Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2023/ШЦТ/135

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,

Улсын яллагч Ц.Нэргүй,

Шүүгдэгч  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

ªâºðõàíãàé àéìãèéí Ïðîêóðîðоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж èð¿¿ëñýí  холбогдох 2326001420131 äóãààðòàé эрүүгийн õýðãèéã хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд 19... оны 11 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн, ... настай, регистрийн дугаар , эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, 3 хүүхдийн хамт, Өвөрхангай аймгийн .... сумын дугаар багийн  дугаар гудамжны  тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, .

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч  нь 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн .... сумын ... дүгээр багийн .... тоотод байрлах хашаан дотроос хохирогч  өмчлөлийн 2012 онд үйлдвэрлэгдсэн “Бонго-3” загварын автомашины цахилгааны монтаж утас 2 ширхэг, 2011 онд үйлдвэрлэгдсэн “Бонго-3” загварын автомашины цахилгааны монтаж утас 1 ширхэг, 2012 онд үйлдвэрлэгдсэн “Бонго-3” загварын автомашины компьютер 1 ширхэг зэргийг нууцаар авч бусдад 1,750,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би 3 дугаар сарын дунд хавьд байх, өдрийг нь сайн санахгүй байна. Өглөө шартаад, овоон дээр бие засаад явж байхад тэр хашааны банз нь сул байсан. Тэгээд хашаанд нь ил эд зүйлс харагдсан. Би хашаанд нь ороод цахилгааны утсыг нь таслаад авч явсан. Тэгээд гарч явж байгаад  таарсан. Тэгээд  буцаагаад тавьчих гэхээр нь би нэгэнт авчихсан юм чинь гээд аваад явсан. Хохиролд 1,750,000 төгрөг төлсөн” гэв.  

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Хохирогч  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манайх Өвөрхангай аймгийн ......... сумын ......... дүгээр багийн 1.............. тоотод хашаатай. Тухайн хашаандаа тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээ хийдэг юм. 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр намайг хотод байхад манай урд хашааны  над руу утсаар залгаад танай хашаанаас 60 насны эрэгтэй хүн юм аваад гараад явчихлаа. Араас нь дагаж очоод айлын хашаанаас юу аваад байгаа юм гэхэд нэгэнт авчихсан юм чинь одоо яадаг юм бэ гэж хэлээд яваад өглөө гэсэн юм. Тэгээд би хотоос ирээд хашаандаа эд зүйлээ бүртгэж байсан чинь засварлаж байсан “Bongo 3” маркийн тээврийн хэрэгслийн цахилгааны монтажийн утас, мөн цаана угсарч байсан машины хажууд шуудайтай байсан, мөн Газ-53 маркийн машины дор байсан задгай ил тавьсан байсан монтаж утас,  “Bongo 3” маркийн тээврийн хэрэгслийн компьютер, мөн хашаанд задгай зэрэгцүүлээд тавьсан байсан “Портер-2” маркийн тээврийн хэрэгслийн 2 хроп зэрэг эд зүйл алдагдсан байхаар нь цагдаагийн байгууллагад хандан өргөдөл гаргасан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9 хуудас/,

 

Гэрч  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би өдрийг нь сайн мэдэхгүй байна. Ямартай ч 20 гаран хоногийн өмнө 3 дугаар сарын сүүлээр арын хашааны нохой хуцаад байхаар нь гарч харахад  хашааны зүүн урд талын хашааны банзыг онгойлгоод урд өмнө нь зүс таних Төмөрбат гэх 55-60 орчим насны эрэгтэй машины цахилгааны утас бариад гарч байхаар нь орж хувцсаа өмсөөд гартал байхгүй болохоор нь араас урд гудамныхаа үзүүрээр тойртол өмнөөс гарч ирээд таарсан. Тэгээд би хүний хэрэгтэй юм аваад яаж байгаа юм, буцаагаад тавьчих гэхэд нэгэнт авчихсан юм чинь гээд аваад яваад өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13 хуудас/,

 

Мөрдөгчийн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн эд зүйлс хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 16-20 хуудас/,

 

Мөрдөгчийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 23-25 хуудас/,

 

            Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн №4/18 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 32-37 хуудас/,

 

            Шүүгдэгч  хохирогч Л хохиролд 1,750,000 төгрөг төлсөн Хаан банкны орлогын баримт,

 

           Шүүгдэгч  хувийн байдлыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр №0254146, №0317453, №0379059, №042067, иргэний үнэмлэхийн лавлагаа, Өвөрхангай аймгийн ........... сумын ......... дугаар багийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 198 дугаартай тодорхойлолт /хх-ийн 52, 53, 54-57, 58 хуудас/ зэрэг болно.

