Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 2023/ШЦТ/71

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Төртулах, Улсын яллагч Д.Шинэбал, шүүгдэгч Э., шүүгдэгчийн өмгөөлөгч А.Хандмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан Эрүүгийн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт хяналтын прокурор Д.Шинэбалаас хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.******* холбогдох Эрүүгийн ******* дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авсныг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дүгээр сарын *******-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, малчин, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* дүгээр баг, ******* гэх газар оршин суудаг, урьд 4 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан. Үүнд:

-Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 200******* оны *******0 дугаар сарын 02-ны өдрийн *******49 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Монгол Улсын *******986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******3******* дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 0******* жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, хорих ялыг 0******* жилийн хугацаагаар хойшлуулсан.

-Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2006 оны 02 дугаар сарын 2*******-ний өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******45 дугаар зүйлийн *******45.2 дахь хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар баривчлах ялаар,

- Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2008 оны 0******* дүгээр сарын 25-ны өдрийн *******2 дугаартай Шийтгэх тогтоолоор Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******45 дугаар зүйлийн *******45.2 дахь хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар баривчлах ялаар,

-Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 20************** оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 8******* дугаартай Шийтгэх тогтоолоор Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******45 дугаар зүйлийн *******45.2 дахь хэсэгт зааснаар 04 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Шар лам овгийн , /РД:МЭ84**************72/

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: Э. нь 2023 оны 04 дүгээр сарын *******-ны өдрийн 2******* цагийн орчимд Сэлэнгэ аймгийн ******* сум ******* дүгээр баг “*******” гэх газарт хөдөө хээр өөрийн эхнэр Ц. тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас буюу “Архи уулаа” гэсэн үл ялих зүйлээр шалтаглан зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд доод зовхи, эрүүний зүүн тал, баруун ташаа, хэвлийн баруун хажуу хэсэг, зүүн гуяны гадна хэсэгт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн 2023 оны 04 дүгээр сарын *******-ны өдрийн 23 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн ******* сум ******* дүгээр баг “*******” гэх газарт Б. гэрийн гадаа тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Н. маргалдаж, түүний нүүрэн тус газарт гараараа цохисны улмаас хамар ясны баруун хажуу хана хянга хэсгийг хамарсан зөрүүтэй, зүүн хажуу хана цөмөрсөн шинэ хуучин хавсарсан хугарал, баруун нүдний доод зовхинд цус хуралт, хамрын нуруу, уруулын баруун дээд тал, доод уруулын зүүн доод хэсэг, баруун чихний доод хэсэг, хүзүүний ар хэсэг, зүүн эгэм хэсэгт зулгаралт, хамрын нурууны мурийлт, хамрын салстад зөөлөн эдийн гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд тусгагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Э. нь 2023 оны 04 дүгээр сарын *******-ны өдрийн 2******* цагийн орчимд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн ******* сум ******* дүгээр баг “*******” гэх газарт хөдөө хээр өөрийн эхнэр Ц. тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож зүүн нүдний дээд доод зовхи, эрүүний зүүн тал, баруун ташаа, хэвлийн баруун хажуу хэсэг, зүүн гуяны гадна хэсэгт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: Шүүгдэгч Э. нь үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хохирогч Ц.ийн “...Би 2023 оны 04 дүгээр сарын *******-ны өдөр *******6 цаг 30 минутын орчимд өөрийн найз Отгонцэцэг, түүний найз залуу болох Чинзориг, найз нарыг *******д байдаг хөдөө гэртээ аваачсан юм. Тэгээд бид 4 манай хөдөө гэрт 2.5 литрийн савтай Сэнгүр пиво 2 ширхгийг хувааж уусан. Тэгээд би тэнд архи ууж сууж байгаад нэлээн муудаад ээр гэртээ хүргүүлэх гээд явж байтал шөнө манай нөхөр гэрийнхээ хойно мотоциклтой тааралдсан. Тэгсэн намайг болох болохгүй янз янзын хүмүүстэй нийлээд архи уулаа гэж уурлаад миний нүүр лүү нэг удаа гараараа цохисон. Тэгээд дагуулаад яваад өгсөн. Тэгээд би ийг гэртээ ирээд намайг зодох болов уу гэж айгаад гэдэг айлд очиж гуйгаад, гэрийнхээ хойшоо байдаг өөрийн хамаатан болох Жигмэдпагма гэдэг айл руу хүргүүлэх гээд явж байтал тай дахин тааралдаад хамт гэртээ харьсан. ... би тухайн үед дунд зэргийн хэмжээний согтолттой байсан. Би тухайн үед болсон үйл явдлыг яг сайн тод санаж байна. ... манай нөхөр тэр шөнө гэрийн хойно надтай тааралдаад миний нүд рүү гараараа алгадсан. Тэгээд маргааш өглөө нь намайг босоод ирсэн чинь миний зүүн талын нүд хөхөрчихсөн, зүүн хөлийн гуя бас хөхөрчихсөн байсан. намайг өмнө нь цохиж зодож байгаагүй...би тэр шөнө Отгонцэцэгтэй нийлээд архи уучихсан согтуу байсан болохоороо айсан юм. Манай нөхөр намайг Отгонцэцэгтэй нийлүүлэх дургүй байдаг юм. ... надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 07-р тал/,

