| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2023/0068/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/64 |
| Огноо | 2023-06-23 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Шинэбал |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 2023/ШЦТ/64
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баттөгөлдөр, Улсын яллагч Д.Шинэбал, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Хандмаа, шүүгдэгч У.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан Эрүүгийн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Д.Шинэбалаас хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.*******од холбогдох Эрүүгийн ******* дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авсныг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, *******9*******3 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр *******-******* аймгийн ******* суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, Халх, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* дүгээр баг, *******ын ******* тоотод оршин суудаг, урьд 6 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан, Үүнд:
- *******-******* аймгийн Сум дундын шүүхийн *******999 оны 09 дүгээр сарын *******5-ны өдрийн шийтгэх тогтоолоор *******9*******6 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******23 дугаар зүйлийн *******23.3 дахь хэсэгт зааснаар ******* жилийн хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан,
- Сэлэнгэ аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 2004 оны 0******* дугаар сарын 25-ны өдрийн 9******* дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******45 дугаар зүйлийн *******45.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, ******* жилийн хугацаагаар хянан харгалзсан,
- Баянгол дүүргийн шүүхийн 2004 оны *******2 дугаар сарын 22-ны өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******45 дугаар зүйлийн *******45.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
- *******-******* аймгийн Сум дундын шүүхийн 2007 оны 0******* дүгээр сарын 24-ний өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******45 дугаар зүйлийн *******45.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2009 оны *******2 дугаар сарын **************-ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан.
- Сэлэнгэ аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 20************** оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******47 дугаар зүйлийн *******47.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 5 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 20*******5 оны ************** дүгээр сарын 05-ны өдөр Өршөөлийн хуулиар үлдсэн ******* сар ******* хоногийн ялыг өршөөн хэлтрүүлсэн,
- Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20************** оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 206 дугаартай шийтгэх тогтоолоор 20*******5 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар 2 жил ******* сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн ******* *******, /РД:ТЖ*******3043074/
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: У.******* нь 2022 оны 09 дүгээр сарын 2*******-ний өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оргил” цайны газрын үүдэнд байсан хохирогч Ө.ийн эзэмшлийн Япон Улсад үйлдвэрлэсэн, улаан өнгийн, эмэгтэй хүний унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Ө.т 360000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд тусгагдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүгдэгч У.******* нь 2022 оны 09 дүгээр сарын 2*******-ний өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оргил” цайны газрын үүдэнд байсан хохирогч Ө.ийн эзэмшлийн Япон Улсад үйлдвэрлэсэн, улаан өнгийн, эмэгтэй хүний унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Ө.т 360000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: Шүүгдэгч У.******* нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг /хх-ийн **************7-*********************-р тал/, Эрх бүхий албан тушаалтны 2022 оны 09 дүгээр сарын 2*******-ний өдрийн “Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай” тэмдэглэл /хх-ийн 0*******-р тал/, Зөрчлийн хэргийн материал, бусад /хх-ийн 04-*******7*******-р тал/, Хохирогч Ө. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...2022 оны 09 дүгээр сарын 2*******-ний өглөө 07 цагийн үед өөрийн ажлын байр “Оргил” цайны газарт өөрийн улаан өнгийн унадаг дугуйтай ирсэн. Унадаг дугуйгаа ажлын гадаа байрлуулж тавиад ажил руугаа орсон. Орой ажил тараад ************** цаг өнгөрч байхад гараад дугуйгаа авах гэхэд миний дугуй алга болсон байсан учир Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. ...Ямар нэгэн зүйлээр цоожилдоггүй. Ажлын урд талын төмөр хаалтын хаалгыг онгойлгоод дотор нь дугуйгаа байрлуулаад цоожилдог юм. Миний дугуй хүн авахдаа дээш нь өргөөд авсан байсан. ...2022 оны 04 дүгээр сарын үед 450000 төгрөгөөр Япон дугуй гээд авч байсан. ...Би өөрийн алдагдсан дугуйгаа байцаагч дээр хэрэг байх үед бүрэн бүтэн хүлээн авсан. ...Манай цайны газраар уг өдөр орж ирээд гарсан хүн авсан байсан миний дугуйг, дараа нь байцаагчтай “Нар” дэлгүүрийн камер харахад ...Би дугуйгаа бүрэн бүтэн хүлээн авсан учир надад одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 36-р тал/, Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад мэдүүлсэн гэрч Б. мэдүүлэхдээ: ...2022 оны 09 дүгээр сарын 2*******-ний өдөр хуваарийн дагуу эргүүлийн үүрэг гүйцэтгээд явж байхад *******7 цаг 20 цагийн орчим “Азын нахиа” эмийн сангийн баруун талын төв зам дагуу явган хүний замаар У.