 

 Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

 Улсын яллагч Ц.Нэргүй шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч  нь 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн ........... сумын......... дүгээр багийн ..... тоотод байрлах хашаан дотроос иргэн  өмчлөл эзэмшлийн “Бонго-3” загварын машины цахилгааны утас монтаж 3 ширхэг, компьютер 1 ширхэг  зэргийг нууцаар авч бусдад 1,750,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогчид 1,750,000 төгрөгийг төлсөн тул бусдад төлөх төлбөргүй” гэсэн дүгнэлтийг,

 

           Шүүгдэгч  гэм буруугийн талаар “...Энэ гэмт хэргийг үйлдсэн нь миний буруу. Би тухайн үед архи уух сэдэлтэй л тухайн зүйлийг авсан. Тэрнээс надад өөр сэдэл байхгүй. Би тэр утсыг зарж 2 шил архи авч уусан” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч  холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй,  мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна гэж дүгнэлээ.

           Дээрх мэдүүлгүүдийг өгсөн гэрчид хууль сануулж, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх тухай эрх үүргийг нь танилцуулж мэдүүлэг авсан, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй,  ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч, үнэлгээчинд тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

            Хохирогч  нь “Бонго-3” загварын автомашины цахилгааны монтаж утас 3 ширхэг, компьютер 1 ширхэг, “Портер-2” загварын ачааны автомашины энгийн кроп 2 ширхгийг хулгайд алдсан талаар мэдүүлсэн бөгөөд Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 03 дугаартай “Зарим яллагдагчид холбогдох хэргийг /зарим хэргийг/ хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоолоор “яллагдагч холбогдох 2008 онд үйлдвэрлэгдсэн “Портер-2” загварын ачааны автомашины энгийн кроп 2 ширхгийг нууцаар авсан” гэх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

           Шүүгдэгч  нь 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн ...... сумын .........дүгээр багийн 1............. тоотод байрлах хашаан дотроос хохирогч  өмчлөлийн 2012 онд үйлдвэрлэгдсэн “Бонго-3” загварын автомашины цахилгааны монтаж утас 2 ширхэг, 2011 онд үйлдвэрлэгдсэн “Бонго-3” загварын автомашины цахилгааны монтаж утас 1 ширхэг, 2012 онд үйлдвэрлэгдсэн “Бонго-3” загварын автомашины компьютер 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,750,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

         Шүүгдэгч нь бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

Хохирогч  “...2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр намайг хотод байхад манай урд хашааны  над руу утсаар залгаад танай хашаанаас 60 насны эрэгтэй хүн юм аваад гараад явчихлаа. Араас нь дагаж очоод айлын хашаанаас юу аваад байгаа юм гэхэд нэгэнт авчихсан юм чинь одоо яадаг юм бэ гэж хэлээд яваад өглөө гэсэн юм. Тэгээд би хотоос ирээд хашаандаа эд зүйлээ бүртгэж байсан чинь засварлаж байсан “Bongo 3” маркийн тээврийн хэрэгслийн цахилгааны монтаж утас, мөн цаана угсарч байсан машины хажууд шуудайтай байсан, мөн “Газ-53” маркийн машины дор байсан задгай ил тавьсан байсан монтаж утас,  “Bongo 3” маркийн тээврийн хэрэгслийн компьютер, мөн хашаанд задгай зэрэгцүүлээд тавьсан байсан “Портер-2” маркийн тээврийн хэрэгслийн 2 кроп зэрэг эд зүйл алдагдсан байхаар нь цагдаагийн байгууллагад хандан өргөдөл гаргасан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9 хуудас/,

 

