Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/115

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвжав,

Улсын яллагч Ч.Мөнх-Эрдэнэ,

Шүүгдэгч , түүний өмгөөлөгч П.Дониддолгор нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

ªâºðõàíãàé àéìãèéí Ïðîêóðîðоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж èð¿¿ëñýí  холбогдох 2326000850107 äóãààðòàé эрүүгийн õýðãèéã хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд 19.... оны 09 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн, .... настай, регистрийн дугаар , эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эгч, 3 хүүхдийн хамт, Өвөрхангай аймгийн ........ сумын ... дугаар багийн ... дүгээр гудамжны .... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, .

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч  нь 2022 оны 11 дүгээр сарын 21-ний шөнө Өвөрхангай аймгийн .... сумын .... дугаар багийн ............. тоот хашааны үүдэнд байсан .............. улсын дугаартай “Тоёота приус” маркийн тээврийн хэрэгсэл дотроос хохирогч  өмчлөл, эзэмшлийн “Оппо А/95” загварын гар утас 1 ширхгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 800,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Хохирогч  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 11 дүгээр сарын 21-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байх үед Өвөрхангай аймгийн ........... сумын ... дугаар багт .............тоотод байдаг найз  гэрт очоод гэрт нь 2,5 литрийн Сэнгүр гэх нэртэй пиво хуваагаад машинаа асаах гээд аккумлятор суусан байсан болохоор  гэр рүүгээ явж холбогч аваад буцаж  гадаа ирээд машинаа холбох гээд нөхөр руу залгах гэхэд миний утас байхгүй болсон талаар мэдсэн. Тэгээд  асуухад мэдэхгүй гээд байсан. Холбогч авах гээд явахаасаа өмнө машиныхаа суудал доогуур хийсэн байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36 хуудас/,

 

Мөрдөгчийн 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн “ Т хураан авсан OPPO A95 маркийн саарал хөх өнгийн камер хэсэгт 5G гэх бичиглэлтэй гар утсыг 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 10 цаг 43 минутад хохирогч  хүлээлгэн өгсөн” гэсэн тэмдэглэл /хх-ийн 37 хуудас/,

 

Гэрч, иргэний нэхэмжлэгч  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн ........ сумын .... дүгээр багт байрлах “.....” буудал караокед ажиллаж байхад үйлчлүүлэгч  нь тооцоогоо хийх мөнгөгүй байсан. Тэгээд мөнгөнийхөө оронд өөрийнхөө гар утсыг тавьчихаад 3 хоноод эргэж мөнгөө өгөөд авъя гэж хэлсэн. Тэгэхээр нь утсыг нь шалгаад үзтэл хэвийн ажиллагаатай байсан. Тэгээд утсыг нь унтраалгаад аваад үлдсэн. 234,000 төгрөгийн барьцаанд тавьсан. Хулгайн утас гэдгийг мэдээгүй.  нь миний утас байгаа юм гээд л тавьсан. Түүнээс хойш 10 гаран хоног авахгүй болохоор нь фэйсбүүк дээр зарна гээд зар тавихад утасны эзэн гэх хүүхэн над руу яриад эгчээ утсаа авъя гээд над дээр ирсэн. Би тухайн эмэгтэйг утсаа авъя гэхээр нь төлбөр тооцоогоо хийгээд ав гэхэд гараад явсан. Тэгээд  гэх цагдаа дуудаад утсыг хурааж авсан. Тухайн үеийн төлбөр 232,000 төгрөг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7, 44-45 хуудас/,

 

            Иргэний нэхэмжлэгч  гар утас хураан авч үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13 хуудас/,

 

Хохирогч  таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-15 хуудас/,

 

            Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн №02/05 дугаартай “...1 ширхэг “OPPO-95” маркийн гар утсыг үнэлбэл зах зээлийн үнэ цэнэ 800,000 /найман зуун мянга/ төгрөг гэж дүгнэж байна” гэсэн үнэлгээний тайлан /хх-ийн 17-18 хуудас/,

 

            Шүүгдэгч   хувийн байдлыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, төрөл садангийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, Өвөрхангай аймгийн ........ сумын .... дугаар багийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 62 дугаартай тодорхойлолт /хх-ийн 23, 24, 38, 58, 59 хуудас/ зэрэг болно.