Гэрч О.гийн “...Тэгээд манай нохой хуцаад байхаар нь би өөрийн нөрөх гийн хамт фермерээсээ гартал манай гэрийн зүүн урагшаа *******д байдаг гэх залуугийн эхнэр нь нэлээн их согтуу ирчихсэн байсан. Тэгээд тэр эмэгтэй энэ ахынх мөн үү намайг ахынд хүргээд өгөөч, намайг манай нөхөр зодоод, эгчээ та намайг хараач, миний нүд амыг ийм болгочихлоо гээд ирсэн. Тэр гэдэг айлтай өөрийгөө хамаатан учир манай хамаатныд хүргээд өгөөч гэж хэлж байсан. Тэгээд би нүүрийг нь харсан чинь өрөөсөн нүдэндээ хүнд цохиулчихсан байдалтай өрөөсөн нүд нь хавдаад улайчихсан, нимгэн хувцастай 6 орчим настай эрэгтэй хүүхэдтэй хамт хүүхэд нь бас даарчихсан байдалтай нимгэн хувцастай ирсэн. Тэгээд бид хоёрыг хөдөөгийн хүмүүс байж хэзээ ийм сэтгэлтэй байдаг юм, ямар нинжин сэтгэлгүй юм хөдөөгийн хүн хүүхдээ дагуулчихсан явж байхад гэх мэтчилэн уурлаад байсан. Тэгсэн тэр гийн эхнэр Болороо эгчээ намайг манай нөхөрт битгий өгөөрэй. Би нөхрөөсөө айгаад байна гээд нэлээн айдастай түгшүүртэй би та хоёроор өөрийн хамаатан гэдэг айлд хүргүүлмээр байна гэж байсан. Тэгтэл *******гийн голын гарам дээр нөхөр нь мотоциклтой ирээд эхнэрээ авъя гээд манай машины хаалгыг шууд онгойлгоод эхнэрээ татаж чангаагаад хүчээр буулгаад тэр хоёр хоорондоо хэрэлдэж маргалдаад дээр доороо ороод муудалцаад үлдсэн. ... өрөөсөн нүд нь хүнд цохиулсан байдалтай улайчихсан хавдсан байдалтай байсан. Ямар ч байсан намайг харахад тийм л байдалтай байж байсан. Нэлээн их хэмжээний согтолттой байсан. ... ганхчихсан найгачихсан байдалтай фермер дотор багана тэврээд зогсчихсон, яаж алхаж ирсэн юм гэмээр байдалтай. Жаахан ширүүндүү эхнэр аа буу явъя гээд хүчээр татаж буулгасан.Тухайн үед эхнэр нь машинаас буухгүй гээд машины хаалганаас зуураад байсан. ...Тэрийг бол хараагүй. Ямар ч байсан эхнэрээ манай машинаас хүчээр буулгаад аваад үлдсэн. Тэгээд бид хоёр яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн *******-р тал/,

Сэлэнгэ аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн хэсгийн эмч, цагдаагийн ахмад Г.Ган-Эрдэний 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн №82 дугаартай “*******.Ц.ийн биед зүүн нүдний дээд доод зовхи, эрүүний зүүн тал, баруун ташаа, хэвлийн баруун хажуу хэсэг, зүүн гуяны гадна хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдсон. 2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.*******-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-ийн *******3-*******4-р тал/”

