Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/119

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,

Улсын яллагч Б.Бавуудорж,

Шүүгдэгч , түүний өмгөөлөгч П.Дониддолгор нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

ªâºðõàíãàé àéìãèéí Ïðîêóðîðоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж èð¿¿ëñýí  холбогдох 2326000860102 äóãààðòàé эрүүгийн õýðãèéã хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд 19.. оны 12 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, ... настай, регистрийн дугаар , эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт, Өвөрхангай аймгийн ........... сумын гаар багийн дүгээр гудамжнытоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 186 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан, .

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч нь 2023 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 23 цагийн үед Өвөрхангай аймгийн ... сумын .. дүгээр багийн .............. тоот хашаанд байх хохирогч Т.М-гийн өмчлөлийн хоёр давхар байшингийн 4 ширхэг 77смх66см, 1 ширхэг 77смх35 см,  1 ширхэг 88смх42 см,  1 ширхэг 88смх137см хэмжээтэй вакум цонхнуудын давхар шил, ЗИЛ-130 маркийн тээврийн хэрэгслийн урд салхины шил, “Liugong7150CN” маркийн ковш машины урд болон хойд салхины шил зэргийг хагалж, устгасны улмаас 1,194,780 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...2013 онд миний үүдэн шүдийг өнгөрсөн банди нь хугалж байсан. Үүнийг хууль журмын дагуу шийдээгүй болохоор нь би үүнд уурлаад ийм зүйл үйлдсэн. Үүндээ гэмшиж байна” гэв.

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

           Хохирогч  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 оны 02 дугаар сарын 05-ны шөнө 23 цагийн үед манай хашаанд байсан сахиул  над руу залгаад нэг танихгүй хүн ирчихээд хашаанд байсан машин болон байшингийн цонх руу чулуу шидээд хагалчихлаа, цагдаад дуудчихлаа гэж байсан. Тэгээд би 10 хоногийн дараа ирээд үзэх үед хашаанд байсан байшингийн цонх болон хоёр автомашины цонх хагалчихсан байсан юм. Тухайн чулуу шидээд байсан хүнийг  гэдэг юм. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 92 хуудас/,

 

Гэрч  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Цагаан сар болох гээд тухайн өдөр буюу 2023 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 23:00 цагийн үед манай буузыг хийх гээд манай хүү  нар ирсэн байсан. Тэгээд буузаа хийж дуусаад ирсэн хүмүүс явах гэж байсан чинь гаднаас тэр  орж ирээд  байна уу гэсэн, бид нар  байхгүй гэсэн чинь “ миний шүдийг үүрүүлсэн би ална гэж хэлээд гэрээс гараад байшингийн цонхыг хагалаад тэрүүгээр чулуу шидээд, гал тавина гэж орилоод, манай уяатай байсан нохойг чулуугаар нүдээд байхаар нь манай хүү гараад чи зүгээр байгаа нохой нүдээд байгаа юм гэсэн чинь өөдөөс чулуу шидэх гэхээр нь манай хүү тэр хүнийг бариад авсан. Тэгээд манай бэр  юу болоод байгаа гээд гарсан чинь Оюунтүлхүүрийн нүүр хэсэг рүү нь хоёр удаа цохиод авсан.” гэсэн мэдүүлэг. /хх-20-22 хуудас/,

 

зөрчлийн хэрэг бүртгэлтэд хохирогчоор өгсөн “...Манай ээж  ........ сумын .... дүгээр сарын .......... тоотод хүний хашаа хардаг юм. Би 2023 оны 02 дугаар сарын 05-ны ..........сумаас гэрээсээ ээжийн буузыг хийж өгөх гээд ирсэн. Тэгээд 23:00 цаг өнгөрч байхад гаднаас  гэж хүн орж ирээд “аана байна. Би тэрийг чинь ална, танай хашаа байшинг шатаана” гэж орилоод, миний зүүн нүд хэсэгт гараараа нэг удаа цохиж, мөн шүд гэмтээсэн. Тэгээд гадаа чулуу бариад хажуугийн байшингийн цонхнуудыг хагалж, мөн хашаанд байсан ковш, зил-130 машинуудын цонхыг хагалсан.” гэсэн мэдүүлэг /хх-14 хуудас/,