******* нь улаан өнгийн эмэгтэй хүний, урдаа хар өнгийн сагстай унадаг дугуй унаж явсныг харсан. Тухай үед би хулгайн дугуй гэдгийг нь мэдээгүй. Удалгүй 2022 оны 09 дүгээр сарын 2*******-ний өдрийн *******0:45 минутын орчим жижүүрээс Сэлэнгэ аймгийн ******* сумын 7-р багт үйл ажиллаг явуулдаг “Оргил” цайны газрын гаднаас улаан өнгийн, урдаа хар сагстай эмэгтэй хүний дугуй алдагдсан талаар зарлан мэдээлсэн. Үүний дагуу У. *******ыг төв хэсгээр эрэн хайж ажилласан боловч олдоогүй. Би У.******* гэгч хүнийг сайн танихгүй зүс мэднэ. ...Тухайн үед У.******* нь ногоон өнгийн куртик, саарал малгайтай цамц, хар өнгийн өмд, хар гуталтай явж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн *******3-р тал/, Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад мэдүүлсэн гэрч С. мэдүүлэхдээ: ...2022 оны 09 дүгээр сарын 2*******-ний өдрийн *******7 цагийн орчим бид нар маргаашийнхаа хоолны махыг бэлдэж байсан чинь гаднаас хүн орж ирэхээр нь харсан чинь ******* гэх залуу зогсож байсан. ******* нь “хоол байна уу” гэж асуухад нь “хоол байхгүй” гэж хэлээд гаргасан. Удалгүй ******* нь гал тогооны хоол бэлтгэдэг өрөөний цонхоор толгойгоо оруулж ирээд дахин “хоол байна уу” гэж асуухад нь “хоол байхгүй” гэж хэлсэн чинь гараад явсан, 30 минутын дараа тогооч түрүүлээд харих гээд дугуйгаа авах үедээ Ө.ээс “дугуй чинь алга байна, хүнд өгд явуулчихсан юм уу? гэж асууж байсан. Ө.тэй хамт бид нар гарч унадаг дугуйг нь харахад байхгүй байсан. Тэгээд Ө. цагдаад дуудлага өгсөн. ...Миний хувьд тухайн өдөр *******7 цагийн үед 2 удаа хоол асууж орж ирж байсан ******* гэх хүнийг Ө.ийн унадаг дугуйг авсан гэж сэжиглэж байгаа. ...Би ******* гэгч хүнийг замын хойно гэртэй, сэтэрхий юм шиг уруултай, биерхүү, өндөр залуу байдаг гэдгийг мэднэ. Сайн таньж мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн *******4-р тал/, Сэжигтэн У.******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...Би 2022 оны 09 дүгээр сарын 2*******-ний өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумын “Тэнгэр” худалдааны төвийн зах орчим архи, дарс уудаг зүс таних хүний хамтаар уг өдөр архи уусан. Тэгээд “Тэнгэр” захаас хойш чиглэлтэй бараан захын дундуур ганцаараа гарч, бараан захын хойно байрлах цайны газрын төмөр хашаан дотор хана түшүүлээд тавьсан улаан өнгийн дугуйг хүнд хэлээгүй хашаа давуулан авч унаад хойш гарч “Ундрага”, “Нар” цайны газар хоёрын дундуур гарч 46 дугаар точек чиглэлтэй гэр лүүгээ унаад явсан. Уг өдрөөс хойш 2 хоногийн дараа хойд эцэг Төмөрхүү уг унадаг дугуйг гэрээс ирж аваад “цагдаад хүлээлгэн өгнө” гэж хэлсэн. ...Би бусдын дугуй гэдгийг мэдэж байсан. Би тухайн өдөр архи уусан байсан учир гэр лүүгээ явах гээд уг дугуйг хулгайлсан юм. ...Би дугуй хулгайлсан гэдгийг мэдэж байсан учир цагдаа нар намайг барих байх гэж мэдээд би Хэнтий аймаг руу ажил хийхээр явсан. Тэгээд Хэнтий аймагт цагдаад баригдаад өнөөдөр ******* суманд ирсэн... гэх мэдүүлэг /хх-ийн *********************-р тал/, Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ний 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн ТХҮ-023/6294 дугаартай “*******. Унадаг дугуй ******* ширхэг, нэгжийн үнэ 450000 төгрөг, элэгдэл тооцсон нийт үнэ 360000 төгрөг” гэсэн дүгнэлт /хх-ийн *******66-*******69-р тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч У.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ө. нь ямар нэгэн хохирол, хор уршиг нэхэмжлээгүй тул шүүгдэгч У.******* нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар: Прокурорын санал болгож, шүүгдэгч У.*******ын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн ******* дэх хэсгийн *******.2 дахь заалтыг журамлан яллагдагч У.*******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.******* дүгээр ******* дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 06 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч У.*******од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн ******* дэх хэсгийн *******.2 дахь заалтыг журамлан шүүгдэгч У.*******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.******* дүгээр ******* дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 06 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч У.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдаж
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.*******, 36.*******0 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
*******.Шүүгдэгч Боржигон овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн ******* дах хэсгийн *******.2-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.*******од хорих ял оногдуулахгүйгээр 06 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “Оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тогтоосугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.******* дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.*******, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.
4.Энэ хэрэгт У.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримт болон эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хилийн хориг тавигдаагүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол У.*******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.*******0 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш *******4 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
*******.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.*******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.