Гэрч  “...Би өдрийг нь сайн мэдэхгүй байна, ямартай ч 20 гаран хоногийн өмнө 3 дугаар сарын сүүлээр сарын хашааны  нохой хуцаад байхаар нь гарч харахад  хашааны зүүн урд талын хашааны банзыг онгойлгоод урд өмнө нь зүс таних Төмөрбат гэх 55-60 орчим насны эрэгтэй машины цахилгааны утас бариад гарч байхаар нь орж хувцсаа өмсөөд гартал байхгүй болохоор нь араас урд гудамныхаа үзүүрээр тойртол өмнөөс гарч ирээд таарсан. Тэгээд би хүний хэрэгтэй юм аваад яаж байгаа юм, буцаагаад тавьчих гэхэд нэгэнт авчихсан юм чинь гээд аваад яваад өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13 хуудас/,

 

Мөрдөгчийн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн “Тээврийн хэрэгслийн монтаж утасны гал хамгаалагчтай 3 ижил төрлийн эд зүйл, цахилгааны компьютер зэрэгт үзлэг хийж, хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 16-20 хуудас/,

 

Мөрдөгчийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн шүүгдэгч  хураан авсан эд зүйл буюу “Bongo-3” маркийн тээврийн хэрэгслийн монтаж утас,  компьютер зэрэг зүйлсийг хохирогч  таньж олуулах ажиллагаа явуулсан гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 23-25 хуудас/,

 

Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн №4/18 дугаартай “...2 ширхэг 2012 онд үйлдвэрлэгдсэн “Bongo-3” бага оврын ачааны автомашины цахилгааны утас монтаж 2х500,000=1,000,000 төгрөг, 1 ширхэг 2011 онд үйлдвэрлэгдсэн “Bongo-3” бага оврын ачааны автомашины цахилгааны утас монтаж 1х500,000=500,000 төгрөг, 1 ширхэг 2012 онд үйлдвэрлэгдсэн “Bongo-3” бага оврын ачааны автомашины компьютер 1х250,000=250,000 төгрөг, 2 ширхэг 2008 онд үйлдвэрлэгдсэн “Портер-2” бага оврын ачааны автомашины энгийн кроп 2х500,000=1,000,000 төгрөг,  эдгээр хөрөнгүүдийн зах зээлийн үнэ цэнэ 2,750,000 төгрөг гэж дүгнэж байна” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 32-37 хуудас/,

 

Мөрдөгчийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол болон шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.  

 

          Шүүгдэгч  нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч , гэрч  нарын мэдүүлэг, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, эд зүйл хураан авсан тэмдэглэл, эдмөрий нбаримтаар тооцох тухай тогтоол зэрэг нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэллээ.

          Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, өөрийн өмчийн нэгэн адил үнэ төлбөргүйгээр захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн байхыг ойлгоно. 

           Шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж,  түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, шүүгдэгчийн үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

          Шүүгдэгч  холбогдох эрүүгийн хэргийг Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

           2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

            Шүүгдэгч н баримт, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, 1,750,000 төгрөгөө авсан гэсэн хүсэлт  зэргээр нотлогдож байх тул шүүгдэгч  бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ. 

  

           3. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

           Улсын яллагч Ц.Нэргүй шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “... Шүүгдэгч  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Бонго-3” маркийн автомашины 3 ширхэг цахилгааны монтаж утас, 1 ширхэг компьютер зэргийг шүүхийн шийтгэх тогтооол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулах, мөн шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай байна” гэсэн дүгнэлтийг,

 

          Шүүгдэгч  эрүүгийн хариуцлагын талаар “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Надад таарсан ял шийтгэл оногдуулж өгнө үү” дүгнэлтийг тус тус гаргасан.

 

         Шүүхээс шүүгдэгч  эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн гэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж байгаа шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ”,

          

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно”,

 

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт “хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тус тус хуульчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар уг гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

            Шүүгдэгч   нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч,

 

            Шүүгдэгч  тэнссэн хугацаанд, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдэж,     

 

Шүүгдэгч  нь хохирогч  1,750,000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч  нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,

 

           Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Бонго-3” маркийн автомашины 3 ширхэг цахилгааны монтаж утас, 1 ширхэг компьютер зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж,

 

          Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

 

           Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссүгэй.

 

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр  зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч  тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

          4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч  тэнссэн хугацаанд болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Шүүгдэгч  нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч  1,750,000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Бонго-3 маркийн автомашины 3 ширхэг цахилгааны монтаж утас, 1 ширхэг компьютер зэргийг устгасугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

            10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.ЦЭЦЭГЭЭ