н.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.

 

 Иймд шүүгдэгч Н.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

            Хоёр.Хохирол төлбөрийн талаар:

            Хохирогч Н. нь шүүгдэгч Н.*******гаас компьютер томограф шинжилгээнд хамрагдсан 3*******000 төгрөгийн хохирол, хор  уршиг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Н.******* нь шүүхийн шатанд 3*******000 төгрөгийг хохирогчийн данс руу шилжүүлсэн тухай баримтаа хавтас хэрэгт хавсарган ирүүлсэн тул энэ хэрэгт хэлэлцэгдэх мөнгөн төлбөр байхгүйг дурдах нь зүйтэй байна. Харин хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтлээ эмчлүүлэхэд гарах болон гарсан зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болно.

 

Гурав.Шүүгдэгч Н.*******д оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Н.******* нь 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* сум 3 дугаар баг, үйл ажиллагаа явуулж буй “MN” бараан дотор хохирогч Н. тухай үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, пивоны шилийг шидсэний улмаас түүний баруун нүдний салст, дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Н.******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөр төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.******* дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Иймд шүүгдэгч Н.*******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас сонгон хэрэглэж 450 нэгж буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 05 сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Н.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.  

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйл, 3*******.1 дүгээр зүйл, 3*******.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 3*******.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3*******.******* дугаар зүйл, 3*******.7 дугаар зүйл, 3*******.8 дугаар зүйл, 3*******.10 дугаар зүйл, 3*******.13 дугаар зүйл 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Туульч овогт ******* *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******г 450 нэгж буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар ялтан Н.******* нь торгох ялыг 05 /тав/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Н.******* нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

4.Энэ хэрэгт Н.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хилийн хориг тавигдаагүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

*******.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ж.ЭРДЭНЭБАТ.