 

Гэрч  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Гаднаас гэж хүн орж ирээд “ байна уу” гэхээр нь тийм хүн байхгүй гэсэн чинь “ ална, миний шүдийг үйрүүлсэн” гэсэн үү нэг тийм үг хэлээд гараад цаагуур байшингийн цонх хагалаад байгаа бололтой шил хагарч байгаа чимээ гараад байсан. Тэгээд манай нохойг чулуугаар нүдээд байгаа бололтой нохой гаслаад байхаар нь манай ах  нар гарсан. Би гэрээс гараагүй, 2 жоохон хүүхдээ хараад үлдсэн, гадаа пижигнээд байсан. Удалгүй манай эгч 2 цохиулчихлаа гээд ороод ирсэн.” гэсэн мэдүүлэг /хх-23 хуудас/,

 

Хөрөнгийн үнэлгээчин Б.Оюундарийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 02/10 дугаартай “...Зил 130 маркийн ачааны автомашины урд салхины шил, “Liugong7150СN” маркийн ковшийн урд арын салхины шил, “Liugong7150CN” маркийн ковшийн кабины арын салхины шил, 4 ширхэг 77x66 хэмжээстэй вакум цонхны давхар шил, 1 ширхэг 77x35 хэмжээстэй вакум цонхны давхар шил, 1 ширхэг 88x137 хэмжээстэй вакум цонхны давхар шил,1 ширхэг 88x42 хэмжээстэй вакум цонхны давхар шил эдгээр хөрөнгийг үнэлбэл зах зээлийн үнэ цэнэ 1,194,780 төгрөг” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-66-73 хуудас/,

 

Шинжээч эмч  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ 2014 онд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд IQ тогтоогоод тэрнээс хойш сэтгэцийн эмчийн хяналтад орж, хөдөлмөрийн чадвар алдалт тогтоолгосон.   Оюун ухааны хөнгөн хомсдол нь 9-12 насны хүүхдийн сэтгэхүйтэй адил байдаг учир болсон хэргийн талаар санах, үнэн зөв ярих боломжтой байдаг” гэсэн мэдүүлэг /хх-108-109 хуудас/,

 

            Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-11 хуудас/,

 

            Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн №06 дугаартай “ нь оюуны хөнгөн хомсдол, зан төрхийн өөрчлөлт гэсэн сэтгэцийн өвчтэй байна. Т.М нь үнэн зөв мэдүүлэг өгөх, хэрэг хариуцах чадвартай байна” гэсэн дүгнэлт /хх-ийн 46 хуудас/,

 

            Шүүгдэгч хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн ......... сумын .. дугаар багийн Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 28 дугаартай тодорхойлолт, амбулатори поликлиникээр үйлчлүүлэгчдийн карт, Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 41г/2221 дугаартай албан тоот, Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2018/ШЦТ/186 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, эд хөрөнгийн бүртгэлтэй эсэх лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа, шинжээчээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 30, 31-41, 77, 78-80, 82, 83, 84, 86, 108-109 хуудас/ зэрэг болно.