 

 Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

 Улсын яллагч Ч.Мөнх-Эрдэнэ шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч  нь 2022 оны 11 дүгээр сарын 21-ний шөнө Өвөрхангай аймгийн ......... сумын ..дугаар багийн .......... тоот хашааны үүдэнд байсан .......... улсын улсын дугаартай “Тоёота приус” маркийн тээврийн хэрэгсэл дотроос иргэн  өмчлөл, эзэмшлийн “Оппо А/95” загварын гар утас 1 ширхгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 800,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,

 

          Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Дониддолгор шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Хавтаст хэрэг авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч  нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй байна. Улсын яллагчаас зүйлчилсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн зүйлчлэлийн хувьд маргаангүй. Шүүгдэгч нь өөрийнхөө үйлдсэн гэмт хэрэг гэм бурууг хүлээн зөвшөөрч, хохирогч  гар утсыг биет байдлаар буцааж олгосон. Иргэний нэхэмжлэгч д 230,000 төгрөгийг төлсөн.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч  холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй,  мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна гэж дүгнэлээ.

           Дээрх мэдүүлгүүдийг өгсөн гэрчид хууль сануулж, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх тухай эрх үүргийг нь танилцуулж мэдүүлэг авсан, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй,  ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч, үнэлгээчинд тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

           Шүүгдэгч  нь 2022 оны 11 дүгээр сарын 21-ний шөнө Өвөрхангай аймгийн ........ сумын ..... дугаар багийн ................. тоот хашааны үүдэнд байсан ....... улсын улсын дугаартай “Тоёота приус” маркийн тээврийн хэрэгсэл дотроос хохирогч  эзэмшлийн “Оппо А/95” загварын гар утас 1 ширхгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 800,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

         Шүүгдэгч  нь бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

Хохирогч  “...2022 оны 11 дүгээр сарын 21-ний шөнө 00 цаг өнгөрч байхад Өвөрхангай аймгийн ......... сумын ........ дугаар баг ............ тоотод байдаг найз  гэрт очоод гэрт нь 2,5 литрийн Сэнгүр гэх нэртэй пиво хувааж уусан. Тэгэхдээ машин дотроо өөрийнхөө эзэмшлийн “OPPO-A95” маркийн гар утсаа суудлынхаа доод талд тавьчихаад орсон. Учир нь хаяж магадгүй гэж бодсон юм. Миний машины аккумлятор суугаад байсан болохоор түгжилгүй орхисон. Тэгээд 02 цаг өнгөрч байх үед гараад машинаа асаах гэтэл аккумлятор суусан байсан болохоор гэр рүүгээ явж холбогч аваад буцаж гадаа ирээд машинаа холбох гээд нөхөр Бямбадорж руу залгах гэхэд миний утас байхгүй болсон талаар мэдсэн. Тэгээд  асуухад мэдэхгүй гээд байсан. ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6, 35-36 хуудас/,

 

Гэрч, иргэний нэхэмжлэгч  “...2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн ....... сумын ...дүгээр багт байрлах “Арвайн тал” буудал караокед ажиллаж байхад үйлчлүүлэгч Отгонсүрэн нь тооцоогоо хийх мөнгөгүй байсан.

Тэгээд мөнгөнийхөө оронд өөрийнхөө гар утсыг тавьчихаад эргэж мөнгөө өгөөд авъя гэж хэлсэн. Тэгэхээр нь утсыг нь шалгаад үзтэл хэвийн ажиллагаатай байсан. Тэгээд утсыг нь унтраалгаад аваад үлдсэн. гэх залуу пиво аваад төлбөр бодоход 232,000 төгрөгийн тооцоо гарахад  барьж явсан утсаа тавиад 3 хоноод авъя гэсэн.  нь миний утас байгаа юм гээд л тавьсан. Түүнээс хойш 10 гаран хоног авахгүй болохоор нь фэйсбүүк дээр зарна гээд зар тавихад утасны эзэн гэх хүүхэн над руу яриад эгчээ утсаа авъя гээд над дээр ирсэн. Би тухайн эмэгтэйг утсаа авъя гэхээр нь төлбөр тооцоогоо хийгээд ав гэхэд гараад явсан. Тэгээд  гэх цагдаа дуудаад утсыг хурааж авсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7, 44-45 хуудас/,

 

 