Мөн шүүгдэгч Э. нь 2023 оны 04 дүгээр сарын *******-ны өдрийн 23 цагийн орчимд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн ******* сум ******* дүгээр баг “*******” гэх газарт Б. гэрийн гадна тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Н. маргалдаж, түүний нүүрэн тус газарт гараараа цохисны улмаас гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч Н.Чинзоригийн “... Тэгсэн гэрийн эзэн болох Отгонбат, ийг өмөөрөөд байхаар нь би тэр айлаас гараад гадаа машиныхаа жолоочийн суудал дээр суугаад суудлаа хойшоо болгоод хэвтэж байтал нэг үл таних залуу ирээд миний машины жолооч талын хаалганы цонхыг нь хагалчих гээд чанга чанга нүдээд байсан. Тэгээд би машиныхаа цонхыг хагалуулчих юм болов уу гэж бодоод хаалгаа онгойлгоод өгсөн чинь амьдралд гай болсон хөгшин банди шоронгийн хадаас минь гэж хэлээд миний хамар луу нэг удаа, нүд рүү нэг удаа цохисон. Тэгтэл Отгонцэцэг миний хажууд машин дотор сууж байгаад машинаас бууж ирээд гэж залуугаас намайг өмөөрөөд салгасан. Тэгээд миний хамраас цус гараад цусаа тогтоогоод манай найз эмэгтэй Отгонцэцэг цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. ...Намайг гэж залуу ирж зодож байх үед манай найз эмэгтэй Отгонцэцэг байсан. Харин дараа нь г ирж татаж авч явсан.... Надад одоо гаргах гомдол санал, нэхэмжлэх зүй байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн ******* дүгээр тал/,

Гэрч Н. “...Тэгсэн гэрийн эзэн Отгонбат ийг өмөөрөөд маргалдсан. Тэгээд би Чинзоригийг аваад тэр айлаас гараад гадаа машин дотор ороод сууж байтал Чинзоригийн цаанаас харанхуйд нэг залуу, хаалганых нь цонхыг нүдээд байхаар нь Чинзориг машиныхаа хаалгыг онгойлгож өгсөн. Тэгсэн би машинаас буугаад Чинзоригийг өмөөрөөд г салгаж цааш нь түлхсэн. Тэгсэн г араас нь нэг залуу татаж аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 4*******-42 дугаар тал/,

Гэрч Н.ийн “...Тэгээд Чинзоригийг гадаа машин дотор эхнэр хамт сууж байхад нь Болороо эгчийн нөхөр ах гэрийн гадаа мотоциклтой ирээд Чинзоригт уурлаад Чинзоригийг 2-3 удаа цохиод авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 44 дүгээр тал/

Сэлэнгэ аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн хэсгийн эмч, цагдаагийн ахмад Г.Ган-Эрдэний 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн №8******* дугаартай “*******.Н.Чинзоригийн биед хамар ясны баруун хажуу хана, хянга хэсгийг хамарсан зөрүүтэй, зүүн хажуу хана цөмөрсөн шинэ хуучин хавсарсан хугарал, баруун нүдний доод зовхинд цус хуралт, хамрын нуруу, уруулын баруун дээд тал, доод уруулын зүүн доод хэсэг, баруун чихний доод хэсэг, хүзүүний ар хэсэг, зүүн эгэм хэсэгт зулгаралт, хамрын нурууны мурийлт, хамрын салстад зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон. 2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.*******-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-ийн *******3-*******4-р тал/” зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл тохирсон байна. 

Шүүгдэгч Э. нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц., Н.Чинзориг нар нь ямар нэгэн хохирол, хор уршиг эмчилгээний зардал нэхэмжлээгүй тул шүүгдэгч Э. нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлагын талаар: Прокурорын санал болгож, шүүгдэгч Э.ийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 550000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Э.******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 550000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн ******* дах хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгж буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар оногдуулсан 550 /таван зуун тавин/ нэгж буюу 550000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн Э.ийг нийт *******000000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Э. нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.4 дүгээр зүйлийн 5, 34.*******4 дүгээр зүйл, 36.******* дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8  дугаар зүйл, 36.*******0 дугаар зүйл, 36.*******3 дугаар зүйл, 38.******* дүгээр зүйлийн *******-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

*******.Шүүгдэгч Шар лам овгийн ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан “Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.ийг 450 /дөрвөн зуун тавин/ нэгж буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Э.ийг 550 /таван зуун тавин/ нэгж буюу 550000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн ******* дах хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.*******  Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгж буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар оногдуулсан 550 /таван зуун тавин/ нэгж буюу 550000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн Э.ийг нийт *******000000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар ялтан Э. нь торгох ялыг 08 /найм/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.    

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

6. Энэ хэрэгт Э. нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хилийн хориг тавигдаагүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.*******0 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш *******4 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

*******0.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ж.ЭРДЭНЭБАТ.