| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2023/0069/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/67 |
| Огноо | 2023-06-23 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Д.Шинэбал |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 2023/ШЦТ/67
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баттөгөлдөр, Улсын яллагч Д.Шинэбал, шүүгдэгч Ц.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан Эрүүгийн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Д.Шинэбалаас хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.*******д холбогдох Эрүүгийн 2332000620063 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авсныг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1963 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* суманд төрсөн, 60 настай, эрэгтэй, Халх, бүрэн дунд боловсролтой, жолооч, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* ******* дугаар баг, ******* ******* тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн ******* *******, /РД:МЭ6309*******72/
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: Ц.******* нь зөвшөөрөлгүйгээр 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн ******* сум, ******* ******* дугаар багийн нутаг дэвсгэр “Шар шургаагт” гэх газраас 1,6474м3 нойтон хус мод бэлтгэж, байгаль экологид буюу ойн санд 1430790 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд тусгагдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Ц.******* нь зөвшөөрөлгүйгээр 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн ******* сум, ******* ******* дугаар багийн нутаг дэвсгэр “Шар шургаагт” гэх газраас 1,6474м3 нойтон хус мод бэлтгэж, байгаль экологид буюу ойн санд 1430790 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: Шүүгдэгч Ц.******* нь үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-24-р тал/, Иргэний нэхэмжлэгч М.Батням мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Би Сэлэнгэ аймгийн ******* сум дахь байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Ж.Волоожийн 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 01-29-02/272/01 дугаартай Улсын ахлах байцаагчийн актаар гаргасан хохирлыг төлүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-р тал/, Хараагийн бүсийн сум дундын ойн ангийн шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн “1. Нойтон хус 1,2-1,******* см урттай 1*******-24 см-ийн хооронд дахь 1******* ширхэг буюу 0,*******65м3 гуалин, Нойтон хус 0,05см х 0,03 см өргөнтэй, 0,*******0 см урттай 204 ширхэг буюу 0,244*******м3 зүсмэл материал, Нойтон хус 0,*******0см х 1,2см х 0,*******0см буюу 0,5376м3 уурган зах, нийт 1,244*******м3 болж байна. 2. 16 ширхэг нойтон хус мод 0,*******65м3*157.947 төгрөг *1,*******=245.923 төгрөг, 204 ширхэг нойтон хус мод 0,244*******м3*157.947 төгрөг* 2,9= 112.130 төгрөг, Нойтон хус мод 0,5376м3 * 157.947 төгрөг * 1,4=11*******.*******77 төгрөг, Нийт экологи-эдийн засгийн үнэлгээ 476930 төгрөг болж байна” гэх дүгнэлт /хх-ийн 25-2*******-р тал/, Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Улсын ахлах байцаагчийн 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 01-29-02/272/01 дугаартай Ойн санд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай “1. Шинжээчийн тогтоосон ойн нөөцөд учруулсан гэх 476930 төгрөгийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар гурав дахин нэмэгдүүлж 1430790 төгрөгийг нөхөн төлүүлэх нь зүйтэй... гэх акт /хх-ийн 32-р тал/, Яллагдагч Ц.******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ...Би хүрзний иш хийх зорилгоор 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 11 цагийн орчим Баярсайхан гэх залуугийн хамтаар хүүхдийн нэр дээр байдаг жижиг оврын трактортой Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* дугаар баг “Шар шургаагт” гэх газарт очиж 16 ширхэг хус модыг бэлтгээд хашаандаа буулгасан. Тэгтэл 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр байгаль хамгаалагч Сумьяагийн хамтаар ирж шалгаад явсан. Ийм л асуудал болсон. ...Би прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байгаа, хэлэх зүйл байхгүй ээ. ...Би өөрийн гэм буруутай хүлээн зөвшөөрч байгаа. Байгаль экологид учирсан хохирлоо шүүхээс заасан хугацаанд барагдуулна...гэх мэдүүлэг /хх-ийн 62-р тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Ц.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч М.Батням нь Улсын байцаагчийн актаар гаргасан хохирлыг төлүүлэх хүсэлтэй байна гэж мэдүүлсэн ба 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ойн санд учруулсан хохирол 1430790 төгрөгийг төлж барагдуулсан тул шүүгдэгч Ц.******* нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:Прокурорын санал болгож, шүүгдэгч Ц.*******ийн хүлээн зөвшөөрсөн 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Ц.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,2,4 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх энэ хэрэгт 2023 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 05 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолоор битүүмжилсэн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн улаан өнгийн жижиг оврын, Улсын дугааргүй, бичиг баримтгүй, трактор /пад пад/ 1 ширхэг, эд мөрийн баримтаар “*******0,000 төгрөгийн үнэлгээ бүхий цагаан өнгийн бензин хөрөө 1 ширхэг, шүүгдэгч Ц.*******ийн ойгоос зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн гэх нойтон хус модон 1,2-1,******* м урттай 1*******-24 см-ийн хооронд дахь 16 ширхэг буюу 0,*******65м3 гуалин, Нойтон хус модон 0,05 см х 0,03 см өргөнтэй, 0,*******0 см урттай 204 ширхэг буюу 0,244*******м3 зүсмэл материал зэргийг хураан авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Улсын орлого болгохоор Сэлэнгэ аймгийн ******* сумын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлж, шүүгдэгч Ц.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.*******, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Ц.******* нь торгох ялыг 05 /тав/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Ц.******* нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,2,4 дах хэсэгт зааснаар энэ хэрэгт 2023 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 05 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолоор битүүмжилсэн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн улаан өнгийн жижиг оврын, Улсын дугааргүй, бичиг баримтгүй, трактор /пад пад/ 1 ширхэг, эд мөрийн баримтаар “*******0,000 төгрөгийн үнэлгээ бүхий цагаан өнгийн бензин хөрөө 1 ширхэг, шүүгдэгч Ц.*******ийн ойгоос зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн гэх нойтон хус модон 1,2-1,******* м урттай 1*******-24 см-ийн хооронд дахь 16 ширхэг буюу 0,*******65м3 гуалин, Нойтон хус модон 0,05 см х 0,03 см өргөнтэй, 0,*******0 см урттай 204 ширхэг буюу 0,244*******м3 зүсмэл материал зэргийг хураан авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Улсын орлого болгохоор Сэлэнгэ аймгийн ******* сумын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлсүгэй.
5.Энэ хэрэгт шүүгдэгч Ц.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
*******.шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.