 

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

           Улсын яллагч  Б.Бавуудорж шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч нь 2023 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 23 цагийн үед Өвөрхангай аймгийн ......... сумын .....дүгээр багийн  тоот хашаанд байсан иргэн Т.М-гийн өмчлөлийн хоёр давхар байшингийн 4 ширхэг 77смх66см хэмжээтэй вакум цонхны давхар шилийг, 1 ширхэг 77 смх35см хэмжээтэй вакум цонхны давхар шилийг, 1 ширхэг 88смх137см хэмжээтэй вакум цонхны давхар шилийг, 1 ширхэг 88смх42см хэмжээтэй вакум цонхны давхар шилийг, ЗИЛ-130 загварын тээврийн хэрэгслийн урд салхины шилийг, "Liugong7150CN” загварын ковш машины урд болон хойд салхины шилийг тус тус санаатайгаар хагалж, устгасны улмаас 1,194,780 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,

 

          Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Дониддолгор шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. Шүүгдэгч  нь хохирогчид учруулсан 1,194,780 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан учир бусдад төлөх төлбөргүй байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч  холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй,  мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна гэж дүгнэлээ.

            Дээрх мэдүүлгүүдийг өгсөн гэрчид хууль сануулж, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх тухай эрх үүргийг нь танилцуулж мэдүүлэг авсан, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй,  ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч, үнэлгээчинд тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

            Шүүгдэгч нь 2023 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 23 цагийн үед Өвөрхангай аймгийн ....... сумын ....... дүгээр багийн .......... тоот хашаанд байх хохирогч 8 смх42 см хэмжээтэй вакум цонхнуудын давхар шилийг, ЗИЛ-130 маркийн тээврийн хэрэгслийн урд салхины шилийг, “Liugong7150CN” маркийн ковш машины урд болон хойд салхины шилийг тус тус хагалсны улмаас 1,194,780 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

           Шүүгдэгч  нь бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

Хохирогч  “...Би тухайн үед байхгүй байсан юм. 2023 оны 02 дугаар сарын 05-ны шөнө 23 цагийн үед манай хашаанд байсан сахиул  над руу залгаад нэг танихгүй хүн ирчихээд хашаанд байсан машин болон байшингийн цонх руу чулуу шидээд хагалчихлаа, цагдаад дуудчихлаа гэж байсан. Тэгээд би 10 хоногийн дараа ирээд үзэх үед хашаанд байсан байшингийн цонх болон хоёр автомашины цонх хагалчихсан байсан юм. ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 92 хуудас/,

 

Гэрч  “...Гаднаас тэрорж ирээд  миний шүдийг үйрүүлсэн, би ална гэж хэлээд гэрээс гараад байшингийн цонхыг хагалаад, чулуу шидээд, гал тавина гэж орилоод, манай уяатай байсан нохойг чулуугаар нүдээд байхаар нь манай хүү  гараад чи зүгээр байгаа нохой нүдээд байгаа юм гэсэн чинь өөдөөс чулуу шидэх гэхээр нь манай хүү тэр хүнийг бариад авсан. Тэгээд манай бэр  юу болоод байгаа гээд гарсан чинь  нүүр хэсэг рүү нь хоёр удаа цохиод авсан.” гэсэн мэдүүлэг. /хх-20-22 хуудас/,

 

Зөрчлийн хэргийн хохирогч  “...Би 2023 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Тарагт сумаас гэрээсээ ээжийн буузыг хийж өгөх гээд ирсэн. Тэгээд 23:00 цаг өнгөрч байхад гаднаас  гэж хүн орж ирээд “ хаана байна. Би тэрийг чинь ална, танай хашаа байшинг шатаана” гэж орилоод, миний зүүн нүд хэсэгт гараараа нэг удаа цохиж, мөн шүд гэмтээсэн. Тэгээд гадаа чулуу бариад хажуугийн байшингийн цонхнуудыг хагалж, мөн хашаанд байсан Ковш, Зил-130 машинуудын цонхыг хагалсан.” гэсэн мэдүүлэг /хх-14 хуудас/,

 

Гэрч  “...Гаднаас гэж хүн орж ирээдэ байна уу гэхээр нь тийм хүн байхгүй гэсэн чинь  ална, миний шүдийг үйрүүлсэн гэсэн үү нэг тийм үг хэлээд гараад цаагуур байшингийн цонх хагалаад байгаа бололтой шил хагарч байгаа чимээ гараад байсан. Тэгээд манай нохойг чулуугаар нүдээд байгаа бололтой нохой гаслаад байхаар нь манай ах нар гарсан. Удалгүй манай эгч Оюунтүлхүүр 2 цохиулчихлаа гээд ороод ирсэн.” гэсэн мэдүүлэг /хх-23 хуудас/,