Мөрдөгчийн иргэний нэхэмжлэгч  “OPPO-A95” маркийн гар утас хураан авч үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 13 хуудас/,

 

Мөрдөгчийн хохирогч  “OPPO-A95” маркийн гар утсыг таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 15 хуудас/,

 

Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн №02/05 дугаартай “...1 ширхэг “OPPO-95” маркийн гар утсыг үнэлбэл зах зээлийн үнэ цэнэ 800,000 төгрөг гэж дүгнэж байна” гэсэн үнэлгээний тайлан /хх-ийн 17-18 хуудас/,

 

Мөрдөгчийн 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн“  хураан авсан OPPO A95 маркийн саарал хөх өнгийн камер хэсэгт 5G гэх бичиглэлтэй гар утсыг 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 10 цаг 43 минутад хохирогч  хүлээлгэн өгсөн” гэсэн тэмдэглэл /хх-ийн 37 хуудас/ зэргээр тус тус нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.  

 

          Шүүгдэгч  нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч арын мэдүүлэг, эд зүйл таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэллээ.

          Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, өөрийн өмчийн нэгэн адил үнэ төлбөргүйгээр захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн байхыг ойлгоно. 

           Шүүгдэгч  нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж,  түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн,  шүүгдэгчийн үйлдэл болон  гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

          Шүүгдэгч холбогдох эрүүгийн хэргийг Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

           2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

           Хохирогч  нь хулгайд алдсан гар утсаа хүлээж авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь мөрдөгчийн 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн “OPPO-A95 маркийн саарал хөх өнгийн камер хэсэгт 5G гэх бичиглэлтэй гар утас нэг ширхэг эд зүйлийг хохирогч  хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хохирогч  шүүхэд ирүүлсэн “Алдсан гар утсаа буцаан авсан. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн хүсэлтээр /хх-ийн 37 хуудас/,

 

          Иргэний нэхэмжлэгч д 232,000 төгрөгийг төлсөн болох нь  гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт зэргээр нотлогдож байх тул шүүгдэгч  бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ. 

 

           3. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

           Улсын яллагч Ч.Мөнх-Эрдэнэ шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “... Шүүгдэгч  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах, тус ялыг эдлэхдээ ............. сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар тогтоох, шүүгдэгч  нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт байхгүй, шүүгдэгч  авсан хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай байна” гэсэн дүгнэлтийг,

 

          Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Дониддолгор шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт тэнсэх боломж байгаа боловч тухайн гэмт хэрэг үйлдсэн байдал, хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзээд 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын саналыг гаргаж байна. Нийтэд тустай ажил хийлгэх ялыг хэрэглэхгүй байх үндэслэл тогтоогдохгүй байгаа учир энэ ялыг оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж хуульчилсан.

 

           Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих ял шийтгэхээр хуульчилсан.  

 

           Шүүгдэгч  нь ам бүл 5, эгч, 18, 7 настай, 05 сартай 3 хүүхдийн хамт амьдардаг болох нь Өвөрхангай аймгийн ....... сумын ....... дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, шүүгдэгчийн мэдүүлэг, түүний өмгөөлөгчийн тайлбар зэргээр тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх болон хорих ялыг оногдуулах шаардлагагүй гэж үзлээ.

 

           Шүүхээс шүүгдэгч  эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хувийн байдал болон тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлсөн гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж хуульд заасан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй байна гэж үзлээ.

 

          Шүүгдэгч  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

           Иймд шүүгдэгч   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,

 

Шүүгдэгч нь Өвөрхангай аймгийн ...... сумын ........ дугаар багийн ........... тоотод оршин суудаг болох нь  тус багийн Засаг даргын тодорхойлолт, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа Өвөрхангай аймгийн......... сумын нутаг дэвсгэрээс зургаан сарын хугацаанд явахыг хориглож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч  зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч  мэдэгдэж, түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж          ,

 

Шүүгдэгч  нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч ,  иргэний нэхэмжлэгч  нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,

 

            Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

 

           Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  6 сарын хугацаагаар өөрийн оршин суух Өвөрхангай аймгийн ........... сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглосугай.

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч  мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шүүгдэгч  оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Шүүгдэгч  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч , иргэний нэхэмжлэгч  нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол  шүүгдэгч  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.ЦЭЦЭГЭЭ