 

Хөрөнгийн үнэлгээчин Б.Оюундарийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 02/10 дугаартай “...Зил 130 маркийн ачааны автомашины урд салхины шил, 1 ширхэг “Liugong7150СN” маркийн ковшийн урд арын салхины шил, 1 ширхэг “Liugong7150CN” маркийн ковшийн кабины арын салхины шил, 4 ширхэг 77x66 хэмжээстэй вакум цонхны давхар шил, 1 ширхэг 77x35 см,  1 ширхэг 88x137 см, 1 ширхэг 88x42 см хэмжээтэй вакум цонхны давхар шил эдгээр хөрөнгийг үнэлбэл зах зээлийн үнэ цэнэ 1,194,780.00 төгрөг” гэсэн дүгнэлт /хх-66-73 хуудас/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-11 хуудас/, шүүгдэгч Т.Мөнхтулгын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тус тус нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.  

 

Шүүгдэгч  нь үнэн зөв мэдүүлэх, хэрэг хариуцах чадвартай болох нь           Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн №06 дугаартай “ нь оюуны хөнгөн хомсдол, зан төрхийн өөрчлөлт гэсэн сэтгэцийн эмгэгтэй байна.  нь үнэн зөв мэдүүлэг өгөх, хэрэг хариуцах чадвартай байна” гэсэн дүгнэлт, шинжээч эмч Ч.Цэвэлхорлоогийн “2014 онд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд IQ тогтоогоод тэрнээс хойш сэтгэцийн эмчийн хяналтад орж, хөдөлмөрийн чадвар алдалт тогтоолгосон.   Оюун ухааны хөнгөн хомсдол нь 9-12 насны хүүхдийн сэтгэхүйтэй адил байдаг учир болсон хэргийн талаар санах, үнэн зөв ярих боломжтой байдаг” гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

          Шүүгдэгч  нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж,  түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

          Шүүгдэгч холбогдох эрүүгийн хэргийг Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

           2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

           Хохирогч  гэмт хэргийн улмаас хохиролд 1,194,780 төгрөгийг төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь Хаан банкны 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн мэдээлэл, шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогчийн хүсэлт зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч  бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.  

 

           3. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Улсын яллагч Б.Бавуудорж шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна.” гэсэн дүгнэлтийг,

 

           Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Дониддолгор шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох Эрүүгийн хуулийн зрөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хохирол төлбөрөө нөхөн төлсөн байдал, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэж 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү. Шүүгдэгчийн санхүүгийн эх үүсвэрийн хувьд тодорхой хэмжээнд ажил хөдөлмөр эрхэлдэг, нийгмийн даатгалын сангаас хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэмжийг сар болгон авдаг.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж хуульчилсан.

 

           Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчилсан.  

 

           Шүүгдэгч  нь эрхэлсэн тодорхой ажилгүй, оюуны хүндэвтэр хомсдол, зан төрхийн өөрчлөлт гэсэн сэтгэцийн өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 70 хувиар буюу бүрэн алдсан  болох нь Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх  эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн №0403979 дугаартай  шийдвэрээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах боломжгүй байна.

 

           Шүүхээс шүүгдэгч  эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хувийн байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлсөн  гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж хуульд заасан торгох ял оногдуулах нь зүйтэй байна гэж үзлээ.

 

            Шүүгдэгч  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

         Иймд шүүгдэгч  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэж, тус торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,

 

Шүүгдэгч  нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч  нь гомдол саналгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдаж,

 

            Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

 

           Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч г бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч 1,194,780 төгрөг төлсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол  шүүгдэгч  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.ЦЭЦЭГЭЭ